Мэдээ мэдээлэл

September, 2017

  • 13 September

    Та эрүүл мэндийн даатгалтай бол доорхи хөнгөлөлтүүдийг эдэлнэ

    Даатгуулагч рашаан сувиллаар нөхөн сэргээх эмчилгээ хийлгэсэн тохиолдолд эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт эдлэх үү? Даатгуулагч нь нийгмийн даатгалын байгууллагатай эрүүл мэндийн даатгалын гэрээ бүхий  рашаан сувиллаар үйлчлүүлсэн тохиолдолд  өвчний оношоос хамааран тухайн рашаан сувилалд эмчлүүлэх төлбөрөөс 74000-74390 төгрөгийн хөнгөлөлт эдэлнэ. Эрүүл мэндийн даатгалд даатгуулаагүй иргэн  амбулаторийн  тусламж, үйлчилгээ авбал яах вэ?  Эрүүл мэндийн даатгалд даатгуулаагүй иргэн амбулаторийн төлбөрөө өөрөө …

  • 13 September

    Олон Улсын хөөрөлт буултын нислэг 14.5 хувиар нэмэгджээ

    Иргэний Нисэхийн Ерөнхий Газрын харъяа Буянт-Ухаа дахь Чингис хаан Олон улсын нисэх буудалд өнгөрсөн наймдугаар сарын 1-ний өдрийн байдлаар олон улсын хөөрөлт буултын  нислэг 4163 буюу өмнөх оны мөн үетэй харьцуулахад 14.5 хувиар нэмэгдсэн байна.  Харин орон нутгийн хөөрөлт буултын  3317 нислэг үйлдэгдсэн нь 23 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.  Мөн Монгол Улсын агаарын зайгаар 62002 олон улсын нислэг …

  • 13 September

    ДЦС-4 ТӨХК-т гарсан галыг бүрэн унтраалаа

    Баянгол дүүргийн 20 дугаар хороо ДЦС-4 ТӨХК-ийн хашаанд под станцад гал гарсан дуудлага 2017.09.13-ны 12:21 цагт нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн. Дуудлагын дагуу НОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 10, 14, 18, 26, 30 ангиудын зургаан  тасгийн 60 гаруй алба хаагч шуурхай ажиллаж 12:52 цагт гал түймрийн тархалтыг зогсоосон бол  13:10 цагт бүрэн унтраалаа. Галын шалтгаан нөхцлийг мэргэжлийн байгууллагуудын  хамтарсан үзлэг шалгалтын …

  • 13 September

    Эсгий дээр урласан “Монголын нууц товчоо” нээлтээ хийлээ

     Монголын нууц товчооноос сэдэвлэн Чингис хааны амьдралын гол гол үйл явдлуудыг 108 метр эсгий дээр зээгт ширмэл оёдлоор урласан нэгэн хосгүй бүтээл Их жанжин Д.Сүхбаатарын талбайд ёслол төгөлдөр нээлтээ хийж Монголын ард түмний хүртээл боллоо.    “Хан хэнтийн урчууд” ХХК-ны хамт олны санаачлагаар Баялаг бүтээгчдийн холбооны дэмжлэгтэйгээр хоёр жилийн хугацаанд Монголын баялаг бүтээгчдийн нөр их хөдөлмөр зүтгэлээр бүтээгдсэн тус бүтээлийг …

  • 13 September

    СҮГ-үүд “төр самарч” байна

    60 тэрбумын хэрэг, концесийн гэрээний дуулиан МАН-ыг  хоёр хуваалаа. Хуваалаа ч гэж дээ нэг талаас  эрх мэдэлдээ дулдуйдан  тендерийн будлиан, 60 тэрбумын хэрэг, концесийн хэмжээгүй их гэрээ зэргээр хөрөнгө хүчээ зутаатган, эрх ашгаараа нэгдсэн МАН-ын бүлэглэл, нөгөө талаас  энгийн иргэдийн талд зогссон МАН-ын шударга гишүүдийн фронт болж хуваагдлаа. Төрийн эрх мэдлээр дамжуулан концесс нэрээр бэл бэнчингээ ахиулсан сайд дарга, тэдний гар …

  • 13 September

    Зуудаг ганц хоточ

    ХҮН БА НОХОЙ “Би бол сонгуульд мөнгө, хүч хэрэглэдэггүй. Ганц хөл дүүжлэх унаа, хуудас сонин байхад надад хангалттай. Тэгээд л болоо”. 1992 оноос хойш тасралтгүй УИХ-ын гишүүнээр сонгогдож чадсан нууцаа тэр ингэж тайлбарладаг. Тийм ээ, түүнд үнэхээр ямар ч магтаал, эсвэл шүүмжлэл наах шаардлагагүй. Тэр бол хүлээн зөвшөөрөгдсөн гол тоглогч. Ц.Нямдорж бол хэрсүү нь дэндсэн, хэгжүүн зэвүүн нь бүр хэтэрсэн, хэрүүлч …

  • 13 September

    Сарын дундаж цалин 966.6 мянган төгрөг болж өсчээ

    Үндэсний Статистикийн Хорооноос өнөөдөр 2017 оны наймдугаар сарын нэгдсэн статистик мэдээллийг танилцууллаа. Танилцуулгад Монголчуудын сарын дундаж цалингийн мэдээллийг гаргажээ. Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 2017 оны хоёрдугаар улирлын байдлаар 966.6 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 78.6 (8.9%) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 7.5 (0.8%) мянган төгрөгөөр нэмэгдсэн байна. Харин Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл …

  • 13 September

    Наймдугаар сард нийт 393 зээлдэгч шинээр ипотекийн зээлд хамрагджээ

    2017 оны 8 дугаар сард Монголбанк болон Засгийн газар хамтран нийт 24.5 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийн санхүүжилтийг гаргалаа. Монголбанкнаас 254 зээлдэгчийн 15.05 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг шийдсэн бол Засгийн газраас 142 зээлдэгчийн 8.89 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг тус тус олгосон. Ингэснээр 8 дугаар сард нийт 393 зээлдэгч шинээр ипотекийн зээлд хамрагдлаа.

  • 13 September

    Алт тушаалт наймдугаар сард 250 кг-аар өслөө

    Монголбанк энэ оны наймдугаар сард иргэд, байгууллагаас нийт 3,277.20 кг алт худалдан авлаа. Энэ нь өмнөх оны наймдугаар сарын статистиктай харьцуулахад, 249.7 кг-аар өссөн үзүүлэлт болж байна. Харин жилийн дүнгээрээ Монголбанкны худалдан авсан алтны хэмжээ 12,217.9 кг-д хүрч, өмнөх оны мөн үеэс 250 орчим кг-аар өссөн үзүүлэлттэй байна. Монголбанк өнгөрсөн наймдугаар сараас эхлэн “Монгол Алт” аяныг хэрэгжүүлж байна.  Энэ хугацаанд …

  • 13 September

    Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсан өдөр тохиож байна

    Одоогоос яг 27 жилийн тэртээ буюу 1990 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Улсын Бага Хурал анхдугаар чуулганаа хуралдуулснаар Монгол Улсад орчин цагийн байнгын ажиллагаатай парламентын намтрын хуудас эхэлсэн түүхтэй. Энэ бол монгол төрийн тогтолцооны нэгэн шинэ түүх бөгөөд эдүгээ хүртэл парламентын засаглал шинэ Үндсэн хуулиар баталгаажиж, төлөвшин хөгжиж байна. Манай улсад байнгын ажиллагаатай парламент үүсч бий болсон нь гэнэтийн …

  • 13 September

    М.Энхболд: Шинээр байгуулагдах Засгийн газарт бидний үйл ажиллагааны бодлого, зорилт хэвээр үргэлжлэх болно

    Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд “Хоккайдо, Монголын эдийн засгийн харилцааг дэмжих нийгэмлэг”-ийн тэргүүн Цүтомү Такэбэ-г хүлээн авч уулзлаа. Ноён Ц.Такэбэ УИХ-ын дарга М.Энхболдод хандан хоёр орны найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр олон жилийн турш хамтран зүтгэж яваа, анд нөхөр Тантай дахин уулзаж байгаадаа баяртай байна гээд, “Монголын улс төрийн тогтвортой байдлын төлөө, эерэг өөрчлөлтүүд гарч эхэлсэн улсынхаа …

  • 13 September

    ДЦС-4 ТӨХК-д гарсан галыг унтраахаар ажиллаж байна

    Баянгол дүүргийн 20 дугаар хороо ДЦС-4 ТӨХК-ийн хашаанд под станцад гал гарсан дуудлага 2017.09.13-ны 12:21 цагт нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн. Дуудлагын дагуу НОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 10, 14, 18, 26, 30 ангиудын зургаан  тасгийн бүрэлдэхүүн шуурхай ажиллаж 12:52 цагт гал түймрийн тархалтыг зогсоолоо. Одоогоор Гал түймэр унтраах, аврах 18, 26 ангийн бүрэлдэхүүн галыг бүрэн унтраахаар ажиллаж байна. Галын …

  • 13 September

    Б.Дашдаваа: “ДЦС-4”-ийн 3Т трансформаторт гарсан гэмтлийг хэвийн болгож байна

    Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцад гэмтэл гарч, шуурхай арга хэмжээ авсны үр дүнд галыг зогсоосон. “ДЦС-4” ТӨХК-ийн Ерөнхий инженер Б.Дашдаваагаас гал юунаас болж гарсныг тодрууллаа. Б.Дашдаваа “ДЦС-4 ТӨХК-ийн 3Т трансформаторын оруулга буудсаны улмаас гэмтэл гарсан. Шуурхай арга хэмжээ авч, одоогоор сэргээн засах ажлыг хийж байна. Үйл ажиллагааг хэвийн болгохоор ажилчид шуурхай ажиллаж байна. Гэмтлийн улмаас өөр бусад сүлжээнд гэмтэл гарсан асуудалгүй байхгүй. …

  • 13 September

    Манан сөрсөн өдрүүд

    Шуудхан хэлхэд алдах юмгүй угсаа гаралгүй, эгэл ардын хүүхдүүд л энэ улс орны хувь заяаг эргүүлчихсэн байдаг. Түүнээс эрх мэдэл эд хөрөнгө эцгээс өвлөж эд хөрөнгөнд эрдэж эрх мэдэлд шунасан. Өөхөнд хучаатай бөөр шиг энхрий нөхдүүдэд улс гэрийнхээ хувь заяаг үүрээд гарчих зориг зүрх, чадвар чадамж угаасаа байдаггүй байгаа ч үгүй. Харин ч харийн нөлөөнд автаж хадаг ембүүнд сөгдөж улс …

  • 13 September

    Гурван дүүрэгт хатгалгааны вакцин хийж байна

    Уушгины хатгалгаа үүсгэдэг 13 хэв шинжийн үүсгэгчийн эсрэг вакциныг Сүхбаатар, Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт хийж байна. Вакцины эхний тунг хоёр сартай хүүхдэд, хоёр дахь тунг дөрвөн сартайд, гурав дахь тунг есөн сартайд хийх бөгөөд вакцинд хамрагдсанаар тухайн өвчний 90-ээс дээш хувийн дархлаа тогтох аж. Вакцин нь 4-5 жилийн хугацаанд үйлчилгээ үзүүлэх аж. Цаашлаад 2020 он гэхэд нийслэлийн бүх дүүргийн хүүхдүүдэд хийх юм …