Мэдээ мэдээлэл

July, 2017

  • 28 July

    Европын холбоо Монгол Улсад дипломат төлөөлөгчийн газраа нээхээр боллоо

    Европын Холбоо Монгол Улсад Дипломат төлөөлөгчийн газар байгуулах шийдвэрийг 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр албан ёсоор гаргав. Ингэснээр Европын Холбоо дэлхийн 140 оронд дипломат төлөөлөлтэй болох юм. Европын Комиссын Ерөнхийлөгч Жан-Клод Юнкер уг шийдвэрт гарын үсэг зурсныхаа дараа хэлсэн үгэндээ “Хятад, Оросын дунд орших стратегийн байршилтай, бидний чухал түнш, ардчилсан Монгол Улсад бүрэн хэмжээний Дипломат төлөөлөгчийн газар байгуулах …

  • 28 July

    Баянзүрх дүүргийн Газрын албаны дарга Д.Бат-Ундрах тамгаа, тэмдгээ аваад зугтаажээ

    Төрийн байгууллагын үйл ажиллаагаа тасралтгүй байж, ард иргэддээ түргэн шуурхай үйлчлэх ёстой. Гэтэл ганцхан хүний санаатай үйлдлээс болж Баянзүрх дүүргийн Газрын албаны үйл ажиллагаа зогсох хүрээд байгаа аж. Тодруулбал, хууль бусаар томилогдсон дарга  Д.Бат-Ундрах тамга тэмдгээ авч зугтаад сар гаруйн хугацаа өнгөрч байгаа юм байна. Төрийн тамгаас гадна Газрын албанаас гардаг бүхий л албан бланкуудыг авч явсан аж. Д.Бат-Ундрах  одоог …

  • 28 July

    Шинэ арслан Ц.Содномдорж анхны багшдаа, азарга адуу бэлэглэжээ

    Төрийнхөө их наадамд ес даван түрүүлж, улсын арслан цол хүртсэн Ц.Содномдоржийн цолны мялаалгыг төрсөн нутаг Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд өчигдөр тэмдэглэсэн. Шинэ арслангаа хүлээн авахад нутгийнхан нь 11 гэр барьж, хүн зон ч олноороо цугласан байна. Сумын 90 жилийн ойн баяр тэмдэглэхэд цугласан шиг олон хүн гаднаас ирж, шинэ арслангийнхаа цолны мялаалгыг нижгэр тэмдэглэжээ. Энэ үеэр улсын арслан Ц.Содномдорж анхны багш …

  • 28 July

    Хепатиттай тэмцэх дэлхийн өдөр тохиож байна

    Өнөөдөр Вируст хепатиттай тэмцэх өдөр тохиож байна.  Жил бүрийн 7-р сарын 28-ны өдөр “Вируст хепатиттай тэмцэх дэлхийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай бөгөөд Монгол улс 7 дахь удаагаа энэ өдрийг “Хепатитийг таслан зогсооё” уриан дор тэмдэглэнэ. Энэ удаа Дэлхийн эрүүл мэндийн чуулганаар баталсан “Вируст хепатитын дэлхийн стратеги 2016-2021”-ийн хепатитийн вирусын халдварын тархалтыг таслан зогсоох зорилтыг дэлхий нийтэд хүргэн, улс орнуудын засгийн …

  • 28 July

    Налайх дүүрэгт ногоон байгууламжийн ажил эрчимтэй явагдаж байна

     Налайх дүүргийн 2017 оны ОНХСХ-өөр хийгдэх ажлын жагсаалтад Налайх алхтай хөшөөнөөс 3-р хорооны Дэнжийн гүүр хүртэл, Даваажав, Найрамдал, Дамдины гудамжны зам дагуу, УБ-Замын-Үүд-Чойр чиглэлийн автозамын уулзвараас Очир худалдааны төв хүртэл, Очир худалдааны төвөөс “МТ” ШТС хүртэл, “МТ” ШТС-аас 3-р хорооны дэнжийн гүүр хүртэл, 7-р хорооны Өвөршандын автозамын дагуу зүлэгжүүлж, гацуур, монос, шинэс, хайлаас, сөөг тарих, ногоон байгууламжийн хамгаалалтын хашаа барих …

  • 28 July

    Монголын анхны 3D хүүхэлдэйн кино ирэх сард нээлтээ хийнэ

    Монголын анхны 3D хүүхэлдэйн шинэ бүтээл үзэгчдийн хүртээл болоход бэлэн болжээ. Ирэх сард нээлтээ хийхээр товлоод буй “Мора” нэртэй уг киноны найруулагчаар Ч.Отгонбаяр, продюссерээр Ж.Шижир ажиллаж, зохиолыг Г.Анхбаяр бичжээ. Тус хүүхэлдэйн кино нь Улаанбаатар хотод өрнөх өнөөгийн амьдралаас сэдэвлэсэн юм байна. Энэхүү кино нийт 22 дүр, 28 объекттой киноны үйл явдал Тэргэл хэмээх өөрөөсөө өөр хүнийг хайрлаж, хүндэлдэггүй зожиг зохион …

  • 28 July

    М.Анхцэцэг Азийн хошой аварга боллоо

    Хүндийн өргөлтийн залуучуудын АШТ Непал /Балба/ улсад болж байна. Энэхүү тэмцээнд Монголын туйванч охидууд түүхэн амжилт үзүүлж байна. Азийн залуучуудын аварга М.Анхцэцэг энэхүү тэмцээнд /75кг/ гурван алтан медаль авч Ази тивийн хошой аварга болсон бол ОУХМ Э.Билэгсайхан -90 кг-ын жинд нэг алт, 2 мөнгөн медаль хүртэж анх удаагаа Азийн аварга болсон байна. Мөн 63 кг-д өрсөлдсөн ОУХМ Г.Ануужин 1 мөнгө, …

  • 28 July

    О.Алтангэрэл: 60 тэрбумын асуудал нь олон гэмт хэргийн нийлбэр цогц юм

    МАН-ын нэр бүхий удирдлагууд хэрвээ сонгуульд ялалт байгуулвал төрийн албан тушаалыг наймаалцаж, нийлбэр дүнгээр 60 тэрбум төгрөг босгоно гэж ярьж буй бичлэг 2016 оны эхээр цацагдаж байлаа. Гэвч үүнээс хойш уг асуудлыг нэг тийш нь шийдэж чадахгүй явсаар өнөөдөртөө золгож байна. Уг нь энэ асуудлыг шийдвэрлэхэд тун амархан. “Зарна гээд байсан албан тушаалууд дээр хэн очив, түүнийг хэн томилов, яг …

  • 28 July

    Улаанбаатарт өдөртөө 31 хэм дулаан

    Малчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн зарим газраар түр зуурын дуу цахилгаантай бороо орох тул болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2017 оны 07 дугаар сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн төв хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад …

  • 28 July

    Үс засуулбал эд мал арвижна

    Билгийн тооллын 5, Тугчин одтой, улаан луу өдөр. Өдрийн наран 5 цаг 27 минутад мандан, 20 цаг 29 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, хишиг даллага …

  • 27 July

    Скаутууд нэгэн дээвэр дор цуглалаа

    Манай Улсад Ази Номхон Далайн 31 дэх Жембори энэ сарын 28 – 8-р сарын 2-ны өдрийн хооронд олон улсын “Найрамдал” цогцолборт зохион байгуулагдах гэж байгаа билээ. Энэхүү арга хэмжээнд нийт 40 орны 1500 скаут, Монгол Улсын 21 аймаг, 9 дүүргийн 4000 скаутууд болон сайн дурын 1500 удирдагч нар оролцох томоохон арга хэмжээ юм. Одоогийн байдлаар оролцогч скаутууд хүүхддүүдийн 90 гаруй …

  • 27 July

    Нийтийн тээврийн автобуснуудын утаанд хэмжилт, шалгалт хийж байна

    Нийслэлийн Тээврийн газраас долоо, наймдугаар саруудад нийслэл хотын нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллаж буй их багтаамжийн автобуснуудын утаанд хэмжилт, шалгалтыг хийж байна. Тус хэмжилт, шалгалтыг нийслэлийн Тээврийн газрын Авто тээврийн хяналтын улсын байцаагч нар болон Техникийн үзлэг, оношилгооны төвийн инженерүүд хамтран явуулын хэмжилтийн багажаар хийж гүйцэтгэж байгаа юм. Тус шалгалт нь Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд “Автотээврийн тухай хуулийн …

  • 27 July

    Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 114 км хатуу хучилттай авто замын ажлыг эхлүүлжээ

    Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрт аймгийн төвүүдийг нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар бүрэн холбож дуусгахаар тусгасны дагуу Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 114 км хатуу хучилттай авто замын ажлыг эхлүүлжээ. Тус замын ажлыг Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, УИХ-ын дэд дарга Я.Санжмятав болон орон нутгийн удирдлагууд, нутгийн ард иргэд энэ сарын 26-ны өдөр албан ёсоор нээлээ. Энэхүү автозам долоон …

  • 27 July

    Өнөөдрийн байдлаар цахимаар 12500 гаруй хүүхэд бүртгүүлжээ

    Өнөөдрийн байдлаар цэцэрлэгийн цахим бүртгэлд 12500 гаруй хүүхэд бүртгүүлжээ. Эцэг, эхчүүд байнгын оршин суугаа хаягын асуудлаар ихээр хандаж байгаа аж.Ирэх найдугаар сарын 10-ны өдрөөс эхлэн 24-ныг хүртэл цэцэрлэг бүрт мэдээлэл технологийн мэргэжилтэн сууж, эцэг, эхчүүдэд хүүхдээ бүртгүүлэхэд нь туслаж, ажиллах юм байна. Энэ талаар нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Ц.Отгончимэг мэдээлэл өгөхдөө “Цэцэрлэгийн цахим бүртгэлтэй холбоотой асуудлыг мэргэжилтэн шийдэж, эцэг, …

  • 27 July

    Их хэмжээний бэлэн мөнгө тээвэрлэж явсан хэргийн шүүх хурал болжээ

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн сурталчилгааны үеэр их хэмжээний бэлэн мөнгө тээвэрлэж явсан зөрчлүүд гарсан.Тухайлбал, Өнгөрөгч зургаадугаар сарын 23-нд Говь-Алтай аймгийн нутаг дэвсгэрт “Тоёота-4 runer маркын 0308…” улсын дугаартай автомашинтай иргэд 1 тэрбум 89 сая төгрөгийн бэлэн мөнгө тээвэрлэж явсныг цагдаагийн алба хаагчид илрүүлэн шалгасан.Мөн 2017 оны зургаадугаар сарын 25-ны өдөр Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт “Sonata-6 маркын 8893…” …