Мэдээ мэдээлэл

June, 2017

  • 13 June

    Монголчуудын сарын дундаж цалин 959.1 мянган төгрөг болж өсчээ

    Үндэсний Статистикийн Хорооноос өнөөдөр 2017 оны тавдугаар сарын нэгдсэн статистик мэдээллийг танилцууллаа. Танилцуулгад Монголчуудын сарын дундаж цалингийн мэдээллийг гаргажээ. Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 2017 оны 1 дүгээр улирлын байдлаар 959.1 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 87.7 (10.1%) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 16.2 (1.7%) мянган төгрөгөөр нэмэгдсэн байна. Харин Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын …

  • 13 June

    Гадны хүнийг ялтны байранд нэвтрүүлсэн, ялтнуудтай хувийн харилцаа тогтоосон зэрэг зөрчлийг илрүүлжээ

    Дорноговь аймгийн прокурорын газраас энэ сарын 9-ний шөнө тус аймаг дахь Цагдаагийн газрын захиргааны журмаар баривчлах, албадан саатуулах, албадан эрүүлжүүлэх байр, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны баривчлах, цагдан хорих байр, түүний аж ахуйн үйлчилгээнд хорих ял эдэлж буй ялтнуудын харуул хамгаалалт болон үйл ажиллагаа хууль, журмын хүрээнд явагдаж байгаа эсэхийг гэнэтийн байдлаар шалгажээ. Энэхүү шалгалтаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны цагдан хорих …

  • 13 June

    Н.Золжаргал тэргүүтэй Монголбанкны хуучин удирдлагуудыг шалгах ажлын хэсэг байгуулагдлаа

    Улсын Их Хурлаас томилогдсон ажлын хэсгийн Монголбанканд хийсэн шалгалтын дүгнэлттэй холбогдуулан илэрсэн зөрчлүүдийг хуулийн байгууллагаар шалгуулах, хариуцлага тооцох, хохирлыг барагдуулах чиглэлийн хүрээнд Авлигатай тэмцэх газрын даргын тушаалаар ажлын хэсэг байгуулагдлаа. Энэ нь Улсын Их Хурлын Эдийн Засгийн байнгын хорооны 2017 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 02 тоот тогтоолоор байгуулагдсан “Монголбанкны 2012-2016 оны үйл ажиллагаа, мөнгөн гүйлгээ, алдагдлын шалтгаан нөхцөл, …

  • 13 June

    “Алтан хальс” индепендент кино наадмын дээд шагналыг Монгол кино анх удаа хүртлээ

    2013 оноос хойш зохион байгуулагдсан “Алтан хальс” индепендент кино наадмын дээд шагналыг Монгол кино анх удаа хүртлээ. Тодруулбал Д.Золбаярын бүтээл “Өөрөөсөө харсан өөр хүмүүс” кино наадмын дээд шагналыг авсан талаар “Алтан хальс” холбоо мэдээллээ. 2015 оноос олон улсын шинж чанартай болж эхэлсэн кино наадамд энэ удаад 60 улсаас 260 орчим бүтээл ирснээс 25 бүтээлийг сонгожээ. Мөн Монгол болон гадаадын хүүрнэлт, …

  • 13 June

    Минж нутагшуулах төслийнхөнтэй хамтарч ажиллана

      Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын албан хаагчид энэ сарын 10-нд “Минжтэй танилцъя” арга хэмжээ зохион байгууллаа. Баянзүрх дүүргийн Гачуурт тосгоны нутагт үйл ажиллагаа явуулж буй Минж нутагшуулах, үржүүлэх төслийн үйл ажиллагаатай албан хаагчид танилцаж, хоёр байгууллага хамтран ажиллах талаар санал солилцлоо. Минж нутагшуулах, үржүүлэх төслийн цахим хуудас хөгжүүлэлт, өндөр хурдны интернэтийн үйлчилгээг НМТГ үзүүлэн ажиллаж байна. Минж нутагшуулах нь Туул …

  • 13 June

    Та урьд насандаа хэн байсан бэ?

    Шинжлэх ухааны тест Энэхvv сонирхолтой тест энэтхэгийн сургаалийн vндсэн дээр зохиогдсон болно. Урьд хойд насны тухай онол, практик бvр эртнээс энэтхэг, тvвдэд бий болсон гэдэг. Та урьдах амьдралдаа хэн байсан болохыг энэхvv тестийн тусламжтай мэдэх боломжтой. Эхлээд өөрийн төрсөн өдөр, он сарыг нэм. Ингэхэд 1- 9 хvртлэх тоо гарч байх ёстой. Жишээ нь, та 1963 оны 8-р сарын 29 нь …

  • 13 June

    Ц.Дуламсүрэн: Богдхан ууланд гарсан түймэр иргэдийн дутуу унтраасан тамхи, шүдэнзнээс үүдэлтэй

    Сүүлийн өдрүүдэд Богдхан ууланд олон удаагийн гал түймэр гарч, багагүй хохирол учраад буй. Тиймээс энэ талаар Богдхан уулын ДЦГ-ын Хамгаалалтын захиргааны дарга Ц.Дуламсүрэнтэй ярилцлаа.  -Богдхан ууланд сүүлийн саруудад хэдэн удаагийн түймэр гарсан бэ. Улирлын чанартай хуурайшилт гал түймэр гарахад нөлөөлөх гол хүчин зүйл болж байна уу?  -Хуурайшилт эхэлснээс хойш буюу дөрөвдүгээр сараас хойш Богдхан ууланд нийт 10 удаагийн түймэр гарсан. …

  • 13 June

    Гадаадад оршин суугаа 4,816 иргэн саналаа өгч, ирц 66.8 хувьтай байжээ

    Гадаадад суугаа Монгол Улсын иргэдээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн санал авах ажиллагааг 2017 оны 6 дугаар сарын 10, 11-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулсан талаар Төв комиссоос мэдээлэл хийлээ. Энэ удаагийн сонгуулиар гадаадад суугаа Монгол Улсын иргэдээс санал авах ажлыг зохион байгуулахаар 33 улсад 45 салбар комисс байгуулагдан ажилласан. Гадаадад суугаа сонгогчдын саналыг Сонгуулийн тухай хуулийн дагуу УИХ-аас …

  • 13 June

    Картаар луйвар хийсэн Румыны иргэний хэргийг шалгаж байна

    Монгол Улсад оршин суух Румын улсын иргэн луйврын гүйлгээ хийснийг цагдаагийн байгууллагаас илрүүлжээ. Румын улсын иргэн эрэгтэй, 35 настай Л.А нь Монгол Улсад байх хугацаандаа гадаад иргэдийн арилжааны банкны төлбөрийн картын мэдээллийг хууль бусаар олж авч төлбөрийн картуудад суулган луйврын гүйлгээ хийснийг Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид илрүүлэн, шалгаж байна. Уг этгээд нь Монгол …

  • 13 June

    Нийслэлд 72 бага сургууль цэцэрлэгийн цогцолбор баригдана

    Нийслэлийн нийгмийн хөгжил хариуцсан төслүүдийн удирдагч- Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаагийн ахалсан 72 сургууль, цэцэрлэг болон бага сургууль цэцэрлэгийн цогцолборын барилгын ажилтай холбоотой шуурхай ажлын хэсэг хуралдлаа. Шуурхай хуралд Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Эрдэнэжаргал, Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар ОНӨҮГ-ын орлогч дарга А.Хаянхярваа, Нийслэлийн Газрын албаны …

  • 13 June

    Хятадууд онгоцны үйлчлэгч бүсгүйчүүдээ хэрхэн бэлддэг вэ

    Хятадын агаарын тээврийн компани онгоцны үйлчлэгч бусад ажилчдаа маш хатуу шаардлага тавьдаг аж. Онгоцны үйлчлэгч нарыг зөвхөн цай хоол зөөж, таны тав тухыг хангадаг гэж бодож байна уу.  Тэдний сайхан инээмсэглэлийн цаана маш чанга хатуу бэлтгэл дэг журам, олон цагийн бэлтгэл сургуулилт нуугддаг. Хятадын агаарын тээврийн компани Сичуан мужийн их сургуульд онгоцны үйлчлэгч бэлтгэх тусгай ангитай бөгөөд охидыг тусгай сургалтад …

  • 13 June

    Монголоос төрсөн Хятад тэрбумтан Лим Сим Пау

    Одоогоос хэдэн жилийн өмнө Монголын баячуудыг бүү хэл  дэлхийд зартай тэрбумтануудыг алмайруулсан хуримын бичлэг Улаанбаатар, Төв, Хөвсгөл аймаг дамнан болсныг тэр бүр олон хүн мэддэггүй. Нисдэг тэрэг хөлөглөн, Цонжин болдог дахь Чингэсийн хөшөө, 13 дугаар зуунаар аялж, Өмнөговийн Хонгорын элсэнд очиж,  Сэнжит цохио, Хөвсгөл далайн эрэгт очиж зургаа авахуулсан. Нэг бол нисдэг тэрэг хөлөглөж, үгүй бол онгоц түрээсэлж, машинаар явлаа …

  • 13 June

    Монголоо алдсан сонгууль

    Нэр дэвшигчид бодлогоор өрсөлдөж чадахгүй үндэс угсаагаар нь, удам судраар нь гүтгэх экстрим маягийн сурталчилгаа хийж өрсөлдөгчийг нь дэмжигчдийг хагаралдуулах технологи өрнүүлсээр байна. Энэ арга нь аль болох мэдээлэл муутай хэсгийн сонгогчдын сэтгэл хөдлөлд нөлөөлж “массавой психоз” буюу нийтийг хамарсан бухимдал төрүүлэх зорилготой нь эхний үйлдлүүдээсээ ажиглагдсан. “200 хүний толгой тасдах” айдсаар эхлүүлсэн энэ ажиллагаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны …

  • 13 June

    Б.Хорлоо: Хүнээ бодож саналаа өгөөрэй

    –Сонгинохайрханы иргэд ярьж байна– Б.Хорлоо: Хүнээ бодож саналаа өгөөрэй -Монгол Ардын Нам бол монгол түмний нам. Тиймээс би улстөрийн ууган хүчин болох Ардын намынхаа нэр дэвшигчид саналаа өгнө. Энэ намын түүхийг бид сайн мэднэ. Сүүлийн үеийн залуучууд намын үүх түүхийг сайн мэдэхгүй байж магадгүй. Олон жилийн турш ачааны хүндийг үүрч, хүнд үеэс гаргаж явсан түүхтэй. Одоо ч нийгэм, эдийн засаг …

  • 13 June

    Туулын хайргыг хулгайгаар зөөсөөр байна

    Одоогоос хоёр сар гаруйн өмнө Улаанбаатар хотын Захирагч С.Батболд хэвлэлийн бага хурал зарлан Туул голын сав газраас хайрга олборлохыг зогсоож байгаагаа мэдэгдсэн. Түүний дараахан Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол мөн ийм утга бүхий мэдэгдэл хийж, туул голын орчмын тусгай зөвшөөрлүүдийг цуцална хэмээсэн. Улаанбаатарчуудын ундны усны эх үүсвэр болсон Туул голоос компаниуд олон жилийн турш хайрга, дайрга олборлосоор ирсэн нь …