Эрт урьд цагт элэнц хуланцын үед энэ нутагт нуур байгаагүй байгаагүй үед үржил шимт хөрстэй, үлэмж сайхан ургамалтай, таван хошуу мал тал дүүрэн бэлчсэн нутаг байсан юмсанж. Нутгийн зон олон ангийн үс, үнэт чулуу, эрдэнэсийг өмнө зүг тээж эд бараа, гурил будаа олж ирдэг байжээ. Энэ хөндийд нутаглагсад дутагдах гачигдахын зовлонгүй амар амгалан амьдардаг байв. Нутгийнхан энэ хөндийгөө диваажингийн хөндий …
Мэдээ мэдээлэл
July, 2017
-
17 July
Налайхчууд түймрийн эсрэг аянд нэгдлээ
Өчигдөр Налайх дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй Онцгой Байдлын Ерөнхий Газрын Гал Түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа С.Залуухүүтэй уулзаж, түймэр унтраах ажлын явцын талаар ярилцлаа. Ойн түймрийг унтраахаар Онцгой байдлын албаны 700 гаруй албан хаагч ажиллаж байгаа ч түймэр унтраадаг зориулалтын онгоцгүйгээр тэмцэхэд хүнд, уулын оройд гарсан түймрийг унтрааж чадах техник илүү хэрэгтэй байгаа талаар ярьж байлаа. Одоогийн байдлаар, Сэлэнгэ …
-
17 July
ХЗДХ-ийн салбарын 30 мянган ажилтан, албан хаагч түймэртэй тэмцэхэд нэг өдрийн цалингаа хандивлана
Улсын хэмжээнд ой хээрийн түймрийн тархалт онц аюултай хэмжээнд хүрсэнтэй холбогдуулан өчигдөр ХЗДХ-ийн сайд шуурхай хуралдаан зохион байгууллаа. Энэ үеэр ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт ЦЕГ, ХХЕГ, ШШГЕГ, ХСИС-ийн удирдлагуудад ой хээрийн түймэртэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэд хэдэн үүрэг чиглэл өглөө. Тухайлбал цагдаа, хил хамгаалах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ашиглагддаг тусгай зориулалтын туулах чадвар сайтай КАМАЗ, УРАЛ, ЗИЛ 131 маркийн 21 …
-
17 July
Ерөнхийлөгч Х.Баттулга ажлаа Төрийн ордноос биш түймэртэй ойгоос эхэллээ
Ерөнхийлөгч Х.Баттулга ой хээрийн түймэр газар авсанд анхаарлаа хандуулж, уржигдар Ерөнхий сайдтай утсаар холбогдож үүрэг чиглэл өгсөн бол өчигдөр өөрийн биеэр Төв аймгийн Батсүмбэр сумын ойн түймэртэй бүс нутагт ажиллалаа. Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд тангараг өргөсний дараагийн анхны ажлын өдөр юм. Түүний ажил ийнхүү Төрийн ордноос биш түймэртэй бүс нутгаас эхэлж байна. Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 22 түймэр асч байгаагийн …
-
17 July
Түймэр унтраахад оролцож байгаа иргэдэд урамшуулал олгоно
Монгол Улсын хэмжээнд 2017 он гарснаас хойш нийт 145 ой, хээрийн түймэр гарч, тэдгээрийн 90 гаруй хувийг унтраасан ч 66 мянга гаруй га талбай шатсан байна. Харин сүүлийн өдрүүдэд төв суурин газруудыг тойрсон түймрийн тохиолдол хэд хэд гарсан тул иргэд илүү анхаарал хандуулж, санаа зовниж байна. Иймд сайн дураараа нэгдэж түймэр унтраахад оролцож байгаа иргэдэд Нийтийг хамарсан үйл ажиллагаа, ажил …
-
17 July
ОХУ “Ми-8” нисдэг тэргээ илгээхэд бэлэн гэжээ
Түймэр унтраахад дэмжлэг авахаар Онцгой байдлын ерөнхий газар ОХУ-ын Онц байдлын яаманд хүсэлтээ уламжлаад байгаа билээ. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өчигдөр Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа, Эрхүү хотод суух Ерөнхий консул Л.Амарсанаа нартай холбогдож тусгай зориулалтын онгоц худалдан авах талаар судалж танилцуулахыг үүрэг болгосон гэдгээ Засгийн газрын ээлжит бус хуралдааны үеэр гишүүдэд мэдээллээ. ОХУ-ын тал таван …
-
17 July
Үүл буудаж, түймрийн бүс нутагт бороо орууллаа
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын энэ сарын 15-ны бямба гаригт өгсөн үүрэг чиглэлийн дагуу Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшингээр ахлуулсан баг түймэртэй нутгуудад ажиллаж, үүлэнд зориудаар нөлөөлөх ажлыг хийжээ. Олон өдөр ажиглалт хийж, үүлэнд зориудаар нөлөөлсний дүнд одоогийн байдлаар Сэлэнгэ аймгийн Мандал, Ерөө мөн Төв аймгийн Батсүмбэр суманд бороо орж байна. Цаашид үргэлжлэн орох төлөвтэй байна.
