Эрүүл мэндийн сайдын 2023 оны аравдугаар сарын 10-ны “Улирлын томуугийн эсрэг вакцинаар дархлаажуулах тухай” А/358 дугаар тушаалын хүрээнд дархлаажуулалтын 10 хоногийг “Томуугаас сэргийлье” уриан дор энэ сарын 10-20-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ удаагийн дархлаажуулалтаар 2023-2024 оны томуугийн улиралд ДЭМБ-ын зөвлөмж болгосон томуугийн вирусийн эсрэг төрөгчийг идэвхгүйжүүлэн, ДЭМБ-аас итгэмжлэл авсан БНСУ-ын GCFLU дөрвөн цэнт вакциныг хийж байна. Томуугийн вакцинд эцэг …
Мэдээ мэдээлэл
October, 2023
-
19 October
Гэрээ шууд байгуулах замаар хийгдсэн худалдан авалтуудыг шалгах түр хороо байгуулахыг 13 гишүүн дэмжиж, гарын үсэг зуржээ
УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга Н.Ганибал гэрээ шууд байгуулах замаар хийгдсэн худалдан авалтуудыг шалган нягтлах үүрэг бүхий Хянан шалгах түр хороо байгуулах тухай тогтоолын төсөл санаачилсан билээ. Уг Хянан шалгах түр хороо байгуулах тухай тогтоолын төслийг нийт 19 гишүүн дэмжиж гарын үсэг зурсан тохиолдолд тогтоолын төслийг УИХ-ын даргад өргөн барих юм. Одоогоор дэмжсэн УИХ-ын гишүүдийн …
-
19 October
Ж.Ганбаатар: Дизель түлшний үнэ ирэх 11-р сард бууж эхэлнэ
Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганы өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас 2023 оны есдүгээр сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн нефтийн бүтээгдэхүүний талаар УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатараас асуулаа. УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар “Дизель түлшний үнэ 200 төгрөгөөр …
-
19 October
“Цалинтай ээж” хөтөлбөрийн 50.000 төгрөгийг нэмэх талаар иргэдээс санал авч эхэллээ
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар энэ сарын 17-ны өдөр Нийтийн өргөдөл хүлээн авах Улсын Их Хурлын цахим системийг танилцуулж, өөрийн зүгээс Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг 5 хувиас доошгүй байхаар тогтоох санал байршуулснаа мэдээлсэн юм. Тэгвэл petition.parliament.mn цахим системд иргэн Р.Цэндсүрэн “Цалинтай ээж” хөтөлбөрийн 50,000 төгрөгийг нэмэгдүүлэх өргөдөл гаргаж, иргэдээс санал авч эхэлсэн байна. Монгол Улсын Их Хурлын тухай хуульд зааснаар, …
-
19 October
Б.Энхболд: ХЭҮК-ын судалгаагаар 5 эмч тутмын 3 нь үйлчлүүлэгчийн зүгээс үзүүлсэн дарамт, халдлагад өртсөн гэж гарсан
Монголын эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Цагаан үзэг” холбооноос эрүүл мэндийн салбарын хөгжилд хэвлэл мэдээллийн үүрэг, оролцоо, нөлөө сэдвийн хүрээнд “Дэнслэх үү, Донслох уу” нээлттэй хэлэлцүүлгийг энэ сарын 17-ны өдөр зохион байгууллаа. Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Б.Энхболд, Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга С.Эрдэнэтуяа, Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа, Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн дэд ерөнхийлөгч З.Боргилмаа, Мэргэжлийн социологичдын …
-
19 October
Х.Нямбаатар: “Тэнүүн-Огоо” ХХК-тай байгуулсан гэрээг цуцалсан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Тэнүүн-Огоо” ХХК-тай холбоотой асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр “НЗДТГ-аас “Тэнүүн-Огоо” ХХК-тай байгуулсан Худалдах, худалдан авах гэрээг цуцалсан. Цаашид тус компаниас ямар ч автобус нэмж авахгүй. Ногоон автобусыг бүр авахгүй. НЗДТГ-аас автобус худалдаж авах олон улсын тендерийг нээлттэй зарласан. “Тэнүүн-Огоо” ХХК-д өмнө нь урьдчилгаа хэлбэрээр шилжүүлсэн …
-
19 October
Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан байна
Малчид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. 2023 оны аравдугаар сарын 19-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй. Халх гол орчмоор ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 14-16 …
-
18 October
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний чуулга уулзалтад үг хэллээ
БНХАУ-ын Бээжин хотноо “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний гурав дахь удаагийн чуулга уулзалтад оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр чуулга уулзалтын “Ногоон Торгоны замыг хамтдаа бүтээж, хүн ба байгалийн эв зохистой оршихуйг урагшлуулъя” хэлэлцүүлэгт оролцож, үг хэллээ. Тэрбээр “Бүс ба Зам” санаачилга нь хөгжлийн боломжоо хуваалцах, харилцан суралцах, харилцан ашигтай, эрх тэгш хамтран ажиллах …
-
18 October
“Жаргалтай гэр бүл” урьдчилан сэргийлэх аян эхэллээ
Нийслэлийн ИТХ, Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дэмжлэгээр Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Тээврийн цагдаагийн алба, Экологийн цагдаагийн алба хамтран “Жаргалтай гэр бүл” урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх арга хэмжээг зохион байгуулж, нэг сарын хугацаатай аяныг эхлүүлж байна. Арга хэмжээнд Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Батбямба, Нийслэлийн Гэмт …
-
18 October
Засгийн газар нийслэлийн эрх зүйн асуудлыг багцаар нь шийдвэрлэхийг дэмжлээ
Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай болон дагалдан боловсруулсан холбогдох бусад хуулийн төслийг гүйцээн боловсруулж, Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэх арга хэмжээ авахыг Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан, Сангийн сайд Б.Жавхлан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар …
-
18 October
“УБТЗ” ХНН: Цахим тасалбар худалдан авах нь нэмэгдэж байна
2023 оныг ЗТХЯ бүрэн цахимжсан, бүтээмжийг дээшлүүлэх жил болгох зорилт дэвшүүлсэн. Энэ зорилтын хүрээнд УБТЗ-ын зүгээс зорчигч тээврийн үйлчилгээний цахим системийг улам боловсронгуй болгон хөгжүүлж, цахим тасалбар худалдаалалтыг нэмэгдүүлэхэд онцгой анхааран ажиллаж байна. УБТЗ-ын Зорчигч тээврийн төв цахим тасалбар худалдаалалтыг нэмэгдүүлэх, E-Ticket вэб сайтыг олон нийтэд сурталчлан таниулах өдөрлөгийг Дүнжингарав худалдааны төвд зохион байгууллаа. Өдөрлөгийн үеэр Дүнжингарав худалдааны төвөөр үйлчлүүлсэн …
-
18 October
НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг 5 хувь болгож нэмэгдүүлэхийг 40 гаруй мянган иргэн дэмжээд байна
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өчигдөр (2023.10.17) Нийтийн өргөдөл хүлээн авах Улсын Их Хурлын цахим системийг танилцуулж, өөрийн зүгээс Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулж, нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг 5 хувиас доошгүй байхаар тогтоох санал байршуулснаа мэдээлсэн юм. Дээрх саналыг petition.parliament.mn цахим системд 2023.10.17-ны 11 цаг 40 минутад байршуулснаас хойш 24 цаг өнгөрөхөд нийт 40 гаруй …
-
18 October
Европын орнуудад ирэх өвөл цас их орж, хүйтрэх төлөвтэй байна
Улс орнуудын ирэх өвлийн цаг уурын нөхцөл байдлын урьдчилсан мэдээг The European Centre for Medium-Range Weather Forecast төвөөс гаргажээ. Тус төвийн мэдээгээр ирэх нэг, хоёрдугаар сард цас их орох төлөвтэй байгаа аж. ОХУ-ын ихэнх бүс нутгаар аравдугаар сарын сүүлч, арваннэгдүгээр сард хэд хэдэн удаа цас орж, цасан шуурга шуурч, эрт хүйтэрнэ. Харин АНУ-ын цаг агаар Сибирийн нөхцөл байдлаас ихээхэн хамаарах …
-
18 October
“Улаанбаатар” олон улсын кино наадмын шилдгүүд тодорлоо
Монголын кино урлагийн салбарыг хөгжүүлэх, кино урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, Дэлхийн нэр хүндтэй наадмуудад шалгарсан кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх зорилготой 15 дахь удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадам энэ сарын 16-ны өдөр нээлтээ хийлээ. Энэ сарын 16-22-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж буй тус кино наадмын нээлтийн киногоор Венецийн олон улсын кино наадмаас шагнал хүртсэн найруулагч …
-
18 October
ОХУ-аас Монгол Улсад түлш, шатахууныг тасралтгүй нийлүүлж, тогтвортой хангахаа Ерөнхийлөгч В.В.Путин мэдэгдэв
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бээжин хотноо “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны гурав дахь удаагийн дээд түвшний чуулга уулзалтад оролцож байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзав. Монгол Улсын Ерөнхийлөгч хоёр улсын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг улам гүнзгийрүүлэх, шинэ агуулгаар баяжуулах зорилтын хүрээнд худалдааны татварыг бууруулах, дэд …