Монгол орны хойд болон төвийн аймгуудад гарсан ой хээрийн түймэрийг унтраахад төр болон хувийн хэвшлийн байгууллагууд, иргэд идэвхтэй оролцож, байгаль орчноо хамгаалах үйлсэд нэгдэж буй. Зам тээврийн салбарынхан ч ой хээрийн түймрийг унтраахад бие сэтгэлээрээ оролцож байна. Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат энэ сарын 16-ны өдөр ой хээрийн түймэрт шаардлагатай гал унтраах ажилд бэлэн байх үүрэг чиглэлийг салбар газруудад өгсөн …
Мэдээ мэдээлэл
July, 2017
-
19 July
Эрх нь зөрчигдсөн хүүхдүүд өмгөөлөгч Г.Батбаяртай холбоотой асуудлаар Ерөнхийлөгчид хандахаар боллоо
Бид саяхан болоод өнгөрсөн анхаарлын төвд байсан асуудлыг их л амархан мартчихсан бололтой юм. Гэвч сонсголын бэрхшээлтэй хүүхдүүд болон тэдний гэр бүлийнхэн нь өөрсдөд нь тохиолдсон, тэдний эрх ашгийг зөрчсөн асуудлыг марталгүй санасаар яваа аж. Тусгай 29 дүгээр сургуульд дохионы хэл мэддэг багш тун цөөхөн байв. Энэ нь сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн сурч, боловсрох эрхийг ноцтойгоор зөрчсөн асуудал юм. Тиймээс хүүхдүүд …
-
19 July
Долдугаар сард нийт 68 удаагийн ой хээрийн түймэр гараад байна
2017 оны 07 дугаар сард улсын хэмжээнд нийслэл Улаанбаатар хот болон 16 аймгийн 25 суманд нийт 68 удаагийн ой, хээрийн гал түймэр гарч /урьдчилсан байдлаар/ 61337 га ой, хээрийн бүс шатсан байна. Түймрийг унтраахад Онцгой байдлын байгууллагаас 1071 албан хаагч, 87 автомашин, Зэвсэгт хүчнээс 461 албан хаагч, 39 автомашин, орон нутгаас 1358 иргэн, 143 автомашин тус тус дайчлагдан нийт 2890 …
-
19 July
Үндэсний их баяр наадмаар 386 байцаагч хяналт тавьж ажиллажээ
Үндэсний их баяр наадмын үеэр МХЕГ, НМХГ-аас Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоо худаг, Сүхбаатарын талбай, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Үндэсний соёл амралтын хүрээлэнд хоол үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж, иргэдийг хамруулж, шалгалтыг зохион байгууллаа. 2017 оны 07 дугаар сарын 10-наас 16-ны өдрүүдэд 386 улсын байцаагч албан хаагчид болзошгүй хордлого, халдвараас урьдчилан сэргийлэх, түүхий эд, бүтээгдэхүүн нь чанар, аюулгүй байдлын …
-
19 July
Д.Ганбат:Хөшигийн хөндийн ОУ-ын нисэх онгоцны буудал 2018 оны наймдугаар сард ашиглалтад орно
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдын урилгаар манай улсад албан ёсны айлчлал хийж буй Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга, ноён Тадамори Оошима өнөөдөр Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг, Хөшигийн хөндийд барьж буй олон улсын нисэх онгоцны буудлын үйл ажиллагаатай танилцав. Төлөөлөгчдийн танхимын дарга Тадамори Оошимаг дагалдан тус танхимын гишүүн Хиромичи Күмада, Кэнтаро Мотомүра, Тоорү Күнишигэ, манай талаас УИХ-ын гишүүн …
-
19 July
Хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээхэд Олон улсын санхүүгийн корпораци тусална
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат, Дэлхийн банк группын гишүүн байгууллага болох Олон улсын санхүүгийн корпорацийн Монгол дахь Суурин төлөөлөгч Туен Нуген нар өнөөдөр Харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэ нь хөрөнгө оруулалтын бодлогыг сайжруулах, эдийн засгийг төрөлжүүлэх, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээн улмаар хөрөнгө оруулалт татах зорилготой юм. Засгийн газар Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг …
-
19 July
Ш.Мягмар:Ерөө гол дагуу алт олборлож байсан аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоосон
Цахим орчинд Ерөө гол дагуу хууль бус алт олборлож, байгаль орчинд хохирол учруулж байгаа тухай мэдээлэл гарсан. Үүнтэй холбогдуулан БОАЖЯ-ны Газар зохион байгуулалт, усны нэгдсэн бодлого зохицуулалтын газрын дарга Ш.Мягмар тодруулга өглөө. -Хууль бусаар алт олборлогчид Ерөө голыг их хэмжээгээр бохирдуулж байгаа тухай мэдээлэл сүүлийн өдрүүдэд гарч байна. Салбарын яамнаас энэ чиглэлд ямар ажил хийж байгаа вэ, тодорхой мэдээлэл өгөхгүй …
-
19 July
“Оюу-Толгой ХХК” 53 сая төгрөгийн үнэ бүхий хэрэгсэл, мөнгөн хандив гардууллаа
“Оюу-Толгой ХХК” болон тус компанийн хөрөнгө оруулалттай “Говийн оюу хөгжлийг дэмжих сан” –аас ой хээрийн түймэрт ажиллаж байгаа алба хаагчдад зориулж хөдөлмөр хамгааллын хувцас хэрэглэл болон бэлэн мөнгө нийлсэн 53 сая төгрөгийн хандивыг гардууллаа. https://www.facebook.com/588990477781350/videos/1721300514550335/ Энэ үеэр Оюу Толгой ХХК-ийн гүйцэтгэх захирал Армандо Торрес “Ой хээрийн түймрийн голомтод ажиллаж байгаа алба хаагчдад Монголын ард түмэн хандиваа өргөсөөр байгааг хараад бахархаж …
-
19 July
АНУ-ын Чикаго хотод амьдарч байгаа монголчууд 1,116,000 мянган төгрөгийг хандивлалаа
Ойн түймэрт ажиллаж байгаа алба хаагчдад хүргэх, Онцгой байдлын албанд дэмжлэг үзүүлэх зорилгоор төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд эд материалын болон мөнгөн хандив ирүүлсээр байна. Тухайлбал, өчигдөр АНУ-ын Чикаго хотод амьдарч байгаа 10,000 гаруй монголчуудын төлөөлөл болж яруу найрагч Х.Тэргэл болон бизнесийн үйл ажиллагаа явуулдаг н.Батцэнгэл нар хандив цуглуулах аян өрнүүлж, 1,116,000 мянган төгрөгийг хандивлалаа.
-
19 July
ХХААХҮЯ-наас ОБЕГ-т 32,2 сая төгрөгийн тусламж үзүүллээ
Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас санаачлан түймрийн голомтод ажиллаж байгаа онцгой байдлын албан хаагчид, галыг унтраахад оролцож буй иргэдийн хэрэгцээнд 32,2 сая төгрөгийн мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэгчдийн тусламжийг үзүүллээ. Тусламжийн хүрээнд 6 тонн мах, хатаасан болон лаазалсан мах, бээлий хувцас хэрэглэлийг Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн Онцгой байдлын ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, Бригадын генерал …
-
19 July
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид зөвлөж байсан Д.Болд, Э.Бадар-Ууган нарыг албан тушаалаас нь чөлөөллөө
Шинэ Ерөнхийлөгч Х.Баттулгын анхны гэсэн тодотголтой улс төрийн үйл ажиллагаанууд үргэлжилж байна. Тэрээр өчигдөр өмнөх Ерөнхийлөгчид зөвлөж байсан орон тооны бус зөвлөхүүдийг албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэр гаргажээ. Тодруулбал, Төрийн соёрхолт дуучин Д.Болд, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Олимпийн аварга Э.Бадар-Ууган, бидэнд Форумын гэж танигдсан Дангаасүрэнгийн Энхбат, эмч Б.Болдсайхан, МАК-ийн Б.Нямтайшир нарын орон тооны бус зөвлөхүүдийг чөлөөлсөн байна. Харин Д.Сосорбарам, Хөдөлмөрийн …
-
19 July
С.Баяр нарыг элчин сайдаас эргүүлэн татах албан бичиг хүргүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд УИХ-ын дарга М.Энхболдод зарим Элчин сайдуудыг эргүүлэн татах асуудлаар зөвшилцөхөөр өнөөдөр албан бичиг хүргүүллээ. Уг албан бичигт “Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гурдавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5-д заасныг үндэслэн Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Элчин сайд С.Баяр, Шведийн Вант Улсад суугаа Элчин сайд М.Энхсайхан …
-
19 July
Түймрийн голомтонд ажиллаж буй 150 гаруй хүнд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүллээ
Улсын онцгой комиссоос энэ сарын 16-ны өдөр өгсөн үүрэг даалгаврын дагуу Төв аймгийн Батсүмбэр сумын 3 багийн нутаг дэвсгэрт гарч буй гал түймрийг унтраах ажлын хүрээнд Эрүүл мэндийн сайдын “Эмнэлгийн анхан шатны тусламжийн бэлэн байдлыг хангах ажлын хэсгийг байгуулан ажиллаж эхэлсэн. Энэ хүрээнд Төв аймгийн Батсүмбэр нутгийн 3 дугаар багийн нутагт байрлах “Цагаан нуга” зусланд Эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх …
-
19 July
Өвс, тэжээл экспортлохыг хориглолоо
Монгол Улсын Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар өвс тэжээл экспортлохыг хориглосон байна. Нийт нутгаар гандуу, зуншлага тааруу байгаа учир одоо бэлтгэсэн болон цаашид бэлтгэх өвс, тэжээлийн нөөцийг нэн шаардлагатай газруудад оновчтой хуваарилж, яаралтай хүргэх арга хэмжээ авахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэнд үүрэг болголоо.
-
19 July
Тадамори Оошима:Монгол Улс юугаар ч орлуулшгүй түнш юм
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдын урилгаар манай улсад албан ёсны айлчлал хийж буй Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Тадамори Оошима өнөөдөр (2017.07.18) сэтгүүлчдэд мэдээлэл хийж, сонирхсон асуултад хариулт өгөв. Ноён Тадамори Оошима “Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Япон-Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд Монголд айлчлахыг хүсч, намайг урьж байсан юм” гээд өнгөрсөн хугацаанд Япон Улсын …