Мэдээ мэдээлэл

September, 2017

  • 21 September

    С.Одонтуяа: Ил задгай худалдаа хийхийг дүүргийн иргэд буруу гэж дүгнэсэн

    Нийтийн эзэмшлийн зам талбайд ил задгай худалдаа наймаа хийж буй иргэдийн үйл ажиллагааг Баянгол дүүргийн удирдлагууд зогсоогоод байгаа. Худалдаа эрхэлж байсан зарим иргэн уг шийдвэрийг эсэргүүцэн суулт зарлаад байгаа юм. Энэ талаар БГД-ийн Засаг дарга С.Одонтуяа, Засаг даргын орлогч Э.Батбилэг, БГД-ийн ЗДТГ-ын Хуулийн тасгийн дарга П.Батбаяр нар  мэдээлэл хийлээ. “Дүүргийн Засаг дарга бол өнөөдөр Монгол Улсад хэрэгжиж буй бүх хууль, …

  • 21 September

    Зүүн Азийн II наадам Улаанбаатарт болно

    Зүүн Азийн Залуучуудын II наадмыг 2023 онд Улаанбаатар хотноо зохион байгуулна. Наадмыг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангах төлөвлөгөө гарган ажиллахыг холбогдох сайд нар болон Нийслэлийн Засаг даргад даалгаж, шаардлагатай санхүүжилтийг 2019 оноос эхлэн улсын төсөвт тусган, олон улсын хөтөлбөр, тусламжаас санхүүжүүлэх боллоо.

  • 21 September

    “Хүүхдийн хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөр”-ийг баталлаа

    Засгийн газрын ээлжит хуралдаанаар  “Хүүхдийн хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөр”-ийг баталлаа. Шаардагдах хөрөнгийг жил бүрийн Үндсэн чиглэл, улс, орон нутгийн төсөвт тусгаж, олон улсын байгууллагын төсөл, хөтөлбөрт хамруулж санхүүжүүлэхийг сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо. 2021 он хүртэл хугацаанд хөтөлбөрийг хэрэгжүүлж хүүхдийн эсэн мэнд амьдрах, өсөлт хөгжлийг дэмжиж, тэдэнд ээлтэй, эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлнэ. Мөн авьяас чадварыг нь хөгжүүлэхийн зэрэгцээ …

  • 21 September

    Үндэсний спортын их наадмыг зохион байгуулна

    Засгийн газрын ээлжит хуралдаанаар Үндэсний спортын YI их наадмыг энэ оны III улиралд багтаан орон даяар зохион байгуулахаар боллоо. Их наадмын анхан шатны тэмцээнийг орон нутагтаа зохион байгуулах, шигшээ тэмцээнд оролцох баг, тамирчдын зардлыг төсөвтөө тусгаж санхүүжүүлэхийг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт даалгав. Их наадамд бүх аймаг, дүүрэг, хүчний болон хууль сахиулах байгууллагын Биеийн тамир, спортын хороо зэрэг 35 …

  • 21 September

    Сүрьеэгийн тасгийн ажилтнуудад 30 хувийн нэмэгдэл олгоно

    Засгийн газрын 2012 оны “Эрүүл мэндийн ажилтанд нэмэгдэл, мөнгөн урамшил олгох журам батлах тухай” 150 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт орууллаа. Ингэснээр эрүүл мэндийн байгууллагын Сүрьеэгийн тасагт ажиллаж байгаа ажилтнуудад үндсэн цалингийн 30 хувьтай тэнцэх нэмэгдлийг тухайн албан тушаал хашиж байх хугацаанд нь сар бүр олгохоор болж байна. Нэмэгдлийг энэ сарын нэгний өдрөөс эхлэн төсвийн багцдаа багтаан олгохыг холбогдох сайдын үүрэг гүйцэтгэгч нарт …

  • 21 September

    Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийгдэх газрууд

    Өнөөдөр буюу 2017 оны есдүгээр сарын 21-ний Пүрэв гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 10:00-16:00 цагт: УСУГ-ын худгууд, СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ 10:30-18:00 цагт: 14-р хороо Алтайн 6 Т-2 Иргэн Содномжамц болон ойр орчмоор 11:00-18:00 цагт: 7, 10, 24-р хороо Зээлийн 24-27, 33-34-р гудамж болон ойр орчмоор. Цахилгаан эрчим хүчээр түр хязгаарлагдах хэрэглэгчдийг байршлаар …

  • 21 September

    Улаанбаатарт өдөртөө 6-8 хэм дулаан байна

    Малчид, тариаланчид, хадланчдын анхааралд: Өнөөдөр газар тариалангийн бүс нутгаар, 24-нд нутгийн баруун хагаст, 25-нд ихэнх нутгаар нойтон цас орж, цочир хүйтэрч, салхи шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна. 2017 оны 09 дүгээр сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Төв болон зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар үүлшинэ. Төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас, нойтон цас …

  • 20 September

    Багш нарын цалинг ирэх оны нэгдүгээр сараас үе шаттайгаар 30 хүртэл хувиар нэмнэ

    Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Яамнаас багш нарын ажил хаялтыг зохион байгуулах гэж байгаатай холбогдуулан мэдэгдэл гаргажээ. Мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна. МЭДЭГДЭЛ Багшийн цалинг нэмүүлэх түр хорооноос хэвлэл мэдээлэл, нийгмийн сүлжээгээр цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулиудад 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр сануулах ажил хаялт зохион байгуулах гэж байгаа тухай мэдээлэл гарч байна. Ажил хаялтыг зохион байгуулах, хөдөлмөрийн …

  • 20 September

    Хараагүй иргэдэд зориулсан 90 айлын орон сууц ашиглалтад орууллаа

    Хараагүй хүмүүсийн хөдөлмөр, сургалтын үйлдвэр /ХХСҮ/-ийн хараагүй ажилчдын 90 айлын орон сууц бэлэн болж өнөөдөр оршин суугчдаа хүлээн авлаа. Барилгын ажил нь өнгөрсөн 2015 оноос эхэлсэн бөгөөд 2017 оны 3 дугаар улиралд ийнхүү бүрэн ашиглалтад орж, оршин суугчдаа хүлээн аваад байна. Тус барилгын нээлтийн арга хэмжээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Баянгол дүүргийн засаг дарга С.Одонтуяа, …

  • 20 September

    85-р цэцэрлэгийн тааз нуржээ

    Өчигдөр нийслэлийн Баянгол дүүргийн 85-р цэцэрлэгийн тааз нуржээ. Тодруулбал, угаалгын өрөөний дүүжин таазны дээрх дулаалгын ДСП хавтан чийг авч хүндрэн нурсан байна. Азаар хүүхэд бэртэж гэмтээгүй аж. Уг газарт мэргэжлийн хяналтын газраас ажиллаж байна. Улмаар тааз юуны улмаас нурсан эсэхийг тогтоох юм. Тааз нь нурсан өрөө өмнө нь хүйтэн байсан тул 2013 онд Засгийн газрын хөрөнгө оруулалтаар засаж дулаалан дулаан анги болгосон юм байна.

  • 20 September

    Дуучин Рианна косметик брендийн зах зээлд хөл тавилаа

    АНУ-ын дуучин Рианнагийн хувийн амьдрал бүхийл зүйлс олон нийтийн хараанд байдаг гэхэд хилсдэхгүй. Саяхан тэрбээр ‘Fenty Beauty’ нэрийн гоо сайхны бүтээгдэхүүнээ танилцуулж тухайн долоо хоногтоо тэрбум долларын орлого олжээ. Үүгээр зогссонгүй танилцуулсан цаг мөчөөс хойш хэрэглэгчдийн дунд өндөр үнэлгээтэй явж байна. АНУ-ын косметик брендийн зах зээлд Ким Кардашианы брендүүд түгэн дэлгэрсэн. Гэвч Рианна Кардашианы эгч дүүсээс дутахгүй гэдгээ харуулж гоо …

  • 20 September

    Дональд Трамп Хойд Солонгосын удирдагчийг “пуужинтай эр” хэмээн шоглов

    АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп НҮБ-ын ерөнхий Ассамблейн чуулган үргэлжилж буй өдрүүдэд Дональд Трампын хэлсэн үгс дэлхий дахины анхаарлыг татлаа. Тухайлбал Хойд Солонгосыг цөмийн хөтөлбөрөө зогсоохгүй бол НҮБ-ийн гишүүн улсаас хасч холбоотон орнуудад ямарваа нэг аюул учирвал юу  ч үлдээлгүй бут ниргэнэ гэдгийг онцоллоо. Энэ үг дипломатчдын чихийг дэлдийлгэж түүхэнд тэмдэглэхээр үзэгдэл боллоо гэж эх  сурвалжууд мэдээллээ. НҮБ-ын өмнөх хуралд Трамп …

  • 20 September

    Х.Баттулга: Бүх төрлийн спортоор үндэсний баатрууд төрүүлэх ёстой

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр жудо, чөлөөт бөх, бокс, сагсан бөмбөг зэрэг төрлөөр амжилт гаргасан үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, багш нар, олимп, дэлхийн аваргын медальт тамирчдын төлөөллийг хүлээн авч уулзлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Үеийн үед спортын амжилт бол тухайн орны нүүр царай болдог. Төрийн далбаагаа мандуулж, төрийн дууллаа дэлхийд эгшиглүүлнэ гэдэг бол бахархал. Хүүхэд, залууст спорт үлгэр жишээ, цаг …

  • 20 September

    Соёлын өвийн хадгалалтыг сайжруулах сургалт боллоо

    Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас зохион байгуулж буй “Эрүүл мэнд, боловсролын хяналт-Иргэн таны оролцоо” сарын аяны хүрээнд “Соёлын өвийн хадгалалт хамгаалалтад шашны байгууллагын үүрэг оролцоо” сэдэвт сургалтыг Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдтэй хамтран өнөөдөр зохион байгууллаа. Сургалтаар тус хийдийн лам нарт соёлын салбарт мөрдөгдөж байгаа эрх зүйн орчин, шашны байгууллагын болон түүх, соёлын үл хөдлөх дурсгалын сэргээн засварлалт, орчины эрүүл …