Мэдээ мэдээлэл

November, 2017

  • 7 November

    Гадаадад эмчилж байсан 39 төрлийн өвчнөөс долоог нь эх орондоо эмчилдэг боллоо

    Гадаад улсад эмчилгээнд хамрагдсан иргэдийн сүүлийн 2 жилийн судалгаанаас харахад эрхтэн шилжүүлэн суулгах, зүрх судасны мэс засал, мэдрэлийн мэс заслын шалтгааны улмаас нийт 198 иргэн гадаад улсад эмчилгээнд хамрагдан, 11 тэрбум 398 сая 400 мянган төгрөгийг зарцуулсан байна. Дээрх 3 өвчний улмаас эмчилгээнд хамрагдсан иргэд нийт эмчилгээнд хамрагдсан иргэдийн 71.2 хувийг эзэлж, нийт гадаад улсад эмчилгээнд гарсан мөнгөний 68.9 хувийг …

  • 7 November

    МҮЭХ нь МАХН-д “дагаар орох уу”

    МҮЭХ-ны үйл ажиллагааг гэнэтхэн шүүмжилдэг, бүр харлуулах гэж оролддог явдал гарах болсон нь шинэ зүйл биш гэнэ. Учир нь МҮЭХ-ны чуулган болох дөхөөд ирэхлээр ийм зохион байгуулалттай гүтгэлэгийн шинжтэй мэдээлүүд ихээхэн идэвхиждэг байна. Энэ удаад МҮЭХ-ны чуулган 11 сарын 8-9-ны өдрүүдэд болох гэж байгаатай холбоотойгоор МҮЭХ-ийн удирдлагууд болон МҮЭ-ийг тэр чигээр нь харлуулах гэсэн оролдлогыг ихээхэн хөрөнгө мөнгө зарж, хэвлэл …

  • 7 November

    ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ орон нутгийн замын нөхцөлтэй танилцаж шуурхай удирдлагаар ханган ажиллаж байна

    Ихэнх нутгаар их хэмжээний цас орсноос орон нутгийн чиглэлийн замын зарим хэсэгт үзэгдэх орчин хязгаарлагдах, гулгаа үүсэх зэрэг нөхцөл байдал үүсээд байгаа. Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ цаг үеийн мэдээллийг шуурхай авч холбогдох удирдлагуудад үүрэг өгч байгаа бөгөөд орон нутгийн АЗЗА компаниуд 24 цагийн турш  бэлэн байдалд ажилласнаар хаагдсан зам даваа байхгүй, хөдөлгөөн саадгүй нэвтэрч байна. Өнгөрсөн шөнө Зам тээврийн сайд …

  • 7 November

    Айтүүлс IPO-ны талаар хэн юу хэлэв?

    Монгол Улсын цор ганц баялаг бол хөрсөн доорх ашигт малтмал биш, харин оюуны шавхагдашгүй нөөцийг түшиглэж мэдээллийн технологийн салбарт хөрөнгө босгож болно гэдгийг харуулж чадсан “Айтүүлс” ХК хувьцаагаа олон нийтэд санал болгосон эхний өдрөөсөө л анхаарлын төвд байв. Тэдний талаар энгийн иргэдээс эхлээд эдийн засагчид, УИХ-ын гишүүд ч магтаж, үзэл бодлоо цахим орчинд илэрхийлсээр байна. УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: Монгол залуус …

  • 7 November

    Ж.Хичээнгүй: Түрээсийн орон сууцыг өмчлүүлэх схемийг нэвтрүүлнэ

    “Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж, тэдний сонирхолтой шийдэл санаануудыг уншигчдадаа хүргэж байгаа билээ. Энэ удаагийн зочноор “Төрийн орон сууц корпораци” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Ж.Хичээнгүйг урилаа. БАРИЛГЫН САЛБАРЫГ ТЭЖЭЭДЭГ ГОЛ ЗҮЙЛ НЬ ИПОТЕКИЙН ЗЭЭЛ -Төрийн орон сууцны корпораци гэдэг байгууллага байх ёстой юу, үгүй юу гэдэг асуудал …

  • 7 November

    Америкийн ерөнхийлөгчид дунд хуруугаа үзүүлсэн эмэгтэйг ажлаас нь халав

    50 настай Жюли Брискмэн Виржиниа мужийн Стерлинг хотод  унадаг дугуйтай явж байхдаа хажуугаар нь машины цуваатай зөрж өнгөрсөн Дональд Трамп руу дунд хуруугаа гаргаж эсэргүүцлээ илэрхийлжээ. Үүний дараа маркетингийн компанийн захирлууд нь түүнийг дуудаж уулзан ажлаас нь халах болсныг хэлсэн аж. Өнгөрсөн сард энэхүү үйл явдал болсон юм. Тэрээр Виржиниа мужид амьдардаг бөгөөд зургаан сарын хугацаатай  Акима компанид ажиллаад байж. Харин Жули …

  • 7 November

    Шадар сайдын Ажлын албаны даргаар Л.Саянааг томилжээ

    Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргын тушаалаар Монгол Улсын Шадар сайдын ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны даргаар Л.Саянааг томиллоо. Мөн хатагтай Л.Саянаа нь Монгол Улсын Шадар сайдын Онцгой байдлын асуудал эрхэлсэн зөвлөхөөр үргэлжлүүлэн ажиллах юм. Тэрээр 2016 оноос Монгол Улсын Шадар сайдын Онцгой байдлын асуудал эрхэлсэн зөвлөхөөр ажиллаж байгаа аж. Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар

  • 7 November

    Дуучин Г.Ариунбаатар “ВВС Cardiff singer of the world” уралдааны шагналын цомоо М.Энхболдод хадгалууллаа

    Монгол Улсын гавьяат жүжигчин, Чингис хаан одонт дуучин Г.Ариунбаатар мэргэжлийн дуурийн дуулаачдын “ВВС Cardiff singer of the world” уралдаанаас хүртсэн цомоо Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдод гардууллаа. Энэ үеэр дуучин Г.Ариунбаатар:Би энэ онд болсон “ВВС Cardiff singer of the world” гэдэг дэлхийн мэргэжлийн дуулаачдын хүсэл тэмүүлэл нь, уралдаан шалгаруулалтын оргил нь болсон тэмцээнээс 3 цомыг эх орондоо авчирсан. …

  • 7 November

    Тээврийн хэрэгслийн татвараа төлөөгүй бол энэ сарын 20-ноос замын хөдөлгөөнд оролцуулахгүй

      Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн гаргасан “Албан татвар, төлбөр хураалтын хяналтын үзлэг шалгалтын удирдамж”-ийн дагуу нийслэлийн Татварын газраас Замын цагдаагийн албатай хамтран энэ сарын 20-ны өдрөөс эхлэн автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, төлбөрөө төлөөгүй тохиолдолд замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхаар болжээ. Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 7.1-д заасан тогтоосон хугацаанд албан татвараа төлөөгүй бол Зөрчлийн тухай …

  • 7 November

    Цуврал алуурчин Чисако Кахекид цаазын ял оноолоо

    Япон улсын  шүүхээс өнөөдөр  бэлэвсэн эхнэр  гэж алдаршсан 70   настай цуврал алуурчин эмэгтэйд  цаазын ял оноожээ.  Цуврал алуурчин Чисако Кахеки  нь 2007-2013 оны хооронд нөхрөөсөө гадна хамтран амьдарч байсан хоёр эрэгтэйн амийг хөнөөжээ. Чисако Кахеки   нь  дотно харилцаатай байсан эрчүүдийнхээ хөрөнгийн өвлөж авахын тулд цианид уулгаж хорлуулдаг байсан байна. Алуурчин эмэгтэйг 2014 онд саатуулагдаж байсан бөгөөд хэргийг мөрдөх явцад олон …

  • 7 November

    Д.Эрдэнэбат:ОУВС-ийн шахалтаар цалин нэмэхгүй байгаа нь буруу гэж үзэж байна

    Улсын Их Хурлын Ардчилсан намын бүлгээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийн асуудлаар Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Ардчилсан намын бүлгийн дарга Д. Эрдэнэбат“2018 оны төсөвт 7,2 их наядын орлого олохоос нэг их наяд орчмыг нь халамж тал руу зарцуулсан. Гэтэл ажлын байр нэмэгдүүлэх, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр бага төсөв зарцуулж байгаа нь үндсэн чиглэлээ алдагдуулж, улам илүү шүүмжлэл дагуулж байна. Хөрөнгө …

  • 7 November

    Б.Уянга League of Legends World Championship 2017-г нээлээ

    Компьютерийн тоглоомын мэргэжлийн багуудын ДАШТ (League of Legends World Championship) 2011 оноос эхлэн жил болгон зохиогдож байгаа билээ. Уг тэмцээний 2017 оны финалын тэмцээн 11 дүгээр сарын 5-ны өдөр Бээжин хотын “Шувууны үүр” олимпийн цэнгэлдэх хүрээлэнд болсон байна. Тэмцээний нээлтийн ажиллагаанд зориулсан концертод алдартай олон дуучид, хөгжимчид болон хамтлагууд уригдан оролцсоны дотор АНУ-д амьдарч уран бүтээлээ туурвидаг Монгол охин Болдбаатарын …

  • 7 November

    Өнөөдөр аугаа их Октябрийн хувьсгалын ойн өдөр

    Октябрийн баяр өнөөдөр тохиож байна. 1917 оны энэ өдөр ЗХУ-д ажилчин тариачны хувьсгал гарч засгийн эрхийг В.И.Ленин тэргүүтэй большевикууд авч байсан талаар түүхэнд тэмдэглэгдсэн үлдсэн байдаг. 1918 оноос эхлэн энэ өдрийг ЗХУ албан ёсны баяр болгон тэмдэглэдэг байсан ч ЗХУ задарснаар өдгөө Беларусь, Киргиз улсууд л тэмдэглэж байгаа аж. Монголчууд ч мөн энэ өдрийг орон даяар нийтийн амралтын өдөр болгон …

  • 7 November

    Бог малын мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин ОХУ-аас ирлээ

     Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 257 дугаар тогтоол, ХХААХҮ-ийн Сайдаас өгөгдсөн үүргийн дагуу шүлхий болон бог малын мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх шаардлагатай нийт 5.1 тэр бум төгрөгийн вакциныг ОХУ-ын Бүх холбоотын мал амьтны эрүүл мэндийн төвтэй шууд гэрээ хийх замаар худалдан авахаар болсон. Энэ ажлын дагуу ОХУ-аас 15 сая тун вакциныг 337,5 мянган ам.доллараар …

  • 7 November

    Саудын Арабын ханхүү нисдэг тэрэгний ослоор амиа алджээ

    Йемен улсын хилийн ойролцоо Саудын Арабын ханхүү нисдэг тэрэгний осолд орж өөр долоон хүний хамт амь эрсэджээ. “Ханхүү Мансур бин Мукрайн Асир мужийн Засаг даргын орлогч зэрэг хэд хэдэн томоохон албан тушаалтны хамт зорчиж явсан” хэмээн “Al-Ikhbariya”  телевиз эх сурвалжийн мэдээллээс иш татан мэдээлсэн аж. Ослын шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа. Уг хэрэг Саудын Арабын агаараас харвах баллистик пуужин руу Йемений босогчид …