Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд тэргүүлдэг Нийслэлийн хүүхдийн төлөө төвлөлийн энэ оны 2 дугаар хуралдаан өнөөдөр боллоо. Хүүхдийн төлөө зөвлөлийн эхний хуралдаан өнгөрсөн гуравдугаар сард зохион байгуулагдахдаа бүрэлдэхүүнээ шинэчлэн батлан, дүрмээ тогтоож, 2017 оны төлөвлөгөөг боловсруулан гаргаж, нийслэлийн харьяа байгууллагууд, дүүргүүдэд хүүхдийн асуудалд анхаарч ажиллахыг үүрэг болгосон. Энэ удаагийн хуралдаанаар зөвлөмж үүргийн дагуу хэрхэн ажилласан талаарх мэдээллийг …
Мэдээ мэдээлэл
May, 2017
-
30 May
“Монполимет” компанийн өр Монголбанкинд бүртгэлтэй байгаа гэв
Алтны арилжаанаас үүсэлтэй нэр бүхий компанийн хариуцах авлагыг эрсдэлийн сангаас хаасан талаар мэдээлэл хэвлэл мэдээллийн зарим цахим хуудсанд гарч байгаатай холбогдуулан Монголбанкны зүгээс дараах тайлбарыг өглөө. Тодруулбал, “2001-2007 оны хооронд Монголбанкнаас алт олборлогч Монполимет, Эрдэс холдинг, Монгол газар, Хайлааст зэрэг компаниудтай алтны үнийн огцом өөрчлөлтөөс сэргийлэх, компаниудын үйл ажиллагааны хөрөнгийн эх үүсвэр бүрдүүлэх зорилгоор тэдний өгсөн захиалгын дагуу алт худалдах, худалдан …
-
30 May
Т.Бархүү хандивын аянд нэгдэж нэг сая төгрөг хандивлажээ
“Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ, М.Анхцэцэгийн дүү 16 настай М.Номин-Эрдэнэ өнгөрөгч оны 9 дүгээр сарын 22-ны өдөр түлэгдсэний улмаас БНСУ-ын “Ханган сү” эмнэлэгт хагалгаанд орох шаардлагатай байгаа юм. Хагалгааны төлбөр 65 сая төгрөг бөгөөд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өдөр бүр 20:00 цагаас 23 цагийн хооронд хандивийн аян зохиогдож байгаа бөгөөд энэ үеэр “Яг түүн шиг-2” шоуны хүчтэй оролцогчийн нэгээр тодроод байгаа “X-Түц” продакшны жүжигчин Т.Бархүү …
-
30 May
Өмгөөлөгч Г.Батбаярыг шалгуулахаар хуулийн байгууллагад өглөө
Өмгөөлөгч Г.Батбаяр, “Ноён уулаа аварья” хөдөлгөөний тэргүүн О.Цэрэннадмид, Монголын эрдэмтдийн үндэсний зөвлөлийн гүйцэтгэх захирил Ш.Түвдэнбалжир нарыг сэтгүүлчийн хууль нийцүүлсэн үйл ажиллагаанд саад учруулсан, хэвлэн нийтлэх эрхийг зөрчсөн, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан бусдыг гүтгэсэн буюу эрүүгийн хуулийн хэд хэдэн зүйл заалтыг ноцтойгоор зөрчсөн гэж хуулийн байгууллагад шалгуулахаар өгсөн байна. Энэ талаар гомдол гаргасан сэтгүүлч Ц.Мөнхбаатараас ТВ-9 телевиз тодруулга авсан …
-
30 May
Цагдаагийн алба хаагчид гурван хүүхдийн амь насыг аварлаа
Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Б.Баттулга, эргүүлийн цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч Б.Мөнхбаяр нар өчигдөр /2017.05.29/ өдөр дүүргийнхээ 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт эргүүл шалгалт хийж явжээ. Тэд эргүүл шалгалт хийж явах үед Согоотын … тоотод айлын хашаа шатаж байсныг шуурхай очиж шалгахад иргэн Ц-ийн хашаанд гал гарч, түймэр байшин, хажуу айлын хашаа руу орох …
-
30 May
Украин Улс авлигын хэргээр 23 хүнийг баривчилжээ
Украин улсын эрх бүхий байгууллага өнгөрсөн лхагва гарагт тус улсын Ерөнхийлөгч асан Виктор Янукович төрөөс 4 тэрбум ам.доллар залилахад нь тусалсан гэх үндэслэлээр татварын байгууллагын 23 удирдах албан тушаалтныг баривчилсан байна. Украины орон нутгийн 15 нэгжийн 454 газарт шалгалт хийж, эдгээр хүмүүсийг баривчилсан гэж тус улсын Дотоод хэргийн сайд болон Цэргийн прокурор нар мэдэгджээ. Түүнчлэн Дотоод хэргийн сайд энэхүү ажиллагааг …
-
30 May
МУГТ М.Уранцэцэг Ази тивийн хошой аврага боллоо
Энэ сарын 26-28 өдрүүдэд Хонг-Конг улсад зохион байгуулагдсан Жудо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд Цагдаагийн Ерөнхий газрын “Хүч” спорт хорооны дасгалжуулагч, Монгол улсын гавьяат тамирчин цагдаагийн дэслэгч М.Уранцэцэг эмэгтэйчүүдийн -48 кг-ын жинд алтан медаль хүртэж, Ази тивийн хошой аварга боллоо.
-
30 May
Дани Улс авлиганы хэрэгт холбогдоод байгаа Чон Ю Раг шилжүүлэн өгнө
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Пак Кын Хег тойрсон авлигын хэрэгт мөн холбогдоод байгаа Чхве Сун Силийн охин Чон Ю Раг Данийн Засгийн газар Өмнөд Солонгост шилжүүлэн өгөхөөр болсон байна. БНСУ-ын иргэн Чон Ю Раг шилжүүлэн өгөх шийдвэрийг Данийн Дээд шүүх эцэслэн гаргалаа гэж тус улсын прокурорын байгууллагын хэвлэлийн төлөөлөгч хэлжээ. БНСУ Интерпол байгууллагад хүсэлт гаргаж, 20 настай Чон Ю …
-
30 May
Эрүүгийн 5 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлжээ
Авлигатай тэмцэх газраас 2017 оны 05 дугаар сарын 22-26-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 9 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 35 гомдол мэдээллийг шалгав. Үүнээс 1 гомдолд эрүүгийн хэрэг үүсгэж, 10 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаанд одоогоор 24 гомдол, мэдээлэл шалгагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 52 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 5 эрүүгийн …
-
30 May
“1000 аавын чуулган” боллоо
НИТХ-ын Нийгмийн хөгжлийн хөгжлийн хороо, Нийслэлийн боловсролын газар хамтран Монгол хүн хүмүүжлийн аяны хүрээнд Монголд анх удаа “1000 аавын чуулган”-ыг СТӨ-нд өчигдөр амжилттай зохион байгууллаа. Боловсролын харилцаанд оролцогчдын чухал хэсэг нь гэр бүл бөгөөд гэр бүл нь үндэсний тусгаар тогтнол, аюулгүй байдлын үндэс, улс орны хөгжил дэвшлийн баталгаа төдийгүй төр улс дотор оршин буй гэр улс нь үндэсний ёс заншил, …
-
30 May
Газрынхаа тавны нэгийг уул уурхайд нээж өгснөөр Монголд эхлэх шинэ бужигнаанд тус салбарынхан бэлэн
Дэлхийн бизнес мэдээллийн “CNBC” телевизийн цахим хуудсанд ийм нийтлэл хэвлэгджээ. Уул уурхайн томоохон компаниудын төлөөлөгчдийн хэлж буйгаар, Монгол Улс ОУВС-ийн тэргүүлсэн тусламжийн хөтөлбөрийн дагуу санхүүгийн байдлаа бэхжүүлэх үүднээс газар нутгийнхаа 21 хувь буюу тавны нэгийг хайгуулд нээж өгснөөр тус улсад уул уурхайн огцом өсөлтийн шинэ бужигнаан тун удахгүй эхлэх төлөвтэй. Монголын Засгийн газар энэ сард ОУВС-ийн тэргүүлсэн 5.5 тэрбум ам.доллар …
-
30 May
Нийслэлээс ЕБС орчмын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулна
Нийслэлээс 2017 онд Ерөнхий боловсролын сургууль орчмын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах тал дээр арга хэмжээ авч ажиллахаар болсон. Хотын төвийн ачаалал ихтэй зам дагуу байгаа ерөнхий боловсролын сургуулиудын гаднах талбайг эхний ээлжид тохижуулахаар холбогдох байгууллагууд ажиллаж эхлээд байна.Тохижилтын зураг төсөл, төлөвлөгөөг нийслэлийн Авто замын хөгжлийн газраас гаргасан. Ингэснээр сурагчид зам тээврийн осолд өртөж бэртэх, амь насаа алдах тохиолдол бодитоор буурч, …
-
30 May
Хотыг чимэглэж буй нарс моднуудад дуслын шингэн залгалаа
Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдолт, дуу чимээг багасгах тоос тоосонцорыг багасгахад ногоон байгууламжийн ач холбогдол маш өндөр. Гэвч 1.3 сая хүн амтай их хотын хувьд 220га цэцэрлэгжсэн талбайтай гэдэг бол 1 хүнд ноогдох ногоон байгууламжийн хэмжээ олон улсын жишигээс 4-5 дахин доогуур байгаа юм. Иймд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх нь Улаанбаатар хот анхаарал хандуулах ёстой тулгамдсан асуудлын нэг юм. Ногоон байгууламжийг …
-
30 May
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ОХУ-ыг зорино
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ОХУ-ын Засгийн газрын урилгаар Санкт-Петербург хотноо зургадугаар сарын 1-3-ны өдрүүдэд болох Эдийн засгийн чуулга уулзалтад оролцоно. Тэрбээр энэ үеэр тус улсын болон бусад улс орны удирдлагуудтай уулзалт хийх юм. Ерөнхий сайд болон түүнийг дагалдан явах албаныхан энэ сарын 31-нд Улаанбаатараас нисэх аж.
-
30 May
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийгдэх газрууд
Өнөөдөр буюу 2017 оны тавдугаар сарын 30-ны Мягмар гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 10:30-17:00 цагт: 1-р хороо 12-р хороолол 6-1, 11А, Б, 20, 26А, 38, 39, 81, 83, 85, 101, 102, 103 104, 105-р байр, Рояал Кэстл, Голден Вилл хотхон, Шинэ Зуун Айл, Модун ХХК болон эдгээрийн ойр орчмоор …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл