Жил бүрийн 9 дүгээр сарын 10-ны өдрийг улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай бөгөөд өнөө жил 22 дахь удаагаа тэмдэглэнэ. Монгол Улсад улс төрийн хилс хэрэгт хоморголон хэлмэгдүүлэлт болсны 80 жил тохиож буй энэ онд хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх 9 дүгээр сарын 10-ны өдрийг тохиолдуулан хэлмэгдэгсдийг хүндэтгэн дурсах, мөнхжүүлэх, түүхэн гашуун сургамжийг ард иргэдэд таниулан сурталчлах олон талт …
Мэдээ мэдээлэл
September, 2017
-
7 September
Г.Болдбаатар:Дэлхийн аваргын хос медальтан болсондоо баяртай байна
“Будапешт-2017” Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож эрэгтэйчүүдийн 60 кг-д хүч үзсэн МУГТ Г. Болдбаатар хүрэл медаль хүртэж, мөн дэлхийн аваргын хос медальтан болж, Монгол түмнээ баярлуулсан. Ингээд Гавьяат тамирчин Г.Болдбаатарын сэтгэгдлийг хүргэж байна. -Дэлхийн аваргын хос медальтан болсон танд баяр хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу? -Энэ жилийн ДАШТ-д манай баг тамирчид маш сайхан амжилттай оролцоод хүрэлцэн ирлээ. Багаараа алт, мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртлээ. Бид бүгдийг тусалж дэмжиж байсан гэр …
-
7 September
Д.Сумьяа: Алтан медаль аваад зогсож байсан мөч хамгийн сайхан байсан
Унгарын нийслэл Будапешт хотноо өнгөрсөн наймдугаар сард болсон ДАШТ–ээс Жүдо бөхийн төрөлд медаль авсан тамирчид өнөөдөр эх орондоо ирлээ. Олимпийн мөнгөн медалийн эзэн Д.Сумьяа Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, олимп, дэлхийн хос медальтан болсон. Тэрбээр Унгарын нийслэл Будапешт хотноо жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Японы залуу жүдоч Цүкаса Ёшидатай барилдаж нэмэлт цагт шилжин барилдаж аваргын алтан медалийг хүртсэн билээ. Ингээд Дэлхийн аваргын алтан медальтан Д.Сумьяагийн сэтгэгдлийг хүргэж байна. -Дэлхийн аварга болсон …
-
7 September
БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин визгүйн хэлэлцээрт анхаарал хандуулна гэв
ОХУ-ын Владивосток хотод болж байгаа Дорнын эдийн засгийн форумд оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Бүгд Найрамдах Солонгос Улс /БНСУ/-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин нар өнөөдөр уулзав. Уулзалтад Монголын талаас Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг нарын албаны хүмүүс оролцов. Уулзалтын эхэнд БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Монгол Улсын …
-
7 September
Баянзүрх дүүрэгт нийслэлийн Засаг даргын бие төлөөлөгчөөр Д.Энхтөрийг томиллоо
Баянзүрх дүүргийн Засаг даргын томилгоотой холбоотой маргаантай асуудлыг хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэж, төрийн ажлыг гацаалгүй явуулах зорилгоор тус дүүрэгт Нийслэлийн Засаг даргын бие төлөөлөгчөөр Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч- Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөрийг томиллоо. Өнөөдөр нийслэлийн Засаг даргын Тамгын газрын холбогдох албан тушаалтнууд Баянзүрх дүүрэгт очиж, хотын даргын захирамжийг танилцууллаа. Нийслэлийн Засаг даргын бие төлөөлөгч Д.Энхтөр …
-
7 September
Япон Улсын Засгийн газраас Монгол Улсад 850 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгоно
ОХУ-ын Владивосток хотод болж байгаа Дорнын эдийн засгийн форумд оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ өчигдөр бараалхав. Уулзалтад Монголын талаас Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, Ерөнхийлөгчийн Монгол Улс, Япон Улсын хамтын ажиллагааны асуудал хариуцсан бие төлөөлөгч Д.Дагвадорж, Япон Улсын талаас Гадаад хэргийн сайд …
-
7 September
“ТЭНГЭР НУРАXААС ӨМНӨ, САЛXИ СЭРЭX ҮЕЭР…” хамтарсан үзэсгэлэнг нээлээ
Өчигдөр буюу 9-р сарын 6-ны оройн 19.00 цагт “976 Art Gallery”, Alaqai, Matthias Küper Galleries хамтран Улаанбаатар хотод Чойжин Сүйт цогцолборын 1-р давхарт “ART SPACE 976+” орон зайг шинээр нээлээ. Уг галлерейн нээлтийн салхийг хагалж Венецийн 57-р олон улсын биеннальд Монгол улсыг төлөөлөн оролцсон уран бүтээлч Ц.Даваажаргал (Моханикийн Даваа), Парис хотод амьдарч, ажилладаг уран бүтээлч Д.Одончимэг (Odie Chaavkaa) нар “ТЭНГЭР …
-
7 September
О.Балжинням:ДАШТ-ээс Монголын түүхэнд байгаагүй түүхэн амжилт үзүүллээ
Унгарын нийслэл Будапешт хотноо жүдо бөхийн ДАШТ өнгөрсөн сарын 28-аас энэ сарын 3-ны хооронд болж өндөрлөсөн. Тус тэмцээнд Монголын жүдочид эрэгтэй, эмэгтэй тус бүр есөн тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож, нэг алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртсэн амжилтаар 126 орноос гуравдугаар байрт жагссан Монголын Жүдо бөхийн шигшээ баг тамирчид эх орондоо газардсаныхаа дараа Чингис хаан нисэх буудлын хурлын зааланд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Монгол Улсын гавьяат тамирчин О.Балжинням: “Манай жүдо бөхийн шигшээ багийн тамирчид …
-
7 September
Боксын Дэлхийн аваргын хүрэл медальт Д.Отгондалай эх орондоо ирлээ
БНГУ-ын Хамбург хотноо зохион байгуулсан сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг жинд хүрэл медаль хүртсэн Доржнямбуугийн Отгондалай өнөө өглөө эх орондоо ирлээ. Чингис хаан олон улсын нисэх буудал дээр түүнийг гэр бүлийнхэн нь, Хил хамгаалах ерөнхий газрын Хилчин спорт хороо болон найз нөхөд угтан авч баяр хүргэлээ. Тэрбээр “Олимп, дэлхийн хос медальтан гэх алдрыг хүртсэндээ баяртай …
-
7 September
Францад хэт туранхай загвар өмсөгчдөд зориулсан хууль баталжээ
Францын загварын томоохон компаниуд хэт туранхай загвар өмсөгчдийг зар сурталчилгаандаа авч ажиллуулахаас татгалзах тухай шийдвэр гаргажээ. Энэ нь залуучуудад хэт тураал буюу анорекси – хоолны дуршил буурах өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд ийм шийдвэр гаргасан байна. Тухайлбал загвар өмсөгчдийн эрүүл мэндийг хамгаалж, тухайн хүний өндрийг биеийн жингийн индекстэй тааруулсан байхыг шаардаж байгаа аж. Хэрэв хэт туранхай моделийг ажилд авбал ажил олгогчийг 76 мянган еврогоор …
-
7 September
Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан
Малчид, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: 8-нд баруун болон төвийн нутгаар, 9-нд нутгийн төв хэсгээр бороо орж, сэрүүснэ. 2017 оны 09 дүгээр сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Төв болон говийн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. Бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи …
-
6 September
Хүнсний аюулгүй байдлын үндэсний чуулган зохион байгуулна
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилгаар Монгол Улсын хүнсний аюулгүй байдлын үндэсний чуулганыг Есдүгээр сарын 12-ны өдөр Төрийн ордны Их танхимд зохион байгуулах гэж байна. Уг үндэсний чуулганыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, ХХААХҮЯ, Монголын хүнсчдийн холбоо, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хамтран зохион байгуулж байна. Монгол Улсын хүнсний салбарын өнөөгийн байдлыг тодорхойлох, хүн амын гол нэрийн хүнсний хэрэгцээг дотоодын …
-
6 September
“Эко бүлэг” цэцэрлэг нээлтээ хийлээ
Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх “Эко бүлэг” цэцэрлэг өнөөдөр үүд хаалгаа албан ёсоор нээлээ. Нийслэлийн дүүргүүдээс анх удаа Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар дэргэдээ цэцэрлэгийн “Эко бүлэг”-ийг нийслэлийн тэргүүний 41 дүгээр цэцэрлэгийн салбар цэцэрлэг болгон нээгээд байна. Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх цэцэрлэг буюу “Эко бүлэг”–ийг байгуулснаар Засаг даргын Тамгын газрын дэргэдэх, хэлтэс албадуудын ажилчин …
-
6 September
Ил задгай худалдаалах сүүнээс болгоомжил
Зун, намрын улиралд ил задгай худалдаалагдах сүү, сүүн бүтээгдэхүүний хэмжээ нэмэгддэг. Энэ үед шингэн сүүний ариутгал, хадгалалт, тээвэрлэлтийн горим зөрчигдөж иргэдийн эрүүл мэндэд эрсдэл учирдаг. Статистикийн мэдээгээр Улаанбаатар хотод өдөрт 100 гаруй тонн сүү түүхийгээр нийлүүлэгдэж, ил задгай худалдаалагддаг байна. Энэ бүх сүү иргэдийн эрүүл мэндийг хохироох хэмжээний бохирдолтой, малаас хүнд халдварлах зоонозын төрлийн халдвар тараах нянтай байгааг тогтоосон байна. МХЕГ-аас хийсэн …
-
6 September
Авто зогсоолын цогцолбор байгуулах ажил зогсоод байна
Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2017 онд Богдхан уулын дархан цаазат газарт Аялал жуулчлалын зориулалттай 2,05 км авто замыг барихаар төлөвлөсөн. Богд хан ууланд нийслэлийн иргэдийн аялах, амрах зориулалттай явган аяллын 3 чиглэл байгаагаас хамгийн том нь Зайсан-Дугуйцагаан-Баруун ширээтийн аяллын чиглэл юм. Амралтын өдрүүдээр тус чиглэлд 5000- 10 000 иргэн аялдаг бөгөөд түүнийг дагаж 300-450 авто машин Зайсангийн аманд түгжрэл үүсгэдэг байна. …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл