Мэдээ мэдээлэл

September, 2017

  • 6 September

    Т.Аюурсайхан: Ерөнхий сайд “Эрдэнэс Тавантолгойг” гадны этгээдэд худалдан борлуулахыг завдсан

    Ерөнхий сайдыг огцруулах саналыг өргөн барьсан УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан мэдэгдэл хийлээ. Тэрээр  УИХ-ын чуулган Үндсэн хуулийг зөрчлөө.  УИХ-ын чуулганы дэгийн тухай  хуульд Төрийн байгуулалтын байнгын хороо Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудалд санал дүгнэлт гаргаснаас хойш 7 хоногийн дотор Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэх ёстой. Уг хугацаа нь өнөөдрөөр дуусгавар болж байна. Ээлжит бус чуулганыг зөвхөн тодорхой асуудлаар зарлана …

  • 6 September

    “Д.Хаянхярваа бүлгийнхээ шийдвэрийг зөрчсөн үйлдэл гаргалаа” гэв

    УИХ-ын чуулганы ээлжит бус хуралдаанаар Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж эцэслэн шийдвэрлэх байсан ч УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваагийн хүсэлтээр ээлжит бус чуулганыг  тав хоногийн хугацаагаар завсарлуулав. Үүнтэй холбогдуулан Засгийн газрыг огцруулах саналд гарын үсэг зурсан  31 гишүүний  төлөөлөл  Шадар сайдтай уулзлаа. Тодруулбал, “Ерөнхий сайд болон Шадар сайд та хоёрын бие биенийгээ тагнасан чагнасан гэх асуудал  Засгийн газрыг огцруулах санал гаргасан  30 …

  • 6 September

    МАН-ын дарга нар хүч хэрэглэн чуулганаас завсарлага авлаа

    УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэх байсан ч МАН-ын бүлэг завсарлага авлаа. Чуулганы хуралдааны эхэнд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат  үг хэлсэн юм. Тэрбээр “Монгол Улсын шадар сайд У.Хүрэлсүхийг намайг тагнаж чагнасан гэж буруутгаж байна. Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэхийн өмнө УИХ-ын Тусгай хяналтын дэд хороогоор энэ асуудлаар мэдээлэл сонсоё гэсэн санал гаргаж байна” гэсэн юм. Харин …

  • 6 September

    “Улаанбаатар түншлэл-2017” үзэсгэлэн маргааш болно

    Үндэсний бараа бүтээгдэхүүнийг олон улсад сурталчлан танилцуулах, дотоодын аж ахуйн нэгжүүдийг дэмжих зорилго бүхий “Улаанбаатар түншлэл-2017” олон улсын үзэсгэлэн энэ сарын 7-ноос 10-нд “Мишээл Экспо” төвд 42 хоёр дахь жилдээ болно. НЗДТГ, МҮХАҮТ хамтран зохион байгуулж буй энэхүү үзэсгэлэнд Монгол, ОХУ, Тайвань, Хонгконг, Чех зэрэг зургаан орны 70 гаруй аж ахуйн нэгж, 120 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээр оролцоно гэдгийг гэдгийг …

  • 6 September

    Америк дахь Монголчуудын “гар бөмбөг”-ийн тэмцээн амжилттай боллоо

    АНУ-д ажиллаж, амьдардаг монголчуудын дунд “Гар бөмбөг”-ийн 11 дүгээр аварга шалгаруулах тэмцээн энэ оны есдүгээр сарын 2-3-ны өдрүүдэд Колорадо мужийн Денвер хотноо амжилттай болж өндөрлөлөө. АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консулаас мэдээллэснээр уламжлал болгон зохион байгуулагддаг энэхүү тэмцээнд оролцохоор АНУ-ын муж, хотуудаас хүрэлцэн ирсэн байна. Уг тэмцээнд залуучуудын эрэгтэй, эмэгтэй 16 баг, ахмадуудын дөрвөн баг нийт 20 багийн 200 гаруй …

  • 6 September

    П.Орхон:Мөрөөдлийнхөө ард гарсандаа маш их баяртай байна

    Францын нийслэл Парис хотод болж өнгөрсөн чөлөөт бөхийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд ОУХМ П.Орхон түрүүлж, Монгол түмний магнайг тэнийлгэсэн.Тэгвэл өнөөдөр шинэхэн дэлхийн аварга П.Орхоны бэлтгэл сургуулилтаа хангадаг “Аваргууд Академи”, ивээн тэтгэгч “Бат сол” компаниас түүнд “Ланд-200” маркийн авто машин бэлэглэлээ. П.Орхоны анхны багш гавьяат тамирчин Ц.Цогтбаярт хоёр өрөө байр гардуулсан юм.  “Бат сол” компаниа захирал Н.Батсайхан “ Аварга амжилтаа давтаж олимпын аварга болохыг  хүссэн ерөөж “Ланд 200” бэлэглэж байгаа юм. Энэ …

  • 6 September

    Д.Хаянхярваа:Ерөнхий сайд, Шадар сайд нарын нэр холбогдоод буй асуудлыг нэн тэргүүнд шийдвэрлэх хэрэгтэй

    Монгол Улсын Их Хурлын 2017 оны ээлжит бус чуулган өнөөдөр /2017.09.06/ нээлтээ хийлээ. УИХ-ын дарга М.Энхболд ээлжит бус чуулганыг нээж хэлсэн үгэндээ УИХ-ын нэр бүхий 30 гишүүнээс Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах саналыг 2017 оны наймдугаар сарын 23-ны өдөр өргөн мэдүүлснийг хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй хэмээн үзэж УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж буйг онцолсон юм. Тэрбээр “2016 оны УИХ-ын …

  • 6 September

    Бао Ян: Хятадууд бусад үндэстнийг өөртөө уусгах чадвар сайтай

    “Хятадууд бусад үндэстнийг өөртөө уусгах чадвар сайтай. Халдан дайрсан хэд хэдэн үндэстэн эцэстээ Хятадад уусан шингээд дууссан байдаг” гэж Бао Ян “Муухай хятад хүн” номонд бичсэн байв. Энэ үг намайг гүн бодолд автуулсан билээ.  Нэгэн цагт эзлэн түрэмгийлж, хүчирхэгжиж байсан Манж Чин улс гэж байв. Гэвч тус улс 200-хан жилийн дотор Хятадад уусч, Бээжинд ганц ч Манж хүн үлдэлгүй устаж …

  • 6 September

    Х.Баттулга: Тавантолгойн нүүрсийг төмөр замаар дамжуулж дэлхийн үнэ цэн рүү ойртуулах боломжийг харлаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Монгол, Оросын бизнес форумын нээлтийн үйл ажиллагаанд оролцож үг хэллээ. Уг арга хэмжээ ОХУ-ын Владивосток хотноо болж буй Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын хүрээнд болж байгаа юм. Чуулга уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга …

  • 6 September

    Өглөгч орны жагсаалтад Монгол Улс 29 дүгээрт жагсжээ

     Их Британийн “Charities Aid Formation” буяны байгууллага жил бүр өгөөмөр  улсуудын жагсаалтыг гаргадаг уламжлалтай.Дэлхийн нийт хүн амын 95 хувийн төлөөлөл болсон 139 улсыг хамруулснаар манай улс 29 дүгээрт бичигдсэн байна. Энэ нь өнгөрсөн онтой харьцуулахад хоёр байраар ухарсан үзүүлэлт юм. Charities Aid Formation” буяны байгууллага  уг жагсаалтыг гаргахдаа гурван шалгуурыг үндэс шалгуураа болгодог байна.  Тухайлбал, ард иргэд нь хэр хандив өгдөг, …

  • 6 September

    Онцгой байдлын шинээр томилогдсон алба хаагчид үүрэгт ажилдаа оров

    Онцгой байдлын албанд томилгоо хийгдэж өнөөдөр шинээр томилогдсон бие бүрэлдэхүүн үүрэгт ажилдаа орсон байна. Тухайлбал, Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгийн шуурхай удирдлага, гал унтраах асуудал хариуцсан дэд даргаар дэд хурандаа Н.Нямхорлоог, Захиргааны удирдлагын хэлтсийн даргаар дэд хурандаа Б.Баттулгыг, Гал түймэртэй тэмцэх хэлтсийн даргаар дэд хурандаа Д.Мөнхсайханыг, Гал түймэртэй тэмцэх хэлтсийн гал түймэр унтраах асуудал …

  • 6 September

    П.Орхонд “Ланд-200” бэлэглэнэ

    Францын нийслэл Парис хотод болж өнгөрсөн чөлөөт бөхийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд ОУХМ П.Орхон түрүүлж, Монгол түмний магнайг тэнийлгэсэн. Тэгвэл өнөөдөр Спортын төв ордонд шинэхэн дэлхийн аварга П.Орхоны бэлтгэл сургуулилтаа хангадаг “Аваргууд Академи”, ивээн тэтгэгч “Бат сол” компаниас түүнд “Ланд-200” маркийн авто машин бэлэглэх ёслол болох аж. Мөн П.Орхоны анхны багш гавьяат тамирчин Ц.Цогтбаярт хоёр өрөө байр гардуулах юм …

  • 6 September

    Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар нийт 215 нийт газар өмчлүүлжээ

    Нийслэлийн Засаг даргын 2017 оны наймдугаар сарын 1-ны өдрийн А/655 дугаар захирамжаар Баянгол дүүргийн 2, Баянзүрх дүүргийн 27 иргэнд, Сүхбаатар дүүргийн 11 иргэнд,Чингэлтэй дүүргийн 13 иргэнд, Хан-Уул дүүргийн 15 иргэнд, Сонгинохайрхан дүүргийн 147 иргэнд нийт 215 иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүллээ. Өмнө нь гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар дундаа хамтран газар өмчилсөн 66 иргэний дахин газар өмчлөх эрхийг нээж …

  • 6 September

    Манай жүдочид маргааш эх орондоо ирнэ

    Унгарын нийслэл Будапешт хотноо жүдо бөхийн ДАШТ өнгөрсөн наймдугаар сарын 28-наас энэ сарын 3-ны хооронд болж өндөрлөсөн. Энэхүү тэмцээнд Монголын жүдочид эрэгтэй, эмэгтэй тус бүр есөн тамирчны бүрэлдхүүнтэй оролцож, нэг алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртсэн амжилтаар 126 орноос гуравдугаар байрт шалгарсан юм. Харин манай улсаас тус тэмцээнд хүчээ үзсэн тамирчид энэ сарын 7-ны өдөр эх орондоо ирэх юм. …

  • 6 September

    Хорооллын эцсээс Гэмтлийн эмнэлгийн уулзвар хүртэлх 1,2 км автозамыг бүрэн нээлээ

    Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөний тодотгол, “2030 оны хөгжлийн чиг хандлага” баримт бичигт замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадварыг дээшлүүлж, түгжрэлийг бууруулах зорилгоор гол гудамж, замуудад өргөтгөл шинэчлэлт хийж,  Нийслэлийн авто замын сүлжээг хөгжүүлэхээр тусгасан. Үүний  дагуу Нийслэлийн авто замын сангийн хөрөнгөөр энэ онд Баянгол дүүрэг, Хорооллын эцсээс  Гэмтлийн эмнэлгийн уулзвар хүртэлх  1км авто зам, Сонгинохайрхан дүүргийн 1-р хороо, …