Сүүлийн үед Монгол улсын иргэд гадаадад хулгайн хэргээр баригдах тохиолдол ихэсчээ. Саяхан БНСУ-ын Бусан хотод нэгэн дэлгүүрээс хувцас хулгай хийж байгаад хоёр Монгол эмэгтэй баригдсан байна. Тэд хамгаалалтын дохиоллыг “тойрч гарах” тусгай зориулалттай цүнх ашиглан хулгай хийж байсныг илрүүлсэн гэж Бусан хотын Цагдаагийн газраас даваа гарагт гаргасан мэдэгдэлд дурджээ. Найзууд болох энэ хоёр эмэгтэй нь 2017 оны гуравдугаар сараас хойш …
Мэдээ мэдээлэл
August, 2017
-
1 August
Ж.Эрдэнэбат: Засгийн газар зуух тарааж, түлш шинэчилж агаарын бохирдолтой тэмцэхгүй
Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанд тус Үндэсний хорооны дарга, гишүүд болон бусад төрийн байгууллагын газар, хэлтсийн дарга, төсөл хэрэгжүүлэгч нар оролцлоо. Монгол Улсын Ерөнхий сайд, Үндэсний хорооны дарга Ж.Эрдэнэбат “Зуны улиралд агаарын бохирдол бага ч бид өвлөөс урьтаж боломжит бүх бэлтгэлийг дор бүрнээ хангаж, иргэн бүрийн эрүүл орчны төлөө идэвхтэй, үр дүнтэй ажиллах хэрэгтэй”-г онцоллоо. …
-
1 August
БНСУ-ын төслөөр Налайх дүүрэгт дулааны станц шинээр байгуулна
S&E Global MGL болон “Солонгосын Дулааны Сүлжээ Инженеринг” компани, Ким Чанг Гил ахлагчтай БНСУ-ын төслийн баг өнөөдөр Налайхын Дулааны станцын үйл ажиллагаатай танилцаж, Налайх дүүрэгт дулааны цахилгаан станц барих тухай санамж бичиг байгуулсантай холбогдуулан техник эдийн засгийн үндэслэл боловсруулах мэргэжилтнүүдтэй уулзалт хийлээ. Уулзалтанд Налайх дүүргийн Засаг даргын орлогч Х.Анхбаяр, Налайх Дулааны станцийн дарга Ц.Минжинхүү, Хот төлөвлөлтийн хэлтсийн дарга А.Туяабаатар, БНСУ-ын …
-
1 August
Сэлэнгэ аймагт зургаан түймэр асч байна
Онцгой байдлын ерөнхий газраас гаргасан өнөөдрийн мэдээгээр улсын хэмжээнд таван аймаг түймэртэй байна. Нийт 10 гаруй суманд түймэр асаж байгаагийн ихэнх нь Сэлэнгэ аймагт юм байна . Тус аймгийн хувьд зургаан ч газар түймэр асаж байна. Энэ тухай мэдээллийг дэлгэрүүлэн хүргэе. Архангай аймгийн Тариат сумын Алтай багийн Сөрчин давааны Хар цохионы шил гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 130 км-т/ ойн …
-
1 August
Зүүн хүрээ Дашчойлин хийдэд цам харайх ёслол болж байна
Зүүн хүрээ Дашчойлон хийдэд “Хүрээ цам” ёслол болж байна. Энэхүү ёслол 15 дахь жилдээ зохиогдож байгаа аж. “Хүрээ цам”-ын ёс жаягийн зан үйл дөрөв хоногийн өмнөөс эхэлж лам хуврагууд ном хурдаг байна. Энэхүү жахар цам нь нууц тарнийн бясалгал дияаны зан үйл бөгөөд тус хийдийн лам хуврагууд 10 гаруй жилийн өмнөөс “Хүрээ цам”-ын хэлбэрт оруулан өөрийн хөрснөө буулгажээ. Тэд цам …
-
1 August
Эхний долоон сарын байдлаар 733 хүний амь насыг авран хамгаалжээ
Монгол Улсын хэмжээнд 2017 он гарсаар долдугаар сарын байдлаар нийт 2944 удаа аюулт үзэгдэл, осол тохиолдож, үүний улмаас 127 хүн амь насаа алдаж, 46 хүн гэмтэж бэртэн 530,9 мянган толгой мал хорогдож, 11,8 тэрбум төгрөгийн шууд хохирол учирсан байна. Тохиолдсон аюулт үзэгдэл, ослын тоо, хохирлыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад: Эдгээрийн хор уршгийг арилгахад Онцгой байдлын албаны албан хаагчид болон …
-
1 August
Элэгний В, С вирусын эмчилгээг үнэ төлбөргүй хийнэ
Вируст гепатит болон элэгний өвчлөлийг бууруулах үндэсний хөтөлбөрийн хүрээнд нийгмийн хариуцлага хэрэгжүүлэгч “Хаппи Веритас” эмчилгээ оношлогооны төв гурван төрлийн эмчилгээ, шинжилгээ, оношлогоог үнэ төлбөргүй хийх аж. Үүнд: Эрүүл мэндийн даатгал төлдөг бол Элэгний С вирус тоолох шинжилгээ үнэ төлбөргүй. Элэгний В вирусын эмчилгээ эхний нэг сар үнэгүй Элэгний С вирусын эмчилгээ эхний нэг сар үнэгүй “Хаппи Веритас” оношилгооны төвийн эмч …
-
1 August
Гашуунсухайтын боомтын шинэ гарцуудыг маргааш ашиглалтад оруулна
БНХАУ руу нүүрс тээвэрлэн гаргадаг Гашуунсухайтын авто замын шалган нэвтрүүлэх боомт ачаалал ихтэй байгаагийн улмаас 100 гаруй км урт цуваа үүссэн хэмээн нийгмийн сүлжээнд бичигдсэн. “Гашуунсухайтын хилийн боомтоор сүүлийн долоо хоногт нүүрс тээврийн татан авалт маш муу байгаа” гэдгийг “Гашуунсухайт авто зам” ХХК-ийнхан фэйсбүүк хуудсандаа ч тэмдэглэсэн байна. Манай жолооч нар эд зүйл хууль бусаар хил нэвтрүүлэхийг завддагаас тус улсын …
-
1 August
Цахимаар 25.500 хүүхэд бүртгүүлжээ
Өнөөдрийн байдлаар цэцэрлэгийн цахим бүртгэлд нийт 25.500 хүүхэд бүртгүүлжээ. Нийслэлийн хэмжээнд энэ жил 34 мянга орчим хоёр настай хүүхэд бий гэдгийг албаныхан хэлж байсан. Үүнээс энэ жил 13 мянган хүүхдийг шинээр цэцэрлэгт элсүүлэх боломжтой юм байна. Хэрэв цахим системээр бүртгүүлээд тухайн цэцэрлэгийн тооноос хэтэрсэн бол энэ сарын 25-нд 10:00 цагаас компьютерийн програмаар сугалаа явуулах юм байна. Тиймээс эцэг, эхчүүд гар утсанд …
-
1 August
Цэнхэрмандал сумын захиргааны байр нуржээ
Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын захиргааны байр өнгөрсөн доллдугаар сарын 27-ны өдөр нурж нэг хүн бэртжээ. Тухайн барилга хоёр давхар модон бөгөөд нэг давхрын таазнаасаа нуралт үүссэний улмаас тус сумын нэг мэргэжилтэн бэртсэн байна. Одоогийн байдлаар барилгын үйл ажиллагааг зогсоожээ.. Энэ талаар албаныхан хэлэхдээ “Сумын захиргааны барилгыг нутгийн мужаанууд 1970 онд барьсан юм. Захиргааны байр нурснаар төрийн албан хаагчид гурван …
-
1 August
Бэлэн мөнгөөр зорчиж буй үйлдлийг мэдээлвэл урамшуулна
“Улаанбаатар смар карт” ХХК-аас “Нийтийн тээврийн автобусны бэлэн мөнгөөр төлбөр төлж зорчих зөрчлийг баримтжуулан ирүүлсэн иргэнийг урамшуулах аян”-ыг зарлалаа. Энэхүү аян ирэх сарын 1-ны өдөр хүртэл үргэлжлэх юм байна. Аянб хүрээнд нийтийн тээвэрт бэлэн мөнгөөр зорчих байдлыг таслан зогсоож, шугамын орлогын алдагдлыг арилгах зорилгоор зохион байгуулж байгаа аж. Мөн аяны хүрээнд бэлэн мөнгө өгч, авч байгаа үйлдлийг тодорхой баримтжуулан илгээсэн …
-
1 August
Миний худалдаж авсан нөхөр
Би энэ өгүүллэгийг бичих учиргүй байсан юм…Зөвхөн чив чимээгүй байснаараа л би энэ бүхнийг даван туулсан. Өөрийгөө дуугүй байлгахын тулд магадгүй энэ хорвоо дээрх ямар ч бүсгүй туулж гараагүй тэр их зовлонг би тэссэн юм. Харин одоо би ярьж эхлэхээр шийдсэн. Yнэндээ одоо нууцаа дэлгэх нь ямар ч утгагүй ч гэсэн итгэл найдвар минь байсаар байгааг би саяхан мэдсэн юм. …
-
1 August
Өршөөл үзүүлж, жолооны үнэмлэх сэргээгээгүй
Зөрчлийн тухай хууль шинэчлэгдэн батлагдаж өнгөрсөн долдугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор “Зөрчлийн оноо нь дууссан, тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь хасагдсан иргэдэд өршөөл үзүүлж, эрхийг нь сэргээж байна” гэсэн цуу яриа цахим сүлжээгээр тархах болсон байна. Энэхүү цуу яриа ор үндэслэлгүй бөгөөд Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиар арга хэмжээ тооцуулсан иргэдийн …
-
1 August
Хүр эрвээхэйг устгаж эхэлжээ
ОХУ-ын Сибирийн ойн түймрээс дайжсан хүр эрвээхэйнүүд манай нутагт ихээр нүүдэллэн орж ирсэн. Уг хүр эрвээхэйг устгах ажлыг хотын ойролцоох зуслангуудад хийж эхэлсэн байна. Хүр эрвээхэйн тоо толгойг багасгах, устгах ажил Найрамдал зуслангаас эхлэн Бэлх, Сэлх, Хадат вилла орчимд “Гэрлэн урхи”-иар үргэлжилж байгаа аж. Ойн судалгаа хөгжлийн төвөөс хүр эрвээхэй олноороо байгаа бүсийг тогтоосны үндсэн дээр эдгээр газруудаас эхэлсэн байна. …
-
1 August
Ерөнхийлөгч Х.Баттулга өсвөрийн жүдочдод бүс гардуулж, баяр хүргэв
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр өсвөрийн жүдочдод бүс гардуулж, баяр хүргэн, спортын амжилт хүслээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монголын жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгчөөр 2006 оноос хойш ажиллаж байгаа, мөн Олон улсын жүдо бөхийн холбооны Бодлогын зөвлөлийн Ази тивийг хариуцсан тэргүүнээр ажилладаг юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын үүсгэн байгуулсан жүдогийн акедемид суралцаж, шалгалтаа амжилттай өгсөн өсвөрийн 66 тамирчин шар, улбар шар, …