Мэдээ мэдээлэл

May, 2017

  • 8 May

    Боловсролгүй байж болно, яллагдагч байж болохгүй

    Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйл анги буюу албан тушаалаа урвуулан ашигласан гэдэг үндэслэлээр яллагдагчаар татагдсан хүн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшлээ. Өмнө нь ийм тохиолдол гарч байсангүй. Тиймээс олон нийт АН-ын энэхүү шийдвэрийг гайхаж хүлээн авлаа. Шүүх гэм буруутайг нь тогтоогоогүй бол хэнийг ч буруутгаж болохгүй гэсэн Үндсэн хуулийн ойлголт бий. Түүнийг нэр дэвшүүлсэн АН-ын даргад үүнээс өөр хэлэх тайлбар олдохгүй …

  • 8 May

    БНСВУ-ын Дэд ерөнхийлөгч Данг Тхи Нгок Тхинxы албан ёсны айлчлал эхэллээ

    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Дэд ерөнхийлөгч, хатагтай Данг Тхи Нгок Тхиний  хийж байгаа айлчлал өнөөдөр албан ёсоор эхэлж байна. Хүндэт зочныг Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат жанжин Д.Сүхбаатарын талбайд угтах бөгөөд Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлнэ. Дараа нь хатагтай Данг Тхи Нгок Тхинь Төрийн ордонд морилон “Хүндэт зочны дэвтэр”-т гарын үсэг …

  • 8 May

    Налайх дүүрэгт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нэгдсэн зөвлөгөөн болж байна

    Налайх дүүрэгт “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх нь – 2017” сэдэвт нэгдсэн зөвлөгөөн эхэллээ. Зөвлөгөөнд Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, ИТХ-ын дарга Б.Нэргүй болон Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалтын албаны дарга Л.Сүх-Очир нарын тэргүүтэй албаны хүмүүс оролцож, илтгэл мэдээлэл хийж байна. Тэгвэл албаны хүмүүс уг уулзалт, зөвлөгөөнөөр Налайх дүүрэгт 1 дүгээр улиралд хийгдсэн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлуудын үр …

  • 8 May

    Монголын Үндэсний брэндийн зөвлөл байгууллаа

    Монгол Улсын Ерөнхий сайдын захирамж гарч, “Монголын үндэсний брэндийн зөвлөл” байгууллаа. Тус зөвлөлийн даргаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, дэд даргаар нь Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат, гишүүдээр нь Засгийн газрын зарим гишүүд ажиллана. Монголын Үндэсний брэндийн зөвлөлийн анхдугаар  хурлаар зөвлөлийн үйл ажиллагааны журам, 2017 оны ажлын төлөвлөгөөг баталлаа. Монгол Улсын брэндийн зөвлөл нь дэлхийд Монгол Улсын үнэлэмж, байр …

  • 8 May

    Цагдаагийн байгууллагын анхны дарга М. Дугаржавын амьдрал дэлгэцнээ амиллаа

    Цагдаагийн байгууллагын анхны дарга нарын нэг, Зүүн хязгаарыг тохинуулах сайд, нийгэм, соёлын нэрт зүтгэлтэн Магсаржавын Дугаржавын тухай эрдэм шинжилгээний болон “Эр бор харцага” баримтат кино хэлэлцүүлэг Хууль сахиулахын их сургуульд боллоо. М.Дугаржав нь хувьсгалын эхний жилүүдэд төр, цэрэг, цагдаа, тагнуулын болон дипломатын олон амаргүй ажлыг гүйцэтгэж байсан юм. Тэрээр өөрийн эцэг Ардын Засгийн Шүүх яамны анхны сайд асан, хурц гүн …

  • 8 May

    Улсын хэмжээнд мал төллөлт 66.7 хувьтай байна

    Улсын хэмжээнд нийт 26 орчим сая төл хүлээн авахаас өнөөдрийн байдлаар 17.2 сая төл буюу 98.0 хувь нь бойжиж байна. Тодруулбал,  нийт хээлтэгчийн 66.7 хувь буюу  17.4 сая хээлтэгч төллөөд байна. Гарсан төлийн  46.5 мянган ботго, 241.6.0 мянган унага, 525.8 мянган тугал, 8.9 сая хурга, 7.4 сая ишиг бойжиж байна. Мал төллөлт өмнөх 7 хоногоос 2.0 саяар нэмэгдсэн байна. Одоогийн …

  • 8 May

    Тээврийн хэрэгслийн албан татварын төлбөр төлөх хугацаа ирэх сарын 1-ний өдөр дуусна

    Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 28 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журам”-ын дагуу Автотээврийн болон өөрөө явагч хэрэслийн албан татвар, төлбөрийг улсын дугаарын сүүлийн тооноос хамаарч, тогтоосон хугацаанд төлнө. 1,6 тоогоор төгссөн бол нэгдүгээр сард 2, 7 тоогоор төгссөн бол хоёрдугаар сард 3, 8 тоогоор төгссөн бол гуравдугаар сард 4, 8 …

  • 8 May

    ГХ-ны сайд Ц. Мөнх-Оргил БНСВУ-ын Дэд ерөнхийлөгч Данг Тхи Нгок Тхинь-ийг угтан авлаа

    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй БНСВУ-ын Дэд ерөнхийлөгч Данг Тхи Нгок Тхинь-ийг Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил 2017 оны 5 дугаар сарын 7-ны өдөр “Чингис хаан” олон улсын нисэх буудалд угтан авав. Угтан авахад Ерөнхий сайдын Гадаад бодлогын зөвлөх Н.Чимгүүндарь, БНСВУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Фан Данг Дыонг …

  • 8 May

    Эммануэль Макрон Францын ерөнхийлөгчөөр сонгогдлоо

    Францын ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шатны санал хураалтаар төвийн үзэл баримтлалтай нэр дэвшигч Эммануэль Макрон ялалт байгуулж, тус улсын ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Хоёрдугаар шатны санал хураалтад Макрон 66,06 хувийн санал авсан бол хэт барууны үзэлтэн Марин Ле Пен 33,94 хувийн санал авчээ.

  • 8 May

    Танин мэдэхүй: Бөө нарыг хэрхэн шийтгэдэг вэ?

    Бөө мөргөл эргэн сэргэж буй энэ цагийн нэгэн том асуудал бол бөө нарын ёс суртахуун. Уг барьж бөө болно гэдэг угтаа тэнгэрийн хуулиар амьдарна гэсэн үг. Түмэн олонд тус болж, өвдсөний өвчин, зовсны зовлонг нимгэлэх үйлтэй энэ эрхмүүд өнөөдрийн олзыг бодон маргаашийн үйлээ зузаалах нь хэрээс хэтэрч байгааг олон хүн мэднэ. Тийм ийм бөө дээр очлоо, тийм ийм юм нэхлээ …

  • 8 May

    Өнөөдөр Монгол Улсад хүүхдийн байгууллага үүсч хөгжсөний 92 жилийн ойн өдөр

    Монгол Улсад Хүүхдийн хөдөлгөөн, байгууллага үүсч хөгжсөний 92 жилийн ой  өдөр өнөөдөр  тохиож байна. Энэхүү өдөр хүүхдийн байгууллагыг үндэслэгч, их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөнд хүндэтгэлийн цэцэг өргөх ёслолын үйл ажиллагааг 11:00 цагт зохион байгуулна. Хүндэтгэлийн арга хэмжээнд Улсын их хурал, Засгийн газар, Нийслэлийн удирдлагууд, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар, Дүүргүүдийн гэр бүл, хүүхэд залуучуудын …

  • 8 May

    Пак Гын Хэг цагаатгана гэж мэдэгдсэн нэр дэвшигчийн рейтинг хоёр дахин нэмэгджээ

      Өмнөд Солонгос Улсын 19 дэх удаагийн Ерөнхийлөгчийг сонгох бүх нийтийн сонгууль хугацаанаасаа нэг жилийн өмнө зохион байгуулагдахаар болсон билээ. Уг сонгуульд эдүгээ авлигын хэргээр хоригдож байгаа экс ерөнхийлөгч Пак Гын Хэгийн намыг төлөөлж туршлагатай улс төрч Хунг Жүн Пю нэр дэвшсэн юм. Тэрээр улс төрийн таван намаас нэр дэвшсэн нэр дэвшигчдийн дунд хамгийн бага рейтингтэй байсан бол сонгуулийн сурталчилгаа дуусахаас …

  • 8 May

    Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийгдэх газрууд

    Өнөөдөр буюу 2017 оны тавдугаар сарын 08-ны Даваа гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. СҮХБААТАР ДҮҮРЭГ 10:30-17:00 цагт: 1, 8, 6-р хороо 11-р хороолол 10, 40, 73, 73/8-р байр, Ардын эрх, Өдрийн мэдээ сонины газрууд, Авто плаза, Хасар, Сити хөгжил, Интерком, Ёл хангай, Санкомарк, Тайм констракшн, Монгол ньюс, Чингис шар айраг ХХК-ууд …

  • 8 May

    Улаанбаатарт өдөртөө 21-23 хэм дулаан

    2017 оны 05 дугаар сарын 08-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын зүүн хэсэг, төвийн аймгуудын зарим газраар бороо, хур тунадас орно. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс …

  • 5 May

    C919 нисэх онгоцны анхны нислэг амжилттай боллоо

    Хятадын бие даан судлан үйлдвэрлэсэн олон улсын тэргүүний төвшин бүхий хот хоорондын зорчигч тээврийн нислэгийн анхны C919 том нисэх онгоц 5-р сарын 5-ны 15 цаг 19 минутанд Шанхай хотын Пүдүн олон улсын нисэх онгоцны буудалд аюулгүй газардаж, анхны нислэг нь амжилттай боллоо.