Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү нараар ахлуулсан харьяа газар, агентлагийн дарга нар, дүүргүүдийн Засаг дарга нар болон холбогдох албаныхан өнөөдөр Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн гудамж зам гаргах, автомашины зогсоол байгуулах, явган хүний замыг чөлөөлж нээх зарим байршлуудтай танилцлаа. Нийслэлийн хэмжээнд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй эзэмшил …
Мэдээ мэдээлэл
April, 2017
-
14 April
Өвөр Монгол эмчээр удирдуулсан баг Магсар гуайг хүнд өвчнөөс нь аварлаа
Өвөр Монголын Анагаахын Их Сургуулийн Харьяат эмнэлгийн Эрээн хот дахь салбар эмнэлгийн хорооны Мэс заслын тасгийнхан Бээжингийн судлаачийн тусламжтайгаар хэвлийн дуранг ашиглан Монгол Улсын нэгэн өвчтөний цавины ивэрхийг амжилттай эмчилсэн байна. Энэ нь тус эмнэлгийн хорооны цавины ивэрхийг анагаах хагалгааны шинэ түүхийг эхлүүллээ. Гуравдугаар сарын 16-ны өдөр Монгол Улсын иргэн Магсар Эрээн хотын эмнэлгийн хороонд ирж шинжилгээ өгчээ. Тэрээр 2012 …
-
14 April
Хүүхэлдэйн театр Хөх хотод тоглоно
МУ-ын хүүхэлдэйн театрын жүжигчид ӨМ-ын “Оршон” компанийн урилгаар энэ сарын 15–16-нд Хөх хот дахь ӨМ-ын үндэстний урлаг жүжгийн танхимд “Алтан залаат азарган тахиа”, “Гэрэлт бяцхан цох нарыг аварсан нь” зэрэг жүжгээ толилуулахаар зэхэж байна. МУ-ын хүүхэлдэйн театр 1948 оны 7-р сарын 17-нд улсын хүүхдийн театр байгуулах тухай сайд нарын зөвлөлийн тогтоолоор байгуулагдсан түүхтэй. Тус хүүхдийн театр дэлхийн болон Монгол улсын …
-
14 April
Налайх дүүргийн МСҮТ-ийн “Номын сан” нээлтээ хийлээ
Налайх дүүргийн Мэргэжил Сургалт Үйлдвэрлэлийн Төвөөс хүүхэд бүрийг номонд дуртай болгох, номтой нөхөрлөх орчин бүрдүүлэх зорилгоор “Номын сан”-тай болох ажлыг санаачлан, хэрэгжүүлж, 2017 оны 04-р сарын 13-ны өдөр чөлөөт, уншлагын, видео гэсэн 3 танхимаас бүрдсэн “Номын сан”-гийн нээлтээ хийж, тууз хайчиллаа. Нээлтийн үйл ажиллагаанд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, ЗДТГ, “Дархан Геомаш” ХХК-ий удирдла болон бусад албаны хүмүүс оролцож, талархал илэрхийлэв. …
-
14 April
Орон сууцанд 43 сая ам.доллар бэлнээр байсныг хураан авчээ
ЛОНДОН. /BBC/. Нигерийн Авлигатай тэмцэх газар тус улсын томоохон хот болох Лагос дахь хувийн эзэмшлийн нэгэн байранд нэгжлэг хийж, 43 сая гаруй доллар бэлнээр байсныг илрүүлэн хурааж авчээ. Нигерийн Эдийн засаг, санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх комиссын мэдээлснээр, сэжигтэй байрыг сонор сэрэмжтэй хөрш нь зааж өгсөн ба тэрбээр “бохир хувцастай ядарсан байрын эмэгтэй шоо дөрвөлжин хээтэй цүнхтэй зүйлийг оруулж гаргаад байна” …
-
14 April
“Мобиком нэтворкс” компанийн гомдлыг хэлэлцэн зөвлөмж гаргав
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбатын ахалдаг Гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл хоёрдугаар хуралдаанаа хийлээ. Хуралдаанаар хэд хэдэн асуудал хэлэлцсэний нэг нь Японы хөрөнгө оруулалттай “Мобиком нэтворкс” компанийн гаргасан гомдол байлаа. Тус компани манай улсын нутаг дэвсгэрийг дамжин өнгөрөх улс хоорондын транзит урсгал дамжуулах үйлчилгээ эрхлэх нэмэлт тусгай зөвшөөрлөө Харилцаа холбооны зохицуулах газраас 2015 …
-
14 April
Зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан хүмүүсийн 82,5% нь хамгаалах бүс хэрэглээгүй байжээ
Замын цагдаагийн албанаас гаргасан судалгаагаар өнгөрсөн онд зам тээврийн осолд өртсөн, холбогдсон жолооч, зорчигчдын 64,4% нь хамгаалах бүс хэрэглээгүй, 19,1% нь хамгаалах бүс хэрэглэсэн, 16,5% нь хэрэглэсэн эсэх нь тогтоогдоогүй гэсэн үзүүлэлт гарчээ. Харин амь насаа алдсан хүмүүсийн хамгаалах бүсний хэрэглээнээс харахад 4,2% нь хамгаалах бүс хэрэглэсэн, 82,5% нь хамгаалах бүс хэрэглээгүй, 13,3% нь хамгаалах бүс хэрэглэсэн эсэхийг тогтоох боломжгүй, …
-
14 April
Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх гурван талт хэлэлцээр байгууллаа
Нийслэлийн Засаг даргы Тамгын газар, Улаанбаатар хотын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо хамтран нийслэлийн хүн амын хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, дагаж мөрдөх, нийгмийн түншлэлийн зарчмуудыг хэрэгжүүлэх зорилгоор “Нийслэлийн хөдөлмөр нийгмийн зөвшлийн 2017-2018 оны гурван талт хамтын хэлэлцээр”-ийг байгууллаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн …
-
14 April
Индонез Улсын Авлигатай тэмцэх хорооны мөрдөн байцаагч химийн хорт бодист хорджээ
Өнгөрсөн мягмар гарагт өндөр түвшний улс төрчтэй холбоотой хэргийг шалгаж байсан Авлигатай тэмцэх хорооны нэгэн мөрдөн байцаагч халдлагад өртсөн талаар тус улсын Цагдаагийн газар мэдээллээ. Хохирогч Новэл Басвидан-г сүмээс гарч явж байхад нь хоёр хүн гэнэт гарч ирээд түүний нүүр рүү химийн хорт бодис цацсан байна. 2011, 2012 онд цахим иргэний үнэмлэхний тогтолцоог Индонезид нэвтрүүлэхээр зориулагдсан төсвийн ихэнх хувийг …
-
14 April
Төр, засгийн алдаатай шийдвэрүүд бизнесийг туйлдуулж гүйцлээ
Хууль, тогтоомж зөрчиж татвар хураалтаас урамшуулал олгож ирсэн тухай, дүүргийн татварын алба, хэлтсүүдэд улсын төсвөөс 7 тэрбум төгрөг олгосон тухай мэдээлэл 2014 оны сүүлээр нийтэд ил болсноор томоохон шуугиан дэгдсэн билээ. Үүнээс 4 гаруй тэрбум төгрөгийг татварын хэлтсийн дарга, ахлах байцаагчдад хуваан өгчээ. Тухайлбал, 2013 онд л гэхэд Баянгол дүүргийн хэлтсийн дарга 20 сая, ахлах байцаагч нарыг 12 сая төгрөгөөр …
-
14 April
Ажлын байрны нээлттэй өдөрлөг Д.Сүхбаатарын талбайд болж байна
Нийслэлийн Засаг даргын тамгын газар, нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, “Эйч ар” клуб хамтран Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нэг өрх-нэг ажлын байр” ажлын байрны нээлттэй өдөрлөгийг өнөөдөр зохион байгуулж байна. Өдөрлөгт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, нийслэлийн Засаг даргын тамгын газар, нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсүүд, Монголын хүний нөөцийн удирдлага, бүтээмжийн менежментийн академийн дэргэдэх “Эйч ар” клуб, ажил олгогч аж …
-
14 April
Ц.Нямдорж. Хэргийн цорын ганц гэрч Б.Булганы үгийг сонсоогүй цагт шүүхийн шийдвэрт хэн итгэх юм бэ
УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ЗОРИГ, УЛСЫН ЕРӨНХИЙ ПЮКУРОР М.ЭНХ-АМГАЛАН, ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД С.БЯМБАЦОГТ, ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА Б.ХУРЦ НАРТ Та бүхний амар амгаланг асууж нэгэн асуудлаар нээлттэй захидал илгээж байна. Миний бие социализм ид цэцэглэж байх үед хуулийн мэргэжлээр сургууль төгсөж, тэр үеийн хуулийн томчуудын дэргэд 10 жил ажиллаж, дараа нь тэр систем нурахыг нүдээрээ үзэж, бас …
-
14 April
Сэрцгээ, мэхлэгдсэн Монголчууд аа!
ЖҮЖИГ ДУУСАХАД ХӨШИГНИЙ ЦААНА ТЭД ХӨХРӨЛДӨӨД СУУДАГ ШҮҮ. МАРТАВ АА… Сонгууль эхлэхээс өмнө ард түмэн биднийгээ халуун зүрхнээсээ хайрлаж явдаг ямар олон хүн байдгийг нүдээрээ харж, чихээрээ сонсож бүлээн зүрх булгилан хайлах дөхнө. Хэдхэн сар ч болов ийнхүү сэрүүн зүүдэндээ умбан жаргадаг сан. Сонгуулийн дараа харин сэрээд харахад хамаг юм хулгайлчихсан байдаг. Тэгээд голдоо ортол гомдож гашуун нулимсаа дотогш залгин …
-
14 April
Оффшор бүсэд байршуулсан мөнгөө 3 сарын дотор татахаар хуульчиллаа
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, “Оффшор бүсийн асуудлыг зохицуулсан хуультай улс орон дэлхий хэд байна вэ. Миний судалснаар ийм хуультай улс байдаггүй юм байна. Олон орон албан тушаалтнуудыг орлогоо мэдүүл л гэдэг …
-
14 April
Тавдугаар сарын 1-нд хилийн боомтууд амарна
“Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу Монгол, Хятадын хилийн боомтууд 2017 оны тавдугаар сарын 1-ний өдөр буюу БНХАУ-ын Олон улсын хөдөлмөрчдийн баяр тохиож байгаатай холбоотойгоор ажиллахгүй. Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих болно.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл