Мэдээ мэдээлэл

April, 2017

  • 7 April

    Хөхнуур Төвдөд анааш тэжээн үржүүлж дэлхийн өндөр амжилтад хүрчээ

    Хөхнуур Tөвдийн өндөрлөгийн зэрлэг амьтны парк анх удаа анааш тэжээн үржүүлж амжилт гаргасан тухайгаа 4 дүгээр сарын 6-ны өдөр тус парк танилцуулжээ. Өнөөдөр болтол дэлхийн хэмжээнд хамгийн өндөр далайн түвшнээс дээш өргөгдсөн газарт анааш тэжээж амжилт гаргасан тэмдэглэл болно. Хөхнуур Төвдийн өндөрлөгийн зэрэг амьтны парк нь Хөхнуур Төвдийн Шининд байрлаж, далайн түвшнээс 2300 метр өндөрт өргөгдсөн аж. Хөхнуур Төвдийн өндөрлөгт …

  • 7 April

    Бельгийн дархан цаазат бүсийн тахийг Хятадын Шинжянд хүргэнэ

    Бельгийн өмнөд нутгийн Ardennes өндөрлөг дэх Хан Карстын зэрлэг амьтны байгалийн дархан цаазат бүс , уугуул нутаг руугаа буцах гэж буй тахийг үдэх арга хэмжээ зохиожээ. Тус арга хэмжээний үеэр Хятадаас Бельгид суугаа элчин сайд Чюйшин: “Удалгүй Хятадад хүргэгдэх гэж буй тахь нь Бельгийн Хятад дахь “элчин сайд” юм. Эдгээр тахь Шиньжянд хүргэгдсэний дараа Бельгийн Валлония бүс, Хан Карстын зэрлэг …

  • 7 April

    Төрийн банкийг энэ онд хувьчлахгүй

    УИХ-ын хаврын чуулган өчигдөр нээлтээ хийсний дараа нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тодотголын нэгдүгээр хэлэлцүүлгийг хийж эхлээд байгаа юм. Энэ үеэр Сангийн сайд Б.Чойжилсүрэн мэдэгдэл хийхдээ, “Эдийн засгийн өсөлтийг тооцохдоо эрсдэл, нөөцөө харж гаргасан. Өмч хувьчлал явна, орлогыг нь эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд тавьсан. Төрийн банкийг тодотголоор хувьчлахад цаг хугацааны хувьд энэ онд багтах боломжгүй байгаа. Мөн үнэлгээ нь …

  • 7 April

    Хоёр “Э”-г эргэцүүлэхүй

    Хэдэн сар нам жим байсан улс төрийн амьдрал хаврын ээлжит чуулганаар амь орж эхэллээ. Ингэж амь орохдоо багагүй чимээ, дуулиан, шуугиантай амь орж байна. Ялангуяа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга М.Энхболд хоёрын хаврын чуулганыг нээж хэлсэн үг олны анхаарлыг маш их татлаа. Монголын номер нэг, номер хоёрын хэлсэн үг, хийсэн үйлдэл нь тэнгэр газар шиг ялгаатай байсныг доор сийрүүлэх …

  • 7 April

    “Жаст”-ын Ш.Батхүү 51 сая ам.доллар төлж чадах уу

    -Монгол Улсын Засгийн газрыг 109 сая ам.доллар бус 51 сая ам.долларыг төл гэсэн шүүхийн шийдвэр гарчээ. Харин манай талаас тус шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргасан билээ- Одоогоос дөрвөн жилийн өмнө “Жаст” группын захирал асан Ш.Батхүү “Эрдэнэт” үйлдвэрийн нэрийг барьж, хуурамч бичиг баримт бүрдүүлэн Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас 109 сая ам.долларын зээл авсан гэх …

  • 7 April

    Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийгдэх газрууд

    Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 7-ны баасан гарагт дараах байршил дахь хэрэглэгчдийг цахилгаанаар хангадаг шугам тоноглолд урсгал засвар хийхээр болжээ. Тодруулбал, Сүхбаатар дүүрэг 10:30-12:30 1-р хороо Хөх толбо, Хан трейвл, Цастриверсаундс ХХК-ууд, АШУҮИС, ЭМЯ болон эдгээрийн ойр орчмоор 10:30-16:00 1, 14-р хороо ҮСАХ, Замын цагдаагийн 36 айл, Яаралтай тусламжийн төв, Эрүүл мэнд хөгжлийн төв, Өгөөж чихэр боов, Соёолж, УБ буян ХХК-ууд, …

  • 7 April

    Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд Итали улстай хамтран ажиллана

    БОАЖ-ын сайд Д.Оюунхорол Бүгд Найрамдах Итали Улсын Соёл, аялал жуулчлалын дэд сайд хатагтай Дорино Бианкийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд сайд Д.Оюунхорол Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх салбарын нэг болгон хөгжүүлэх бодлого баримтлан ажиллаж буйг онцлон, Итали Монголын аялал жуулчлалын салбар дахь хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Тэрбээр, цааш нь Монгол Улс мал …

  • 7 April

    “Galaxy S8” утас 811 ам.долларын үнэтэй худалдаалагдана

    Өмнөд Солонгосын “Самсунг” корпораци өнөөдрөөс эхлэн энэ сарын 17-ныг дуустал 10 хоногийн хугацаанд “Galaxy S8” гар утасныхаа урьдчилсан захиалгыг авч эхлэхээр болжээ. Тэгвэл гар утаснуудыг хэрэглэгчдийн гар дээр 4-р сарын 21-ний өдрөөс эхлэн хүлээлгэн өгөхөөр болсон байна. “Galaxy S8” гар утасны үнэ нь багтаамжаасаа шалтгаалж 811-1000 ам.долларын хооронд гурван төрлийн үнэтэй байгаа ба энэ нь Монгол мөнгөөр 1 сая 900 мянгаас …

  • 7 April

    Цэргийн алба хаагчдын дүрэмт хувцас, цол, ялгах тэмдгийн загварыг танилцуулав

    Зэвсэгт хүчин, хилийн цэрэг, онцгой байдлын байгууллага, ШШГБ, ТЕГ-ын цэргийн алба хаагчдын дүрэмт хувцас, цол, ялгах тэмдгийн загварыг танилцуулах арга хэмжээ өнөөдөр Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд болов. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх А.Баттөр, ахлах референт Ж.Амгалан нар танилцуулгыг хийсэн юм. Уг арга хэмжээнд Зэвсэгт хүчин, хилийн цэрэг, онцгой байдлын байгууллага, ШШГБ, ТЕГ-ын удирдлагууд, холбогдох албаны хүмүүс …

  • 7 April

    С.Батболд:Улаанбаатар хот өөрийн сайн туршлагаас Азийн орнуудтай хуваалцах болно

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Гамшгийн эрсдэлийг бууруулах тусгай төлөөлөгч Роберт Глассерыг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтад нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, нийслэлийн Онцгой байдлын газрын дарга Н.Уламбаяр, НЗДТГ-ын Төсөл хамтын ажиллагааны тасгийн дарга И.Батхүү нар оролцов. Тэд 2018 онд Улаанбаатар хотод  зохион байгуулах “Гамшгийн эрсдэлийг …

  • 7 April

    OУВС-ийн 3.1 тэрбум ам.долларын 1.6 тэрбум ам.доллараар төсвийн алдагдлыг нөхнө

    Улсын Их Хурлын чуулганы  (2017.04.05) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эхний хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийлээ. Хуралдаан Улсын Их Хурлын гишүүдийн асуулт, тодруулгаар үргэлжлэв. Эдийн засгийн хүндрэлтэй өнөөгийн байдал …

  • 6 April

    “БӨМБӨГӨР” худалдааны төвийн замын хайсанд цацруулагч суурилууллаа

    “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-ын Үйлдвэрлэлийн алба цацруулагч хийж 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр “Бөмбөгөр” худалдааны төвийн баруун талын замын 78 ширхэг явган хайсанд 158 ширхэгийг суурилууллаа. Өмнө байсан цацруулагч нь мэдээлэх чадвараа алдсан тул ийнхүү дотооддоо үйлдвэрлэж, зардлаа хэмнэн ажиллаж байна. Ингэснээр замын хөдөлгөөнд оролцогчид сонор сэрэмжгүйгээсээ болж хайс, хашлага дайрч мөргөдгийг багасгах, цаашлаад урьдчилан сэргийлж …

  • 6 April

    Улаанбаатар хот “БАЙКАЛТУР-2017” үзэсгэлэнгээс “ЗОЛОТАЯ ЗВЕЗДА” өргөмжлөл хүртэв

    Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Улаанбаатар хотын аялал жуулчлалын холбоотой хамтран 03-р сарын 29-31-ний өдрүүдэд ОХУ-ын Эрхүү хотод зохион байгуулагдсан “Байкалтур-2017” олон улсын үзэсгэлэнд оролцож, “Золотая звезда”  буюу “Алтан од” цом, өргөмжлөлийг хүртсэн байна. Тус өргөмжлөлийг шилдгийн шилдэг оролцогч улс, хотод олгодог бөгөөд үзэсгэлэнд БНСУ болон ОХУ-ын Эрхүү, Өвөр байгалийн нийт 8 муж, БНХАУ-ын 13 мужийн нийт 220 аялал жуулчлалын салбарын …

  • 6 April

    Авто зогсоолыг нэмэгдүүлж, зорчих хөдөлгөөний эрчмийг сайжруулна

    Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн  ээлжит хурал Хангарди ордонд болж байна. Хуралдаанаар нийслэл хотын авто зогсоолыг нэмэгдүүлж, зорчих хөдөлгөөний эрчмийг сайжруулах талаар хэлэлцлээ. Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Д.Сүхбаатарын талбай орчмын 500 метр радиуст буюу Бага тойруу доторх 84.2 га талбайг 11 блок болгон хувааж, судалгаа хийсэн байна. Судалгаагаар иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд …

  • 6 April

    Италид хүчингийн хэрэг үйлдсэн Монгол залуу инженерийн чиглэлээр сурдаг оюутан аж

    Орон нутгийн цагаар гуравдугаар сарын 25-26-нд шилжих шөнө Италийн Турин хотод Монгол залуу хүчингийн хэрэг үйлдсэн тухай мэдээлэл гарсан билээ. Уг хэргийг 22 настай Монгол залуу үйлдсэн нь тогтоогдоод байгаа бөгөөд түүнийг инженерийн чиглэлээр сурдаг оюутан болохыг албаныхан хэллээ. Монгол залуу Италийн Турин хотод зохиогдсон жил бүр болдог “Festival Irlandese Celtic” наадамд оролцохоор Италид ирсэн Ирланд эмэгтэйг хүчиндсэн бөгөөд ийм …