Мэдээ мэдээлэл

October, 2023

  • 13 October

    Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ нийслэлээ дэмжиж ажиллана

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар Х.Нямбаатарыг томилсон захирамж, тамгыг гардуулан өгөөд ажлын амжилт хүслээ. Мөн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус XV хуралдаанд оролцогчдод хандаж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэлж, нийслэлийн шинэ удирдлагуудад үүрэг, чиглэл өглөө. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Эрхэм хүндэт нийслэлчүүд ээ, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид өө, Монгол Улсын Үндсэн хуулийн жардугаар зүйлийн …

  • 13 October

    Улаанбаатарт өдөртөө 15-17 хэм дулаан байна

    Малч­ид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. 2023 оны аравдугаар сарын 13-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нийт нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Дарьгангын тал нутгаар 9-14 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн саваар …

  • 12 October

    Хотын даргад Х. Нямбаатарыг нэр дэвшүүлэхийг НИТХ-ын төлөөлөгчдийн 78.57 хувь нь дэмжлээ

    Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XV хуралдаан өнөөдөр болж, Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцлээ. Нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгээс Нийслэлийн Засаг даргад Х. Нямбаатарыг нэр дэвшүүлсэн юм. Саналыг бүлгийн дарга Д.Ихбаяр танилцуулав. Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид нэр дэвшигч Х.Нямбаатараас асуулт тавьж, саналаа хэлсний дараа санал хураахад хуралдаанд оролцсон нийт төлөөлөгчийн 78.57 хувь нь дэмжлээ. Ийнхүү Нийслэлийн ИТХ-аас Нийслэлийн Засаг …

  • 12 October

    Морин хуурын чуулга Версалийн ордны хааны дуурийн театрт анх удаа тоглолт хийлээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Франц Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Монгол Улсын Соёлын элч Морин хуурын чуулга 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Версалийн ордны Хааны дуурийн театрт анх удаа тоглолт хийв. Тоглолтыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, гэргий Лувсандоржийн Болорцэцэг болон Бүгд Найрамдах Франц Улсын Европ, Гадаад хэргийн сайд Катерин Колонна зэрэг францын төр, …

  • 12 October

    “Эрдэнэт үйлдвэр” ТӨХК-ийн 49 хувийг хууль бусаар бусдад шилжүүлсэн албан тушаалтнуудад холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэв

    Нийслэлийн прокурорын газраас “Эрдэнэт үйлдвэр” ТӨХК-ийн 49 хувийг хууль бусаар бусдад шилжүүлсэн албан тушаалтнуудад холбогдох хэргийг шүүхэд шилжүүллээ. Тодруулбал, “Эрдэнэт үйлдвэр” ТӨХК-ийн ОХУ-ын эзэмших 49 хувийг тэргүүн ээлжинд МУ-ын Засгийн газарт худалдан авах давуу эрхээсээ татгалзаж, “Монголиан коппер корпрейшн” ХХК-д давуу байдал бий болгосон, “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн хөрөнгө оруулалтын болон концессын гэрээг байгуулахдаа “Кью Эс Си” ХХК-д давуу байдал …

  • 12 October

    АТГ:Барилгын салбарын цахим системийг нэгтгэхээр ажиллаж байна

    Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс Барилга, хот байгуулалтын яамны “Хот байгуулалтын кадастрын мэдээллийн систем”-ийг Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын “Хот байгуулалтын мэдээллийн менежментийн систем”-тэй уялдуулах асуудлаар Барилга, хот байгуулалтын яамтай хамтран ажиллаж байна. Энэ хүрээнд Барилга, хот байгуулалтын яам, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, Барилгын хөгжлийн төв ТӨҮГ, Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын холбогдох албан …

  • 12 October

    Дэлхийн пауэрлифтингийн аварга шалгаруулах тэмцээнээс Н.Баярмаа хүрэл медаль хүртлээ

    Монгол Улсад Пауэрлифтингийн мастер ангиллын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ оны 10 дугаар сарын 07-15-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа юм. Энэхүү тэмцээнд 39 улс орны 500 гаруй тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорьж байна. Цагдаагийн ерөнхий газрын Тусгай ажиллагааны газрын зааварлагч, Монгол Улсын гавьяат тамирчин, цагдаагийн дэд хурандаа Н.Баярмаа амжилттай оролцож, М1 ангиллын хэвтээ шахалт, үндсэн суултын төрөлд тус тус “Хүрэл” медаль хүртлээ Цагдаагийн дэд хурандаа Н.Баярмаа нь хүчний …

  • 12 October

    Н.Цэрэнсамбуу: Эрдэнэс Тавантолгой ХК улиралд 4 680 тээврийн хэрэгсэлд “С” зөвшөөрөл олгох боломжтой

    Улс хоорондын ачаа тээврийн С зөвшөөрлийн олголт асуудал дагуулсаар байна. С зөвшөөрөл хүрэлцээгүйн дээр наймаа болсон хэмээн тээвэрчид шүүмжилдэг. Энэ асуудалд Эрдэнэс Тавантолгой ХК-ийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Н.Цэрэнсамбуу тайлбар хийлээ. -Хичнээн компаниас С зөвшөөрлийн хүсэлт ирээд байгаа вэ? Ямар зарчмаар олгодог талаар мэдээлэл өгөөч. -Нүүрс тээвэрлэх сонирхолтой 323 аж ахуйн нэгжээс 17 800 хүсэлт ирүүлсэн. Гэвч “Эрдэнэс Тавантолгой” …

  • 12 October

    “Охидын эрхийг дээдэлье, сонсъё” арга хэмжээ боллоо

    НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2012 оноос эхлэн жил бүрийн 10 дугаар сарын 11-ний өдрийг охидод тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, тэдний эрхийг хамгаалах, боловсрол эзэмшүүлж, хөгжүүлэхэд нь анхаарал хандуулах, охидын эрхийн талаарх олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор “Олон улсын охидын өдөр” болгон тунхаглажээ. Манай орны хувьд охидын эрхийг хамгаалах талаар олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлж, тэгш эрхийн зарчимд суурилсан эерэг хандлагыг түгээх нь …

  • 12 October

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Франц Улсад хийх төрийн айлчлал эхэллээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн хамт Бүгд Найрамдах Франц Улсад төрийн айлчлал хийхээр 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Парис хотноо хүрэлцэн ирлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх болон дагалдан яваа төлөөлөгчдийг Парис хотын “Орли” олон улсын нисэх онгоцны буудалд Бүгд Найрамдах Франц Улсын Эрчим хүчний шилжилтийн сайд Аньес Панье-Рунашье, Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад …

  • 12 October

    Улаанбаатарт өдөртөө 15-17 хэм дулаан байна

    Малч­ид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ: Ойрын 2 хоногтоо ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. 2023 оны аравдугаар сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Зүүн аймгуудын нутгаар үүл багасна, бусад нутгаар багавтар үүлтэй. Дорнод-Дарьгангын тал нутгаар ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр.  Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, …

  • 11 October

    Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

    Эрчим хүчний үйлдвэр, компаниудын 2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын явцын талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг эрчимжүүлэн, төлөвлөсөн хугацаанд хэрэгжүүлэхийг сайдад даалгалаа. Тус салбарын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл 85 хувьтай байна. Өнөөдрийн байдлаар дулааны цахилгаан станцууд, дулааны станцууд 526.4 мян.тн нүүрсний, 1,569 тонн мазутын нөөцтэй байна. Баруун үйлдвэрийн дөрвөн шугам, …

  • 11 October

    Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын тухай хуулийн төслийг өргөн барина

    Засгийн газрын ээлжит хуралдаанаар Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Төслийн шинэчлэлээр, -Төрийн байгууллагын бүтэц, чиг үүрэг бүх түвшинд тодорхой болж, хүүхэд хамгааллын тогтолцоо бэхэжнэ. – Хүүхэд хамгаалалд зориулсан төсвийн зөв хуваарилалт хийж, хүүхэд бүрд үзүүлэх үйлчилгээг санхүүжүүлэх боломж бүрдэж, хүүхэд хамгаалалд зориулсан төсвийн үр ашиг, өгөөж сайжирна. – Хүүхдийн эрхийн хууль зүйн …

  • 11 October

    Бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогыг чангатгана

    Засгийн газрын ээлжит хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Тус төсөлд бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэгт оногдуулах ялыг чангатгах талаар хөөн хэлэлцэх хугацааг нэмэгдүүлэх, өршөөл үзүүлэхгүй байх, хорих ялаас хугацаанаас өмнө суллахгүй байх (магадлан), хугацаатай хорих ялын дээд хэмжээг нэмэгдүүлэхээр тусгалаа. Тухайлбал, бүх насаар хорих ял оногдуулахаар (хөөн хэлэлцэх хугацаа …

  • 11 October

    Монгол Улсын 2024 оны Төсвийн тухай хуульд иргэд саналаа өгөх боломжтой

    Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өчигдөр төсвийн ил тод, нээлттэй байдлыг хангах зорилгоор  D- parliament цахим системд байршуулсан Монгол Улсын 2024 оны Төсвийн тухай хуульд иргэд, олон нийтээс санал авч байгаа талаар танилцуулсан юм. D- parliament цахим системийн Засгийн газар цэсэнд Монгол Улсын 2024 оны Төсвийн тухай хуулийг байршуулсан бөгөөд Монгол Улсын 2024 оны төсвийн орлого, зарлага болон хөрөнгө, өрийн удирдлага түүнчлэн орон …