Мэдээ мэдээлэл

September, 2017

  • 7 September

    Боксын Дэлхийн аваргын хүрэл медальт Д.Отгондалай эх орондоо ирлээ

    БНГУ-ын Хамбург хотноо зохион байгуулсан  сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн  60 кг жинд   хүрэл медаль хүртсэн Доржнямбуугийн Отгондалай  өнөө өглөө эх орондоо ирлээ. Чингис хаан олон улсын нисэх буудал дээр түүнийг гэр бүлийнхэн нь, Хил хамгаалах ерөнхий газрын Хилчин спорт хороо болон  найз нөхөд  угтан  авч  баяр хүргэлээ. Тэрбээр “Олимп, дэлхийн хос медальтан гэх алдрыг хүртсэндээ баяртай …

  • 7 September

    Францад хэт туранхай загвар өмсөгчдөд зориулсан хууль баталжээ

    Францын загварын томоохон компаниуд хэт туранхай загвар өмсөгчдийг зар сурталчилгаандаа авч ажиллуулахаас татгалзах тухай шийдвэр гаргажээ. Энэ нь залуучуудад хэт тураал буюу анорекси – хоолны дуршил буурах өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд ийм шийдвэр гаргасан байна. Тухайлбал загвар өмсөгчдийн эрүүл мэндийг хамгаалж, тухайн хүний өндрийг биеийн жингийн индекстэй тааруулсан байхыг шаардаж байгаа аж. Хэрэв хэт туранхай моделийг ажилд авбал ажил олгогчийг 76 мянган еврогоор …

  • 7 September

    Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан

    Малчид, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: 8-нд баруун болон төвийн нутгаар, 9-нд нутгийн төв хэсгээр бороо орж, сэрүүснэ. 2017 оны 09 дүгээр сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Төв болон говийн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. Бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи …

  • 6 September

    Хүнсний аюулгүй байдлын үндэсний чуулган зохион байгуулна

     Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилгаар Монгол Улсын хүнсний аюулгүй байдлын үндэсний чуулганыг Есдүгээр сарын 12-ны өдөр Төрийн ордны Их танхимд зохион байгуулах гэж байна. Уг үндэсний чуулганыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, ХХААХҮЯ, Монголын хүнсчдийн холбоо, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хамтран зохион байгуулж байна. Монгол Улсын хүнсний салбарын өнөөгийн байдлыг тодорхойлох, хүн амын гол нэрийн хүнсний хэрэгцээг дотоодын …

  • 6 September

    “Эко бүлэг” цэцэрлэг нээлтээ хийлээ

    Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх “Эко бүлэг” цэцэрлэг өнөөдөр үүд хаалгаа албан ёсоор нээлээ. Нийслэлийн дүүргүүдээс анх удаа Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар дэргэдээ цэцэрлэгийн  “Эко бүлэг”-ийг нийслэлийн тэргүүний 41 дүгээр цэцэрлэгийн салбар цэцэрлэг болгон нээгээд байна. Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх цэцэрлэг буюу  “Эко бүлэг”–ийг байгуулснаар Засаг даргын Тамгын газрын дэргэдэх, хэлтэс албадуудын ажилчин …

  • 6 September

    Ил задгай худалдаалах сүүнээс болгоомжил

    Зун, намрын улиралд ил задгай худалдаалагдах сүү, сүүн бүтээгдэхүүний хэмжээ нэмэгддэг. Энэ үед шингэн сүүний ариутгал, хадгалалт, тээвэрлэлтийн горим зөрчигдөж иргэдийн эрүүл мэндэд эрсдэл учирдаг. Статистикийн мэдээгээр Улаанбаатар хотод өдөрт 100 гаруй тонн сүү түүхийгээр нийлүүлэгдэж, ил задгай худалдаалагддаг байна. Энэ бүх сүү иргэдийн эрүүл мэндийг хохироох хэмжээний бохирдолтой, малаас хүнд халдварлах зоонозын төрлийн халдвар тараах нянтай байгааг тогтоосон байна. МХЕГ-аас хийсэн …

  • 6 September

    Авто зогсоолын цогцолбор байгуулах ажил зогсоод байна

    Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2017 онд Богдхан уулын дархан цаазат газарт Аялал жуулчлалын зориулалттай 2,05 км авто замыг барихаар төлөвлөсөн. Богд хан ууланд нийслэлийн иргэдийн аялах, амрах зориулалттай явган аяллын 3 чиглэл байгаагаас хамгийн том нь Зайсан-Дугуйцагаан-Баруун ширээтийн аяллын чиглэл юм. Амралтын өдрүүдээр тус чиглэлд 5000- 10 000 иргэн аялдаг бөгөөд түүнийг дагаж 300-450 авто машин Зайсангийн аманд түгжрэл үүсгэдэг байна. …

  • 6 September

    Сурагчдын 56.8 хувь нь хийжүүлсэн ундаа тогтмол хэрэглэж байна

    Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хоол судлалын албаны “Ерөнхий боловсролын сургууль, түүний орчинд худалдаалж буй хоол хүнсний чанар, аюулгүй байдал”-ын Судалгаагаар сургуулийн орчинд худалдаалж байгаа сурагчдын түгээмэл хэрэглэдэг хоол, хүнсний бүтээгдэхүүний нэр төрлийг ЭМС-ийн 207 тоот тушаалын заалттай харьцуулж үзсэн байна. Судалгааны явцад эдгээр бүтээгдэхүүний дийлэнх нь хэрэглэхийг хориглосон хоол хүнс байгаа нь ажиглагджээ Судалгаанаас харахад дараах хоол, хүнсний хэрэглээ …

  • 6 September

    Я.Содбаатар: Ж.Эрдэнэбатыг огцруулах асуудлыг хэлэлцэх байтал Шадар сайдыг тагнаж чагнасан гэх асуудлаар завсарлага авлаа

    Засгийн газрыг огцруулах асуудлаар УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авч, чуулган завсарлалаа. Чуулган завсарласаны дараагаар Засгийн газрыг огцруулахыг дэмжиж гарын үсэг зурсан гишүүд Шадар сайд У.Хүрэлсүхийн цугларч хуралдсан. Харин гарын үсэг зураагүй гишүүд МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваагийн өрөөнд цугларч асуудлаа ярьж байна. Харин ахмад гишүүдийн хувьд УИХ-ын Сү.Батболдын өрөөнд цугларч хуралдаж байна. Ямар асуудлаар хуралдаж байгаа талаар УИХ-ын гишүүн Я.Содбаатараас …

  • 6 September

    Сургалтын төлбөрийн зээлийн нөхцөлийг шинэчилжээ

    Оюутныг хариуцлагатай, төлбөрийн дарамтгүй суралцах нөхцөлөөр хангахын тулд Засгийн газрын 111 дүгээр тогтоол гаргаж Оюутны хөгжлийн зээл олгож эхэлсэн. Энэ хичээлийн жил зээлийн нөхцөлд багагүй өөрчлөлт оруулжээ. Тухайлбал, зөвхөн бакалаврын ангийн оюутнуудад зээл олгодог байсан бол магистр, докторын ангийн суралцагчдад энэ боломж нээгджээ. 18 нас хүрээгүй бол зээл авах боломжгүй гэсэн заалтыг өөрчилж, нас харгалзахгүй өгөхөөр болов. Хамтран зээлдэгч нь …

  • 6 September

    Д.Эрдэнбат: Өнөөдөр шийдэхгүй бол УИХ-ын дарга Үндсэн хууль зөрчсөн үйлдэл рүү орно

    Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Ээлжит бус чуулганаас МАН-ын бүлэг завсарлага авсантай холбогдуулан УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдээлэл хийлээ. Тэрбээр “Өнөөдөр Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг Үндсэн хуулийн дагуу эцэслэн шийдэх сүүлийн өдөр. Өөрөөр хэлбэл, өнөөдөр ямар ч байсан энэхүү Ээлжит бус чуулганы хуралдаанаар Засгийн газрын асуудлыг нэг тийш нь шийдэх ёстой. Харамсалтай нь 65-ын, олонхийн бүлэг намынхаа дотоод зөрчлүүдийг …

  • 6 September

    Т.Аюурсайхан: Ерөнхий сайд “Эрдэнэс Тавантолгойг” гадны этгээдэд худалдан борлуулахыг завдсан

    Ерөнхий сайдыг огцруулах саналыг өргөн барьсан УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан мэдэгдэл хийлээ. Тэрээр  УИХ-ын чуулган Үндсэн хуулийг зөрчлөө.  УИХ-ын чуулганы дэгийн тухай  хуульд Төрийн байгуулалтын байнгын хороо Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудалд санал дүгнэлт гаргаснаас хойш 7 хоногийн дотор Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэх ёстой. Уг хугацаа нь өнөөдрөөр дуусгавар болж байна. Ээлжит бус чуулганыг зөвхөн тодорхой асуудлаар зарлана …

  • 6 September

    “Д.Хаянхярваа бүлгийнхээ шийдвэрийг зөрчсөн үйлдэл гаргалаа” гэв

    УИХ-ын чуулганы ээлжит бус хуралдаанаар Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж эцэслэн шийдвэрлэх байсан ч УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваагийн хүсэлтээр ээлжит бус чуулганыг  тав хоногийн хугацаагаар завсарлуулав. Үүнтэй холбогдуулан Засгийн газрыг огцруулах саналд гарын үсэг зурсан  31 гишүүний  төлөөлөл  Шадар сайдтай уулзлаа. Тодруулбал, “Ерөнхий сайд болон Шадар сайд та хоёрын бие биенийгээ тагнасан чагнасан гэх асуудал  Засгийн газрыг огцруулах санал гаргасан  30 …

  • 6 September

    МАН-ын дарга нар хүч хэрэглэн чуулганаас завсарлага авлаа

    УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэх байсан ч МАН-ын бүлэг завсарлага авлаа. Чуулганы хуралдааны эхэнд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат  үг хэлсэн юм. Тэрбээр “Монгол Улсын шадар сайд У.Хүрэлсүхийг намайг тагнаж чагнасан гэж буруутгаж байна. Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэхийн өмнө УИХ-ын Тусгай хяналтын дэд хороогоор энэ асуудлаар мэдээлэл сонсоё гэсэн санал гаргаж байна” гэсэн юм. Харин …

  • 6 September

    “Улаанбаатар түншлэл-2017” үзэсгэлэн маргааш болно

    Үндэсний бараа бүтээгдэхүүнийг олон улсад сурталчлан танилцуулах, дотоодын аж ахуйн нэгжүүдийг дэмжих зорилго бүхий “Улаанбаатар түншлэл-2017” олон улсын үзэсгэлэн энэ сарын 7-ноос 10-нд “Мишээл Экспо” төвд 42 хоёр дахь жилдээ болно. НЗДТГ, МҮХАҮТ хамтран зохион байгуулж буй энэхүү үзэсгэлэнд Монгол, ОХУ, Тайвань, Хонгконг, Чех зэрэг зургаан орны 70 гаруй аж ахуйн нэгж, 120 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээр оролцоно гэдгийг гэдгийг …