Мэдээ мэдээлэл

January, 2024

  • 22 January

    Н.Сугар: Хаасан авто зогсоолуудад ногоон байгууламж байгуулна

    Нийтийн тээврийн маршрутын шинэчлэл өнгөрсөн амралтын өдрүүдэд хэрэгжиж эхэлсэн. Тус шинэчлэлтэй холбоотойгоор иргэд, олон нийтийн зүгээс ирж буй санал, хүсэлтэд үндэслэн нийтийн тээврийн өмнө нь явж байсан 71 чиглэлийг сэргээхээр болсон юм. Энэ нь нийтийн тээврийн нийт зорчилтын 35 хувийг бүрдүүлдэг бөгөөд эдгээр чиглэлд нийт 450 тээврийн хэрэгсэл үйлчилгээ үзүүлж буй. Харин шинэ төлөвлөлтийн хүрээнд боловсруулсан үндсэн зургаан чиглэл, хот …

  • 22 January

    Улсын хэмжээнд 2023 оны хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах явц 35 хувьтай байна

    Авлигын эсрэг хууль тогтоомжийн дагуу 2023 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг /цаашид “ХАСХОМ” гэх/-ийг шинэчлэн гаргуулах үйл ажиллагааг улсын хэмжээнд тус газраас нэгдсэн байдлаар зохион байгуулж байна. 2024 оны 1 дүгээр сарын 19-ний байдлаар 2023 оны ХАСХОМ гаргавал зохих нийт албан тушаалтнуудын 35 хувь нь мэдүүлгээ гаргаад байна. Авлигатай тэмцэх газрын https://meduuleg.iaac.mn цахим систем нь 2024 …

  • 22 January

    Нийтийн тээврийн өмнө нь үйлчилж байсан 71 чиглэлийг сэргээлээ

    Нийтийн тээврийн зарим чиглэлийг сэргээх зохицуулалт хийх болсон талаар мэдээлэл хийлээ. Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар “Иргэдээс 6500 орчим санал, гомдол ирсний дагуу нийтийн тээврийн өмнө нь явж байсан 71 чиглэлийг сэргээхээр боллоо. Энэ нь нийтийн тээврийн нийт зорчилтын 35 хувийг бүрдүүлдэг. Эдгээр чиглэлд явах нийтийн тээврийн тоо хэвэндээ байгаа. Шинэ төлөвлөлт буюу нийт зорчилтын 65 хувийг бүрдүүлэх гол …

  • 22 January

    Улаанбаатарт өдөртөө 18-20 хэм хүйтэн

    Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар хүйтэн байна. 2024 оны нэгдүгээр сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Хангайн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Салхи ихэнх нутгаар хойноос секундэд 4-9 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр -29-34 хэм, …

  • 19 January

    “КАНВОН 2024” Монголын баг тамирчид нээлтийн ёслолд хүрэлцэн ирлээ

    Ази тивд анх удаагаа зохион байгуулагдаж буй “Канвон 2024” залуучуудын олимпын наадмын бамбар тун удахгүй асахад бэлэн болж, тив тивийн шилдэг залуу тамирчид хуран цуглаад байна. Энэхүү 4 дэх удаагийн Олимпын наадамд Монголын баг тамирчид хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй буюу 12 тамирчин, 3 дасгалжуулагч багш нар Багийн ахлагч Б.Баттцэцэгийн удирдлага дор оролцож байгаа бол ОУОХ-ны Хүндэт гишүүн Ш.Магван, ОУОХ-ны гишүүн Б.Баттүшиг …

  • 19 January

    “КАНВОН 2024” залуучуудын олимпын наадамд оролцох тамирчдад төрийн далбаа гардуулан өглөө

    “КАНВОН 2024” залуучуудын өвлийн олимпын наадам өнөөдөр 20:00 цагаас албан ёсоор нээлтээ хийнэ.  Олимпын наадамд эх орноо төлөөлөн оролцох залуу тамирчдын бэлтгэл сургуулилттай ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг, “Канвон-2024” наадмын Монголын багийн ахлагч, Гадаад хэргийн сайд Б.Батцэцэг нар танилцан, төрийн далбаагаа гардуулан өгч, амжилт хүслээ. Наадамд 80 орны 1900 гаруй тамирчин спортын 15 төрөлд 81 багц медалийн төлөө өрсөлдөх бөгөөд …

  • 19 January

    Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын үеэр “GoMongolia” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа

    Швейцарын Холбооны Улсын Давос хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн 54 дэх чуулга уулзалт амжилттай үргэлжилж байна. Монгол Улс 2024 онд “GoMongolia” уриан дор аялал жуулчлалыг идэвхжүүлэхээ албан ёсоор зарласан. Үүнтэй холбогдуулж Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын томоохон зочид, оролцогчдыг хамруулсан арга хэмжээг 2024 оны нэгдүгээр сарын 18-нд Давос хотод зохион байгууллаа. “Go mongolia” брэндийн ач холбогдол, өнгөрсөн онд зохион …

  • 19 January

    Зүүн бүсийн өвлийн “МӨНГӨН ХЭРЛЭН-2024“ наадам ирэх амралтын өдрүүдэд болно

    Дорнод аймгийн Засаг даргын тамгын газар, Байгаль орчин аялал жуулчлалын газар хамтран энэ сарын 20, 21-ний өдрүүдэд “МӨНГӨН ХЭРЛЭН-2024″ зүүн бүсийн өвлийн наадмыг зохион байгуулах гэж байна. Өвлийн наадам Дорнод аймгийн Хэрлэн сум, “Найрамдал” цэцэрлэгт хүрээлэнд болно. Хөтөлбөртэй танилцана уу…  

  • 19 January

    Парламентын хяналт, шалгалтын хүчтэй тогтолцоо бүрдсэнийг УИХ-ын дарга онцолж байна

    УИХ-ын 8 дахь удаагийн намрын “отгон” чуулган өндөрлөлөө. Энэ парламентын бүрэн эрхийн хугацаа дуусахад 6 сар үлдэж байна. Намрын чуулганыг хааж хэлсэн УИХ-ын дарга Г.Занданшатарын  шинэтгэлийн чуулган болсон хэмээн онцоллоо. Шинэтгэлийн чуулган гэж нэрлэх хэд хэдэн шалтгаан бий ажээ. Нэгдүгээрт,  “3D” буюу  ардчилсан, ард иргэдтэйгээ зөвлөлдөг, цахим парламент байх зорилтоо хэрэгжүүлж ажилласан гээд ард түмний засаглах эрхийг хангахад дэвшил гарсан …

  • 19 January

    Л.Оюун-Эрдэнэ:Монгол Улс олон улсын сайн засаглалын туршлагаас суралцахыг эрхэмлэдэг

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Швейцарийн Холбооны Улсын Давос хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн 54 дэх чуулга уулзалтын үеэр Их Британийн Ерөнхий сайд асан Тони Блэйртэй 2024 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр уулзлаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дэлхийн нөлөө бүхий улстөрчтэй уулзаж, санал солилцож буйдаа баяртай байна гээд Тони Блэйр гурван удаа Монголд зочилж, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нартай уулзаж байсан …

  • 18 January

    Г.Занданшатар: Эдийн засгийн өсөлт өрх бүрийн хаалгаар орох ёстой

    УИХ-ын 2023 оны намрын ээлжит чуулганы үйл ажиллагаа өндөрлөлөө. Макро эдийн засгийн үзүүлэлт сайжирч байгаа амжилтыг УИХ-ын дарга Г.Занданшатар тэмдэглээд “Эдийн засгийн өсөлт тоон үзүүлэлт төдийгөөр хязгаарлагдаж болохгүй. Энэ өсөлт айлын хаалгаар орох ёстой”-г санууллаа. Монгол Улсын экспорт түүхэндээ анх удаа 15.2 тэрбум ам.долларт хүрч, төлбөрийн тэнцэл 1.4 тэрбум ам.долларын ашигтай гарсан байна. Гадаад валютын нөөц 5.0 тэрбум ам.долларт хүрч, …

  • 18 January

    Д.Цогтбаатар: УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл асуудлыг хэлэлцэх эсэхийг шийддэг, энэ журам үйлчилсэн, УИХ-ын дарга дангаараа өөрчлөх боломжгүй

    Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар хэлэлцэх эсэх асуудлыг хойшлуулаад байгаа. Хойшлуулах шийдвэрийг парламентад суудалтай намуудын удирдлага зөвшилцөж гаргасан болохыг УИХ-ын дарга Г.Занданшатар тодотгоод, иргэдээс ирсэн өргөдөл, албан бичгүүдийг харгалзсан гэж мэдэгдсэн.  Нийгмийн сүлжээнд өрнөж буй хэлэлцүүлэг, мэдээллүүдтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн, ХЗБХ-ны дарга Д.Цогтбаатар дараах байр суурийг илэрхийлжээ. “Комментуудыг хараад байхад энэ хүн өөрөө л хойшлуулчихдаг юм шиг …

  • 18 January

    “Дэлхийн залуучуудын наадам”-д Монгол Улсын 100 залуу оролцоно

    Дэлхийн залуучуудын наадам гуравдугаар сарын 1-7-ны өдрүүдэд Оросын холбооны улсын Сочи хотод зохион байгуулагдана. Тэгвэл тус наадмын сонгон шалгаруулалтад Монгол Улсын манлайлагч 100 залуу тэнцэж наадамд оролцох эрхээ авчээ. Өнөөдөр Монголын Залуучуудын Холбооноос Дэлхийн залуучуудын наадамд эх орноо төлөөлөн оролцох салбар бүрийн төлөөлөл болсон манлайлагч залуучуудтай уулзалт зохион байгуулж наадмын талаарх мэдээллийг өглөө.

  • 18 January

    Г.Занданшатар:Хулгай луйвар тав алхахгүй баригдах ил тод, хариуцлагатай засаглал бүрдэж байна

    Улсын Их Хурлын намрын ээлжит чуулган өчигдөр өндөрлөлөө. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар чуулганыг хааж хэлсэн үгэндээ засаглалын гажуудлыг арилгах, хулгайч, хууль зөрчигчдийг илрүүлэн, шүүн шийтгэх их өөрчлөлтөд тэмүүлсэн хөдөлгөөн идэвхэжсэн цаг үед явааг онцлоод, иргэдийг бухимдуулж буй гурван зүйлийн нэг нь шударга бус байдалд хариуцлага тооцох явдал гэдгийг судалгааны дүн харуулсан гэв. Тэрээр, ард түмнийхээ боломжийг хулгайлдаг авлига, албан …

  • 18 January

    2024 оныг “Тохижилт-Бүтээн байгуулалтын жил” болгон зарлалаа

    Нийслэлийн Засаг даргын захирамжаар 2024 оныг “Тохижилт-Бүтээн байгуулалтын жил” болгон зарлалаа. Тодруулбал, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн  2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх, төвлөрлийг сааруулах, түгжрэл, агаар, хөрсний бохирдлыг бууруулах, Улаанбаатар хотод мөрдөх стандарт, дүрэм, журмыг шинэчлэх, дэд төвүүдэд хэрэгжүүлэх бүтээн байгуулалт, дэд бүтэц, тохижилтын төсөл, хөтөлбөрт дэмжлэг үзүүлж, иргэдийн ажиллаж …