Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2023.10.20/ хуралдаанаар Засгийн газраас 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлж, …
Мэдээ мэдээлэл
October, 2023
-
20 October
НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг 5 хувь болгох саналыг гурав хоногт 76 мянга гаруй иргэн дэмжжээ
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Нийтийн өргөдөл хүлээн авах Улсын Их Хурлын цахим системд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулж, нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг 5 хувиас доошгүй байхаар тогтоох саналыг байршуулсан. Дээрх саналыг petition.parliament.mn цахим системд 2023.10.17-ны 11 цаг 40 минутад байршуулснаас хойш гурав хоногийн хугацаанд 76 гаруй мянган иргэн дэмжин саналаа өгчээ. D-өргөдөл буюу “Нийтийн …
-
20 October
Д.Сарангэрэл: Эмэгтэй гишүүд хүүхэд хамгааллын тухай хуулийн төслийг оруулж ирэх гэж нэлээн хөөцөлдсөн
Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн хуралдаанаар Хүүхэд хамгааллын тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авч байна. УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл “Хүүхэд хамгааллын тухай төсөл хүүхдийн амиар цочроо авч шуурхай байдлаар орж ирж байна. 2020 оноос хойш эмэгтэй гишүүд хүүхэд хамгааллын тухай хуулийн төслийг оруулж ирэх гэж нэлээн хөөцөлдсөн. Өнөөдөр ийнхүү …
-
20 October
Х.Нямбаатар: Тохижилт, үйлчилгээний ажилтнуудын цалинг нэмнэ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар тохижилт, үйлчилгээний салбарын ажилтнуудтай уулзаж, тухайн салбарт тулгамдаж буй асуудлуудын талаарх саналыг нь сонслоо. Мөн тэрбээр хийж буй, цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй томоохон ажлуудынхаа талаар танилцуулсан юм. Тус уулзалтад Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа, Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Мөнхцэцэг болон УБЗАА-ны харьяа тохижилт, үйлчилгээний 26 байгууллагын …
-
20 October
Л.Энх-Амгалан:Тендерээр мэргэшиж төрийг шантаажилдаг, угжны хурга шиг болсон компаниуд зөндөө байна
УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо өчигдөр хуралдаж “Боловсролын салбарын үйл ажиллагаа, үнэлгээ, хөрөнгө оруулалт”-ын талаарх Боловсрол, шинжлэх ухааны сайдын мэдээлэлийг сонсов. Боловсрол, Шинжлэх ухааны сайд Л. Энх-Амгалан мэдээлэл хийх үеэрээ”Төрийн тендерээр гүйцэтгэж байгаа ажлуудын чанар дээр тодорхой ахиц дэвшил гаргахгүй бол хийж чадна гэж тендер авчихаад төрийг шантаажилж мөнгө хийдэг, тендерээр мэргэшиж угжны хурга шиг болчихсон компаниуд …
-
20 October
Д.Занданбат: 2024 оны төсвийн төсөл нь улсын хөгжлийн бодлоготой нийцэж байна
Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганы өчигдрийн хуралдаанаар Засгийн газраас 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг хийв. Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийн талаар Монгол Улсын Ерөнхий аудитор …
-
20 October
Сүхбаатар дүүргийн охид, хөвгүүдийн зөвлөл үйл ажиллагаагаа танилцуулав
Сүхбаатар дүүргийн охид, хөвгүүдийн зөвлөл, Сүхбаатар дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, дүүргийн боловсролын хэлтэстэй хамтран нийслэлийн 9 дүүргээс анхлан дүүргийнхээ ЕБ-ын сургуулийн охид, хөвгүүдийн зөвлөлийн үйл ажиллагааны хөтөлбөрийг танилцуулах үйл ажиллагааны нээлт Эрүүл аюулгүй сургуулийг хамтдаа цогцлооё уриан дор энэ сарын 19-ний өдөр нийслэлийн Иргэний танхимд зохион байгуулагдлаа. Үйл ажиллагааны нээлтэд дүүргийн ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн …
-
20 October
Оюутнууд ангидаа архидан согтуурч, бусдын бэлгийн эрх чөлөөнд халдсан хэрэг гарчээ
Прокурорын байгууллага 2023 оны 10 дугаар сарын 9-нөөс 13-ны өдрүүдэд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар 26 байгууллага, албан тушаалтанд мэдэгдэл хүргүүллээ. Тухайлбал: Баянгол дүүргийн прокурорын газраас дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг их сургуулийн оюутнууд анги танхимдаа архидан согтуурч, бусдын бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдалд халдсан гэмт хэрэг гарсантай холбоотойгоор багш, оюутнуудад хууль …
-
20 October
Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан
Малчид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна. 2023 оны аравдугаар сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нийт нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зүүн хэсгээр зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар дулаарч Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, …
-
19 October
Томуугийн эсрэг дархлаажуулалтад Орхон аймгийнхан идэвхтэй хамрагдаж байна
Улсын хэмжээнд улирлын томуугийн эсрэг вакцинаар дархлаажуулах ажлыг энэ сарын 10-наас эхлүүлсэн. Энэ удаагийн дархлаажуулалтад ДЭМБ-аас итгэмжлэл авсан БНСУ-ын GCFLU дөрвөн цэнт вакциныг нийслэл болон орон нутагт 89,2 хувьтай тараасан бөгөөд алслагдсан аймгуудад онгоцны хуваарийн дагуу түгээх ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар вакцинд хамрагдах эрсдэлт бүлгийн нийт хүн амын 15,2 хувь нь томуугийн вакциндаа хамрагдаад байгаа юм. Үүнд 65-аас …
-
19 October
Л.Оюун-Эрдэнэ: 2024 оны улсын төсвөөр хот, хөдөөгийн тэнцвэрт хөгжлийг дэмжинэ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын чуулганд үг хэллээ. Эрхэм монголчууд аа, Ард түмний төлөөлөх эрхийн илэрхийлэл болсон Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, Манай Засгийн газар байгуулагдсан цагаасаа Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжсэн 30 жилийн нийгэм, эдийн засгийн явцад бүхэлд нь үнэлэлт дүгнэлт өгч, шинэ 30 жилийн эхлэлийг зөв тавих суурь реформын асуудалд үндсэн анхаарлаа хандуулсаар ирлээ. …
-
19 October
Томуугийн эсрэг дархлаажуулалт үргэлжилж байна
Эрүүл мэндийн сайдын 2023 оны аравдугаар сарын 10-ны “Улирлын томуугийн эсрэг вакцинаар дархлаажуулах тухай” А/358 дугаар тушаалын хүрээнд дархлаажуулалтын 10 хоногийг “Томуугаас сэргийлье” уриан дор энэ сарын 10-20-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ удаагийн дархлаажуулалтаар 2023-2024 оны томуугийн улиралд ДЭМБ-ын зөвлөмж болгосон томуугийн вирусийн эсрэг төрөгчийг идэвхгүйжүүлэн, ДЭМБ-аас итгэмжлэл авсан БНСУ-ын GCFLU дөрвөн цэнт вакциныг хийж байна. Томуугийн вакцинд эцэг …
-
19 October
Гэрээ шууд байгуулах замаар хийгдсэн худалдан авалтуудыг шалгах түр хороо байгуулахыг 13 гишүүн дэмжиж, гарын үсэг зуржээ
УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга Н.Ганибал гэрээ шууд байгуулах замаар хийгдсэн худалдан авалтуудыг шалган нягтлах үүрэг бүхий Хянан шалгах түр хороо байгуулах тухай тогтоолын төсөл санаачилсан билээ. Уг Хянан шалгах түр хороо байгуулах тухай тогтоолын төслийг нийт 19 гишүүн дэмжиж гарын үсэг зурсан тохиолдолд тогтоолын төслийг УИХ-ын даргад өргөн барих юм. Одоогоор дэмжсэн УИХ-ын гишүүдийн …
-
19 October
Ж.Ганбаатар: Дизель түлшний үнэ ирэх 11-р сард бууж эхэлнэ
Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганы өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас 2023 оны есдүгээр сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн нефтийн бүтээгдэхүүний талаар УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатараас асуулаа. УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар “Дизель түлшний үнэ 200 төгрөгөөр …
-
19 October
“Цалинтай ээж” хөтөлбөрийн 50.000 төгрөгийг нэмэх талаар иргэдээс санал авч эхэллээ
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар энэ сарын 17-ны өдөр Нийтийн өргөдөл хүлээн авах Улсын Их Хурлын цахим системийг танилцуулж, өөрийн зүгээс Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг 5 хувиас доошгүй байхаар тогтоох санал байршуулснаа мэдээлсэн юм. Тэгвэл petition.parliament.mn цахим системд иргэн Р.Цэндсүрэн “Цалинтай ээж” хөтөлбөрийн 50,000 төгрөгийг нэмэгдүүлэх өргөдөл гаргаж, иргэдээс санал авч эхэлсэн байна. Монгол Улсын Их Хурлын тухай хуульд зааснаар, …