Мэдээ мэдээлэл

May, 2023

  • 1 May

    Л.Оюун-Эрдэнэ: Эрт илрүүлгээр зонхилон илэрсэн өвчлөлийг бууруулахад эрүүл мэндийн салбарын бодлогыг чиглүүлнэ

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ээлжит “Өглөөний уулзалт” Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт боллоо. Уулзалтад Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон нийслэлийн 25, орон нутгийн таван өрхийн эмч оролцож, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээнд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замын талаар санал солилцлоо. Ерөнхий сайд цар тахлыг даван туулж, …

  • 1 May

    Б.Жавхлан: Засгийн газар “Гэрэгэ” бондын өрийг бүрэн төлж барагдууллаа

    Засгийн газар “ГЭРЭГЭ” бондын төлбөрийг бүрэн төлж барагдуулсан талаар Сангийн сайд Б.Жавхлан өнөөдөр /2023.05.01/мэдээлэл хийлээ. Сангийн сайд Б.Жавхлан “Монгол улсын Засгийн газар 2017 онд авсан 800 сая долларын “Гэрэгэ” бондын өрийн үлдэгдэл болох 368,7 сая долларыг бүрэн төлж барагдууллаа. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар сүүлийн 3 жилийн хугацаанд 1,6 тэрбум ам.долларын  өрийн зохицуулалтыг амжилттай хийснээр, өрийн дефолтын эрсдэлээс сэргийлж чадлаа. Засгийн Газар …

  • 1 May

    Л.Энх-Амгалан:Математик, англи хэл хичээлийн хоцрогдол их байна

    НИТХ-ын ээлжит XVIII хуралдаан болж байна. Энэ хуралдаанд УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан боловсролын салбарын шинэчлэл, тулгамдаж буй асуудлууд, үүнийг шийдэх гарц, боломжуудын талаар иргэдийн төлөөлөгчдөд танилцуулав. Тухайлбал, боловсролын салбарт хэрэгжүүлж буй гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн тогтолцооны талаар онцолсон юм. Боловсролын салбарт хийж буй ажлууд, авах арга хэмжээ үр дүнтэй байх гол үндэслэл нь гүйцэтгэлийн үнэлгээ гэдгийг тэрбээр тодотгосон. …

  • 1 May

    Л.Энх-Амгалан:Цэцэрлэгийн сугалааг халахад НИТХ-ын төлөөлөгчид улс төрийн манлайлал үзүүлж ажилласан

    Нийслэлийн ИТХ-ын ээлжит XVIII хуралдаан өнөөдөр хуралдаж байгаа бөгөөд Нийслэлийн боловсролын хүртээмж,чанарыг сайжруулах бодлогын шийдлүүдийн тухай Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл өгч, төлөөлөгчдийн саналыг сонсож, зарим асуултад тодруулга мэдээллийг өгч байна. 2023-2024 оны хичээлийн жилд нийслэлд сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгийн хамрагдалтыг 95 хувьд хүргэсэн. Тэгэхдээ төрийн өмчийн болон хувийн хэвшлийн цэцэрлэгийн хүчин чадлыг хамт тооцоолж, хувийн цэцэрлэгийн хувьсах …

  • 1 May

    Д.Отгонбаяр: ТҮЦ-үүдийг бүгдийг нь ачна, Улаанбаатар хот нэг ч ТҮЦ-гүй болно гэдэг юм яриад байна

    Түргэн үйлчилгээний цэг /ТҮЦ/ эрхлэгчдийн төлөөлөл өнөөдрөөс эхлэн Тусгаар тогтнолын ордны үүдэнд суулт хийж өлсгөлөн зарлалаа. Энэ үеэр Түргэн үйлчилгээний цэгээр амь зуугчдын холбооны удирдах зөвлөлийн гишүүн Д.Отгонбаяраас тавьж буй шаардлагын тухай тодрууллаа. – Түргэн үйлчилгээний цэг /ТҮЦ/-үүдийг нүүлгэн шилжүүлж байгаатай холбогдуулан та бүхэн ямар шаардлага тавьж байгаа вэ? -Нийслэлийн барьж байгаа бодлого, ТҮЦ-үүдийг цэгцэлье гэдэгтэй санал нэг байгаа. Гэхдээ …

  • 1 May

    Үс засуулахад сайн өдөр

    Аргын тооллын 2023 оны тавдугаар сарын нэгэн. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн Хаврын адаг сарын 11. Сумъяа гараг. Бага морь одтой, гурван хөх мэнгэтэй шарагчин хонь өдөр. Өдрийн наран 5 цаг 35 минутад мандан, 20 цаг 04 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд …

  • 1 May

    Улаанбаатарт өдөртөө 21-23 хэм дулаан байна

    Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар халуун, хуурай салхитай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2023 оны тавдугаар сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад нутаар баруун хойноос секундэд 7-12 …

April, 2023

  • 28 April

    “Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ

    Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар “Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг өнөөдөр (2023.04.28) Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөг “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Улсын Их Хурлын 2021 оны 106 дугаар тогтоолоор батлагдсан …

  • 28 April

    “Япон хүүхэлдэйн үзэсгэлэн” нээлтээ хийлээ

    Япон сан болон Японы Элчин Сайдын Яамнаас зохион байгуулж буй “Япон Хүүхэлдэйн үзэсгэлэн” Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд нээлтээ хийлээ. Япон хэлээр “Хүний хэлбэр” гэсэн утгыг илэрхийлдэг “НИНГЁО” гэх нэртэй уг үзэсгэлэн нь “Баяр ёслолын хүүхэлдэй”, “Урлагийн хүүхэлдэй”, “Эгэл ардын хүүхэлдэй”, “Хүүхэлдэйн соёл дэлгэрсэн нь” хэмээх 4 бүлэгт хуваагдана. Түүхийн явцад баяжиж ирсэн Японы хүүхэлдэйн соёлыг нийт 67 шилмэл үзмэрээр …

  • 28 April

    “Монгол бичгийн цахим бичвэр-II” улсын уралдааныг зарлав

    Үндэсний бичиг үсгийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Үндэсний номын сангаас “Монгол бичгийн цахим бичвэр-II” улсын уралдааныг зохион байгуулахаар зарлалаа. Монгол хэлний тухай хуулийн дагуу 2025 оноос төрийн албан хэргийг кирилл болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулна. Албан хэргийг үндэсний бичгээр хөтлөн явуулах үндэс нь цахим бичвэр боловсруулах чадвартай мэргэжилтэн бэлтгэх явдал юм. Иймд тус улсын уралдаанаар дамжуулан монгол бичгийн цахим …

  • 28 April

    Л.Оюун-Эрдэнэ: Авто замын бүтээн байгуулалтыг хөгжлийн бодлоготой уялдуулж, төр, хувийн хэвшил хамтран ажиллаж байж үр дүнд хүрнэ

    Монголын авто замчдын зөвлөлдөх уулзалт Төрийн ордонд боллоо. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус зөвлөгөөнд оролцож Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050″, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг танилцуулж, үүнд авто замчдын үүрэг, оролцоо чухлыг онцоллоо. Монголын авто замчид өнгөрсөн хоёр жилд 689,1 км урт хатуу хучилттай зам, 330 у/м төмөр бетон гүүр барьж байгуулаад байна. 2022 оны зургадугаар сард Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн …

  • 28 April

    Гарааш чөлөөлсөн талбайг иргэдийн санал, хүсэлтэд тулгуурлан тохижуулна

    Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/-наас хот, нийтийн аж ахуйн чиглэлээр хийсэн болон хийхээр төлөвлөж буй ажлуудынхаа талаар долоо хоног бүрийн баасан гарагт мэдээлэл өгдөг. Тэгвэл өнөөдөр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа гарааш буулган, чөлөөлсөн талбайд хийх тохижилтын талаар болон цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Нийслэлийн Засаг даргын А/321 дүгээр захирамжаар энэ онд 132 байршилд …

  • 28 April

    Амралтын өдрүүдэд 33 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна

    Нөөцийн махны хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор дөрөвдүгээр сараас эхлэн долоо хоног бүрийн амралтын өдрүүдэд 33-35 байршилд, ажлын өдрүүдэд 10 байршилд өргөтгөсөн худалдаа зохион байгуулж байна. Мөн есөн дүүргийн хэмжээнд 481 хүнсний болон сүлжээ дэлгүүрээр нөөцийн махыг байнга борлуулж буй. Өргөтгөсөн худалдааны үеэр махыг гулуузаар борлуулж байгаа бол хүнсний дэлгүүрүүдэд жижиглэнгээр худалдаалж байгаа юм. Энэ долоо хоногийн амралтын өдрүүд буюу дөрөвдүгээр сарын …

  • 28 April

    М.Балдандорж: Шинээр ашиглалтад орж байгаа барилгын шугам хоолой, бусад материал чанарын шаардлага хангахгүй байна

    Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээлэл хийлээ. Энэ үеэр орон сууцны хорооллоос зэвтэй ус гарч байгаа асуудлаар холбогдох байгууллагуудад хариуцлага тооцсон эсэхийг тодруулахад УБЗАА-ны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга М.Балдандорж “Хуулиар хүлээсэн чиг үүргийнх нь хүрээнд холбогдох байгууллагад шаардлагатай мэдээллийг гаргаж өгөх албан бичиг хүргүүлсэн. Одоо шугам угаах гэх мэт түр арга хэмжээ авч байгаа. Гүйцэтгэгч компани болон орон сууцны …

  • 28 April

    “Хуульчийн Про Боно өдөр-2023” өдөрлөг болно

    НЗДТГ Монголын Хуульчдын холбоотой хамтран иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор хууль зүйн үнэгүй зөвлөгөө өгөх “Хуульчийн Про Боно өдөр-2023” өдөрлөгийг тавдугаар сарын 1-ний өдөр Д.Сүхбаатарын талбайд 10:00-17:00 цагийн хооронд зохион байгуулна. “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд зохион байгуулж буй энэхүү өдөрлөгт Монголын Хуульчдын холбооны гишүүдээс гадна Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын ерөнхий прокурорын газар, …