Москва-Улаанбаатар хотуудын хооронд ах дүүгийн найрамдалт харилцаа тогтоосны 60 жилийн ой энэ өдрүүдэд тохиож буй. Ойн хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Москва хотод албан ёсны айлчлал хийж байна. Улаанбаатар хотын Захирагч С.Батболд тэргүүтэй төлөөлөгчид өчигдөр Москва хотын Ялалтын паркад байрлах “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Уг хөшөөг аугаа эх орны дайны үед Монголын ард түмнээс …
Мэдээ мэдээлэл
October, 2017
-
9 October
“Олон улсын охидын өдөр” энэ сарын 11-нд болно
Нэгдсэн үндэсний байгууллага /НҮБ/-аас 2012 онд жил бүрийн аравдугаар сарын 11-ний өдрийг “Олон улсын охидын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлж байхаар зарласан. Энэ жилийн “Олон улсын охидын өдөр”-ийг охидын боловсролыг чанартай эзэмшүүлэхэд тулгарч буй бэрхшээлийг шийдвэрлэхэд дэлхийн улс орнуудын охид хамтран багц үйл ажиллагаануудыг өөрийн улс орны онцлогт нийцүүлэн зохион явуулж өөрсдийн дуу хоолойгоо шийдвэр гаргагч нарт хүргэх зорилготой байна. Тус …
-
9 October
НИТХ-ын дарга С.Амарсайхан тамгаа гардаж авлаа
Өнгөрсөн долоо хоногт завсарласан НИТХ-ын 11 дүгээр хуралдаан өнөөдөр үргэлжилж, НИТХ-ын даргаа сонгов. Хуралдаан 41 төлөөлөгчийн ирцтэйгээр эхэлж, НИТХ дахь АН-ын бүлгээс 1 цагийн завсарлага авснаар түр завсарласан юм. Завсарлага дуусч хуралдаан үргэлжлэхэд санал хураалтыг нууцаар явуулах тул хуралдааныг хаалттай горимд шилжүүлсэн. НИТХ-ын даргыг сонгох санал хураалт явагдаж дүн гарахад төлөөлөгч Д.Баярсайхан 19, С.Амарсайхан 21 санал авсан байна. Ингэснээр НИТХ-ын …
-
9 October
3150 м2 нөхөөсний ажил гүйцэтгэв
“Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ нь хотын гол болон туслах замын засварын ажлын хүрээнд дараах замуудад нөхөөсний ажил хийж гүйцэтгэлээ. Үүнд “Дүнжингарав” худалдааны төвийн баруун талын авто замын зорчих хэсэг, Хүй долоон худаг дахь 17 байршилд нийт 152,6 м2 нөхөөс, Удирдлагын академи, Сонгинохайрхан дүүргийн 21-р хороолол, Цэргийн хотхон, Сонгинохайрхан дүүрэг Таван шар, Толгойт өртөө, Нарны зам, Цирк Усны гудамж, …
-
9 October
“Шүүгчийн ёс зүй ба сахилга” олон улсын бага хурал зохион байгуулж байна
Өнөөдөр Блю скай зочид буудлын Кристал танхимд “Шүүгчийн ёс зүй ба сахилга” олон улсын бага хурал зохион байгуулагдаж байна. Уг хурлыг Канадын гадаад хэргийн яам санаачлан Азийн сангийн санхүүжилтээр хийж буй бөгөөд хурлыг шүүхийн ёс зүйн хорооны Ажлын албаны дарга, Хууль зүйн магистр Н.Ганбаатар удирдаж байгаа юм. Монгол, Канадын шүүх байгууллагын төлөөлөгчид болон Японы Токио хот дахь Мэйжи их сургуулийн …
-
9 October
В.Путины төрсөн өдрөөр жагсаал болж 260 хүнийг саатуулжээ
Өнгөрсөн бямба гарагт ОХУ-ын төрийн тэргүүн В.Путин 65 нас хүрчээ. Энэ өдрөөр Орос даяар сөрөг хүчний тэргүүн А.Навалныйг дэмжигчид жагсаал хийсэн байна. Тухайлбал Москва санкфетрбург зэрэг 80 гаруй хотод жагсаал хийлээ. Энэ үеэр 260 хүнийг саатуулсан талаар мэдээлэв. Жагсагчид гартаа “Путин бол луйварчин” , гэсэн бичээс бүхий лоозонг барьцгаасан байна. Орос орон даяар жагсаал болж байх зуур олон орны төр, …
-
9 October
Хойд Солонгосын удирдагч охин дүүгээ улс төрийн товчооны гишүүнээр томилжээ
Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун эмэгтэй дүүгээ эрх баригч Солонгосын хөдөлмөрийн намын Улс төрийн товчооны гишүүнээр томилжээ. Солонгосын хөдөлмөрийн намын Улс төрийн товчоо анхны өргөтгөсөн хуралдаанаа өнгөрсөн бямба гарагт хийжээ. Тус хурлын үеэр Ким Чен Уны дүү Ким Йо Жоныг томилсон байна. Ким Жон Уны дүү Ким Ё Жоныг 1987 онд төрсөн гэж таамагладаг. Түүнийг 2013 онд цаазлуулсан Ким Жон Уны хүргэн …
-
9 October
Г.Угалзцэцэг гурав дахь удаагаа Дэлхийн аварга боллоо
Сонирхогчдын бодибилдинг, фитнесийн дэлхийн аварга шалгаруулах ес дэх удаагийн тэмцээн энэ сарын 6-8-ны өдрүүдэд Улаанбаатар хотод боллоо. Уг тэмцээнд дэлхийн хошой аварга Г.Угалзцэцэг дахин тэргүүлж, гурав дахь удаагаа Дэлхийн аваргын алтан медаль хүртлээ. 40 орны 400 гаруй тамирчин оролцсон уг тэмцээн залуучууд, насанд хүрэгчид, ахмад гэсэн гурван насанд 42 ангиллаар өрсөлдөж, аваргуудаа шалгаруулсан юм. Мөн Монголын эмэгтэй тамирчид багаараа түрүүлж, …
-
9 October
НИТХ-ын даргыг сонгох хурлын үеэр “нүцгэлж” эсэргүүцлээ илэрхийлэв
НИТХ-ын даргыг сонгох хурал яг одоо үргэлжилж байна. 10 цагаас эхэлсэн уг хуралд 41 гишүүн оролцож одоогийн байдлаар АН-ын гишүүд нэг цагийн завсарлага аваад буй. Завсарлага авах болсон шалтгаанаа нэр дэвшигчтэй холбоотой асуудал байна хэмээн тайлбарлажээ. Харин хурал болж буй Хангарьд ордны гадаа нэгэн иргэн эсэргүүцлээ илэрхийлсэн байна. Тухайлбал Хархорин захын гадна талд жижиглэн худалдаа эрхлэгч иргэн С.Мишгээ хурлын танхимд …
-
9 October
Маргааш “Softline Day-2017” олон улсын мэдээлэл технологийн чуулган болно
10-р сарын 10-нд буюу маргааш Corporate Convention centre-д Дэлхийд тэргүүлэгч Oracle, Microsoft, Kaspersky Lab, Positive Technologies, Ivanti, Indeed, Huawei, Bolorsoft, Commvault зэрэг үйлдвэрлэгчдийн экспертүүд туршлагаа хуваалцаж мэдээлэл хүргэхээр чуулах гэж байна. Орчин үед мэдээлэл технологийн хөгжил нь улс орны хөгжлийг илтгэх гол хүчин зүйлсийн нэг болсон билээ. Тэгвэл Монголын болон олон улсын мэдээлэл технологийн хэрэглээ, тогтолцооны түвшин ямар хэм хэмжээнд …
-
9 October
Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд Д. Медведев, Ли Көцян нар баярын цахилгаан ирүүлжээ
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян, ОХУ-ын Засгийн газрын дарга Д.Медведев нар баярын цахилгаан ирүүлжээ. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян мэндчилгээндээ “Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх таныг Ерөнхий сайдаар томилогдсон таатай мэдээ дуулаад миний бие БНХАУ-ын Засгийн газрын нэрийн өмнөөс танд чин сэтгэлийн халуун баяр хүргэж байна. БНХАУ, Монгол Улс уул, …
-
9 October
НИТХ-ын шинэ даргыг өнөөдөр сонгоно
Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал өнөөдөр 10:00 цагаас хуралдана. Тус хуралдаанаар НИТХ-ын шинэ даргыг сонгох юм. НИТХ-ын даргад нэр дэвшигчид болох С.Амарсайхан, Д.Баярсайхан нарын саналын тоо тэнцсэн тул НИТХ дахь МАН тав хоногийн завсарлага авсан билээ. МАН завсарлагын хугацаа есдүгээр сарын 29-нд дуусах байсан ч ажлын бус цагтай таарч байгаа тул НИТХ-ын хуралдааныг өнөөдөр хийхээр шийдвэрлэсэн. НИТХ-ын даргаар хэн сонгогдох нь өнөөдөр тодорхой болно. Өнөөдөр нэр …
-
9 October
Өнөөдөр хоёр дүүрэгт цахилгаан хязгаарлана
Өнөөдөр буюу 2017 оны аравдугаар сарын 09-ний Даваа гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. СҮХБААТАР ДҮҮРЭГ 11:00-15:00 цагт: 18, 20-р хороо, хороодын байр, Бэлхийн 48, 49-р гудамж, Сэлх, Сэлбэ, Цолмон, Хадат, Гүнжийн амны зуслангууд, 71-р сургууль, Мобиком, Сүхбаатар дэвшил, 166-р цэцэрлэг, эдгээрийн ойр орчмоор СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ 11:00-18:00 цагт: 2, 3, 4-р хороо 65, …
-
9 October
Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан
Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөө, маргаашдаа нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, ихэнх нутгаар хүйтэн байна. 2017 оны 10 дугаар сарын 09-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн хур тунадас, цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, говийн нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, …
-
7 October
Казуо Ишигуро утга зохиолын салбарт Нобелийн шагнал хүртлээ
2017 оны Нобелийн утга зохиолын шагналыг “Бидний хорвоо ертөнцийн талаарх хуурмаг мэдрэмжийн доорх гүн ангалыг нээж, сэтгэл хөдлөлийн агуу хүч бүхий бүтээлүүд туурвисан тул” япон гаралт, Их Британы зохиолч Ишигүро Казуо хүртлээ. Таван настайд нь далайн гэрэл зурагчин аав нь Британийн Далайн гэрэл зургийн Үндэсний их сургуульд ажиллахаар болсон тул гэр бүлээрээ Англи руу цагаачилсан нь Ишигүро Казуог хоёр соёлын тэг …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл