Мэдээ мэдээлэл

September, 2017

  • 15 September

    “Ид шидийн орон” хүүхэд хамгаалал, хөгжлийн төв өнөөдөр нээлтээ хийнэ

    Лантуун дохио төрийн бус байгууллага нь 2013 оны 3 дугаар сарын 28-нд албан ёсоор байгуулагдсан. Үйл ажиллагааны үндсэн чиглэл нь хүчирхийлэл, хүний наймаанаас урьдчилан сэргийлэх, холбогдох хууль тогтоомжийг олон нийтэд таниулах зорилготойгоор ажилладаг билээ.  2017 оны 1 дүгээр сараас эхлэн Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороонд хүүхдийн ирээдүйн боловсрол, хөгжилд хөрөнгө оруулах зорилгоор “Ид Шидийн Орон” хүүхэд хамгаалал, хөгжлийн төвийг барих …

  • 15 September

    Айл өрхүүдийн халаалтыг өнөөдрөөс өгнө

    Нийслэлийн 2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын хүрээнд нийт 1231 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөж, өнөөдрийн байдлаар 82 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж.Харин эрчим хүчний эх үүсвэр буюу дулааны цахилгаан станцуудын өвөлжилтийн бэлтгэл 9 дүгээр сарын 6-ны өдрийн байдлаар 81 хувь, инженерийн хангамжийн байгууллагуудын бэлтгэл 84 хувьтай байна.Энэ жил өмнөх жилүүдийн адилаар сургууль, цэцэрлэг орон сууцны халаалтыг өнөөдрөөс буюу энэ сарын …

  • 15 September

    13 настай охинд архи хүчээр уулгаж, хүчирхийлсэн нь тогтоогджээ

    Баянзүрх дүүргийн XXI хорооны нутаг дэвсгэр “Очир төвийн зочид буудлын өрөөнд 13 настай охин амь насаа алдсан хэрэг өнгөрсөн сарын 23-нд гарсан. Баянзүрх дүүргийн XVI хороонд оршин суух 13 настай А гэх охин учир битүүлэг байдлаар амь насаа алдсан хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа. Албаны эх сурвалжаас авсан мэдээллээр талийгаач охин ээжтэйгээ уулзахаар өнгөрсөн сарын 22-нд гэрээсээ гарч …

  • 15 September

    Налайх дүүргийн 5-р хорооны “Хөгжлийн зөвлөл”-ийн үйл ажиллагаатай танилцлаа

    Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 12-р сарын 19-ний өдрийн 3/12 тоот тогтоолоор “Дүүрэг, хороодын хөгжлийн зөвлөл”-ийн ажиллах журмыг баталсан. Үүнтэй холбогдуулан хороо бүрт 9-15 хүний бүрэлдэхүүнтэй  зөвлөл байгуулсан. 2017 оны 09-р сарын 15-ны өдөр 5-р хорооны хөгжлийн зөвлөлийн дарга Л.Цэцгээтэй уулзаж, хөгжлийн зөвлөлийн хийсэн ажилтай танилцлаа. Тус хорооны хөгжлийн зөвлөлийг 2017 оны 01-р сарын 13-ны өдөр 15 хүний …

  • 15 September

    Сингапур улс эмэгтэй Ерөнхийлөгчтэй боллоо

    Сингапур улсад  анх удаа эмэгтэй Ерөнхийлөгч сонгогдлоо. 63 настай Халим Якуб ирэх зургаан жил  ерөнхийлөгчийн алба хашин гэж Ройтерс агентлаг мэдээлжээ.  Сингапур улсын ерөнхийлөгчийн сонгуульд таван нэр дэвшигч өрсөлдсөнөөр хоёр нэр дэвшигч хасагдаж гурван нэр дэвшигч өрсөлджээ. Хоёр нэр дэвшигч хасагдсан шалтгаан нь тухайн улсын парламент нь малай үндэстний төлөөллийг төр бариулах шийдвэр гаргаснаар хасагджээ. Энэтхэг малай гэр бүлээс гаралтай Халим Якуб  сүүлийн гурван жил Сингапурын парламентын дэд даргаар ажиллаж байжээ.

  • 15 September

    НИТХ-ын ээлжит хуралдаан энэ сарын 22-нд болно

    Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаан өчигдөр  НЗДТГ-ын А зааланд боллоо. Хуралдаанаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын XI хуралдаан зарлах тухай хэлэлцсэн юм. Тэргүүлэгчдийн санал хураалтаар НИТХ-ын ээлжит хуралдааныг энэ сарын 22-нд хийхээр боллоо.

  • 15 September

    Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан

    Малчид, тариаланчид, хадланчидад зориулсан мэдээ: Өнөөдөр газар тариалангийн бүс нутгаар бороо, уулархаг нутгаар хур тунадас орж сэрүүснэ. 2017 оны 09 дүгээр сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Салхи говь, талын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, …

  • 15 September

    Хайлаар хотод болсон Хятад, Орос, Монгол эрдэмтдийн илтгэлийн агуулгыг танилцуулья

    2017 оны 9 сарын 07-10-ны өдрүүдэд  БНХАУ-ын  зүүн хойд нутаг болох Хөлөнбуйр тойргийн төв Хайлаар хотод Хятад, Монгол, Орос  гурван улсын эдийн засгийн форум, бараа бүтээгдэхүүний 13 дах удаагийн үзэсгэлэн худалдааг ӨМӨЗО-ны Худалдааны танхим, ӨМӨЗО-ны Худалдааг дэмжих хороо, Хөлөнбуйр мужийн Засгийн газар амжилттай зохион байгууллаа.  Энэхүү арга хэмжээний хоёрдох  өдөр буюу 2017 оны 9 сарын 8-ны өдөр Монгол, Орос, Хятадын эрдэмтдийн  хамтын ажиллагааны тухай форумын хүрээнд “НЭГ БҮС-НЭГ ЗАМ” сэдэвт эрдэм шинжилгээ, судалгааны хэлэлцүүлэг …

  • 14 September

    Ц.Сандуй өргөдлөө өгч байгаагаа албан ёсоор мэдэгдлээ

    НИТХ-ын тэргүүлэгчдийн хурал өнөөдөр боллоо. Энэхүү хуралдааны эхэнд НИТХ-ын дарга Ц.Сандуй өөрийн хүсэлтээр ажлаа өгч байгаагаа албан ёсоор мэдэгдэв.Тэрбээр “Миний ажлаа өгч байгаа шалтгаан нь цахим орчинд гарч байгаа элдэв асуудал бус нийслэлийн намын даргын хувьд өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуульд 7 дүүрэгт ялагдал хүлээсэн болохоор ажлаа өгч байна. Үүнээс өөр шалтгаан байхгүй” гэв. Хуралдаанаар энэ сарын 22-нд НИТХ-ын ээлжит хуралдаан болох …

  • 14 September

    Нийгмийн даатгалын шинэчлэл- өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага сэдэвт олон улсын форум болж байна

    Эрүүл мэнд, нийгмийн даатгалын байгууллагаас “Нийгмийн даатгалын шинэчлэл- өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага” сэдэвт олон улсын форумыг Олон улсын хөдөлмөрийн байгуулагын санхүүгийн дэмжлэгтэйгээр өнөөдөр Улаанбаатар хотноо зохион байгуулж байна. Энэхүү форумд УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүд, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам болон Эрүүл мэнд, нийгмийн даатгалын төв, орон нутгийн байгууллагуудын төлөөлөл, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн …

  • 14 September

    Шадар сайд У.Хүрэлсүхийг дагаж мөрдсөн гэх асуудал үнэн үү???!!!

    https://www.facebook.com/factnewsmn/videos/10159270531345142/   zindaa.mn

  • 14 September

    Манай улсад Польш улс тракторын үйлдвэр байгуулах хүсэлт гаргав

    Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд манай улс Бүгд Найрамдах Польш Улс /БНПУ/-аас 50 сая еврогийн хөнгөлөлттэй зээл авч 32 саяыг нь хөдөө аж ахуйн салбарт зарцуулахаар болсон. БНПУ-ын “Полмот холдинг”-ийн Хөгжлийн газрын захирал Марек Пол өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Ж.Эрдэнэбаттай уулзан дээрх зээлийн хүрээнд трактор угсрах үйлдвэр байгуулахад Засгийн газрын зүгээс дэмжлэг үзүүлэхийг хүслээ. Тус компани хэд …

  • 14 September

    Д.Даваасүрэн: Солонгосын хойгийн цөмийн асуудлыг яриа хэлэлцээний замаар шийдвэрлэх нь зүйтэй

    Швейцарын Холбооны Улсын Гадаад хэргийн яам болон Аюулгүй байдлын бодлогын Женевийн төв хамтран 2017 оны есдүгээр сарын 11-13-ны өдрүүдэд Швейцарын Монтрё хотноо зохион байгуулсан Хойд Номхон далайн бүсийн аюулгүй байдлыг хангахад тулгамдаж буй асуудлаарх Дугуй ширээний 6 дахь удаагийн уулзалтад Монгол Улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн оролцож үг хэлэв. Дугуй ширээний уулзалтад АНУ, БНАСАУ, БНСУ, БНХАУ, …

  • 14 September

    Ц.Нямдорж, Н.Энхболд, У.Хүрэлсүх нар Ерөнхий сайдад нэр дэвшив

    65-ын бүлэг Засгийн газраа унагав. Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан МАН-ын гишүүд шинэ Засгийн газарт орж ажиллахгүй гэдгээ мэдэгдээд байгаа. Тэгэхээр шинээр бүрдэх Засгийн газарт хэн орж ажиллах вэ гэдэг нь тун ихээр сонирхол татаж байгаа юм. МАН-ын удирдах зөвлөл өчигдөр даруухан хуралдаж, Ерөнхий сайдад нэр дэвшигчдийг тодруулсан тухайгаа мэдээллээ. 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр МАН-ын …

  • 14 September

    Мэдээллийн технологийн салбарын “ICT-Expo-2017” үзэсгэлэн Сүхбаатарын талбайд маргааш эхлэнэ

    Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын “ICT-Expo-2017” үзэсгэлэнг энэ жил Засгийн газрын тохируулагч агентлаг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас 11 дэх удаа  2017 оны 09 дүгээр сарын 15-17-ны өдрүүдэд “ТӨСӨӨЛЛӨӨ БҮТЭЭЦГЭЭЕ” уриан дор Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар болжээ. Уламжлал ёсоор тус үзэсгэлэнг Харилцаа холбооны зохицуулах хороо хамтран зохион байгуулагчаар ажиллаж, Монголын цахилгаан холбоо ХК, Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХХК болон Мобиком, Скайтел, …