Булган аймгийн Хангал сумын Сөрт багийн “Дуганы горхи” буюу сумын төвөөс хойд зүгт 25 км-т гарсан ойн түймрийг өчигдөр бүрэн унтрааж, багийн Засаг даргад хүлээлгэн өгчээ. Түймэр гарсан дуудлагыг энэ сарын 26-ны өдрийн 19:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын арван алба хаагч, орон нутгийн 16 иргэн, нийт 26 хүн, хоёр техник хэрэгсэлтэйгээр ажиллаж цурманд оруулсан байна. Одоогийн …
Мэдээ мэдээлэл
July, 2017
-
29 July
Дорнод Төв аймагт шүлхий өвчин гарчээ
Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын Гүнцэнгэлэг багийн “Хүүхдийн-Овоо” гэдэг газар шүлхий өвчин гарчээ. Уг газар нь сумын төвөөс зүүн урд зүгт 80 км-т байх бөгөөд малчин Б-гийн нэг үхэрт мал, амьтны гоц халдварт дээрх өвчний шинж тэмдэг илэрчээ. Иймээс өвчилсөн малаас дээж авч Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторид шинжлүүлэхэд шүлхий өвчин болохыг тогтоосон байна. Мөн Төв аймгийн Сэргэлэн сумын …
-
29 July
Ерөнхийлөгч Батлан хамгаалах яаманд ажиллалаа
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Х.Баттулга өнөөдөр Батлан хамгаалах яаманд ажиллалаа. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Х.Баттулга Батлан хамгаалах яаманд ажиллах үеэрээ тус яамны удирдлагуудтай батлан хамгаалах салбарын үйл ажиллагааны талаар санал солилцон ярилцсан юм. Уулзалтад Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Улс төрийн бодлогын зөвлөх Н.Алтанхуяг болон албаны бусад хүмүүс оролцлоо. Энэ үеэр Батлан …
-
29 July
Хүүхдийн спортын VII наадам ирэх сард болно
Олон Улсын Хүүхдийн Спортын 7 дугаар наадам энэ оны 8 сарын 12-17-ны өдрүүдэд Найрамдал Олон Улсын хүүхдийн зусланд явагдахааар товлогдоод байгаа билээ. Энэ жилийн хувьд 7 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд спортын 11 төрлөөр зохиогдох юм байна. Наадамд Монгол Улс, ОХУ-ын Буриад, БНХАУ-ын ӨМӨЗО-ы 1000 гаруй тамирчид оролцохоор мэдүүлгээ өгөөд байгаа аж. Өнгөрсөн жилүүдээс хамрах хүрээгээ тэлж, спортын шинэ …
-
29 July
Зам тээврийн осол 15.9 хувиар өсчээ
ЗТХЯ, АТҮТ болон Замын цагдаагийн алба хамтран замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, орон нутгийн замд гарч буй осол, зөрчлийг бууруулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр хэлэлцүүлэг зохион байгуулжээ. Энэ онд зам тээврийн ослын улмаас 5374 иргэн хүнд болон хүндэвтэр гэмтэл авсан нь өмнөх оны мөн үеэс 15.9 хувиар өссөн үзүүлэлт байна. Тиймээс дээрх гурван байгууллага хамтран зам тээврийн ослын гарч буй шалтгаан …
-
29 July
Үер ус аюулаас сэргийлэхийг анхааруулж байна
Энэ сарын сүүлээр ихэнх нутгаар дуу цахилгаантай, усархаг бороо орох тул гэнэтийн үер ус, хүчтэй мөндөр, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас урьдчилан сэргийлэхийг УСУОХ-ээс малчид, иргэдэд онцгойлон анхааруулж байна. Энэ сарын 30-нд баруун аймгуудын нутгаар, 31-нд баруун, төв, говийн аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар усархаг бороотой.Мөн долдугаар сарын 30-ны өдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар түр зуурын бороо, …
-
29 July
Монгол анхны сумогийн дэвжээг нээв
Монгол Улс, Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой, Японы Мияконожёо хоттой холбоо тогтоосны 25 жилийн ой энэ онд тохиож байна. Тус хотын иргэдийн хандиваар Яармагт байрлах “Мөнххада” компанийн гадаа талбайд Монгол дахь мэргэжлийн сумогийн дэвжээг барьж дуусгажээ. Энэхүү дэвжээг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Мэргэжлийн сумо бөхийн 69 дэх Их аварга Хакухо М.Даваажаргалын нээж байгаа аж. …
-
29 July
29,773 иргэнд нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих смарт картыг олгожээ
Нийгмийн халамжийн тухай хууль тогтоомжийн хүрээнд 2017 оны нэгдүгээр сарын 02-ны өдрөөс 2017 оны долоодугаар сарын 26-ны өдөр хүртэл Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв болон дүүргүүдээс 18,870 ахмад настан, 10,903 хөгжлийн бэрхшээлтэй иргэн нийт 29,773 иргэнд нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих смарт картыг олгоод байна. Мөн Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээний чанар, соёлыг сайжруулах, цахим картын хэрэглээнд бүрэн шилжүүлэх, үйлчилгээг …
-
29 July
“ДЦС IV” ТӨХК-ийн зуны ээлжит засварын зогсолтын ажил хийгдэж байна
Өвлийн бэлтгэл хангах ажлын хүрээнд “ДЦС IV” ТӨХК зуны ээлжит засварын зогсолтыг 2017 оны долоодугаар сарын 28-ны өдрийн 00.00 цагаас эхлүүлсэн. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ээлжит засвартай зэрэгцүүлэн хийж байгаа уг засварын зогсолт долоодугаар сарын 31-ний өдрийн 10.00 цаг хүртэл үргэлжилнэ. Засварын зогсолтын энэ хугацаанд “ДЦС IV” ТӨХК нэг зуух, нэг турбингенератортой /70 МВт ачаалалтай/ ажиллаж байгаа бөгөөд 72 цагийн дотор …
-
29 July
Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан
Малчид, иргэдийн анхааралд: 30-нд баруун аймгуудын нутгаар, 31-нд баруун, төв, говийн аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар дуу цахилгаантай усархаг бороо орох тул гэнэтийн үер ус, мөндөр, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2017 оны 07 дугаар сарын 29-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун …
-
29 July
Үнэгүй үзлэг, оношлогоонд 500 гаруй иргэн хамрагджээ
Вирүст хепатиттай тэмцэх дэлхийн өдрийг тохиолдуулан өчигдөр Тусгаар тогтнолын талбайд “Вируст хепатитын тархалтыг зогсооё” өдөрлөгийг зохион байгуулсан. Өдөрлөгт Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг оролцож, иргэдэд үнэ төлбөргүй дотор, ЭХО, хоол боловсруулах эрхтэн, элэгний В,С вирүсын хурдавчилсан оношилгоо, ясны сийрэгжилт тодорхойлох, шүдний нарийн мэргэжлийн эмч нар үзлэг хийн, зөвлөгөө өгөх зэрэг үйлчилгээ үзүүлсэн. Мөн амин үзүүлэлт …
-
29 July
Үс засуулбал өнгө зүс сайжирна
Өнөөдөр зуны адаг улаагчин хонь сарын найман цагаан мэнгэтэй улаагчин могой өдөр. Нар 05:24 цагт ургаж, 20:31 цагт жаргана. Тухайн өдөр үхэр, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эд хураах, номын өглөг өгөх, угаах, гадагш эд өгөхөд сайн. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун …
-
28 July
Налайх дүүргийн “Сайн Номуун” хийдэд бумбын тахилга болж байна
Налайх дүүргийн бурхан шашны “Сайн Номуун” хийд 2013 оноос эхлэн жил бүр уламжлал болгон “Түмэн” бумбаны тахилгыг зохион байгуулж ирсэн. 3 хоногийн турш үргэлжлэх тус тахилгад Налайх дүүргийн “Сайн Номуун” хийдийн лам нараас гадна Энэтхэг улсын Гоман дацангийн Ринбүчи Күндэлин, лам нар сүсэгтэн олондоо зориулан түмэн бумбаны тахилга хурах юм. Энэ жил “Сайн Номуун” хийд “Түмэн” бумбын тахилгыг 07-р …
-
28 July
“Шөнийн парк” хөтөлбөр орой 21:00 цагаас эхэлнэ
Үндэсний соёл амралтын хүрээлэн “Шөнийн парк” хөтөлбөрийг өнөөдөр болон маргааш хоёр өдөр зохион байгуулагдана. “Шөнийн парк” хөтөлбөр оройн 21.00-02.00 цагийн хооронд болно. Энэхүү “Шөнийн парк” ирсэн хүн бүр 20 мянган төгрөгийн тасалбар авч үйлчлүүлэх ёстой. Ингэснээр шөнийн 02.00 цаг хүртэл хүссэн тоглоом дээр хязгааргүй тоглох боломжтой юм байна.Мөн энэ үеэр цирк, иог, илбийн үзүүлбэр үзүүлэхээс гадна дуучин Маралжингоо, “Мөнгөн бүрээ”, …
-
28 July
Зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхэлж байсан иргэдийг нүүлгэжээ
Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга, холбогдох улсын ахлах байцаагчид, Газрын алба, Дүүргийн Үйлдвэр үйлчилгээний хэлтэс ,Цагдаагийн 2 дугаар хэлтэс, хороодын Засаг дарга нараас бүрдсэн ажлын хэсэг 10 болон 14 дүгээр хорооны зам дагуу нийтийн эзэмшлийн зам талбайд адууны чанасан мах, айраг худалдаалж байсан иргэдэд шалгалт явууллаа. Энэхүү шалгалтаар нийтийн,эзэмшлийн зам талбайд үйлчилгээ эрхэлж буй иргэд зөвшөөрөлгүй, эрүүл ахуйн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл