Мэдээ мэдээлэл

December, 2016

  • 21 December

    С.Зоригийг хөнөөсөн хэргийн шүүх хурал 10:00 цагаас эхэлнэ

    С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийн шүүх хурал өнөөдөр 10:00 цагаас Шүүхийг шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хорих 461-р ангид маргааш эхэлнэ. С.Зоригийг хөнөөсөн хэрэгт Нийслэлийн прокурорын газраас Ц.Амгаланбаатар нарын гурван хүнд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн бөгөөд эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцэх юм. Уг хэргийн шүүх хурал өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт буюу энэ сарын …

  • 21 December

    Ерөнхий сайд Улаанбаатарын утааг эрчимтэй бууруулах ШУ-ны үндэслэлтэй, хамгийн боломжит шийдлийг боловсруулах үүрэг өглөө

    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат  БСШУС-ын сайд Ж.Батсуурь, ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл нарт Улаанбаатарын утааг эрчимтэй бууруулах шинжлэх ухааны үндэслэлтэй, хамгийн боломжит шийдлийг боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг үүрэг болголоо. Энэ талаар БСШУС-ын сайд Ж.Батсуурь: -Манай шинжлэх ухааны салбарынхан Ерөнхий сайдаас томоохон үүрэг даалгавар авлаа. Сая Ерөнхий сайдын өрөөнд бидний ярьснаар бол энэ төслийг хоёр үе шаттай явуулна. Эхлээд утааны асуудлыг …

  • 21 December

    Монголын ОҮИТБС-ын Үндэсний зөвлөлийн 15 дугаар хуралдаан боллоо

    Монгол Улсын Ерөнхий сайдын тэргүүлсэн Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын Үндэсний зөвлөл жил бүр хуралдаж ОҮИТБС-ын нэгтгэл тайлан, үйл ажиллагааны төлөвлөгөө, тайланг баталдаг. Үндэсний зөвлөлийн 15 дугаар хуралдаан боллоо. Хуралдаанаар, -Монгол Улсын ОҮИТБС-ын 2015 оны нэгтгэл тайлан – Монголын ОҮИТБС-ын 2016 оны төлөвлөгөөний биелэлт, 2017 оны төлөвлөгөөний төсөл, цахим тайлагналын журам, нээлттэй мэдээллийн бодлогын тухай -Эрдэс баялгийн салбарт үйл …

  • 21 December

    Улсын Их Хурлын дарга М.Энхболд Саудын Арабын Вант Улсад айлчиллаа

    Улсын Их Хурлын дарга М.Энхболд Булангийн орнуудад хийж буй айлчлалаа Саудын Арабын Вант Улсад үргэлжлүүлэв. УИХ-ын даргын айлчлал нь хэдийгээр “ажлын” хэмээх тодотголтой боловч тус улсад хийсэн өндөр дээд хэмжээний анхны айлчлал болж байгаа юм. Тэрбээр Эль-Рияд хотноо Хунтайж Абдулла бин Абдулрахман бин Абдулазиз Аль-Саудтай уулзаж, хоёр орны хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын төлөвийн талаар ярилцлаа. УИХ-ын дарга М.Энхболд “Манай улс …

  • 21 December

    Туркт Монголын цэргийн атташе суулгана

    Батлан хамгаалах яамны Төрийн нарий бичгийн даргын албан үүргийн түр орлон гүйцэтгэгч, хурандаа Х.Батбилэг өчигдөр буюу энэ сарын 20-нд Бүгд найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Батлан хамгаалахын атташе, хурандаа Гохан Өзбекийг хүлээн авч уулзжээ. Монгол, Туркийн батлан хамгаалах салбар 1999 онд найрамдалт харилцаа тогтоосон бөгөөд одоог хүртэл тогтвортой хөгжиж буйг талууд уулзалтын эхэнд онцлов. Хурандаа Х.Батбилэг “Манай Зэвсэгт хүчний шинэчлэлийг дэмжиж буцалтгүй …

  • 21 December

    ХНХ-ын яам УЕП-ын газартай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

    Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Улсын Ерөнхий прокурорын газар  төр, нийтийн  эрх ашгийг хамгаалах, гэмт хэрэг, зөрчлөөс  урьдчилан сэргийлэх,  таслан зогсоох, учирсан хохирол, гэм хорыг арилгуулах, нөхөн төлүүлэх  талаар хамтран ажиллах санамж бичгийг байгууллаа. Санамж бичигт гарын үсэг зурах ажиллагаанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамыг төлөөлж Н.Номтойбаяр сайд, сайдын зөвлөх Т.Тэлмэн, хуулийн хэлтсийн дарга Б.Амаржаргал оролцсон бол прокурорын газрыг төлөөлж Монгол Улсын …

  • 21 December

    УИХ-ын байнгын хороод хуралдана

    УИХ-ын байнгын хороодын өнөөдрийн хуралдааны хуваарь, хэлэлцэх асуудлын жагсаалтыг УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны хуралдаанаар баталснаар хүргэж байна. 1. Хууль зүйн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаан 14.00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд: Хэлэлцэх асуудал: Монгол Улсын Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл /Засгийн газар 2016.11.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/. …

  • 21 December

    Өнөөдөр болох үйл явдлууд

    Өнөөдөр буюу 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна. ТӨРИЙН ОРДОН 09.30 цагт: “Монгол Улсын тусгаар тогтнол ба батлан хамгаалах бодлого” эрдэм шинжилгээний бага хурал Иргэний танхимд болно. Утас: 99083187 11.00 цагт: Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх БНКУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд Калыбек Кобландинтайг хүлээн авч уулзана. Утас: 89999926, 99080827 14.00 цагт: …

  • 20 December

    Турк дахь АНУ-ын Элчин сайдын яам руу халджээ

    ОХУ-аас Турк улсад суух онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Андрей Карловыг шууд нэвтрүүлгийн үеэр буудаж, хөнөөсөн хэрэг гараад удаагүй байна. Элчин сайдыг хөнөөсөн этгээд ” Апеллог битгий март, Сирийг битгий март, Аллах Акбар, Бид бол Мухаммедийн ивээл доорх Жадигийн үр сад” хэмээн хашгирч байсан гэх мэдээлэл цацагдсаар байгаа билээ. Харин  Оросын элчин рүү халдснаас хэдхэн цагийн дараа зэвсэглэсэн этгээд …

  • 20 December

    Налайх дүүргийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг өргөн барив

    2016 оны 12 сарын 14-ний өдөр Налайх дүүргийн Засаг даргын орлогч С.Тунгалаг, Засаг даргын орлогч Х.Анхбаяр, Засаг даргын тамгын газрын дарга Ж.Алтангэрэл нар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Нэргүйд Нийслэлийн Налайх дүүргийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Дүүргийн эдийн засаг, нийгмийн 2017 оны үндсэн чиглэлийн төсөл, Нийслэлийн Налайх дүүргийн 2017 оны төсвийн төсөл, Налайх дүүргийн газар зохион байгуулалтын …

  • 20 December

    Налайх дүүргийн ИТ-дийн хот байгуулалт, экологи, газар зохион байгуулалтын ажлын хороо хуралдлаа

    Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хот байгуулалт, экологи, газар зохион байгуулалтын ажлын хороо, Эрх зүй, төрийн байгуулалтын ажлын хороо, Эдийн засаг, төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын ажлын хороод дүүргийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, дүүргийн эдийн засаг, нийгмийн 2017 оны үндсэн чиглэл, дүүргийн газар зохион байгуулалтын 2016 оны төлөвлөгөөний биелэлт, 2017 оны төлөвлөлтийг хэлэлцэж, 2016 оны 12 сарын 14-ний өдөр …

  • 20 December

    Туркт ажиллаж, амьдарч, сурч буй Монгол иргэдийг сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа

    Турк Улсад сүүлийн үед террорист бүлэглэлүүдийн алан хядах үйл ажиллагаа ойрхон давтамжтай үйлдэгдэх болсон. Тухайлбал, өчигдөр буюу энэ сарын 19-ний өдөр ОХУ-ын Элчин сайдын амь насанд халдсан хэрэг гарсан. ОХУ-ын Элчин сайд Анкара хотод зургийн үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагаанд оролцон үг хэлж байхдаа буудуулж амиа алдсан юм. Мөн энэ сарын 10-ны өдөр Истанбул хотод амиа золиослогч этгээд тэсрэх бөмбөг суурилуулсан автомашиныг дэлбэлсний улмаас …

  • 20 December

    Ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилт, барилгын салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд сэдвээр мэдээлэл сонсов

    Эдийн засгийн болон Төсвийн байнгын хороо өнөөдрийн хуралдаанаар Ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилт, барилгын салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлуудын талаархи Барилга, хот байгуулалтын сайдын мэдээллийг сонсов. Барилгын салбарын нийт хөрөнгө оруулалтыг  ДНБ-д эзлэх хувиар тооцвол 2008 онд 2.5 хувь байсан бол 2015 онд 4.7 хувь болж 1.9 дахин нэмэгдсэн байна. Барилгын салбарт оруулсан нийт хөрөнгө оруулалтын 49.8 хувь нь гадаадын хөрөнгө оруулалт …

  • 20 December

    “Монгол Улсын Үндсэн хууль-25 жил” сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо

    Улсын Их Хурлын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран өнөөдөр /2016.12.20/ Төрийн ордонд “Монгол Улсын Үндсэн хууль-25 жил” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж байна. Хурал 09.00 цагт эхэллээ. Хурлын үйл ажиллагаанд УИХ-ын гишүүд, АИХ-ын депутатууд, Үндсэн хуулийн төсөл боловсруулах Ажлын хэсэгт ажилласан гишүүд, эрдэмтэн судлаачид, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл зэрэг 200 орчим хүн оролцож байгаа юм. Эрдэм …

  • 20 December

    Явган хүний замын цас цэвэрлэгч 12 ширхэг шинэ төхөөрөмжийг ажилуулж эхэллээ

    Улаанбаатар хотод өнөө өглөөнөөс эхлэн орсон цасыг “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын зам талбайн үйлчлэгч, ногоон байгууламжийн 317 ажилтан цэвэрлэж байна. Нэн түрүүнд автобусны буудал болон явган хүний замын цасыг цэвэрлэж байгаа бөгөөд уламжлалт аргаар буюу шүүрдэхийн зэрэгцээ цас үлээгч гурван ширхэг төхөөрөмж, явган хүний замын цас цэвэрлэгч 12 ширхэг шинэ төхөөрөмж  ажилуулж байгаа юм. Явган хүний замын цас цэвэрлэгч төхөөрөмжийн …