Мэдээ мэдээлэл
January, 2017
-
23 January
Пак Гын Хэ бусдын нэр бүртгэлтэй гар утасны дугаар эзэмшиж байжээ
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хэгийн авлигын хэргийг шалгаж байгаа тусгай албанаас Ерөнхийлөгчийн туслахаар ажиллаж байсан Жонг Ху Соноос дахин байцаалт авсан байна. Тэрээр Ерөнхийлөгч Пак Гын Хэ бусдын нэр дээрх гар утасны дугаарыг эзэмшиж байсан эсэх талаар мэдүүлэг өгөхдөө “Ерөнхийлөгч ажил ихтэй байдаг тул хурал зөвлөгөөн, ажлын уулзалтын үеэр албан ёсоор ашигладаг гар утсаа унтраадаг байсан. Тиймээс би Ерөнхийлөгч Пак Гын Хэд хэрэглүүлэхээр …
-
23 January
Трампын засаг захиргааны хөтөлбөрүүдийн гол чиглэлүүдийг танилцууллаа
Цагаан ордны албан ёсны сайтад АНУ-ын засаг захиргааны хөтөлбөрүүдийн гол чиглэлүүдийг нийтлэжээ. Хөтөлбөрт эрчим хүч, гадаад бодлого, ажлын байр, батлан хамгаалах чадвар, дотоодын аюулгүй байдал, худалдааны бодлого зэрэг салбарт барих АНУ-ын шинэ засгийн үйл ажиллагааны үндсэн чиглэлүүд тусгагджээ. Хамгийн гол мэдэгдлүүдийн нэг нь Ази, Номхон далайн бүсийн худалдааны түншлэлийн гэрээнээс гарах төлөвлөгөө, Хойд Америкийн чөлөөт …
-
23 January
ЭМЯ-ны ТНБД Д.Очирбат Самсунг анагаах ухааны төвийн төлөөлөгчдтэй уулзав
Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат өнөөдөр Бүгд Найрамдах Солонгос Улсын Самсунг Анагаах ухааны төвийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Уулзалтад Эрүүл мэндийн яамны холбогдох газар, хэлтсийн мэргэжилтнүүд, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирал Б.Нарантуяа, Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн захирал Ц.Лхагва нар байлцав. Уулзалтын эхэнд Самсунг Анагаах ухааны төвийнГадаад харилцааны хэлтсийн захирал Ноён И Сан Чол Төрийн нарийн бичгийн …
-
23 January
Тархины гэмтлийн мэс засалд шинэ төхөөрөмж ашиглаж эхэллээ
Гэмтэл согог судлалын үндэсний төв нь гавал тархины мэс заслын тасагтаа энэ оноос эхлэн автомат мэдрэгч бүхий цахилгаан өрөм, цахилгаан хөрөөг ашиглаж эхэлсэн байна. Энэхүү багажийг ашигласнаар тархины мэс заслын хугацааг богиносгох, гавлын ясны бүрэн бүтэн байдлыг хадгалсанаар, үйлчлүүлэгчийн хөдөлмөрийн чадвар сэргэх хугацаа болон цаашид үлдэх зовиур шаналгааг багасгах ач тустай. 0-16 насны хүүхдийн тархины мэс заслын эмчилгээнд гавлын ясыг …
-
23 January
2017 онд солонгос хэлний тусгай шалгалт явагдахгүй
Өмнөд Солонгосд хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаад ажлын байрны солилт хийлгүй нэг үйлдвэртээ тогтвор суурьшилтай ажилласан ажилчдын тоо өссөнтэй холбоотойгоор БНСУ-ын Хүний нөөц хөгжлийн газраас ажиллах хүч илгээх орнуудаас дахин хөдөлмөрийн гэрээгээр ажиллахад шаардлагатай солонгос хэлний тусгай шалгалтыг энэ оны хувьд шинээр бүртгэн явуулахгүй байхаар шийдвэрлэлээ. Энэ шийдвэртэй холбоотойгоор өмнө нь шалгалт өгч тэнцсэн ажилчид хөдөлмөрийн биржид нэр нь байршсан бол сүүлчийн үйлдвэртээ дахин ажиллах болон өөр үйлдвэр дээр нэр …
-
23 January
МАН-ынхан АН-ын даргын сунгааны хөлд чирэгдэж эхэлжээ
Нэгдүгээр сарын 22. Ням гариг. АН-ын даргыг сонгох сунгааны 26 дахь уулзалт Соёлын төв өргөөнд бага үдэд эхлэв. АН-ын даргад нэрээ дэвшүүлсэн таван эрхэм Баян-Өлгий, Увс, Ховд аймаг дахь намын гишүүдтэйгээ уулзаад урд шөнө ирмэгцээ хэдхэн цагийн дараа Сүхбаатар дүүргийн АН-ын гишүүдтэй уулзаж байгаа нь энэ. Нийслэлийн дүүргүүдийн АН-ын гишүүд эдгээр таван хүнийг хэн нь хэн бэ гэдгийг маш …
-
23 January
Далай лам:Дональд Трамп Владимир Путин дэлхийн энх тайвны төлөө хамтран ажиллах болно гэдэгт найдаж байна
Өнгөрсөн Бямба гарагт 14-р Далай лам Шинэ Дели хотод болсон арга хэмжээнд оролцох үеэр Америкийн нэгдсэн улсын 45 дахь ерөнхийлөгч Дональд Трамп ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин дэлхийн энх тайвны төлөө хамтран ажиллах болно гэдэгт найдаж байна гэж тэрээр хэлжээ. Тэрээр дэлхий нийтээр энх амгалан, хүчирхийлэлгүй нийгмийн зүгт өөрчлөгдөх хэрэгтэй үүнд хүрэхийн тулд Трамп, Путин нарыг хамтарч ажиллана гэдэгт найдаж байна гэв. Далай …
-
23 January
УИХ-ын гишүүн асан Д.Арвин 500 гаруй иргэний хувь заяагаар даажигнаж байна
2014 оны аравдугаар сарын 22-ны өдөр УИХ-ын гишүүн асан Д.Арвин Баянзүрх дүүргийн IV хорооны нутаг дэвсгэрт байрлалтай Сансар хотхоны 142 айл өрхийн үл хөдлөх хөрөнгө өмчлөгч, эзэмшигчтэй гэрээ байгуулснаар тус хотхонд барилгын шав тавих ёслолыг хийж орон сууцыг 2015 оны долоодугаар сард хүлээлгэж өгнө хэмээн оршин суугчдтай гэрээ хийж байжээ. Тэгвэл өдгөө тус хотхоны 500 гаруй иргэд гурван жилийн хугацаанд …
-
23 January
Нярай хүүхдээ зүүгээр шивсэн эмэгтэй эмч нарыг буруутгажээ
Сүүлийн үед хүний санаанд багтамгүй хэргүүд гарч, олон нийтийг цочроох болсны нэг нь дутуу төрөөд есхөн хонож буй үрийнхээ цээж, хоолой, хэвлийд нь зүүгээр олон удаа шивж, амийг нь егүүтгэхийг оролдсон хэрэг байлаа. Баянхонгор аймагт гарсан тус хэргийг мөрөөр аймгийн хууль хяналтын байгууллагынхан хүний амийг санаатайгаар бүрэлгэх гэсэн үндэслэлэээр сэжигтэн Ц-д эрүү үүсгэн шалгаж эхэлжээ. 26 …
-
23 January
Нийслэлийн эрүүл мэндийн газар БНСУ-ын “Руйсанса” корпорацитай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээр боллоо
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас өнгөрсөн 2014 оны арваннэгдүгээр сарын 19-нд БНСУ-ын “Руйсанса” корпорацитай хамтран ажиллах санамж бичиг, эрүүл мэндийн хөтөлбөрийн гэрээнд гарын үсэг зурснаар “Иргэдийн эрүүл мэндийг сайжруулах” төслийн ажил эхэлсэн билээ. Уг төслийн хүрээнд БНСУ-ын “Руйсанса” корпорациас нийслэл хотод үйл ажиллагаа явуулж буй 142 өрхийн эрүүл мэндийн төвд шээсний шинжилгээний анализатори болон хурдавчилсан оношлуурыг буцалтгүй тусламжаар нийлүүлсэн юм. Хамтын ажиллагааны хүрээнд …
-
23 January
Налайхын уурхайчид бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гурвалсан гэрээ байгууллаа
100 гаруй жилийн түүхтэй Налайхын нүүрсний уурхайн хувиараа ашигт малтмал олборлогч иргэд шинэ зохион байгуулалтад орж ажиллах боломж бүрдлээ. Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам бүхий Засгийн газрын 308 дугаар тогтоолыг хэрэгжүүлж ажиллахаар болж дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Сүмбэр худаг ХХК, 9 нөхөрлөлтэй ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайгаас бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай гурвалсан гэрээ байгууллаа. Дүүргийн шинэ удирдлагуудын …
-
23 January
Хятадын ДНБ өнгөрөгч оны IV улиралд 6.8 хувиар өсчээ
БНХАУ-ын Дотоодын нийт бүтээгдэхүүн /ДНБ/ өнгөрөгч 2016 оны IV улиралд жилийн дүнгээр 6.8 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй гарч, шинжээчдийн таамгийг давсан байна. Эдийн засагчид БНХАУ-ын ДНБ-ийг 6.7 хувиар өснө гэж таамаглаж байсан аж. Хэдийгээр тус улсын эдийн засаг ийнхүү шинжээчдийн таамгийг давж өссөн ч зургаа дахь жилдээ дараалан эдийн засгийн өсөлт удааширсан явдал болсон байна. Үүнээс гадна 6.8 хувийн өсөлт нь …
-
23 January
Дональд Трампыг АНУ-ын Ерөнхийлөгч болохыг эсэргүүцэв
АНУ-ын шинэ Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрөгч 20-ны өдөр Вашингтон хотноо Ерөнхийлөгчийн тангаргаа өргөж албан тушаалаа хүлээн авснаас хойш Америкийн хотууд төдийгүй дэлхийн бусад хотууд болох Лондон, Сидней, Токио, Мексик зэрэг 20 гаруй хотод жагсаал болж, Дональд Трампыг АНУ-ын Ерөнхийлөгч болох, мөн түүний арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах, хүйсээр гадуурхах болон бодлого, үзэл бодлыг нь эсэргүүцэв. Ямартай ч, дээрх жагсаалуудад нийтдээ сая …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл