Мэдээ мэдээлэл

August, 2017

  • 24 August

    У.Хүрэлсүхээс ял асуух уу?

    Одоогоос арваад жилийн өмнө миний бие ийм нэртэй нийтлэлээ “Зууны мэдээ” сонинд тавьж байсан. МАН дотор үүсээд байгаа өнөөгийн нөхцөл байдлыг харахаар мөн л У.Хүрэлсүхээс гэм бурууг хайх гэсэн түүнээс ял асуух гэсэн муйхарлал энэ намд, зарим эрх баригчдын дунд сүүмэлзээд эхэллээ. Хорь гаруйхан жилийн өмнө цус нь өтгөрч, зүс нь өтөлж, зүрх нь ачаалсан тухайн үеийн МАХНамыг залуу шингэн …

  • 24 August

    Энэ жил гурилын үнэ нэмэгдэхгүй

    Энэ онд улсын хэмжээнд 524.3 мянган га-д үр тариа, үүнээс 367.2 мянган га-д буудай, 14.9 мянган га-д төмс, 7.5 га-д хүнсний ногоо, 78.2 га-д тосны ургамал, 28.2 га-д тэжээлийн ургамал, 1.9 мянган га-д эмийн ургамал тус тус тариалалт хийжээ. Байгаль цаг уурын давашгүй хүчин зүйл болох ган, нарны хэт их халалтын нөлөөллөөс шалтгаалж үр тарианы 90.3 мянган га, үүнээс улаанбуудайн …

  • 24 August

    Чөлөөт бөх ДАШТ : Өнөөдөр барилдах манай дөрвөн бөхийн сугалаа

    “Парис-2017” чөлөөт бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эмэгтэйчүүдийн 48, 53, 60, 69 кг-ын жингийн барилдаанаар үргэлжилнэ. Ингээд манай тамирчдын сугалааг танилцуулья .48 кг: ОУХМ Э.Нарангэрэл эхний тойрогт Нидерландын Жессика Бласзкатай барилдана. Энэ жил 25 настай энэ бүсгүй хоёр жилийн өмнө 48 кг-д дэлхийн аваргаас хүрэл медаль хүртэж, Нидерландаас 28 жилийн дараа тив, дэлхийд медаль хүртсэн бөх болж байв. Хэрвээ түүнийг ялвал …

  • 24 August

    3-5 настнуудын цэцэрлэгийн бүртгэл өнөөдөр дуусна

    Энэ хичээлийн жилд тухайн дүүргийнхээ хамран сурах тойргийн цэцэрлэгт хүмүүжиж байсан 3-5 насны хүүхдүүдийн бүртгэлийг цэцэрлэг тус бүрт хийж байгаа. Бүртгэл энэ сарын 21-ний өдрөөс эхэлсэн. Харин өнөөдөр 3-5 насны хүүхдүүдийн бүртгэл  дуусна. Цэцэрлэгт шинээр элсэж буй хоёр настай хүүхдийг энэ жилээс эхлэн цахимаар бүртгэж байгаа билээ. Цэцэрлэгийн цахим бүртгэл өнгөрсөн долоодугаар сарын 25-аас энэ сарын 24-ний шөнийн 23:59 цаг …

  • 24 August

    Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийгдэх газрууд

    Өнөөдөр буюу 2017 оны наймдугаар сарын 24-ны Пүрэв гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. СҮХБААТАР ДҮҮРЭГ 22:00-09:00 цагт: 7, 13, 14, 17-р хороо Яргайт, Хандгайт, Хайлааст, Дамбадаржаа, Сэлх орчмоор, 7-р хороолол, 102-р сургууль орчмоор, ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ 22:00-09:00 цагт: 7, 10, 12, 15, 18-р хороо Чингэлтэй, Булаг, Дэнж, Яргайт, Жаргалант, Согоот, Хувьсгалчдын гудамж, 3, …

  • 24 August

    Улаанбаатарт шөнөдөө 12-14 хэм дулаан

    Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. 2017 оны 08-р сарын 23-ны 12-18 цаг хүртэлх цаг агаарын мэдээ:Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 11 хэм дулаан байна.  2017 оны 08 дугаар сарын 23-ны 20 цагаас 08 дугаар сарын 24-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол …

  • 24 August

    П.Орхон дэлхийн аварга боллоо

    Парис-2017” ДАШТ-ий чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 63 кг-д ОУХМ Пүрэвдоржийн Орхон алтан медаль хүртлээ. Тэрбээр эхний тойрогт Энэтхэгийн Шилпи Шераныг оноогоор цэвэр, дараагийн тойрогт Шведийн Хенна Йоханссоныг 6:2-оор, шөвгийн Нигерийн Блессинг Оборудудуг цэвэр, хагас шигшээд Колумбийн Жаклин Рентериа Кастильог оноогоор цэвэр(13:0) ялсан. Улмаар алтан медалийн төлөөх барилдаанд ДАШТ-ий алт, хүрэл медальт, Европын хошой аварга Украины Юлья Ткачийг 6:3-аар ялснаар Монгол Улсын …

  • 23 August

    Ургацын урьдчилсан балансаар улаан буудайн 74.6 хувийг хураан авна

    Улсын ургацын комиссын хуралдаан өнөөдөр/2017.08.23/ ХХААХҮЯ-нд боллоо. Хурлын үйл ажиллагааг нээж ХХААХҮ-ийн сайд, Улсын ургацын комиссын дарга  П.Сэргэлэн үг хэллээ. Тэрээр “Энэ жил  2017 онд улсын хэмжээнд  393.6 мянган га-д үр тариа, үүнээс 367.2 мянган га-д буудай, 14.9 мянган га-д төмс, 7.5  мянган га-д хүнсний ногоо, 78.2  мянган га-д тосны ургамал, 28.2 мянган га-д тэжээлийн ургамал, 1.9 мянган га-д эмийн …

  • 23 August

    Хайрга олборлож буй компаниудад шалгалт хийжээ

    БОАЖ-ын сайд Д.Оюунхоролын А/54 дүгээр тушаалын дагуу салбарын яам нийслэлийн холбогдох газруудтай хамтран Туул голын хамгаалалтын бүсэд хайрга олборлож буй компаниудын үйл ажиллагаанд үе шаттай шалгалт хийсэн. Шалгалтаар байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй, тусгай зөвшөөрөл бүхий ашиглалтын талбай нь голын хамгаалалтын бүстэй давхардсан, 3 жилийн хугацаанд газрын хэвлийн ашиглаж эхлээгүй аж ахуйн нэгжүүд тогтоосон юм. Улмаар нийслэлийн Засаг дарга …

  • 23 August

    ОХУ-аас 200 мянган тонн улаанбуудай нийлүүлэхээр болжээ

     ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн ОХУ-д энэ сарын 19-21 өдрүүдэд албан ёсны айлчлал хийжээ. Айлчлалын хүрээнд ОХУ-ын Хөдөө аж ахуйн сайд А.Н.Ткачев, орлогч сайд Е.В.Громыко болон бусад албаны төлөөлөлтэй уулзав. Уулзалтаар “Монгол малыг эрүүлжүүлэх хөтөлбөр”-ийн II шатны хүрээнд Монгол Улсад ОХУ-аас шүлхий болон бог малын мялзан өвчний эсрэг вакциныг нийлүүлэх, Монгол Улсын өвөлжилтийн бэлтгэлийг хангах зорилгоор ОХУ-аас өвс тэжээл, улаан буудай худалдан …

  • 23 August

    ЭМГЭНЭЛ

    Чойжилжавын Чойсамба (1973-2017) Монгол Улсын Их Сургуулийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн багш, доктор, дэд профессор, сэтгүүл зүйн нэрт эрдэмтэн Чойжилжавын Чойсамба 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр таалал төгсөж Монголын сэтгүүл зүйн салбарт хүнд гарз учирлаа. Ч.Чойсамба 1973 онд Улаанбаатар хотод төрсөн. 1991 онд Нийслэлийн 23-р сургуулийг, 1995 онд ОУХДС-ийг тус тус дүүргэжээ. Тэрээр 1994-1999 онд “Хар …

  • 23 August

    Улсын хэмжээнд нийт ургацын 40 хувийг алдах төлөвтэй байна

    Улсын ургацын комисс өнөөдөр хуралдаж, ургацын нөхцөл байдал болон өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангаж ажиллах талаар хэлэлцлээ. Улсын хэмжээнд 2017 онд нийт  393,6 мянган га талбайд үр тариа, үүнээс 367,2 мянган га талбайд буудай, 14,9 мянган талбайд  төмс, 7,5  мянган га талбайд  хүнсний ногоо, 78,2  мянган га-д тосны ургамал, 28,2 мянган га-д тэжээлийн ургамал, 1,9 мянган га-д эмийн ургамал, нийтдээ 524,3 …

  • 23 August

    Х.Баттулга: Монгол Улс, ОХУ-ын харилцааг шинэ түвшинд гаргана

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Игорь Владимирович Моргулов өнөөдөр бараалхав. Уулзалтын үеэр ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд И.В.Моргулов ирэх 9 дүгээр сарын эхээр ОХУ-ын Владивосток хотноо болох Дорнын эдийн засгийн чуулганы үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын хийх айлчлалын бэлтгэл ажлын явц байдлын талаар танилцуулжээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улс, ОХУ-ын харилцааг шинэ түвшинд гаргах бодолтой …

  • 23 August

    Налайх дүүрэг доторхи гудамжны замууд хугацаанаасаа өмнө ашиглалтад орлоо

    Нийслэлийн Авто замын сангийн хөрөнгө оруулалтаар Налайх дүүргийн гол замууд болох Даваажав, Дамдин, Найрамдлын гудамжны 1,3 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлыг хийхээр болсон. Тус замын гүйцэтгэгчээр  “Эко тогтол” ХХК шалгарсан бөгөөд 2.8 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр 2017 оны 10 дугаар сарын 01-нд хүлээлгэн өгөхөөр гэрээ байгуулсан ч ажлын хугацаанаас нь өмнө дуусгаж, өнөөдөр нээлтээ хийлээ. Хуучин 2 эгнээ байсан …

  • 23 August

    “Бяцхан Будда” хөшөөний нээлт маргааш болно

    Бурхан багш эхээс мэндэлж долоон Бадамлянхуа цэцгэн дээр алхаж, эгэлгүй их хувь заяатай нэгэн гэдгээ харуулсан сайхан түүхтэй гэрэлт хөшөөний нээлт маргааш Гандантэгчинлэн хийдэд 09.00 цагт болно. Бурхан багшийн эхээс мэндэлсэн тэрхүү гэрэлт дүрийг харуулсан хөшөө дурсгал дэлхийн цөөнгүй оронд байдаг бөгөөд Монгол Улсад анх удаа энэхүү гэрэлт хөшөөг бүтээж байгаа юм. Хүүхэд багачуудын төдийгүй хүн төрөлхтөний сайн сайхны төлөө …