Мэдээ мэдээлэл

September, 2017

  • 19 September

    Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийгдэх газрууд

    Өнөөдөр буюу 2017 оны есдүгээр сарын 19-ний Мягмар гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 09.00-17.00 цагт: УСУГ-ын худгууд, СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ 10:30-18:00 цагт: 14-р хороо Алтайн 6 Т-2 Иргэн Содномжамц болон ойр орчмоор 11:00-18:00 цагт: 7, 10, 24-р хороо Зээлийн 24-27, 33-34-р гудамж болон ойр орчмоор, НАЛАЙХ ДҮҮРЭГ 09.00-17.00 цагт: Тэрэлж, У булан хэсгээр, …

  • 19 September

    Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх дадлага сургууль зохион байгууллаа

    Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/594 дүгээр захирамж, дүүргийн Засаг даргын 2017 оны А/184 дүгээр захирамжаар нийслэл, дүүрэгт байгалийн голомтот болон мал амьтнаас хүнд халдварладаг өвчин зөөгдөн орохоос сэргийлэх, гамшгаас хамгаалах албадын харилцан ажиллагааг сайжруулах зорилгоор тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх дадлага сургуулийг 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Багахангай дүүрэгт зохион байгууллаа. Тус дадлага сургуулийн үйл ажиллагаанд мэргэжлийн …

  • 19 September

    Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан

    Малчид, тариаланчид, хадланчдын анхааралд: 21-нд ихэнх нутгаар, 22-нд зүүн аймгуудын нутгаар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орж, сэрүүсэхийг анхааруулж байна. 2017 оны 09 дүгээр сарын 19-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар секундэд 14-16 …

  • 18 September

    УИХ-ын гишүүн С.Жавхлан:Монголчууд хохирч байна

    УИХ-ын гишүүн С.Жавхлан   Засгийн газрын асуудлаар  байр сууриа илэрхийлж  хэвлэлийн бага хурал хийлээ. Тэрбээр “Есдүгээр сарын 8-нд УИХ-ын чуулганаар Засгийн газрыг огцруулах талаар хэлэлцсэн. Миний бие энэ үеэр өвлийн бэлтгэлийн талаар хуралдах ёстой байсан гэсэн байр суурь илэрхийлсэн. Засгийн газрыг унагах, намынхаа хэрүүлийг урдаа барьснаас болж Монголчууд хохирч байна.Монголчууд намар, зунжингаа хэрэлд гэж та нарыг гаргаагүй. Хүйтэн өвөл дөхөж байгаа энэ …

  • 18 September

    Ерөнхийлөгч Х.Баттулгад Канад Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад өнөөдөр Канад Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дэвид Спрул Итгэмжлэх жуух бичиг барив. Итгэмжлэх жуух бичиг барьсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Элчин сайд Дэвид Спрулыг хүлээн авч уулзлаа. Элчин сайд Дэвид Спрул уулзалтын эхэнд Улаанбаатар, Оттава хоёр нь  дэлхийн хамгийн хүйтэн нийслэл гэдгээрээ ижил гэдгийг дурдаж байлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч …

  • 18 September

    У.Хүрэлсүхийн дайснаа дарах цаг

    Улс төрд уухай хашгираад босоод ирэхээрээ сүйд хийчих шахдаг нэг хүн бий. Түүний тухай өнөөдөр хэлтэй бүхэн жиргэж, амтай бүхэн ярьж байна. Нэрийг нь Хүрэлсүх, хочийг нь Топор гэнэ. Дараагийн Ерөнхий сайд, цаашлаад эрх баригч намын дараагийн дарга болох хамгийн өндөр магадлалтай хүн гэж дуулдаж байна. МАН-ын дотоодод үүссэн нүргээн бол яг үнэндээ түүнээс эхтэй. Бүх эрх мэдлийг гартаа зангидаж, ЦЕГ, ТЕГ, …

  • 18 September

    Шинэ засгийн баг бүрэлдэхүүний шалгуурт

    Онолын хувьд ч,  амьдрал дээр  ч ардчилсан нийгэмд  Засгийн газар зөвхөн ард түмний итгэл дээр тогтдог. “Ард түмний итгэл” гэгч үнэ цэнэтэй, үнэн бодит  чанарт худал хэлэх, хууран мэхлэх, хууль зөрчих, хувиа бодох  зэргээр хариу өгсөн тул Ж.Эрдэнэбатын Засгийн газар огцорсон.  Тэгвэл шинэ засаг  Ерөнхий сайдаасаа эхлээд   ард түмний итгэлийг дааж чадах уу?  гэдэг асуултад хариулт болж  чадахуйц  багийг бүрдүүлэх шаардлага МАН-ын …

  • 18 September

    ХНХЯ-ны дэргэдэх 80 хүүхдийн цэцэрлэг нээлтээ хийлээ

    Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх хүүхдийн цэцэрлэг өнөөдөр нээлтээ хийж багачуудаа хүлээн авлаа. Засгийн газраас гаргасан “Хүүхэд бүр цэцэрлэгт” хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн жилээс эхлэн зарим яамдууд өөрийн байрандаа ажилчдынхаа хүүхдүүдэд зориулсан тохилог цэцэрлэг байгуулж эхэлсэн билээ. Тэгвэл Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нь уг ажлыг үргэлжлүүлэн 80 хүүхэд хүлээн авах боломжтой цэцэрлэгийг байгуулж, өнөөдөр бүрэн ашиглалтад орууллаа. Тус цэцэрлэг 37 дугаар …

  • 18 September

    “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдаа маргааш эхэлнэ

    Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран хүн амын хүнсний хангамжийг сайжруулах, үндэсний үйлдвэрлэгчид, тариаланчдын шилдэг бараа бүтээгдэхүүн, шинэ ургацын дээжийг хэрэглэгч түмэнд хүргэх зорилгоор “Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн” уриан дор “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээг маргааш зохион байгуулах гэж байна. Тус үзэсгэлэн худалдааг энэ сарын 19-25-ны өдөр “Мишээл экспо” төвд зохион байгуулах …

  • 18 September

    Сүхбаатар дүүргийн “Нээлттэй хаалга”-ны өдөр төв талбайд болно

    Сүхбаатар дүүргийн төрийн байгууллагуудын ажлаа танилцуулах “Нээлттэй хаалга”-ны өдөр 2017 оны 09 дүгээр сарын 19-нд 08:00-17:00 цагийн хооронд Д.Сүхбаатарын талбайд болно. “Нээлттэй хаалга”-ны өдрөөр дүүргийн Засаг даргын Тамгын газар болон дэргэдэх хэлтэс, нэгжүүд иргэдэд төрийн үйлчилгээг үзүүлэх, санал хүсэлт хүлээн авч, хууль эрхзүйн зөвлөгөө мэдээлэл өгч, халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг хийнэ. Мөн иргэд, үйлдвэрлэгчдийн …

  • 18 September

    Баянхонгор аймгийн иргэд мэс засалд орохын тулд заавал нийслэлийг зорих шаардлагагүй боллоо

    Баянхонгор аймагт өчигдрөөс эхлүүлэн Дурангийн мэс заслыг нэвтрүүлээ. Дурангийн хагалгааны орчин үеийн иж бүрэн тоног төхөөрөмжийг ЭМЯ-наас шийдвэрлэж, хүлээлгэн өгсөн гэдгийг нээлтийн ёслолд оролцсон ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат дурдлаа. ХСҮТ-ийн ерөнхий захирал Ж.Чинбүрэн багийнхантайгаа тус аймгийн нэгдсэн эмнэлэгт ажиллаж, эхний хагалгааг өөрөө гардан хийсэн. Харин хоёр дахь хагалгааг ХСҮТ-ийн эмч нарын удирдлага дор аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын эмч нар …

  • 18 September

    УБДСК:Айл өрх, цэцэрлэг сургуулийн халаалтыг бүрэн олголоо

    “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК нь дулааны төв шугам тоноглолд хийх засвар, шинэчлэлтийн ажлуудаа бүрэн дуусгаж, хуваарийн дагуу халаалтыг есдүгээр сарын 15-ны өдөр залгалаа.  Есдүгээр сарын 15-наас айл өрх, эмнэлэг, цэцэрлэг сургуулийн халаалтыг холбодог. Харин албан байгууллагуудын халаалтыг аравдугаар сарын 1-ний өдрөөс өгдөг байсан. Харин энэ жилээс эхлэн халаалтаа урьдчилан авахыг хүссэн албан байгууллагуудтай гэрээ хийгээд дулааны эрчим хүчээр хангах бүтэн боломж …

  • 18 September

    ОХУ-аас малын шүлхий өвчний вакцин энэ сарын 28-нд нийлүүлэгдэнэ

    ХХААХҮЯ-наас малын гоц халдварт шүлхий өвчинтэй холбоотой мэдээлэл өглөө. 2017 онд долоон аймаг, нийслэлийн 29 сум дүүрэгт  мал амьтны гоц халдварт шүлхий  өвчин гарчээ. Тухайлбал Төв, Дундговь Сүхбаатар,  Хэнтий Дорноговь аймгийн 10 сум, нийслэлийн 2 дүүрэгт хорио цээрийн дэглэм үргэлжилж байна. Шүлхий өвчин туссан малаас дээж авч  нийцлийн шинжилгээ хийлгэхээр ОХУ руу явуулсан бөгөөд дэд хэвшилд таарсан вакциныг энэ сарын …

  • 18 September

    НӨАТ: Нэг хүн 100 сая төгрөгийн эзэн боллоо

    Е баримт сугалааны наймдугаар сарын ээлжит тохирол өнөөдөр явагдлаа. Энэ удаагийн тохиролд 2017 оны наймдугаар сарын 1-нээс 31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, бүртгүүлсэн НӨАТ-ын баримтыг хамруулжээ. Сугалаагаар: 20 мянган төгрөгийн азтан 13,000, 100 мянган төгрөгийн азтан 1,330, 500,000 төгрөгийн азтан 130, Дөрвөн сая төгрөгийн азтан 19 , 20 сая төгрөгийн азтан 1, 100 сая төгрөгийн азтан 1 тодорлоо. Нийт 14,481 хүн азтан …

  • 18 September

    Баянгол дүүрэг Xөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдлаа

    Энэхүү түүхэн арга хэмжээнд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, дүүргийн Засаг дарга С.Одонтуяа, дүүргийн Тамгын газрын дарга Д.Дэлгэрмаа, дүүргийн ИТХ-ын дарга Г.Энхболд, Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан, Ш.Анхмаа, НИТХ-ын төлөөлөгч Ц.Одонтунгалаг, Л.Нарантуяа болон дүүргийн үе үеийн ИТХ-ын дарга, засаг дарга, ажлын алба мөн Баянгол дүүргийн хэлтсүүдийн үе үеийн дарга, ажилтан, албан хаагчид урилгаар оролцсон юм. Улаанбаатар паласын …