Мэдээ мэдээлэл

May, 2017

  • 31 May

    “Ноён ногоон” номхорч эхэллээ

    -САЙН МЭДЭЭ: ОУВС-тай хөтөлбөр тохирсноос хойш ам.долларын ханш 20 гаруй төгрөгөөр уналаа- Монгол Улс ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдаад ердөө долоо хоног л өнгөрч байна. Ганцхан долоо хоног гэдэг богинохон хугацаа. Эдийн засгийн хүндрэл, бэрхшээлийг арилгахад бол хүрэлцэхгүй ч үгүй тийм л ахархан цаг хугацаа. Гэхдээ энэ богино хугацаанд эдийн засагт эерэг хандлага ажиглагдаж эхэлжээ. Нэгд, олон улсын “Фитч” агентлаг …

  • 31 May

    Маргааш дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

    Нийтээр тэмдэглэх баярын өдөр буюу бүх нийтийн амралтаар дугаарын хязгаарлалт үйлчилдэггүй журамтай. Тиймээс маргааш буюу 6 дугаар сарын 1-ний Пүрэв гарагт дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй гэж Замын цагдаагийн газраас мэдэгдлээ. Харин Д.Сүхбаатарын талбайн баруун болон зүүн хэсгийн автозамын хөдөлгөөнийг тухайн өдрийн 11.00-16.00 цагийн хооронд түр хугацаагаар хязгаарлах юм. Мөн Бяцхан багачууд оролцсон “Явган парад” явах үеэр Ерөнхий сайд Амарын гудамж буюу …

  • 31 May

    Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ОХУ-ыг зорилоо

    Ерөнхий  сайд Ж.Эрдэнэбат Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор өнөөдөр ОХУ-ыг зорЕрөнхийилоо. Энэ чуулга уулзалтаар ОХУ, хөгжиж байгаа эдийн засаг, дэлхийн улс орнуудын өмнө тулгарч байгаа эдийн засгийн асуудлыг хэлэлцэн тодорхойлдог. Ерөнхий сайд чуулга уулзалтын нээлтэд үг хэлэх бөгөөд өргөтгөсөн хуралдаанд оролцох юм. Мөн Бүгд Найрамдах Серби Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайдтай …

  • 31 May

    Газар эзэмших эрхийн дуудлага худалдаа зарлалаа

    Нийслэлийн Газрын албанаас ГАЗАР ЭЗЭМШИХ, АШИГЛАХ ЭРХИЙН ДУУДЛАГА ХУДАЛДАА-г зохион байгуулах гэж байна. Энэ удаа Баянгол, Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан зэрэг дүүргийн нутаг дэвсгэрт амины орон сууцны хороолол, амралт, аялал жуулчлал, худалдаа, үйлчилгээ, орон сууц барих зориулалт бүхий 15 байршилд дуудлага худалдаа зарлаж байна. Дуудлага худалдаа Нийслэлийн Төр захиргааны Хангарди ордны 14 давхрын хурлын зааланд 2017 оны 06 дугаар сарын 23-ны …

  • 31 May

    Эх үрсийн баярын Соёл, урлагийн үйл ажиллагааны нэгдсэн хөтөлбөр

      Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах баярын өдрийг “Монгол хүүхдүүд” сэдвийн хүрээнд зохион байгуулахаар болсон талаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, болон Нийслэлийн Соёл, урлагийн газар, Нийслэлийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн газар, Улаанбаатар хотын Замын цагдаагийн алба зэрэг холбогдох байгууллагаас мэдээлэл хийсэн билээ. Энэ жилийн “Монгол хүүхдүүд” баярын үйл ажиллагаа нь хүүхэд багачуудын оюун санаа, бие бялдар, бодох сэтгэх, онцлогт …

  • 31 May

    Ерөнхий сайд ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдэд гарын бэлгээ илгээлээ

    Эх үрсийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат  Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж буй 111 хүүхдэд гарын бэлэг илгээв. Түүний бэлгийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Бямбасүрэн хүүхдүүдэд хүргэж гардууллаа. Тэрээр “Бага насны хүүхдүүд автомашины осолд өртөх, түлэгдэх зэргээр ахуйн халдлагад өртөж эрүүл мэндээрээ хохирох тохиолдол маш их гарсаар байна. Иймд амин эрдэнэ болсон алаг …

  • 31 May

    М.Билэгт: Монголбанкны алдаатай бодлого эдийн засаг хямрахад нөлөөлсөн

    УИХ-ын гишүүн М.Билэгттэй ярилцлаа. -УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсгийн Монголбанкинд хийсэн шалгалтын дүнг байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн. Шалгалтын дүнгээс үзэхэд Монголбанкны өр, төлбөр 2016 оны эцсийн байдлаар ямар байна вэ? -2012-2016 онд Төв банк улсад ямар ч ашиггүй своп, форвард хэлцлийг хэдхэн арилжааны банктай хийсэн, төсвийн шинжтэй үйл ажиллагаа явуулсан, өндөр дүнтэй интервенц хийж төгрөгийн валюттай харьцах …

  • 31 May

    БСШУС-ын сайдыг огцруулах саналаа Ерөнхий сайд өргөн барилаа

    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өчигдөр   Ж.Батсуурийг БСШУС-ын сайдаас огцруулах саналаа УИХ-ын даргад өргөн барилаа. Ажлын хариуцлага алдсаны улмаас түүнийг огцруулах Ерөнхий сайдын саналыг УИХ дахь МАН-ын бүлэг дэмжсэн байна. Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн математикийн хичээлийн улсын шалгалт 2017 оны тавдугаар сарын 25-ны өдөр болох байсан юм. Гэвч уг шалгалт эхлэхээс өмнө материал задарсан тул уг шалгалтыг хүчингүйд …

  • 31 May

    Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар халах боловч 1-нд төвийн аймгуудын зарим газраар бороо орж, салхи түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. 2017 оны 05 дугаар сарын 31-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Нутгийн баруун хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, баруун болон говийн аймгуудын нутгийн …

  • 30 May

    Нийслэлийн шилдэг сурагчдад шагнал гардууллаа

    Эрдэм мэдлэг, авьяас чадвараараа үеийнхнээ манлайлж, хот, улс, олон улсын чанартай олимпиад, уралдаан тэмцээнд тэргүүлэн, амжилт гаргасан сурагчдад Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын нэрэмжит “Нийслэлийн шилдэг сурагч” шагнал гардууллаа. Сүхбаатар дүүргийн 11 дүгээр сургуулийн 12 дугаар ангийн сурагч, математикийн хичээлийн улсын олимпиадын аварга Г.Өнөржаргал, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр сургуулийн 12 дугаар ангийн сурагч, математикийн хичээлийн улсын олимпиадын …

  • 30 May

    Приус машинд ноогдуулсан татварыг цуцлах хуулийн төслийг өргөн барилаа

    Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өнөөдөр (2017.05.30) УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв. Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж батлагдсан Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар хос тэжээлт, цахилгаан хөдөлгүүрт болон хийгээр ажилладаг …

  • 30 May

    Л.Чинбатад Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг өгье

    Гацуурт компанийн захирал Л.Чинбат өөрийн цахим хуудаснаа “Сүүлийн үед “Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэн”-г худалдааны төв болгосон байна гэдэг шүүмжлэл цөөнгүй үзэгдлээ. Үүнтэй холбогдуулаад нэгэн санаачлага дэвшүүлж байна. Надад зөвшөөрөл өгөөч хотын даргаа! Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хүүхэд бүр үнэ төлбөргүй тоглох дэлхийн жишгийн тоглоомын талбай байгуулах зөвшөөрөл өгөөч. Хотоос, улсаас нэг ч төгрөг гаргахгүй бүх хөрөнгө зардлыг нь хувиасаа дааж нийт нялх үрсээ …

  • 30 May

    Ж.Эрдэнэбат: Монгол Улсын иргэн санал тоолох автомат төхөөрөмжийг худалдаж авах санал тавьсан тухай бидэнд мэдэгдсэн

    Сонгуулийн Ерөнхий Хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төвийн захирал Ж.Эрдэнэбаттай сонгуулийн бэлтгэл ажилтай холбоотой зарим асуудлаар ярилцав. – Сонгуулийн автоматжуулсан системийн бэлтгэл ажил ямар шатандаа явж байна, ямар ямар ажлууд хийгдэж байна? Сонгуулийн автоматжуулсан системд ашиглах програм хангамж, техник хэрэгслийн ажиллагааг шалган туршиж, баталгаажуулан гэрчилгээ олгох үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Тус Ажлын хэсэг сонгогчийн бүртгэлийн програм хангамжийн эх …

  • 30 May

    Налайх дүүргийн Сайн Номуун хийд бага сургуулийн 3500 гаруй хүүхдэд бэлэг гардууллаа

     Өнөөдөр Налайх дүүргийн  “Сайн Номуун Хийд”-ийн хамт олон “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүллээ. Баярын үйл ажиллагаанд Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч С.Амарсайхан, дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй, Засаг дарга Ч.Раднаабазар, Сайн номуун хийдийн тэргүүн хамба лам, доктор С.Нэргүй нар оролцож, бяцхан хүүхдүүдэд баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлэв.        Тус хийд нь 1997 оноос эхлэн жил бүр уламжлал болгон “Олон улсын хүүхдийн …

  • 30 May

    УИХ-ын дарга М.Энхболд Хакухо М.Даваажаргалыг хүлээн авч уулзав

    Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд өнөөдөр (2017.05.30) Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Японы мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргалыг хүлээн авч уулзан, сүмогийн дэвжээнд ид хаваа үзүүлэн барилдаж, мэргэжлийн сүмо бөхийн тавдугаар сарын тэмцээнд 38 дахь удаагаа түрүүлсэнд нь баяр хүргэлээ. Уулзалтын эхэнд УИХ-ын дарга М.Энхболд “Нутгийн дүү Хакүхо 38 башёд ялалт байгуулж, өндөр амжилт гаргаад эх …