Мэдээ мэдээлэл

October, 2023

  • 18 October

    ЗГ:Түгжрэлийг бууруулах багц хуулийн төслийг хэлэлцэнэ

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар: – Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, – Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, – Нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах багц хуулийн төслийн талаар зэрэг 23 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.  

  • 18 October

    Өндөгний хадгалах хугацаа уртсах тусам аминдэм нь алдагддаг

    Дотоодын өндөгний хэрэгцээний 40 хувийг дангаар хангадаг “Түмэн шувуут” ХК-ийн үйл ажиллагаатай эрүүл мэндийн сэтгүүлчид танилцлаа. Хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хэрхэн хангагдаж буй талаар олон нийтэд мэдээлэл хүргэхээр бид хүнсний үйлдвэрүүдтэй танилцдаг бөгөөд гурав дахь ТУР аяллаа ийнхүү хийв. Өдөрт 235000 ширхэг өндөг зах зээлд нийлүүлдэг “Түмэн шувуут”-ынхан хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн зохих стандарт, шаардлагуудыг чанд баримталж, …

  • 18 October

    Гэрээний үүргээ хангалтгүй хэрэгжүүлсэн аж ахуйн нэгжүүдийг хар жагсаалтад оруулна

    Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2023 оны 10 дугаар сарын 9-13-ны өдрүүдэд авлигын гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчөөс Гаалийн ерөнхий газар, Зэвсэгт хүчний жанжин штаб, Архангай аймгийн Засаг дарга, Батлан хамгаалах яам, Завхан аймгийн ИТХ, Архангай аймгийн Боловсрол шинжлэх ухааны газар, Завхан аймгийн Засаг дарга, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Төрийн өмчийн …

  • 17 October

    ЦЕГ:Мөрийтэй тоглоом зохион байгуулсан хэргийг илрүүлэн шалгаж байна

    Эрүүгийн цагдаагийн албанаас 2023 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Н”, “Ш” нар нь бүлэглэн 12 иргэний дунд хууль бус мөрийтэй покер тоглоом зохион байгуулсан үйлдлийг илрүүлэн, Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Иймд таны түрээслүүлж буй объект, ажиллаж, амьдарч буй ойр орчинд энэ төрлийн сэжигтэй үйлдэл, этгээдийн …

  • 17 October

    Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын зарим хэсгийн зорчих хөдөлгөөнийг түр хязгаарлана

    Улаанбаатар-Дархан чиглэлийн хоёр урсгал 4 эгнээ бүхий авто замыг бүрэн ашиглалтад оруулах ажлын хүрээнд 2023 оны 10 дугаар сарын 17-21-ний өдрийн 18 цаг хүртэлх хугацаанд тус чиглэлийн авто замын эхлэл буюу баруун аймаг руу салдаг уулзвараас төмөр замын 361 дэх гарам хүртэлх замд II үеийн асфальтбетон хучилт хийгдэх тул хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлаж, зорчих хөдөлгөөнийг Эмээлт, Хүй долоон худгийн замаар …

  • 17 October

    Монголын топ 10 их сургуулийг зарлалаа

    Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй бие даасан 61 их, дээд сургууль бий. Боловсрол шинжлэх ухааны яам, Боловсролын үнэлгээний төв, Боловсролын чанарын судалгааны хүрээлэн, олон улсын эрэмбэ тогтоодог “Times Higher Education” байгууллагаас аргачлалын зөвлөгөө авч хамтран ажиллан  урьдчилсан байдлаар Их, дээд сургуулиудын үндэсний эрэмбэ, чансааг тогтоогоод байна. Дээд боловсролын тухай хууль, Боловсролын салбарын хөгжлийн дунд хугацааны төлөвлөгөө болон “Алсын хараа …

  • 17 October

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Бүс ба Зам” дээд түвшний чуулга уулзалтад оролцохоор Бээжин хотод хүрэлцэн ирэв

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2023 оны 10 дугаар сарын 17-20-ны өдрүүдэд болох “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний гурав дахь удаагийн чуулга уулзалтад оролцохоор БНХАУ-ын нийслэл Бээжин хотод хүрэлцэн ирлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч болон дагалдан яваа төлөөлөгчдийг Бээжин хотын “Капитал” олон улсын нисэх онгоцны буудалд БНХАУ-ын Хууль зүйн сайд Хө Рун, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц …

  • 17 October

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний чуулга уулзалтад оролцоно

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2023 оны 10 дугаар сарын 17-20-ны өдрүүдэд Бээжин хотноо болох “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний гурав дахь удаагийн уулзалтад БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар оролцоно. Монгол Улсын Ерөнхийлөгч чуулга уулзалтын “Ногоон торгоны замыг хамтдаа бүтээж, хүн ба байгалийн эв зохистой оршихуйг урагшлуулъя” хэлэлцүүлэгт оролцож үг хэлнэ. Мөн БНХАУ-ын дарга Ши Жиньпин, …

  • 17 October

    Б.Шаарийбуу:Илүүдэл жин хавдар үүсгэх маш том шалтгаан болж байна

    Дэлхийн хүнсний өдрийг тохиолдуулан Улсын хоёрдугаар төв эмнэлэг УНТЭ, ЭХЭМҮТ, АШУҮИС, ХСҮТ-тэй хамтран эмчилгээний хоол зүйн талаар мэдээлэл өгөх өдөрлөг зохион байгууллаа. Өдөрлөгөөр иргэд, хэвтэн эмчлүүлэгч, эмч, эмнэлгийн ажилчдад эмчилгээний хоол болон эрүүл хүнс, эрүүл хооллолтын тухай мэдээлэл өгч, оролцсон хүн бүр биеийн жингийн индексээ тодорхойлуулж, өөрт тохирсон хүнсний бүтээгдэхүүнийг өдөр тутамдаа зөв зохистой хэрэглэх зөвлөгөө авлаа. Энэ үеэр УХТЭ-ийн …

  • 17 October

    Ц.Даваацэрэн:Сайжруулсан шахмал түлшний шуудайг импортоор авч байгаа

    Улсын Их Хурлын Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны хурал  энэ сарын 16-ны өдөр боллоо. Энэ үеэр Таван толгой түлш сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэл, чанарын асуудлаар “Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Даваацэрэн мэдээлэл хийв. Тэрбээр “Тавантолгой түлш” ХХК өнөөдөр үйлдвэрлэл, үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна. Энэ зун 120 мянган тонн шахмал түлшний нөөцийг 9 дүгээр сарын 15-н гэхэд бүрдүүлж, нийслэл хоттой …

  • 17 October

    Хүүхдийн эрхийг хамгаалах, хангахтай холбоотой асуудлаарх Улсын Их Хурлын хяналтын сонсгол болно

    Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооноос Хүүхдийн эрхийг хамгаалах, хангахтай холбоотой асуудлаарх Улсын Их Хурлын хяналтын сонсголыг 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 10 цагт Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд зохион байгуулах гэж байна. Энэхүү сонсголд төрийн байгууллага, албан тушаалтан, иргэн, хуулийн этгээд болон шинжээч, ажиглагч, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл та бүхнийг оролцохыг урьж байна. …

  • 17 October

    Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан

    Малч­ид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар сэрүүсэж, говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна. 2023 оны аравдугаар сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэл:  Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Ерөө голын хөндийгөөр ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн …

  • 16 October

    УЕПГ:Авлига, албан тушаалын 7 хэргийг шүүхэд шилжүүллээ

    Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2023 оны 10 дугаар сарын 9-нөөс 13-ны өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 33.220, мөрдөн байцаалтын 2875 хэрэгт хяналт тавьж, нийт 193 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ. Тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 95, Өмчлөх эрхийн эсрэг 67, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 13, Авлига, албан тушаалын 7, Хүний амьд явахын эсрэг 6, …

  • 16 October

    АТГ:Мөрдөн шалгах ажиллагаанд 817 хэрэг шалгагдаж байна

    Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2023 оны 10 дугаар сарын 9-13-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 94 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 8 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 8 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 2 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 76 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн 832 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа …

  • 16 October

    П.Эрхэмбулган:18 дугаар сургуулийн сурагчдын хордсон шалтгааныг шүүх шинжилгээний байгууллага тогтооно

    Нийслэлийн Хан-Уул дүүргийн 18 дугаар сургуулийн зургаадугаар ангийн сурагчид 21 хоногийн зайтай хоёр удаагийн давтамжтай хордлогын шинж тэмдгээр эмнэлэгт хүргэгдсэн. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Боловсролын газраас сургуулийн орчинг солих зэрэг хэд хэдэн шат дараатай ажлуудыг хийсэн юм. Гэвч шинжилгээний хариу гараагүйн улмаас тодорхой арга хэмжээ авах, үйл явцыг тодорхойлоход хүндрэл үүсэж буй тул хариуг яаралтай гаргаж өгөх хүсэлтийг Нийслэлийн Засаг даргын …