Мэдээ мэдээлэл

May, 2017

  • 8 May

    Дөрвөн настай хүүг заазуурдаж хөнөөсөн Хятад иргэнд 25 жилийн хорих ял оноолоо

    БНХАУ-ын иргэн дөрвөн настай хүүг заазуурдаж амь насыг нь хохироосон хэрэг өнгөрсөн оны 12 дугаар сарын 30-ны өдөр гарсан.  Тэгвэл тус хэргийн шүүх хурал өнөөдөр 09:00 цагт Сонгинохайрхан Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Хятад ард улсын иргэн Өргөнталд холбогдох ЭХТА-ийн 91.2.2, 91.2.6, 91.2.12,91.2.15, 91.2.16-д тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг 2017.05.08-ны 09:00 цагт хуралдаж 25 жилийн хорих ял …

  • 8 May

    УИХ-ын дарга М.Энхболдод БНСВУ-ын Дэд ерөнхийлөгч Данг Тхи Нгок Тхинь бараалхлаа

    Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй БНСВУ-ын Дэд ерөнхийлөгч, хатагтай Данг Тхи Нгок Тхинь Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод бараалхаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар ярилцав. УИХ-ын дарга М.Энхболд Эрхэмсэг хатагтай Данг Тхи Нгок Тхинь-ийг Монгол Улсад тавтай морилохыг хүсээд, айлчлал амжилттай болж, Монгол, Вьетнамын уламжлалт найрсаг харилцааг бэхжүүлж, улс төрийн яриа хэлэлцээний давтамжийг хадгалахад чухал нөлөө …

  • 8 May

    Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл дэх хүний эрхийг дордуулж буй заалтуудыг эргэж харах шаардлагатай гэж үзэв

         УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2017.05.08/ хуралдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийн талаар хэлэлцлээ. Тус хуулийн төслийг УИХ-ын өнгөрсөн долоо хоногийн нэгдсэн чуулганаар хэлэлцэх үед УИХ дахь Ардчилсан намын бүлэг завсарлага авсан байгаа билээ. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөлд хүний эрхийг дордуулсан хэд хэдэн заалт байгаа учраас ажлын хэсэг эргэж харах шаардлагатай. …

  • 8 May

    Х.Бат-Ялалтыг шүүгчид нөлөөлсөн гэж үзэн торгох шийтгэл ногдуулжээ

    Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Батчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Бат-Ялалтад холбогдуулан хөтөлсөн нөлөөллийн мэдүүлгийн дагуу Шүүхийн ерөнхий зөвлөл Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 22, 38 дугаар зүйлд зааснаар хариуцлага хүлээлгэх асуудлыг шийдвэрлүүлэхээр Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлснээр тус шүүхээс хянан хэлэлцээд Х.Бат-Ялалтыг шүүгчийн хараат бус байдалд нөлөөлсөн гэж үзэж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг …

  • 8 May

    “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөний нээлт Москва хотноо боллоо

    Аугаа Эх орны дайны Ялалтын 70 жилийн ойг тохиолдуулан бүтээсэн Монголын ард түмний бэлгийн “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөний нээлтийн ёслолын арга хэмжээ Москва хотын Хүндэтгэлийн дэнж дэх Ялалтын цэцэрлэгт хүрээлэнд 2017 оны 5 дугаар 5-ны өдөр болов. Москва дахь Элчин сайдын яамнаас Москва хотын Засгийн газартай хамтран зохион байгуулсан энэхүү хүндэтгэлийн арга хэмжээнд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил, Монгол …

  • 8 May

    Чингэлтэй хайрхан уулыг түшиглэн “Эрдмийн цэцэрлэгт хүрээлэн” нэртэй амралт, зугаалгын бүс бий болгоно

    Чингэлтэй дүүргийн удирдлагууд өнөөдөр “Нээлттэй нийслэл” мэдээллийн цагт оролцож, нийслэл, дүүргийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, дүүргийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, дүүрэгт хэрэгжиж буй төсөл, арга хэмжээний явц, үр дүнгийн талаар иргэд, олон нийтэд мэдээлэл өглөө. Энэ үеэр Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат “Манай дүүрэг 159514 хүн амтай, засаг захиргааны 19 хороо нэгжтэй. …

  • 8 May

    Аварга гартай “Чөтгөрийн хүү”-д сайхан ирээдүй бий юу

    Калийм Мохаммед өдгөө Энэтхэгийн Жарханд тосгонд амьдарч байна. Түүнийг тосгоныхон “Чөтгөрийн хүү” гэж нэрлэдэг. Түүний гар өдөр өдрөөс томорсоор ийм дүр төрхтэй болжээ. Энэ бол гигантизм нэг төрлийн өсөлтийн өвчин юм. Калиймийн нэг гар л гэхэд 8 кг жинтэй. Үүнээсээ болж тэрээр үргэлж ядардаг. Гэвч хөршүүд, хүүхдүүдийн шоолох нь түүнд бүр ч илүү их дарамж үзүүлдэг гэж тэрээр ярьжээ. Сургууль …

  • 8 May

    Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, БНСВУ-ын Дэд ерөнхийлөгч Данг Тхи Нгок Тхинь нар албан ёсны хэлэлцээ хийв

    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Дэд ерөнхийлөгч, хатагтай Данг Тхи Нгок Тхиний хийж байгаа айлчлал өнөөдөр албан ёсоор эхэллээ.  Хүндэт зочныг Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Хатагтай Данг Тхи Нгок Тхинь Төрийн ордонд морилон “Хүндэт зочны дэвтэр”-т гарын үсэг зурлаа. Үүний дараа Монгол …

  • 8 May

    Монголын уран гимнастикийн багийн хүүхдүүд ОХУ-д осолджээ

    ОХУ-д тэмцээнд оролцоод буцаж явсан Монголын хүүхдийн уран гимнастикийн баг өчигдөр зам тээврийн осолд оржээ. Энэ тухай Гадаад харилцааны яам /ГХЯ/-ны Консулын газраас мэдээлж байна. Монголын баг тамирчдын сууж явсан аяллын автобус, Байгаль нуурын бүс Чита мужаас 52 км зайд буюу олон улсын А-350 зам дээр осолджээ. Уг автобусанд нийт 18 хүн сууж явснаас 6-10 насны 15 хүүхэд, гурван том …

  • 8 May

    Хачигт халдварын сэжигтэй тохиолдол өмнөх жилүүдээс олширчээ

    Хачигт халдвар гэж юу болох, өвчний нянгаар халдварлах эрсдэлт хүчин зүйлс, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, яаралтай үед үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээний талаар Нийслэлийн эрүүл мэндийн газраас энэхүү сэрэмжлүүлэг, зөвлөмжийг хүргэж байна. Хачигт халдвар нь жил бүрийн дөрөвдүгээр сараас аравдугаар сар хүртэл хачгийн идэвхжил өндөр байдаг. Хачигт хазуулаад удвал үхэлд хүргэх ч аюултай бөгөөд олон төрлийн хүндрэл үүсгэх эрсдэлтэй. Хүний бие …

  • 8 May

    Дэлхий даяар попууд ялагдаж эхэллээ

    Францын шинэ Ерөнхийлөгч тодорлоо.  Төвийн үзэл баримтлалтай нэр дэвшигч Эммануэль Макрон ялалт байгуулж, тус улсын ерөнхийлөгчөөр сонгогдлоо.  Тус улсын энэ удаагийн сонгууль дэлхий дахин попуудыг ялгаж, салгаж эхэлсэн гэдгийн бэлээхэн том жишээ болов.  Макроны өрсөлдөгч хэт барууны үзэлтэн буюу популист Марин Ле Пений  өөрийгөө хэт дөвийлгөх, ард түмний тархийг угаах ажиллагаа  зэрэг нь олны сэтгэлийг  татаагүйгээр барахгүй улс орныг цаашид …

  • 8 May

    Бодлогын мэтгэлцээнийг үгүйлэхүй

    Улстөрч хүний өөрийгөө олонд ойлгуулах хамгийн энгийн, хамгийн зөв гаргалгаа нь бодлогын мэтгэлцээн. Өнөөдөр Монгол Улсын аль ч шатны сонгуульд үгүйлэгдэж байгаа нэг хэлбэр агуулга бол яалт ч үгүй бодлогын мэтгэлцээн юм. Хийсэн юмтай, хэлэх үгтэй хүн бол бодлогын мэтгэлцээнээс айдаггүй, татгалздаггүй. Харин хийж гийгүүлсэн юмгүй, хэлэх үггүй хүн бодлогын мэтгэлцээнээс айдаг, татгалздаг. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нь тодорхой …

  • 8 May

    “Нээлттэй форум”-ын Д.Энхбат: Эв нэгдлийг илэрхийлэгч болох хүн нь …

    Монгол Улсын УИХ-ын гишүүн асан, “Нээлттэй форум”-аар олонд танигдсан Д.Энхбатын жиргээ “сошиал” орчныхонд нэгийг сануулж, хоёрыг бодуулав бололтой. Тэрбээр “Ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч болох хүн нь хар Пи-Араа нээж… дэмжигчид нь уухайлан бусдыг дайрч… “Эв нэгдэл”-ийн сарын баяр эхлэв?” хэмээн эзэнтэй жиргэсэн юм. Үнэхээр л түүний хэлснээр сошиал ертөнцийнхний хараалгах хараа, онилох цэг нь Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хоёр нэр …

  • 8 May

    Л.Эрдэнэчулуун:15 шүдний эмнэлгийн 16 рентген аппаратын ашиглалтын үйл ажиллагааг түр зогсоолоо

     Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа. Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд “14 хоногийн хугацаанд гэмт хэргийн шинжтэй 7844 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн нь өмнөх 14 хоногтой харьцуулахад 434 нэгж буюу 5.2 хувиар буурсан, гэмт хэргийн …

  • 8 May

    Ц.Элбэгдорж, Х.Баттулга нарыг халаас нэг болгосон спиртийн хэрэг

    Монгол Улсын хилээр 17 чингэлэг спирт хуурамч бүрдүүлэлт хийж орж ирсэн хэргийн эзнийг Мартин Скорзисийн алдарт “Загалмайлсан эцэг” киноны Сицилийн мафийн нэрээр овоглосон Женко Баттулга гэж хэн бүхэн мэднэ. Тэрбээр тухайн үед буюу 1997 онд залуучуудын соёлын төвд Холливууд хэмээх баар ажиллуулдаг, түүний жолоочоор Д.Эрдэнэбилэг гэх залуу ажилладаг байсан юм. Д.Эрдэнэбилэг гэдэг нь одоогийн Улаанбаатар банкны 99.1 хувь, Худалдаа хөгжлийн …