Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр өнөөдөр Эрхэм чанар протезийн үйлдвэрт ажиллаж тус үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр тус үйлдвэрт нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн тэргэнцэртэй болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан цахилгаан шатыг хүлээлгэн өгөв. Тус үйлдвэр нь протез, ортибетийн чиглэлээр тасралтгүй 10 жил үйл ажиллагаа явуулж байгаа аж. Үйлчлүүлэгчдийн 80-90 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байдаг учраас цахилгаан шат зайлшгүй …
Мэдээ мэдээлэл
December, 2016
-
20 December
ЦУОШГ:2017 оны 1, 2 дугаар сард цас ихтэй газруудаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орж, хүйтэн байх төлөвтэй байна
Өвөлжилтийн нөхцөл байдал, цаг үеийн асуудлаар Онцгой байдлын ерөнхий газраас Ус цаг уур орчны шинжилгээний газартай хамтран өнөөдөр хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. Хэвлэлийн бага хуралд ОБЕГ-ын тэргүүн дэд бөгөөд штабын дарга, хурандаа П.Баттогтох, Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амар, Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Ууганбаяр, Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа С.Залуухүү, Цаг уур, орчны шинжилгээний …
-
20 December
Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-оргил Балба улсад айлчилж байна
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Балба Улсын Гадаад хэргийн сайд Пракаш Шаран Махатын урилгаар Балба улсад 12 дугаар сарын 19-20-ны өдрүүдэд албан ёсны найрсаг айлчлал хийв. Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил айлчлалынхаа явцад Балба Улсын Ерөнхийлөгч Бидяа Деви Бхандари, Парламентын спикер Онсари Гхарти, Ерөнхий сайд Пушпа Камал Дахал нарт бараалхаж, Гадаад хэргийн сайд П.Ш.Махаттай …
-
20 December
Н.Алтанхуяг Лу.Гантөмөрийг дэмжиж, нэрээ татна гэв үү
Ардчилсан намын даргын сунгаанд өрсөлдөхөөр нэр дэвшсэн 5 оролцогчид бүгд өөр өөрийн гэсэн онцлогтой хүмүүс. Тэр дундаас нэг нутгийн хоёр хүн байгаа нь Лу.Гантөмөр, Н.Алтанхуяг нар юм. Тэд Ардчилсан нам дахь УВС фракциараа саяхан хуралдаж, Лу.Гантөмөрийг нэр дэвшүүлэх тухай асуудлыг хөндөж байсан удаатай. Тэгвэл АТГ-аас Н.Алтанхуягийг тендерийн мөнгийг эхнэрийнхээ дансаар дамжуулж завшсан байж болзошгүй тухай мэдээллийг түгээсэн. Лу.Гантөмөрийн хувьд нэр …
-
20 December
Тавантолгойн талаархи танил сценари
УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэг Тавантолгойг гацааж маш их баярлаж байснаас хойш хоёр жил шахам таг зогсоод байсан Тавантолгой төслийн хөрөнгө оруулагчдыг Ж.Эрдэнэбатын Засгийн газар хэлэлцээний ширээний ард дахин урилаа. Хэлэлцээний ширээний нөгөө талд “Энержи ресурс”, үндэсний компаниудын нэгдэл болон Хятадын “Шинхуа” групп. Японы “Сүмитомо” буй. Ажлын хэсгийн ахлагч Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдоржийн хэлж байгаагаар Засгийн газар Тавантолгой төслийг ордын олборлолт, …
-
20 December
Индонез дахь ЭСЯ-ыг татан буулгахтай холбогдуулан тус яамнаас төрийн тэргүүнүүдэд албан бичиг ирүүлжээ
Монгол Улсын их хурлын аюулгүй байдал, Гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр танаа Жакарта дахь ЭСЯ-ны тухай мэдээлэл хүргүүлэх нь Их 20-ийн гишүүн орон, Зүүн Өмнөд Азийн хамгийн том эдийн засаг болох Индонез улстай хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, тус улсын нийслэлд байрладаг Зүүн Өмнөд Азийн орнуудын хамтын нийгэмлэг (АСЕАН)-тэй Яриа хэлэлцээний түншийн харилцаа тогтоох зорилгоор Монгол Улсаас …
-
20 December
Бээжин хот агаарын хүнд бохирдлын сэрэмжийн дохио өгөв
Энэ сарын 16-ны 20 цагаас Бээжин хотынхон агаарын хүнд бохирдлын улаан өнгийн анхны сэрэмжийн дохио өгч эхэлжээ. Энэ хугацаанд Бээжин хотын 1000 гаруй үйлдвэр үйл ажиллагаагаа зогсоох, үйлдвэрлэлээ хязгаарлах арга хэмжээ авч байна. Бээжин хотын хүрээлэн буй орчны хяналт шалгалтын ерөнхий ангийн дарга Гүө Хао: “Агаарын хүнд бохирдлын улаан өнгийн энэ удаагийн сэрэмжийн дохионы хугацаанд Бээжин, Тяньжинь, Хэбэй хамтран байршуулалт, …
-
20 December
В.Путин: ОХУ-ын Элчин сайдын амийг хороосон явдал бол өдөөн хатгалга
Орон нутгийн цагаар 19-нд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин: ОХУ-аас Туркт суугаа Элчин сайдын амийг хороосон явдал бол Орос, Туркийн хэвийн харилцааг тасалдуулах зорилготой өдөөн хатгалга мөн гэж тэмдэглэжээ. Владимир Путин мөн өдөр Оросын Гадаад Хэргийн Яам, Холбооны Аюулгүй Байдлын Газар, Холбооны Гадаад Тагнуулын Мэдээллийн Газар зэрэг байгууллагуудын тэргүүн нартай уулзахдаа, “энэ хэрэг бол жигшүүрт үйл ажиллагаа, огт эргэлзээгүй гэмт хэрэг …
-
20 December
Их хэмжээний гар утсыг улсын хилээр нууж оруулж ирсэн хэргийг илрүүллээ
Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагч, дэд ахлагч Б нь 2016 оны 12 дугаар сарын 09-ны өдөр Замын цагдаагийн 24 цагийн постонд үүрэг гүйцэтгэж байхдаа Nissan.J маркийн суудлын авто машиныг зогсоон, тээшинд үзлэг хийхэд 10 хайрцаг бүхий их хэмжээний гар утаснууд байсныг шалгуулахаар тус аймгийн цагдаагийн хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасагт хүлээлгэн өгсөн байна. Шалгалтаар Улаанбаатар хотод оршин …
-
20 December
УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат БНФУ-д ажлын айлчлал хийлээ
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат Бүгд Найрамдах Франц Улсын Гадаад хэрэг, Олон улсын хөгжлийн сайд Жан-Марк Эрогийн урилгаар 2016 оны арванхоёрдугаар сарын 07-09-ний өдөр Парис хотноо болсон “Нээлттэй засгийн түншлэл” олон улсын дээд хэмжээний чуулга уулзалтад оролцлоо. Энэ үеэр Монгол Улсын сайд Ж.Мөнхбат дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулагч БНФУ-ын Ерөнхийлөгч …
-
20 December
“Эдийн засгийн коридор” төслийн судалгааны төвийг манай улсад байгуулна
УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд энэ сарын 14-16-нд ОХУ-д ажлын айлчлал хийлээ. Төлөөлөгчдийг Элчин сайд Б.Дэлгэрмаа, ОХУ-ын Төрийн Думын гишүүд болон “Нэгдмэл Орос” намын албаны хүмүүс Шереметьево олон улсын нисэх буудалд угтав. Айлчлалын хүрээнд УИХ-ын дарга М.Энхболд тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 14-нд ОХУ-ын “Нэгдмэл Орос” намын Дээд зөвлөлийн дарга Б.В.Грызловтай тус намын төв байранд уулзаж, хоёр намын хамтын ажиллагааны талаар …
-
20 December
Авлига, албан тушаалын гэмт хэрэгт ногдуулах ял шийтгэлийг чангатгана
Авлига, албан тушаалын гэмт хэрэгт ногдуулах ял шийтгэлийг чангатгана Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд Засгийн газрын гишүүдийн саналыг тусгаж УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов. Төсөлд, – Авлига өгөх гэмт хэрэг үйлдсэн хуулийн этгээдэд заавал эрүүгийн хариуцлага хүлээлгэх, – Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан ялын бодлогыг дахин хянаж, хорих ялын доод хугацааг 6 сар болгон өөрчлөх, – Төсвийн …
-
20 December
Согтууруулах ундаагүй баяр ёслол тэмдэглэхийг уриалж байна
Баяр ёслолын арга хэмжээний үеэр архидан согтуурсны улмаас гэмт хэрэг үйлдэх, гэмт халдлагад өртөх явдал ихээр бүртгэгддэг. Өнгөрсөн хоногт гэмт хэргийн 90, зөрчлийн 1326, согтуугийн 456, зам тээврийн ослын 376 мэдээллийг цагдаагийн байгууллага шалгасан байна. Иймд иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд баяр ёслолыг тэмдэглэхдээ архины зөв зохистой хэрэглээг эрхэмлэх, нэгэндээ шаардлага тавих, архи, согтууруулах ундаагүй баяр ёслол тэмдэглэхийг уриалах, шөнө, …
-
20 December
Сэрэмжлүүлэг:Бага насны хүүхдийг цоожилж орхихгүй байхыг анхааруулж байна
Хүйтний улиралтай холбогдуулан ахуйн гал түймрийн гаралт буурахгүй байна. Гал түймэр гарах шалтгаан нь айл өрхийн пийшин, зуухны гэмтэл, хэт галлагаа, ил задгай асгасан цогтой үнс нурамнаас гал алдах, бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр гэрт нь цоожилж үлдээх, орхих, зориулалтын бус цахилгааны утасны ашиглалт, цахилгаан хэлхээний хэт ачаалал зэргээс үүдэн гарч байна. Өчигдөр буюу 2016.12.19-ний өдрийн 14:22 цагт Нийслэлийн Хан-Уул …