Мэдээ мэдээлэл

September, 2017

  • 14 September

    Ц.Нямдорж, Н.Энхболд, У.Хүрэлсүх нар Ерөнхий сайдад нэр дэвшив

    65-ын бүлэг Засгийн газраа унагав. Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан МАН-ын гишүүд шинэ Засгийн газарт орж ажиллахгүй гэдгээ мэдэгдээд байгаа. Тэгэхээр шинээр бүрдэх Засгийн газарт хэн орж ажиллах вэ гэдэг нь тун ихээр сонирхол татаж байгаа юм. МАН-ын удирдах зөвлөл өчигдөр даруухан хуралдаж, Ерөнхий сайдад нэр дэвшигчдийг тодруулсан тухайгаа мэдээллээ. 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр МАН-ын …

  • 14 September

    Мэдээллийн технологийн салбарын “ICT-Expo-2017” үзэсгэлэн Сүхбаатарын талбайд маргааш эхлэнэ

    Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын “ICT-Expo-2017” үзэсгэлэнг энэ жил Засгийн газрын тохируулагч агентлаг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас 11 дэх удаа  2017 оны 09 дүгээр сарын 15-17-ны өдрүүдэд “ТӨСӨӨЛЛӨӨ БҮТЭЭЦГЭЭЕ” уриан дор Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар болжээ. Уламжлал ёсоор тус үзэсгэлэнг Харилцаа холбооны зохицуулах хороо хамтран зохион байгуулагчаар ажиллаж, Монголын цахилгаан холбоо ХК, Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХХК болон Мобиком, Скайтел, …

  • 14 September

    Шүлхийн голомтод байсан 170 үхрийг устгажээ

    Нийслэлийн онцгой комиссын Хүн, мал амьтны гоц халдварт өвчний үед шуурхай ажиллах ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа. Хурлаар Нийслэлийн засаг даргын захирамжийн дагуу хийгдэж байгаа “Суурьшлын бүсээс мал амьтныг гаргах, зөвшөөрсөн бүс нутаг руу нүүлгэн шилжүүлэх” ажлын явцын талаар хэлэлцлээ. Засаг даргын захирамжийн дагуу байгуулагдсан ажлын хэсгийн ахлагч, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрийн танилцуулснаар ажлын хэсэг …

  • 14 September

    ШУНАЛ ялах уу, ШУДАРГА ёс ялах уу

    CHUHAL НИЙТЛЭЛ: Одоогоос яг найм хоногийн өмнө Монгол Улсын улстөрийн түүхэнд нэгэн шинэ хуудас эргэв. МАН-ын нэр бүхий 31, АН-ын бүлгийн 9 гишүүн Засгийн газрыг огцруулахыг дэмжиж гарын үсэг зурсан. Мөн УИХ-ын гишүүн Ч.Улаан, Сү.Батболд нар УИХ-ын чуулганы үеэр Засгийн газрыг огцруулахыг дэмжиж кнопдсоноор Мэргэжлийн гэх тодотголтой Засгийн газар огцорлоо. Ингэснээр улс төрийн тогоонд “салхи” салхилж эхэллээ. Энэхүү “салхины” эргүүлэгт ШУНАЛ ялах уу, ШУДАРГА …

  • 14 September

    Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 29,767 тонн үр тариа хураан аваад байна

    2017 онд улсын хэмжээнд  393.6 мянган га-д үр тариа, үүнээс 367.2 мянган га-д буудай, 14.9 мянган га-д төмс, 7.5  мянган га-д хүнсний ногоо, 78.2  мянган га-д тосны ургамал, 28.2 мянган га-д тэжээлийн ургамал, 1.9 мянган га-д эмийн ургамал, нийтдээ 524.3 мянган га-д тариалалт хийсэн.  Ургацын урьдчилсан балансаар 271.8 мянган тонн үр тариа, үүнээс 259.2 мянган тонн буудай, 102.3 мянган тонн …

  • 14 September

    Израйль улсын таван иргэнийг нисдэг тэргээр авчирчээ

    Израйль улсын таван иргэн, Монгол Улсын нэг иргэн Алтай таван богд ууланд аялж явахдаа цасанд боогдсон байж болзошгүй гэсэн дуудлагыг 2017.09.13-ны өдрийн 10:17 цагт хүлээн авсан. Дуудлагын дагуу Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн найм, цагдаагийн газрын нэг, нийт 9 алба хаагч, нэг автомашин, техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн. Эрлийн бүлэг Бест камп гэдэг газар хөтөч, …

  • 14 September

    Ноён уул, Тост, Тосон бумбын нуруу орчим дахь тусгай зөвшөөрлийг цуцална

    Булган аймгийн Тэшиг сумын нутагт орших Дархан цаазат газрын хилийн зааг, Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших Ноён уул орчмын байгалийн нөөц газрын хилийн зааг, Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумын нутаг дэвсгэрт орших Ноён уул орчмын дурсгалт газрын хилийн зааг, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагт багтсан аж ж ахуйн нэгжийн …

  • 14 September

    Цагдаагийн алба хаагчид тэтгэмж, тусламж олгох журмыг баталлаа

    Цагдаагийн алба хаагчид тэтгэмж, нөхөх олговор, тусламж, замын зардал олгох, сэтгэл зүйн нөхөн сэргээх эмчилгээнд үнэ төлбөргүй хамруулах журам болон үнэ төлбөргүй эмчилгээ хийх эмнэлгийн жагсаалтыг Засгийн газрын хуралдаанаар  баталлаа. Журмын дагуу тэтгэмж олгохдоо сүүлд тогтоосон албан тушаалын цалингийн сүлжээ, шатлалыг 120 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцох юм байна. Харин хөдөлмөрийн чадвараа 40-49 хүртэл хувиар алдсан бол хөдөлмөрийн хөлсний доод …

  • 14 September

    НДШ төлөхөд баримтлах хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг тогтоов

    Нийгмийн даатгалын шимтгэл төлөх, тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах сарын хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 болон 5 дахь хэсэгт заасан хувь хэмжээгээр ажил олгогчийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг тухайн ажил олгогчийн сарын нийт хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоор тогтоов. …

  • 14 September

    Шүлхий, мялзангийн эсрэг вакцин худалдаж авна

     Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар энэ оны батлагдсан төсөвт зардлаас шүлхий болон  мялзан өвчний эсрэг вакциныг үйлдвэрлэгчээс шууд гэрээ байгуулах аргаар худалдан авч дархлаажуулалтыг шуурхай хийж дуусгахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын үүрэг гүйцэтгэгч П.Сэргэлэнд даалгав. 12 дугаар сарын 20-ныг хүртэл хугацаанд хүн, мал, тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнд хяналт тавих, зохицуулах, ариутгал, халдваргүйжүүлэлт хийх хяналтын цэгийг ажиллуулж байна. Гоц …

  • 14 September

    “ДЦС-4”-д өвлийн ачааллаас өмнө шинэ трансформатор суурилуулна

    Өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар “ДЦС-4” төрийн өмчит компанийн трансформатор шатсан тухай Эрчим хүчний сайдын үүрэг гүйцэтгэгч П.Ганхүү Засгийн газрын хуралдаанд танилцуулав. Үүнтэй холбогдуулан гал гарсан шалтгааныг тогтоож, өвлийн их ачаалал эхлэхээс өмнө трансформатор худалдан авч суурилуулахыг холбогдох сайдын үүрэг гүйцэтгэгч нарт даалгалаа. Галын улмаас хэрэглэгчдийг эрчим хүчээр хязгаарлаагүй, галыг газар авахуулалгүй унтраасан юм. Шатсан трансформаторыг 1984 онд ЗХУ-д үйлдвэрлэсэн бөгөөд 31 …

  • 14 September

    Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан

    Малчид, тариаланчид, хадланчидад зориулсан мэдээ: 15, 16-нд газар тариалангийн бүс нутгаар бороо орж сэрүүснэ. 2017 оны 09 дүгээр сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад …

  • 13 September

    Бүргэдийг байгальд нь эргүүлэн тавих ёслол болно

    Бүргэдийн тоо толгойг өсгөх, бүргэдээр ан хийх уламжлалыг хэвээр нь хадгалах зорилготой бүргэдийг байгальд нь эргүүлэн тавих ёслолыг монголчууд анх удаагаа зохион байгуулах гэж байна. Энэхүү ёслолын ажиллагаа есдүгээр сарын 24-ний өдөр Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын “Алмакөк” толгойд болох бөгөөд Баян-Өлгий аймгийн Нутгийн зөвлөлийн дэргэдэх “Алмакөк” бүргэдчдийн холбооны 40 гаруй гишүүн оролцох ажээ. Баруун хязгаар тэр дундаа Казах түмний уламжлалт …

  • 13 September

    Та эрүүл мэндийн даатгалтай бол доорхи хөнгөлөлтүүдийг эдэлнэ

    Даатгуулагч рашаан сувиллаар нөхөн сэргээх эмчилгээ хийлгэсэн тохиолдолд эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт эдлэх үү? Даатгуулагч нь нийгмийн даатгалын байгууллагатай эрүүл мэндийн даатгалын гэрээ бүхий  рашаан сувиллаар үйлчлүүлсэн тохиолдолд  өвчний оношоос хамааран тухайн рашаан сувилалд эмчлүүлэх төлбөрөөс 74000-74390 төгрөгийн хөнгөлөлт эдэлнэ. Эрүүл мэндийн даатгалд даатгуулаагүй иргэн  амбулаторийн  тусламж, үйлчилгээ авбал яах вэ?  Эрүүл мэндийн даатгалд даатгуулаагүй иргэн амбулаторийн төлбөрөө өөрөө …