Олимпын наадмаас атгаад алдсан алтан медалиа энэ жил ДАШТ-ээс хүртэн, дэлхийн аварга хэмээх эрхэм алдрын эзэн болсон Гавьяат тамирчин Доржсүрэнгийн Сумъяаг “Өнөөдөр” сонин зочны хоймортоо урьж, ярилцлаа. “Рио-2016”-гийн дэвжээнд шилдэг нь байж, олимпын тэнгэрт Төрийнхөө далбааг мандуулсан хоёр гавьяатны нэг тэрбээр “За даа, миний амьдрал, тамирчны замналын талаар хэвлэлд нэлээд бичсэн, би ч ярилцлагадаа багагүй дурдсан. Амьдралаас минь сэдэвлэсэн “Цагаан …
Мэдээ мэдээлэл
September, 2017
-
27 September
Дэлхийд хамгийн өндөрт байрлах туннель хятадад нээгдлээ
Хятадын баруун өмнөд хэсэгт байрлах Сычуань мужид дэлхийд хамгийн өндөрт байрлах туннель барьж, мягмар гарагт буюу уг төслийг хэрэгжүүлж эхэлснээс хойш 15 жилийн дараа нээлтээ хийлээ гэж “Шиньхуа” агентлаг мэдээллээ. Уг туннель нь Чинхай-Түвдийн тэгш өндөрлөг газарт орших Чола уулыг нэвтлэн гарсан бөгөөд 7 км урт хонгил болон 5 км урт бусад туслах замуудаас бүрдсэн юм. Түвдэд чола гэдэг нь …
-
27 September
“Хатуу хог хаягдал боловсруулах” төслийг Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банктай хамтарч хэрэгжүүлнэ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Европын сэргээн босголт хөгжлийн банкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Фил Беннетт болон бусад албаныхныг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Тэд “Улаанбаатар хотын Хатуу хог хаягдлыг боловсруулах байгууламжийг шинэчлэх” төслийн талаар онцлон ярилцсан юм. Тус төслийг хэрэгжүүлэх ажлын хэсгийнхэн Улаанбаатар хотын хог хаягдлын судалгааг хийж, төсөл хөтөлбөрөө боловсруулж дуусчээ. “Улаанбаатар хотын Хатуу хог хаягдлыг боловсруулах, …
-
27 September
С.Бямбацогт: Хуулийг судалгаа шинжилгээнд суурилж гаргана
Хууль сахиулах салбарын гадаад болон дотоодын эрдэмтэн судлаачид нэгэн дээвэр дор цуглаж “Хууль сахиулах үйл ажиллагаа онол практикийн тулгамдсан асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний хуралд оролцож, санаа оноогоо нээлттэй хэлэлцэж байна. Энэхүү эрдэм шинжилгээний хуралд ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт оролцож, үг хэллээ. С.Бямбацогт сайд хэлсэн үгэндээ “Монгол Улсын төр засаг эрх зүйт төрийг улам төлөвшүүлэн хөгжүүлэхийг гол зорилгоо болгон ажиллаж байна. Харин эрх …
-
27 September
Х.Баттулга: У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилох саналыг УИХ-д оруулж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшигчийн талаар зөвшилцөх хүсэлтийн хариуг УИХ-ын дарга М.Энхболдод сая өгөв. Ерөнхий сайдаар томилох санал оруулах тухай уг бичгийг УИХ-ын дарга М.Энхболдод Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд гардуулан өгсөн юм. Уг хариу албан бичигт “Монгол Улсын Их Хуралд Ерөнхий сайдаар томилох санал оруулах тухай Монгол Улсын Их Хурлын 2016 оны …
-
27 September
Ерөнхийлөгч ”Олон нийтийн телевизийн хөгжлийн чиг хандлага” форумд оролцогчдод илгээлт хүргүүлэв
Монголын Үндэсний телевиз анхны эфирээ цацсаны 50 жилийн ойн өдрийг тохиолдуулан МҮОНРТ-ээс зохион байгуулж буй “Олон нийтийн телевизийн хөгжлийн чиг хандлага” сэдэвт олон улсын форум Корпорэйт Конвейшн төвд өнөөдөр болж байна. Олон улсын форумд оролцогчдод зориулан илгээсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын илгээлтийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Саруул уншиж сонордууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлтэд “Олон улсын чуулганы хүндэт зочид төлөөлөгчид …
-
27 September
У.Хүрэлсүхийн нэрийг Ерөнхийлөгчид өргөн барилаа
Улсын Их Хурлын дарга, Монгол Ардын Намын дарга М.Энхболд МАН-ын Бага хурлын гишүүдийн олонхийн санал авсан МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн Ухнаагийн Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр зөвшилцөх саналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад өргөн барилаа. Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу УИХ-д олонхи суудал авсан намаас нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Монгол Улсын Ерөнхийлөгч тав хоногийн дотор …
-
27 September
Л.Энх-Амгалан:Улсын эмнэлэг санхүүгийн эрх мэдэлгүй учраас хувийн эмнэлгийн хажууд шоовдор хүүхэд шиг болсон
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан эмч нарын төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар эмч, эмнэлэгийн ажилтнуудын цалинг нэмэх асуудлыг хөндөн ярилцсан байна. Байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан “Цалингаа 50 хүртэлх хувь нэмэгдүүлэх шаардлага бол нэг талаар эмч, эмнэлгийн ажилтнуудын нийгмийн асуудлыг хөндөж буй боловч цаанаа улсын эмнэлгээс үйлчилгээ авдаг олон мянган иргэдийн эрүүл мэндийн чанартай үйлчилгээний …
