Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Ойрын хоногуудад зарим газраар цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар салхи шуургатай, хүйтэн жавартай байхыг анхааруулж байна. 2018 оны 01 дүгээр сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Төв, зүүн, говийн аймгуудын зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи зүүн зүгийн нутгаар баруун өмнөөс, …
Мэдээ мэдээлэл
January, 2018
-
15 January
100 айлын барилгын материалын захыг нүүлгэхийг олон нийт дэмжиж байна
Өнгөрсөн 7 хоногт НИТХ-ын тэргүүлэгчид хуралдаж, ээлжит тогтоолоо гаргасан байна. Тогтоолд Нийслэлийн нутаг дэвсгэрт шаардлага хангахгүй нам даралтын халаалтын зуухны ашиглалт, хэрэглээг 2018 оны нэгдүгээр улирлаас эхлэн хязгаарлаж, шинээр техникийн нөхцөл олгохгүй, ашиглалтад хүлээж авахгүй байх, одоо ашиглагдаж байгаа зуухнуудыг төвлөрсөн инженерийн шугам сүлжээнд холбох, хийн болон цахилгаан халаалтын системд бүрэн шилжүүлэх арга хэмжээг 2018 оны 09 дүгээр сарын 15-ны …
-
15 January
Шатахуун импортлогчдод эрүү үүсгэв үү
“НИК” компанийн удирдлага шатахууны хангамж, үнийн талаар мэдээлэл хийхдээ А-95, 98 шатахууны үнийг литр тутамд 250-300 төгрөгөөр нэмснээ хүлээн зөвшөөрч байгаагаа зарлалаа. Засгийн газар Онцгой албан татварын хэмжээг бууруулахгүй бол нэмэгдсэн үнээр зарахаас өөр аргагүй гэж мэдэгдсэн юм. Харин тэднийг дур мэдэн үнэ нэмж, хэрэглэгчдийн эрх ашгийг хөндсөн гэж Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар үзэж прокурорын байгууллагад хандсан байна. Энэ …
-
15 January
Төвбанканд 1.1 сая төгрөгийн цалинтай захирал ажилд авна
Дэлхийн аль ч улс оронд ийм цалинтай захирал байхгүй л дээ. Тэр тусмаа төвбанканд. Харин манай төвбанкны захирлууд 1.1 саяхан төгрөгийн цалинтай. Үүнээс татвараа төлөөд гар дээрээ өчүүхэн хэдэн төгрөг авдаг бололтой юм. Хөөрхий дөө. Бүр өрөвдөж орхилоо. Ийм ядарсан цалинтай хүн яаж Монгол Улсын төгрөгийн бодлогыг тодорхойлох юм бэ. Тийм биз дээ. Тэгсэн хажууд нь арилжааны банкны захирлууд 200-гаад …
-
15 January
БНСУ руу 2018 онд Хөдөлмөрийн гэрээгээр явж буй иргэнээс гарах нийт төлбөр хураамж хэд байдаг вэ?
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар БНСУ-руу 2018 онд Хөдөлмөрийн гэрээгээр явж буй иргэнээс гарах нийт төлбөр хураамжийн талаар мэдээлж байна.
-
15 January
Хөвсгөл аймагт мотоциклийн хөдөлгөөнийг түр хоригложээ
Хөвсгөл аймагт мотоциклийн хөдөлгөөнийг түр хориглосон захирамжийг аймгийн Засаг дарга гаргажээ. Хүйтний улиралд авто замын нөхцөл байдал халтиргаа гулгаа ихтэй байдаг тул осол гэмтлээс сэргийлэх үүднээс энэхүү шийдвэрийг гаргажээ. Тус аймгийн нутаг дэвсгэрт 2018 оны хоёрдугаар сарын 16-ны өдрийг хүртэл мотоциклоор зорчихгүй байх аж. Аймгийн Засаг даргын захирамж: Эх сурвалж: ЗЦА
-
15 January
ГХЯ:Нарендра Модийн айлчлалын үеэр яригдсан асуудлууд амжилттай хэрэгжиж байгаа
Монгол, Энэтхэгийн харилцаа, хамтын ажиллагааны II бага хурлыг Шинэ Дели хотноо 2018 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр боллоо. Жавхарлал Неругийн нэрэмжит Их сургуулийн хурлын төвд болсон бага хурлын үеэр Монголын тухай сүүлийн хоёр жилийн хугацаанд Энэтхэгт хэвлэгдсэн ном товхимол, сэтгүүл, гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэн үзүүлэв. II бага хурлыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Олон улсын Монгол судлалын холбооны Дэд тэргүүний …
-
15 January
Яндангийн хэрэглээг хязгаарлана
Нийслэлийн нутаг дэвсгэрт шаардлага хангахгүй нам даралтын халаалтын зуухны ашиглалт, хэрэглээг 2018 оны нэгдүгээр улирлаас эхлэн хязгаарлаж, шинээр техникийн нөхцөл олгохгүй, ашиглалтад хүлээж авахгүй. Одоо ашиглагдаж байгаа зуухнуудыг төвлөрсөн инженерийн шугам сүлжээнд холбох, хийн болон цахилгаан халаалтын системд бүрэн шилжүүлэх арга хэмжээг 2018 оны 09 дүгээр сарын 15-ны дотор зохион байгуулахыг НИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаас Улаанбаатар хотын захирагч С.Батболдод үүрэг болголоо. …
-
15 January
Шатахуун импортлогчид төрд төлөх татвараа биднээс авна
Машин барьдаг “манайхан” Улаанбаатарт амьдрахад үнэхээр хүнд байгаа бололтой. Түгжирч, түгжирч яваад очтол клонк дээр “шатахуун байхгүй” гээд угтвал яах вэ. Шалтгаан нь зарим клонк ачаалал ихтэй, зарим нь шатахуун дуусчихсан гэсэн дам, сураг мэдээлэлтэй л холбоотой. Тэгээд ч ийм мэдээ сонсчихсон хүн өмнө нь 20 мянган төгрөгт шатахуун авчихдаг байсан бол энэ удаад банкаа дүүргээд явахыг хүснэ. Үүнээс л …
-
15 January
“Пуужин харвана” гэсэн хуурамч дохио Хонолулу хотынхныг 38 минутын турш сандаргажээ
Хавайн Хонолулуд өнгөрөгч амралтын өдөр яг юу болсон талаар тухайн үед амарч байсан сэтгүүлч бүсгүй өөрийн цахим хуудаснаа нийтэлсэн байна. Тэрээр “Амралтаа өнгөрүүлэхээр Хавайд ирсэн би төсөөлөхийн аргагүй зүйлтэй нүүр туллаа. Уг нь бямба гаригийн намуухан өглөө намайг угтсан. Вайкикигээс холгүйхэн орших старваксаас кофе авахаар өглөө найман цагийн үед очсон. Гэвч тэнд байсан 10-аад хүний гар утсанд нэгэн зэрэг аюулын …
-
15 January
Нийслэлийн тохижилт,ногоон байгууламж сүйтгэсэн салбаруудыг буулгалаа
Энэ сарын 13-14-ны амралтын өдрүүдэд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хориглосон бүсэд байршуулсан, дэд бүтэц, шугам сүлжээний хамгаалалтын зурваст нэвтэрсэн, барилгын аюулгүй байдал, өнгө үзэмжийг алдагдуулсан, гэрээ байгуулсан ч хураамжаа төлдөггүй, байгууламжийн зөвшөрөлгүй байрлуулсан, хяналтын камер, гэрэл дохио, автозамын босоо тэмдгүүдийн үзэгдэх орчинг халхалсан, тохижилт ногоон байгууламж сүйтгэсэн зэрэг “Нийслэлийн нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгааны байгууламж байршуулахад дагаж мөрдөх журам”-ын …
-
15 January
“Тоска” дуурьт Г.Ариунбаатар, Ө.Уянга нар гоцлоно
Буриадын дуурь бүжгийн үндэсний театрт энэ сарын 18-нд болох “Тоска” дуурийн гол дүрд Монгол Улсын гавъяат жүжигчин Г.Ариунбаатар, Ө.Уянга нар гоцлохоор болжээ. МУГЖ Ө.Уянга Буриадын театрт 2015 онд тавьсан “Тоска” дуурьт дуулж байсан бөгөөд ОХУ-ын урлаг судлаачдаас өндөр үнэлгээ авч байжээ. Гурван бүлэг, гурван үзэгдэлт энэхүү дуурь нь дэлхийн шилдэг дуучдын тоглолтын урын санд зайлшгүй багтдаг Ж.Пуччинигийн алдарт уянгын ариг …
-
15 January
Д.Загджав:Дубайн гэрээ манайд ашиггүй гэрээ болж, гаднынхан хожсон
Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Д.Загджав “Оюутолгой” компанийн талаар мэдэгдэл хийлээ. УУХҮЯ-ны дэд сайд Д.Загджав”Тэвчээрт хязгаар бий. Энэ бол Монголын ард түмний санаа бодлын илэрхийлэл юм. Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдын өмнөөс”Рио Тинто” компанийг Монголын ард түмний нийгэм, эдийн засгийн хөгжилд тодорхой хувь нэмэр оруулахыг шаардаж байна. Оюу толгой компани хөрөнгө оруулалтын гэрээгээр хүлээсэн хэд хэдэн үргээ биелүүлэхгүй …
-
15 January
“Агаарын бохирдлыг бууруулах” дэд ажлын хэсэг нийслэлийн дүүргүүдэд ажиллалаа
УИХ-ын дарга М.Энхболдын захирамжаар “УИХ болон Байнгын хороо, Дэд хорооноос агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр өгсөн тогтоол, шийдвэрүүдийн хэрэгжилтийг дүгнэх, шаардлагатай тохиолдолд хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл боловсруулж, санал, дүгнэлт гарган Засгийн газарт чиглэл өгөх” үүрэг бүхий Ажлын хэсэг, Дэд ажлын хэсгүүдийг байгуулсан билээ. Энэ хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга …
-
15 January
Үндсэн хуулийн өдөрт зориулсан хүчит 256 бөхийн барилдаанд Монгол Улсын гарьд Ө.Бат-Орших түрүүллээ
Монгол Улсад Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 26 жилийн ойг тохиолдуулан үндэсний бөхийн барилдаан өчигдөр Монгол бөхийн өргөөнд боллоо. Үндсэн хууль батлагдсаны 26 жилийн ойн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдааны нээлтэд УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Б.Пүрэвдорж, Б.Саранчимэг, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон, БНМАУ-ын Бага Хурлын дарга, 1996-2000 онд Монгол Улсын Их Хурлын дарга …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл