Мэдээ мэдээлэл

June, 2017

  • 2 June

    А.Цогцэцэг:Цусны хоёр төрлийн өвчнийг Монголдоо бүрэн төгс эмчилдэг болсон

    Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг ЭХЭМҮТ-ийн Цусны эмгэг судлалын тасагт хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдэд “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан баяр хүргэж, эрүүл энхийг хүслээ. Сайд А.Цогцэцэг хэлэхдээ, Цусны хоёр төрлийн өвчнийг Монголдоо бүрэн төгс эмчилдэг болсон. Цаашид дэлхий нийтэд гарч буй шинэ технологиудыг өөрийн орондоо нэвтрүүлэхийн төлөө ажиллана. ЭХЭМҮТ-д 7,5 сая еврогийн төсөл хэрэгжихээр Засгийн газрын тогтоол гарсан. Ингэснээр …

  • 2 June

    Б.Чойжилсүрэн: Концессын гэрээнд аудитын шалгалт хийнэ

    Одоогоос сарын өмнө УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд Концессын тухай хуулийн хэрэгжилт болон концессын гэрээтэй танилцаж шалгах бүлгээс байгуулсан Ажлын хэсгийн санал дүгнэлтийн мэдээллийг сонссон. Улмаар концессын гэрээнд аудитын шалгалт хийхээр болсон билээ. Харин үүнийг өчигдөр Сангийн сайд Б.Чойжилсүрэн дахин санууллаа. Тэрбээр УИХ-ын Төсвийн байнгын хорооны ээлжит хуралдааны үеэр “Концессын үр ашгийн тооцоо хийхээр аудит оруулна. Ажил нь эхлээгүй концессын …

  • 2 June

    Хүүхдийн баяраар 282 хүүхэд төөрчээ

    Цагдаагийн алба хаагчид Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр нийслэлийн хэмжээнд 282 төөрсөн хүүхдийг бүртгэлд авч эцэг эх, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгч ажиллаа. Эцэг, эхчүүд та бүхэн баяр ёслол, олон нийтийг хамарсан арга хэмжээний үеэр бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулахыг зөвлөж байна.

  • 2 June

    Монгол Улсын сэтгүүлчдийн баг Хятадын инновацийн хөгжилтэй танилцлаа

    6-р сарын 1-нд Монгол улсын томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн 50-аад сэтгүүлч сурвалжлагчдаас бүрдсэн төлөөлөгчид БНХАУ-ын Шинжлэх Ухаан Технологийн яам, Бээжин хотын Шинжлэх Ухаан Технологийн хороонд айлчилж, Жун Гуань Цунь үндэсний инновацийн туршиц бүсийн үзмэрийн төв. Леяард компани зэргийг үзэж танилцав. Хятадын Шинжлэх Ухаан Технологийн яам, Бээжин хотын Шинжлэх Ухаан Технологийн хорооны холбогдох хариуцлагатан Хятад улсын шинжлэх ухаан технологи инноваци хөгжлийн …

  • 2 June

    АНУ-ын ерөнхийлөгч асан Р.Райгэний хүүдээ бичсэн захидал олон нийтийг шуугиулж байна

    АНУ-ын ерөнхийлөгч асан Р.Райгэн хүүдээ зориулан хуримынх нь өмнө энэхүү захидлыг бичсэн байна. 1971 оны 6 сар. Манхатэн эрэг, Калифорн. “Азгүй гэрлэлт”-ийн тухай тэнэмэл яриа олон байдаг. Заримаас нь чи аль хэдийн сонссон биз. Гэвч өөр бас нэг тал бий. Хүний амьдралын хамгийн утга учир бүхий нандин харилцааг чи эхлүүлэх гэж байна. Ямар байх нь чамаас ихээхэн шалтгаалах тэр нандин …

  • 2 June

    Санкт-Петербургийн ОУ-ын эдийн засгийн чуулга уулзалтын нээлтэд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат үг хэлэв

    2017 оны зургаадугаар сарын 1,2-ны өдрүүдэд ОХУ-ын Санкт-Петербург хотноо болж буй Олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тэргүүтэй албаны бусад төлөөлөгч оролцож байна. Петербургийн Олон улсын эдийн засгийн чуулга уулзалт нь ОХУ, хөгжиж буй шинэ эдийн засгуудын төр, засгийн болон хувийн хэвшлийн төлөөллийг цуглуулж, дэлхийн эдийн засгийн өмнө тулгарч буй томоохон асуудлуудыг тодорхойлон хэлэлцэх талбар болжээ. Тус эдийн засгийн …

  • 2 June

    БНСУ-д хүргэгдсэн Чуй Сүн Шилийн охинд эрүүгийн хэрэг үүсгэх эсэхийг өнөөдөр шийднэ

      Өмнөд Солонгосын Цагдаагийн газраас тус улсын экс Ерөнхийлөгч Пак Гын Хетэй хамт авлигын хэргээр шалгагдаж буй бизнес эрхлэгч Чуй Сүн Шилийн охин Жонг Ю Раг эх оронд нь албадан авчраад байгаа билээ. Түүнийг Инчон хотын нисэх онгоцны буудалд буусан даруй цагдаагийн газраас түр саатуулж, түүний ээжийн хоригдож байгаа түр хорих байранд аваачиж хоёр өдрийн турш байцаалт авсан байна. Жонг …

  • 2 June

    Ц.Элбэгдорж: Ээжүүдийн ажил үйлс, хөдөлмөрөөс Монголын ирээдүй ихээхэн хамаарна

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан зарлиг гаргаж олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн ээжүүдийг “Алдарт эх” нэг, хоёрдугаар одонгоор шагнав. Тэдний төлөөлөл болох 108 эхэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Төрийн ордонд “Алдарт эх” нэг, хоёрдугаар одон гардуулсан юм. “Алдарт эх” нэгдүгээр одонгоор Увс аймгийн Наранбулаг сумын иргэн О.Алгаа, Налайх дүүргийн 4 дүгээр хорооны иргэн Д.Бахтгүль, …

  • 2 June

    ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат БСШУС-ын сайдын үүргийг түр хавсран гүйцэтгэнэ

    Засгийн газрын тогтоолын дагуу Засгийн газрын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбатыг  дараагийн сайд томилогдох хүртэл БСШУС-ын сайдын үүргийг түр хавсран гүйцэтгэж байна. УИХ  2017 оны тавдугаар сарын 31-ний өдрийн хуралдаанаараа Ж.Батсуурийг БСШУС-ын сайдаас огцруулсан юм. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Ж.Батсуурийг ажлын хариуцлага алдсан гэдэг үндэслэлээр БСШУС-ын сайдаас огцруулах саналаа УИХ-д өргөн бариад байсан юм.

  • 2 June

    Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн эргэн тойронд

    1951 онд Олон улсын ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг улс орон бүр тодорхой өдөр тэмдэглэж, хүүхэд багачуудаа баярлуулж байхаар шийдвэрлэсэн байдаг. Монгол Улс 1952 оноос эхлэн 6 дугаар сарын 1-ний өдрийг “Хүүхдийн баяр”-ын өдөр болгон тэмдэглэж ирсэн түүхтэй. Энэ жил манай улс Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг 65 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүллээ.

  • 2 June

    Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан

    2017 оны 06 дугаар сарын 02-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст баруун хойноос бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 7-12 метр. Дархадын хотгороор 16-21 хэм, Эхийн гол Баянбүрд орчмоор 26-31 хэм, Их нууруудын …

  • 2 June

    Монголын сэтгүүлчид  БНХАУ-ын Инновацийн хөгжлийг Хятад улсаас  сурвалжилж байна

    Монгол улсын Хэвлэл мэдээллийн байгууллагуудын  47 ажилтан, сэтгүүлчдээс бүрдсэн  баг хамт олон  БНХАУ-ын Төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн албаны урилгаар 2017 оны 5 сарын 31-ээс эхлэн  7 хоногийн хугацаанд Бээжин хот, Жэжян, Гуандун  мужуудаар зочлон “Инновацийн хөгжилд анхаарлаа хандуулья”  сэдвийн хүрээнд Хятад улсын шинжлэх ухаан, технологийн хөгжил, ололт амжилттай танилцан, инновацийн хөгжлийг улс ардын аж ахуйд хэрхэн нэвтрүүлж байгаа байдлыг сурвалжлан, …

May, 2017

  • 31 May

    Хөрсний бохирдлыг бууруулах төслийг Чингэлтэй, Баянзүрх дүүрэгт хэрэгжүүлнэ

    Гэр хорооллын ариун цэврийн байгууламжийг сайжруулах замаар хөрсний бохирдлыг бууруулах төслийн нээлт өнөөдөр боллоо. Чингэлтэй, Баянзүрх дүүргийн гэр хорооллын айл өрхүүдэд сайжруулсан ариун цэврийн байгууламжийг туршиж нэвтрүүлснээр нүхэн жорлонгоос үүсч буй хөрсний бохирдлыг бууруулах нь төслийн гол зорилго юм. 3 жил үргэлжилж, Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар санхүүжигдэх төслийн хүрээнд дараах ажлуудыг хэрэгжүүлнэ. Үүнд, Сайжруулсан ариун цэврийн байгууламжийн төлөвлөлтийг боловсронгуй …

  • 31 May

    Налайх дүүрэг хүүхдийн баяраа тэмдэглэн өнгөрүүллээ

    “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг Налайх дүүрэг өнөөдөр Соёл урлагийн ордны өмнөх талбайд “Жаргалтай үрс” уриан дор зохион байгууллаа. Баярын үйл ажиллагаанд дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй, ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичиг бөгөөд ажлын албаны дарга А.Булбул, УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы бие төлөөлөгч И.Даваадорж, Засаг даргын орлогч Ц.Нарандалай, Засаг даргын орлогч Х.Анхбаяр, ЗДТГ-ын дарга Ж.Алтангэрэл нар оролцож, хүүхэд багачуудад баяр хүргэлээ. Энэ …

  • 31 May

    Зөвшөөрөлгүйгээр төлбөр авдаг авто зогсоолуудын үйл ажиллагааг зогсоож, газар чөлөөлөх ажлаа эрчимжүүлэхийг үүрэг болгов

    Нийслэлийн засаг даргын захирамжын дагуу явган хүний зам гарцыг чөлөөлөх ажлын үйл явц 50 хувьтай байна. Тухайлбал явган хүний зам гарц, нийтийн эзэмшлийн талбайг хаасан нийт 129 байршлаас одоогийн байдлаар 54-г нь чөлөөлжээ. Түүнчлэн эзэмшил газраасаа хэтрүүлэн хашаа барьсан нийт 451 аж ахуйн нэгжийн зөрчлийг арилгахаар ажиллаж байгаа аж. Энэ асуудлаар болон автозамын салбарын бүтээн байгуулалтын талаар нийслэлийн Засаг даргын …