-
17 July
Цэргийн алба хаагчдыг түймэрт дайчлах шийдвэр гаргалаа
Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр болж түймрийн нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцэн шийдвэр гаргалаа. Одоогоор Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Дорнод аймгийн Баян-Уул суманд асч байсан хоёр түймрийг цурманд оруулаад байна. Хэдийгээр цэрэг дайчлах шаардлагагүй гэж Онцгой байдлын ерөнхий газар танилцуулсан ч Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Зэвсэгт хүчний анги, нэгтгэлээс …
-
17 July
Улаанбаатар хот өндөржүүлсэн бэлэн байдалд шилжлээ
Ой хээрийн түймрийн нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг даргын зөвлөл шуурхай хуралдлаа. Өнөөдрийн байдлаар нийслэлийн ногоон бүсэд түймэр асаагүй ч хил залгаа аймгуудад ой хээрийн түймэр асч байгаа учраас гал гарахыг хүлээх биш урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах ёстойг хотын дарга хэллээ. Тэрбээр “Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга Н.Уламбаярын танилцуулснаар улсын хэмжээнд хуурайшилтын түвшин нэн аюултай …
-
17 July
Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан
Малчид, иргэдийн анхааралд: Өнөө маргаашдаа нутгийн хойд хэсгээр түр зуурын дуу цахилгаантай бороо орох тул гэнэтийн үер ус, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Говийн бүс нутгаар бүгчим халуун байна. 2017 оны 07 дугаар сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, …
-
16 July
Далай лам Хятадыг хагалан бутаргах үйл ажиллагаа явуулахыг Хятадын тал эрс эсэргүүцнэ
Хятадын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч энэ сарын 14-нд Далай лам ямарваа нэрээр Хятадыг хагалан бутаргах үйл ажиллагаа явуулахыг Хятадын тал эрс эсэргүүцнэ. Холбогдох улс орнууд холбогдох асуудлаар зөв шийдвэр гаргах хэрэгтэй гэжээ. Мөн өдрийн хэвлэлийн бага хуралд сурвалжлагч пүрэв гарагт Ботсваны ерөнхийлөгчийн тамгын газар, Далай лам ирэх сард Ботсванад айлчилж, тус улсын ерөнхийлөгчтэй уулзана хэмээн мэдэгдсэн. Хятадын тал үүнд …
-
16 July
БНСУ-д хууль бусаар оршин суугч гадаад иргэдэд зориулан өршөөлийн аян зарлалаа
БНСУ-д хууль бусаар оршин суугч гадаад иргэдийг багасгах бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор тус улсад визний хугацааг хэтрүүлэн оршин суугаа гадаадын иргэдийг сайн дураараа эх орондоо буцсан нөхцөлд БНСУ-д буцаж ирэхэд нь визний болон хилийн хоригоос чөлөөлөх өршөөлийн аяныг 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 10 дугаар сарын 3-ны хооронд хэрэгжүүлэхээр шийдвэрлэжээ. Хэрэв тухайн иргэн БНСУ-д 5 жил хүртэлх хугацаагаар хууль …
-
16 July
Б.Амарбаясгалан:Гадаадад үрчлэгдсэн хүүхдүүд Монгол өв соёлоо, Монгол хэлээ битгий мартаасай
Саяхан даа… Баяр наадмын өмнөхөн АНУ-д үрчлэгдсэн Монгол хүүхдүүд 10 жилийн дараа эх орондоо ирэхэд нь Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн хүлээн авч уулзсан юм. Тэрхүү уулзалтын мэдээг Нийслэлийн Хан-Уул дүүргийн 60 дугаар сургуулийн сурагч Б.Амарбаясгалан хүү үзээд үе тэнгийнхээ найзуудад цуглуулсан мөнгөөрөө Монгол-Англи хэлний толь бичиг, Монголын үзэсгэлэнт байгалийн зурагтай ном худалдаж аваад унадаг дугуйгаа жийгээд зориод ирсэн …
-
16 July
Хилийн боомтууд өнөөдрөөс хэвийн ажиллаж эхэллээ
Монгол-БНХАУ-ын хилийн боомтууд өнөөдрөөс цагийн хуваарийн дагуу хэвийн ажиллаж эхэллээ. Монгол Улсын Засгийн газраас хөрш орнуудтай албан ёсоор тохиролцсоны дагуу бүх нийтийн баярын өдрүүдэд автозамын хилийн боомтууд амардаг билээ. Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол-Орос, Монгол-Хятадын улсын хилийн боомтууд энэ сарын 11-15-ны хооронд амарсан юм.
-
16 July
Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошима Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдын урилгаар Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошима 2017 оны 7 дугаар сарын 17-19-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ. Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошима айлчлалынхаа үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхаж, Монгол Улсын Их Хурлын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд нартай уулзана. Эдгээр уулзалтын үеэр Монгол, Японы Стратегийн түншлэлийг хоёр …