Мэдээ мэдээлэл

June, 2017

  • 15 June

    Сангийн яамнаас мэдэгдэл гаргалаа

    “Эрдэнэс Монгол” ХХК ба түүний нэгдэл компаниудын үйл ажиллагааны талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 154 дүгээр тогтоол батлагдсантай холбогдуулан Засгийн газрын 2012 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 201 тогтоолын дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг ТӨЛБӨРТЭЙГЭЭР ХУДАЛДАН АВСАН аж ахуйн нэгж, иргэд Засгийн газраас тогтоосон нэрлэсэн үнээр нь 2017 оны …

  • 14 June

    Монголд хөрөнгө оруулахыг Америкийн хувийн хэвшлийнхэнд уриалав

    Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Америкийн худалдааны танхимаас 2017 оны 6 дугаар сарын 12-13-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Монгол-Америкийн IV бизнес уулзалт, хөрөнгө оруулагчдын дугуй ширээний уулзалтад тус тус оролцов. Сайд Ц.Мөнх-Оргил уг арга хэмжээнд оролцсон Монгол, Америкийн 50 гаруй хөрөнгө оруулагч, аж ахуйн нэгжийн удирдлага, төлөөлөгчдөд Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдлыг танилцуулж, хямралыг даван туулах, хөрөнгө оруулалт, худалдааг дэмжих, хамгаалах, …

  • 14 June

    УИХ-ын чуулганыг түр завсарлуулах захирамж гарлаа

    Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэг, 29 дүгээр зүйлийн 29.13 дахь хэсэг, Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөлийн саналыг харгалзан хаврын ээлжит чуулганыг түр завсарлуулах захирамжид Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд гарын үсэг зуржээ. Улсын Их Хурлын 2017 оны хаврын ээлжит чуулган зургаадугаар сарын 14-нөөс 28-ны өдрийг дуустал хугацаанд завсарлах ажээ хэмээн УИХ-ын …

  • 14 June

    Таксины жолооч япон иргэний долоон сая төгрөгийг эргүүлэн өгчээ

    Ихэнх нь азтай өдөр байна гээд амьдрал ахуйдаа зарцуулах байх лдаа. Тэгвэл Г.Тэмүүжин гэх залуу энэ хэмжээний мөнгийг эзэнд нь аваачиж өгчээ. “JCI-Монгол” хуралд оролцогч Япон эр Г.Тэмүүжингийн автомашинд дотроо 317.000 иен буюу долоон сая төгрөг, бичиг баримт, банкны картуудтай хэтэвчээ орхиж буусан байна. Харин Г.Тэмүүжин шударга зан гаргаж хаясан эд зүйлийг нь эзэнд нь эргүүлэн өгчээ. Үүний хариуд хэтэвчээ …

  • 14 June

    НИТХ-ын тэргүүлэгчид хуралдаж байна

    НИТХ-ын тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар Хүндэт доноруудыг нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчуулах тухай, “Соёлын үйлдвэрлэл” дэд хөтөлбөр батлах тухай, Нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэх тухай болон бусад асуудлыг хэлэлцэнэ.

  • 14 June

    Нийслэлийн хүн амын усны хангамжийн талаар хэлэлцлээ

    Нийслэлийн хүн амын ус хангамж ариутгах татуургын системийг боловсронгуй болгох цаашид тогтвортой хөгжүүлэх чиглэлээр салбар дундын хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа. НИТХ-ын төлөөлөгчдийн хурлаас батлан гаргасан Улаанбаатар хотын хүн амын ундны усны аюулгүй байдлыг хангах хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг цаашид тогтвортой хөгжүүлэх, хэрэглээнээс гарсан бохир усыг татан зайлуулах ажиллагаанд тулгамдаж буй бэрхшээл, түүнийг даван туулах арга замыг тодорхойлоход энэ чиглэлээр үйл …

  • 14 June

    Үндсэн хуулийн Цэцийн даргаар Д.Одбаяр сонгогдлоо

     Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүд өнөөдөр хуралдаж, Үндсэн хуулийн цэцийн даргын сонгууль явуулсан байна. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасны дагуу  Үндсэн хуулийн цэцийн даргаар сонгох хүний нэрийг дэвшүүлэн хэлэлцжээ. Ингээд олонхийн саналаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргаар Доржийн Одбаяр сонгогдлоо. Үндсэн хуулийн Цэцийн дарга Ж.Амарсанааг УИХ өнгөрсөн оны …

  • 14 June

    Н.Номтойбаяр:Тэтгэвэр нэмэх шийдвэр гаргалаа

    Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын сайд Н.Номтойбаяр цаг үеийн асуудлаар Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яамны хурлын танхимд өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр  Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас өмнө Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу мэдээлэл өгч байна.  2016 онд хямралтай маш хүнд Засгийн газрыг хүлээн авсан. Ерөнхий сайд Засгийг удирдаж эхэлснээр сайн үр дүнгүүд гарч эхэлсэн. Эдийн засаг тэлж төсвийн орлого нэмэгдэхийн хэрээр хамгийн чухал асуудал бол …

  • 14 June

    “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн нээлт Налайх дүүрэгт боллоо

    Өнөөдөр Налайх  дүүргийн Соёлын ордны өмнөх талбайд “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн нээлт боллоо. Нээлтийн ажиллагаанд ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Оюунчимэг, Нийслэлийн ЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар, ХӨСҮТ-ийн захирал Л.Нямхүү, ХСҮТ-ийн дэд захирал С.Хүрэлсүх, Улсын гуравдугаар төв эмнэлгийн Дотоод хяналтын чанарын албаны дарга н.Одончимэг, НЭМҮТ-ийн Бодлого хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга н.Гантуяа, АШУҮИС-ийн дүрс оношилгооны эмч …

  • 14 June

    Налайх дүүргийн Эрүүл мэндийн төв УАЗ фургон маркын автомашинтай боллоо

    Улсын Их Хурлын Гишүүн Т.Аюурсайханы санаачилгаар Эрүүл Мэндийн Яамнаас шийдсэн УАЗ фургон автомашиныг 2017 оны 06-р сарын 13-ны өдөр Эрүүл Мэндийн Төвд хүлээлгэн өглөө. Тус арга хэмжээнд НИТХ-ын төлөөлөгч С.Амарсайхан, дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй, Эрүүл Мэндийн Төвийн дарга Л.Байгал нар оролцов. Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан Эрүүл Мэндийн Төвийн албан хаагчдад хандан хэлсэн үгэндээ Налайх дүүргийн эрүүл мэндийн …

  • 14 June

    М.Энхболдын ухуулах гэрийг машинаар дайрсан хэрэг гарчээ

    Өнгөрсөн шөнө буюу 2017 оны 06 сарын 13-ны шөнө Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Ардчилсан намын гишүүн, сумын ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч Баасангийн Мэндбаяр гэгч нь  эхнэрийн хамтаар МАН-аас нэр дэвшигч М.Энхболдын ухуулах байрыг 57-29 УНИ дугаартай хувийн машинаараа дайрсан хэрэг гарчээ. Золоор эрдэнэт хүний эрүүл мэндэд хохирол учраагүй өнгөрсөн байна. Уг хэргийг Цагдаагийн байгууллага шалгаж байгаа юм байна. Тиймээс Баянхонгор аймгийн МАН-ынхан …

  • 14 June

    Монгол Германы ГХ-ны яамд хоорондын улс төрийн ээлжит зөвлөлдөх уулзалт болов

    Монгол Улсын Гадаад харилцааны яам, ХБНГУ-ын Гадаад хэргийн яамд хоорондын улс төрийн ээлжит зөвлөлдөх уулзалт  2017 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдав. Зөвлөлдөх уулзалтыг монголын талаас Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, германы талаас Холбооны Гадаад хэргийн яамны Азийн газрын захирал Норберт Рийдэль нар тэргүүлэн оролцов. Хоёр орны Гадаад харилцааны яамд хоорондын зөвлөлдөх механизм …

  • 14 June

    Лондонд 27 давхар барилга шатаж байна

    Английн Лондон хотын баруун хэсгийн Хойд Кенсингтон дүүрэгт байрлах  27 давхар “GrenFill” орон сууцны барилгад гал гарлаа. Гал дөрвөн давхарт гарсан бөгөөд одоогоор барилга бүхэлдээ шатаж байна. Галыг унтраахаар 40 галын машин, 200 гал сөнөөгч ажиллаж байгаа юм. Одоогоор барилга дотор хэчнээн хүн байгааг мэдэх боломжгүй байгаа аж. Гал орон нутгийн цагаар 01.00 цагийн орчимд гарсан. Одоо Лондонд өглөөний 06.20 …

  • 14 June

    “МИАТ” энэ сарын 22-нд УБ-Бусан чиглэлийн анхны шууд нислэгээ хийнэ

    “МИАТ” ТӨХК-ийн Улаанбаатар-Бусан чиглэлийн анхны шууд нислэг энэ сарын 22-ны Пүрэв гарагт өглөөний 06:05 цагаас болно.  БНСУ-ын хоёр дахь том хот болох Бусан уруу долоо хоногт хоёр удаа буюу Пүрэв, Ням гарагт нислэг үйлдэх юм байна. Аж үйлдвэрийн томоохон энэ хот үйлдвэрлэлтийн хөгжлөөрөө Солонгосдоо тэргүүлдэг учир Монголын бизнес эрхлэгчид Бусан хоттой харилцаа холбоо тогтоож хамтран ажиллахад энэхүү шууд нислэг гүүр болох …

  • 14 June

    Г.Дэнзэн нарын ялыг хэвээр үлдээжээ

    ЗГХЭГ-ын дарга, “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн дарга асан Г.Дэнзэн нарын таван хүнд холбогдох хэргийг Давж заалдах шатны шүүх хэлэлцжээ. Шүүх бүрэлдэхүүн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тэднийг албан тушаалаа урвуулан ашиглаж “Эрдэнэс Тавантолгой” компаниас 17 тэрбум төгрөгийг хувьдаа завшсан хэрэгт буруутган Г.Дэнзэнд 3.6 жил, “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал асан Я.Батсуурьт хоёр жилийн …