-
27 September
Монголд хуурамч бичиг баримтаар 17 жил амьдарсан хятад иргэнийг албадан гаргав
Гадаадын иргэн, харьяатын газраас Монгол Улсад байх визийн хугацааг 6335 хоног буюу 17 жил 04 сар 10 хоног хэтрүүлэн, хуурамч бичиг баримт ашиглан амьдарч байсан БНХАУ-ын нэгэн иргэнийг албадан гаргасан байна.Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа аливаа гадаадын иргэн нь хууль тогтоомжийг сахин биелүүлж, хуульд заасны дагуу бүртгүүлэх, эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрлийн хугацаанд оршин сууж, уг хугацаандаа тус улсаас гарах …
-
27 September
Нийслэлийн 60 тэрбумын фракцийн сүүлийн найдвар Д.Баярсайхан
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралдаан болж Нийслэлийн МАН-ын дарга, НИТХ-ын дарга Ц.Сандуйгын ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн хуралдаанд оролцсон 38 төлөөлөгчийн 81,82 хувийн саналаар НИТХ-ын дарга Ц.Сандуйг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Үүний дараа НИТХ-ын шинэ даргыг сонгох асуудлын хүрээнд нийслэлийн МАН-ын бүлгээс Д.Баярсайхан төлөөлөгчийн нэрийг дэвшүүлсэн байна. Д.Баярсайхан гэж хэн вэ? Дархан хотын Политехникын сургууль, Монгол Улсын Их Сургууль, Удирдлагын академийг тус тус …
-
27 September
“ICT-EXPO-2017” үзэсгэлэнг 60 гаруй мянган хүн үзжээ
Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын “ICT-Expo-2017” үзэсгэлэн Сүхбаатарын талбайд энэ сарын 15-17-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө. “ТӨСӨӨЛЛӨӨ БҮТЭЭЦГЭЭЕ” уриан дор зохион байгуулагдсан тус үзэсгэлэнд энэ жил төрийн болон хувийн хэвшлийн 50, гадаадын хоёр байгууллага оролцож, өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээгээ олон нийтэд танилцуулав. Уламжлал ёсоор Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Харилцаа холбооны зохицуулах хороо хамтран зохион байгуулж, үүрэн операторын Мобиком, Скайтел, Юнител …
-
27 September
Хотын дарга Су.Батболд улс төрийн хариуцлага хүлээн огцрох ёстой
Өнгөрсөн 7 хоногт НИТХ-ын ээлжит хуралдаан болж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан НИТХ-ын дарга Ц.Сандуйг хуралдаанд оролцогчдын 82.8 хувиар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Ц.Сандуйгийн хувьд ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгч байгаа шалтгаанаа тайлбарлахдаа “Миний ажлаа өгч байгаа шалтгаан нь цахим орчинд гарч байгаа элдэв асуудал бус нийслэлийн намын даргын хувьд өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуульд долоон дүүрэгт ялагдал хүлээсэн болохоор ажлаа өгч байна. …
-
27 September
“Монгол-Хятадын хоёр дахь удаагийн Экспо” Хөх хотод нээгдлээ
Уг арга хэмжээний нээлтийн ажиллагаа болон “Монгол-Хятад-Оросын хамтын ажиллагааны өндөр түвшний форум”-д Монгол Улсын БСШУС-ын сайдын үүрэг гүйцэтгэгч Г.Чулуунбаатар үг хэлж, Монголын төлөөлөгчдийн үндсэн илтгэлийг УИХ-ын дэд дарга Я.Санжмятав тавив. Хяталын талаас ӨМӨЗО-ны Намын хорооны Нарийн бичгийн дарга Ли Жихөн, БНХАУ-ын Худалдааны яамны туслах сайд Ли Чөнган зэрэг албаны хүмүүс үг хэлэв. Монгол Улсын БСШУС-ын сайдын үүрэг гүйцэтгэгч Г.Чулуунбаатар Монгол-Хятадын …
-
27 September
Дональд Трамп шинэ хориг тавилаа
АНУ-ын эрх ашгийг эн тэргүүнд тавих бодлоготой ерөнхийлөгч Дональд Трамп нэгдсэн улсын иргэдийн аюулгүй байдлын төлөө найман орныг хөл хорьсон хар жагсаалтад орууллаа. Хойд Солонгос, Чад, Иран, Ливи, Сомали, Сири, Венесуэл болон Йемений иргэдэд хамаатай энэхүү шинэ хориг ирэх аравдугаар сарын 18-аас эхлэн хэрэгжиж эхэлнэ. Судан, Ирак улсууд америкчуудын аялахыг хориглосон орны жагсаалтад өмнө нь байсан. Шинэ хоригт Сири зэрэг …
-
27 September
Д.Батсүрэн дэлхийн аварга боллоо
Энэ сарын 16-26-ны өдрүүдэд Уругувай Улсын Монтевидео хотноо болсон Өсвөрийн шатарчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний ялагчаар ДШХ-ны Мастер Д.Батсүрэн тодорлоо. Тэмцээнд 53 орны шилдэг 400-гаад шатарчин эрэгтэй, эмэгтэй 14, 16, 18 хүртэлх насны ангилалд өрсөлдөж шилдгүүдээ тодруулсан байна. Монголын шатарчин Д.Батсүрэн нээлттэй 14 хүртэлх насны ангилалд ур ухаанаа уралдуулан ийнхүү Дэлхийн аварга боллоо. Тэрбээр Монголын анхны эрэгтэй дэлхийн аварга болж …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл