Мэдээ мэдээлэл

August, 2017

  • 25 August

    Дорноговь аймгийн 7.6 км автозамыг асфальтаар хучих ажил эхэлжээ

    Дорноговь аймгийн Сайншанд хотын төвийн засмал замыг шинэчилж шинэ зам барих ажил энэ сарын 10-наас эхэлжээ. Уг замын ажил нь нийт 7.6 км авто замыг асфальтаар хучих тендерт шалгарсан “NHDK” ХХК гүйцэтгэж байна. Харин туслан гүйцэтгэгчээр орон нутгийн өмчит зам засварын “АЗЗА” компани ажиллаж байгаа  аж. Замын ажилд зориулж орон нутгийн төсвөөс 2.5 тэрбум төгрөгийг хуваарилсан бөгөөд бүтээн байгуулалтын ажлыг …

  • 25 August

    Цэцэрлэгийн цахим элсэлт нийслэл даяар нэгэн зэрэг явагдлаа

    2017-2018 оны хичээлийн жилийн цэцэрлэгийн бүртгэл өнгөрсөн 7 дугаар сарын 25-наас өчигдөр буюу 8 дугаар сарын 25-ны өдрийн 00 цаг хүртэл явагдаж дууссан. Өнөөдөр өглөө 10 цагт цахим элсэлтийн ажиллагаа нийслэл даяар нэгэн зэрэг явагдлаа. Нийслэлийн хэмжээнд 39 мянга 400 орчим 2 настай хүүхэд байгаагаас 22 мянга 600 орчим хүүхэд цахимаар бүртгүүлсэн байна. Үүнээс нийслэлийн хэмжээнд 11 мянга 700 орчим …

  • 25 August

    Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг шалгаж байна

    АТГ-аас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.  Цаашид сар бүрийн 25-нд сэтгүүлчдэд мэдээлэл өгөхөөр болсон байна. Ингээд АТГ-т шалгагдаж байгаа хэргүүдийн талаар  мэдээллийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Идэрцогтоос тодрууллаа -60 тэрбумтай холбоотой хэргийн шалгаж байгаа юу? -Эрх бүхий албан тушаалтнууд төрийн албыг наймаалж, 60 тэрбум төгрөг босгох асуудалтай хэргийг  2016 оны наймдугаар сард  нийслэлийн прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан байдаг. Харин Улсын ерөнхий прокурор орлогч өнгөрсөн  долдугаар …

  • 25 August

    А.Санжмятав: Зээлээ төлж чадахгүй багш нар шүүхэд дуудагдаж байна

    “Монголын залуу багш нарын холбоо”, “Багшийн цалин нэмэгдүүлэх түр хороо”-ноос мэдээлэл хийлээ. Боловсрол Судлалын доктор А.Санжмятав “Бидний гол зорилго бол Монголын 40000 гаруй багш нарын цалинг нэмэгдүүлье гэсэн хүсэлтийг УИХ, Засгийн газарт хүргүүлсэн.  Засгийн газрын хэрэг эрхлэх газраас шаардлагын хариу дөнгөж сая ирлээ. Энэхүү хариунд  УИХ-ын намрын чуулганаар  хэлэлцэх 2018 оны төсвийн тухай хуулийн төсөлд төрийн нийт албан хаагчийн цалин хөлсийг улс орны төсөвт дарамт учруулахгүйгүйгээр нэмэгдүүлэх …

  • 25 August

    Р.Билгүүн:Бичиг баримтыг дутуу, эсвэл хууль бусаар бүрдүүлсэн бол виз, визийн зөвшөөрөл олгохгүй

      Гадаадын иргэн, харьяатын газар, Gogo мэдээний агентлаг хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсад оршин суугч болон түр ирэгч, хувийн хэргээр зорчиж буй гадаадын иргэдэд Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийг сурталчилан таниулах, нээлттэй мэдээллээр хангах зорилгоор цуврал ярилцлагуудыг бэлтгэн уншигч танд хүргэж байгаа билээ. Энэ удаад хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбогдуулан “S” буюу суралцах зорилгоор Монгол Улсад оршин суух зөвшөөрлийн …

  • 25 August

    Цэцэрлэгийн цахим элсэлтийн хариу мессэж ирж эхэллээ

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт орохоор бүртгүүлсэн хоёр настангуудын цахим элсэлт өнөөдөр 10:00 цагаас эхлээд байна. Хүүхдээ бүртгүүлсэн бол гар утсанд тань “Цэцэрлэгийн цахим элсэлтийн сонгон шалгаруулалтад … дугаартай таны хүүхэд сонгогдсон тул …-р цэцэрлэг дээр очиж бүртгэлээ баталгаажуулна уу” гэсэн мессэж очиж эхэллээ. Хэрэв танд ийм мессэж ирсэн бол баталгаажуулалтаа цэцэрлэг дээр нь очиж хийх юм байна. Ингэхдээ дараах материалыг бүрдүүлнэ. Хүүхдийн …

  • 25 August

    ГХ-ны сайд Ц.Мөнх-Оргил Израиль улсад айлчилж байна

    Израилийн Засгийн газрын урилгаар Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил 2017 оны наймдугаар сарын 23-26-ны өдрүүдэд Израиль Улсад айлчилж байна. Тэрбээр 8 дугаар сарын 24-ний өдөр Израилийн Ерөнхий сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Б.Нетаньяахутай уулзаж, Монгол, Израилийн харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов. Уулзалтын үеэр монголын тал Монгол Улсын Засгийн газрын гадаад бодлого, үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлийн талаар мэдээлж, Монгол Улс, Израиль …

  • 25 August

    Хөвсгөлийн иргэд хотынхны хаясан хогийг цэвэрлэхэд дөрвөн сарын хугацаа зарцуулж байна

    БОАЖ-ын сайд Д.Оюунхорол МҮОНРТ-ийн “Цаг үе, үзэл бодол” нэвтрүүлэгт оролцож, улс төрийн өнөөгийн байдал болон салбарынхаа тулгамдсан асуудлаар илэн далангүй ярилцсаныг хүргэж байна.  -Ярилцлагаа өнөөгийн улс төрийн нөхцөл байдлаас эхэлье. УИХ, Засгийн газрын гишүүний хувьд өнөөдрийн үйл явцыг хэрхэн харж байна вэ? -Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болж дууссан. Улс төрийн намууд сонгууль үр дүнгийн талаар тодорхой дүгнэлтүүдээ гаргахыг оролдож байна. Гаргах нь …

  • 25 August

    ДАШТ: Боксчдын сугалаа тодорчээ

    Германы Хамбург хотноо өнөөдөр эхлэх насанд хүрэгчдийн боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сугалаа тодорчээ. Дэлхийн аваргад Монголын боксчид дөрвөн тамирчны бүрэлдэхүүнтэй оролцохоор хилийн дээс алхсан. Тодруулбал, 49 кг-ын жинд ОУХМ Г.Ган-Эрдэнэ, 60 кг-ын жинд Гавьяат тамирчин Д.Отгондалай, 64 кг-д ОУХМ Б.Чинзориг, 69 кг-ын жинд ОУХМ Б.Түвшинбат нар тус тус тулалдана. Тэдний хувьд өнгөрсөн дөрөвдүгээр сард Узбекистанд болсон Азийн аварга шалгаруулах …

  • 25 August

    Айлуудын халаалтыг 9 дүгээр сарын 15 албан байгууллагынхыг 10 дугаар сарын 1-нээс өгнө

    Нийслэлийн Засаг даргын удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаанаар Улаанбаатар хотын өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын талаар мэдээлэл сонслоо.  Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалангийн танилцуулснаар нийслэлд 2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэл хангах нийт 1,225 арга хэмжээ төлөвлөж, өнөөдрийн байдлаар 72 хувийн гүйцэтгэлтэй байна. Айл өрхүүдийн халаалтыг 9 дүгээр сарын 15-наас, албан байгууллагын халаалтыг 10 дугаар сарын 1-ний өдрөөс өгнө. 2017-2018 …

  • 25 August

    Амралтын өдрүүдэд тэгш сондойгоор явна

    Автомашины улсын дугаарын сүүлчийн орон нь тэгш тоо /0, 2, 4, 6, 8/-гоор төгссөн бол энэ дугаар сарын 19, 26-ны Бямба гарагуудад, сондгой тоо /1, 3, 5, 7, 9/-гоор төгссөн автомашин энэ дугаар сарын 20, 27-ны Ням гарагуудад 08.00-20.00 цагийн хооронд зуны хязгаарлалтын бүсэд замын хөдөлгөөнд оролцоно. Харин авто зам засвар, хот тохижилт, шугам сүлжээ, зөөврийн ус хангамж, дипломат байгууллагын …

  • 25 August

    Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хувцасны товч яагаад өөр байдаг вэ?

    Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хувцасны энгэр өөр байдгийг 3 үндсэн шалтгаанаар тайлбарлаж болно. 1. Эмэгтэй хүний хувцасны товчийг зүүн талд нь хаддаг заншил бүр Дундад зуунаас эхтэй аж. Тэр үед товч гоёл чимэглэлийн зүйлд тооцогддог байсан тул маш үнэтэй материалаар хийгддэг байжээ. Алт, мөнгө, зааны ясан товч нь эзнийхээ чинээлэг амьдрал, дээдсийн зиндааг илтгэнэ. Үнэхээр сурвалжит язгууртнууд л ингэж чамирхаж чаддаг …

  • 25 August

    ДАШТ: Өнөөдөр манай дөрвөн бөх барилдана

    “Парис-2017” ДАШТ-ий чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн тэмцээн өчигдөр өндөрлөж, өнөөдөр эрчүүдийн  барилдаан  эхэлнэ. Өнөөдөр МУГТ Э.Бэхбаяр 57 кг-д, ОУХМ Т.Түвшинтулга 61 кг-д, О.Үйтүмэн 86 кг-д, Н.Золбоо 125 кг-д тус тус хүч үзэх юм байна. Ингээд манай бөхчүүд хэрхэн сугалаа татсаныг хүргэе. 57 кг: МУГТ Эрдэнэбатын Бэхбаяр эхний тойрогт Киргизстаны Улукбек Жолдошбековтой хүч үзэхээр боллоо. Түүнийг ялбал ДАШТ-ий мөнгөн медальт Гүржийн Бека Ломтадзе, залуучуудын …

  • 25 August

    Хятадын загасчин аварга том хавч барьжээ

    БЭЭЖИН. /GlobalTimes/. Хятадын зүүн урд нутгийн Фузень мужийн Фудин хотын загасчин саяхан аварга том хавч барьжээ. Гуо овогт загасчин 3 гаруй кг жинтэй, 1.4 м урттай хавч барьсан байна. Тэрбээр ярихдаа “Наймдугаар сарын 11-ний өдөр би найзуудтайгаа тэнгист загасчилж байгаад аварга том хавч барьсан. Би урьд өмнө нь ийм том хавч огт харж байгаагүй” гэжээ. Фузень мужийн төв Фужоу хотын …

  • 25 August

    ДАШТ :Манай эмэгтэй тамирчид багийн дүнгээр IV байр эзэллээ

    Бөхийн төрлүүдийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Францын нийслэл Парист үргэлжилж байгаа бөгөөд дөрөв дэх өдөр чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 48, 53, 60, 69 кг-ын жингийн барилдаан болж, эмэгтэй чөлөөт бөхийн тэмцээн өндөрлөлөө.Эмэгтэйчүүдийн барилдааны хоёр дахь өдөр Монголын шигшээ багийн тамирчдаас 2014 оны Азийн АШТ-ий мөнгө, Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри”-гийн алт, хүрэл, Польшийн нээлттэй тэмцээн ОУТ-ий нэг алт, хошой …