Мэдээ мэдээлэл

January, 2017

  • 16 January

    Эх барихын тусламж үйлчилгээ-Хамтын ажиллагаа” зөвлөлдөх уулзалт зохион байгууллаа

    Нийслэлийн эрүүл мэндийн газраас энэ сарын 05-нд “Эх барихын тусламж, үйлчилгээ-хамтын ажиллагаа” зөвлөлдөх уулзалтыг “Өргөө” амаржих газарт зохион байгууллаа. Нийслэлийн эх барих, эмэгтэйчүүдийн тусламж, үйлчилгээ үзүүлж буй бүх байгууллага харилцан бие биеэ дэмжиж ажиллах, тэргүүн туршлага болон цаг үеийн мэдээллээ солилцож хамтран ажиллах талаар энд зөвлөлдсөн юм. “Эх барихын тусламж үйлчилгээ-хамтын ажиллагаа” зөвлөлдөх уулзалтаас дараах санал, зөвлөмжийг гарган хэрэгжүүлж ажиллахаар …

  • 16 January

    ӨвөрМонголд нүүрсний үнэ өсөж эхэллээ

    ӨвөрМонголын Нүүрсийн салбар 4 жил дараалан үнэ нь буурсаны эцэст буцаад өсөх хандлагатай болж, 2016 оны байдлаар дулааны нүүрсний үнэ нь тонн тутамдаа 148.95 юаньд хүрч, 2015 оны мөн үеийнхээс 14.22 хувиар нэмэгдсэн гэж сэтгүүлч ӨМӨЗО-ны Хөгжил өөрчлөлтийн хорооноос мэдээллээ. Эх сурвалжаас үзвэл, ноднин жилийн 1-4 сарын хооронд, хэрэглээ багатай, хаврын баяр тохиосны улмаас ӨМ-ын нүүрсний үнэ үндсэндээ буурах үзүүлэлттэй …

  • 16 January

    Ши Жиньпин Швейцари улсад хийх төрийн айлчлалаа эхэллээ

    Нэгдүгээр сарын 15-нд БНХАУ-ын дарга Ши Жиньпин тусгай нисэх онгоцоор Цюрихт очиж, Швейцарийн холбоонд хийх төрийн айлчлалаа эхэллээ. Ши Жиньпин Швейцарийн ард түмэнд Хятадын ард түмний мэндчилгээ, сайн сайхны ерөөлийг дэвшүүлэв. Ши Жиньпин: – Хятад, Швейцари хоёр орон, хоёр ард түмний найрсаг харилцаа олон жилийн түүхтэй. Дипломат харилцаа тогтоосон 67 жилийн турш, хоёр орон харилцан хүндэтгэх, эрх тэгш харилцах, харилцан …

  • 16 January

    Анагаахын Шинжлэх Ухааны Их сургуулийн эрдэмтэн багш, оюутнууд мэдэгдэл гаргав

     Албан тушаалын “наймаа” хэрээс хэтэрч сүүлийн үед хамгийн нэр хүндтэй, амжилттай яваа сургууль болох Анагаахын Шинжлэх Ухааны сургуулийн удирдлагуудад “хүрч” эхэллээ. Харин үүнийг нь багш сурган хүмүүжүүлэгчид, оюутан залуус, эрдэмтэн, докторууд, үе үеийн төгсөгчид нь эсэргүүцэн мэдэгдэл гаргасан байна.  Энэхүү мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргье Мэдэгдэл АШУҮИС-ийн эрдэмтэн профессор багш нар, оюутан залуус, ажилтан ажиллагсад, төгсөгчид бид энэхүү мэдэгдлийг албан …

  • 16 January

    “Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал- төрийн гэрэгэ”-г сар шинийн баяраар гардуулна

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас нийгэм, эдийн засаг, оюун санааны ертөнцөд шинэ жишиг гаргаж, олон улсын стандартад хүрсэн, улс орныхоо өрсөлдөх чадварын нэрийн хуудас болж чадсан, бизнесийн шинэ чиглэлийн хөгжилд хувь нэмэр оруулсан дэд бүтэц, үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, газар тариалан, аялал жуулчлалын салбарын үйлдвэрлэл, барилга байгууламж, улсын нэр хүндийг өргөсөн, өв соёл, үндэсний уламжлалыг сэргээсэн бүтээл туурвилыг шалгаруулж, жилд …

  • 16 January

    Цэргийн тоо бүртгэл энэ сарын 20-ныг дуустал явагдана

    Цэргийн бүртгэлийг жил бүр орон нутгийн төрийн захиргааны байгууллагууд эрхлэн гүйцэтгэж явуулдаг. Түүнчлэн 18-50 насны Монгол Улсын иргэн цэргийн алба хаасан, хаагаагүй эрэгтэйчүүд мөн бэлтгэл офицерууд 60 нас хүртэл бүртгүүлэх хуулийн заалттай байдаг. Энэ жилийн бүртгэлийн ажил нийслэлийн Засаг даргын захирамжаар  нийслэлийн есөн дүүрэг, 152 хороонд энэ сарын 20-ныг хүртэл бүх өдөр ажиллаж, иргэдийг хүлээн авна. Г.Нараа

  • 16 January

    Төрөөс телевизүүдийн санхүүжүүлж, иргэдээс төлбөр авах хуулийн төсөл боловсруулжээ

    Хэлсэн ярьсан нь алд дэлэм зөрүүтэй хүнийг  “худалч хүн”  гэдэг бол төлөвлөсөн хөтөлбөр төлөвлөгөө,  хэлэх хийх нь  хол зөрүүтэй  ЭРХ БАРИГЧДЫГ  юу гэх вэ? “Ардаа алагчлахгүй, шударга ёсыг сэргээнэ, татвар нэмэхгүй, төрийн албыг  төрлийн шалгуураар бүрдүүлэхгүй”  гэж  2016 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тусгасан.  МАН өнгөрсөн хагас жилийн хугацаанд мөрийн хөтөлбөрөө хэрхэн хэрэгжүүлж эхэлсэн вэ? “Ардаа алагчлахгүй  төр”–ийг мөрийн хөтөлбөртөө тусгасан МАН-ын засгийн газар тун удахгүй нэгэн хууль гаргах гэж байна. …

  • 16 January

    Гэрэлт өглөө

    Монгол Улсаас Унгар улсад суугаа ЭСЯ-наас тус улсад амьдарч байгаа иргэдийнхээ дунд эссэ бичлэгийн уралдаанд зарлаж, ЭСЯ-ны facebook хуудсанд нэр, хаяггүйгээр байршуулан  Facebook –ийн like цуглуулсан тоо, мэргэжлийн хүний хөндлөнгийн саналыг харгалзан шалгаруулжээ. Оюутан Э.Мөнхзул “Гэрэлт өглөө”, Б.Отгонбаяр “Холыг зорьсон минь хоёрыг бодогдуулав”, Д.Дэлгэржаргал “Унгар дахь миний амьдрал” бичлэгээрээ эхний гурван байрыг эзэлжээ. Ингээд тэргүүн байр эзэлсэн Э.Мөнхзулын “Гэрэлт өглөө” …

  • 16 January

    Сэрэмжлүүлэг:Ихэнх нутгаар хүйтэрнэ

    Цаг уурын байгууллагаас 2017 оны 01 дүгээр сарын 16, 17-ны өдөр ихэнх нутгаар ахиухан хэмжээний цас орж, салхи 12-14 м/с хүртэл ширүүсэн цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарах тухай мэдээг гаргасан байна. Иймд: -Хүчтэй салхи шуурганы үеэр иргэд, тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд зорчихгүй байх, бага насны хүүхэд, өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд анхаарал тавих, холбогдох мэргэжлийн …

  • 16 January

    Авто тээврийн хэрэгсэл эзэмшигчдийн анхааралд

    “Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журам”-ын дагуу авто тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг улсын дугаарын сүүлийн тооноос хамаарч тухайн сардаа амжиж төлнө үү. Нийслэлд бүртгэлтэй бүх төрлийн авто тээврийн хэрэгсэлийн албан татвар, төлбөр хураах ажлыг 2017 оны нэгдүгээр сарын 9-нөөс тавдугаар сарын 31-ныг хүртэл зохион байгуулахаар болоод байна.

  • 16 January

    Цахилгааны хөнгөлөлтөд хамрагдах хэрэглэгчдийн анхааралд

    Монгол Улсын Засгийн газар, Эрчим хүчний зохицуулах хорооноос нийслэлийн гэр хорооллын айл өрхийн ахуйн болон халаалтын зориулалтаар хүйтний улиралд орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифыг 100 хувь хөнгөлөх шийдвэр гарсан. Энэ шийдвэрийн дагуу Нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдийн шөнийн тарифыг оройн 21 цагаас өглөөний 6 цаг хүртэл тэглэх бөгөөд энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс ирэх дөрөвдүгээр сарын 1 хүртэлх …

  • 16 January

    Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээний шилдгүүдэд шагнал гардуулав

    Монгол Улсын Үндсэн хуулийн өдөрт зориулан Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнийг Улсын Их Хурлаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тав дахь удаагийн тэмцээнийг Улсын Их Хурлын Тамгын газар, Монголын шатрын холбоо хамтран өнгөрсөн амралтын өдрүүдэд Төрийн ордонд зохион байгуулж, тэмцээний шилдгүүдийг шалгаруулсан юм. Улсын Их Хурлын дарга М.Энхболд Үндсэн хуулийн 25 жилийн ойн …

  • 16 January

    Гадаадын иргэн, харьяатын газраас хэвлэлийн бага хурал зарлалаа

    Өнөөдөр буюу 2017 оны нэгдүгээр сарын 16-ны даваа гарагт болох зарим үйл явдлын тоймыг хүргэж байна. МУБИС 09.00 цагт: “Боловсролын сэтгэлзүйн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, шийдэх арга зам” Эрдэм шинжилгээний бага хурал МУБИС-ийн 2-р байранд /ХБК-ийн зүүн урд/ эхэлнэ.  Утас: 80186336 ГАДААДЫН ИРГЭН, ХАРЬЯАТЫН ГАЗАР 12.00 цагт: Гадаадын иргэн, харьяатын газраас хэвлэлийн бага хурал зарлаж байна.  Хэвлэлийн бага хуралд …

  • 14 January

    Иргэд, малчид, тээврийн хэрэгслийн жолооч, аж ахуйн нэгж, байгууллагын анхааралд

    Цаг уурын байгууллагаас 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар, 16, 17-ны өдөр ихэнх нутгаар ахиухан хэмжээний цас орж, салхи 12-14 м/с хүртэл ширүүсэн цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарах тухай мэдээг гаргасан байна. Иймд: -Хүчтэй салхи шуурганы үеэр иргэд, тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд зорчихгүй байх, бага насны хүүхэд, өндөр настан болон …

  • 14 January

    Ж.Эрдэнэбат: Орлогын хуримтлал бий болгохоос биш татвар нэмж, бизнесийнхэнд дарамт үүсгэхгүй

    Хөрөнгө оруулалт буурч, бизнесийн үйл ажиллагаа хумигдан, ажилгүйдлийн түвшин  28 хувьд хүрсэн гээд Монголын эдийн засаг бараан байгаа ч хямралыг хамтдаа туулах боломжтой хэмээн  Засгийн газрын тэргүүн өнөөдөр бизнесийнхэнд итгэл нэмлээ. МҮХАҮТ Төр, хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах, бизнес эрхлэгчдийн санал, санаачлагыг төрд уламжлах, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор “Business Breakfast” өглөөний уулзалтыг тогтмол зохион байгуулж ирсэн юм.  Тэгвэл шинэ оны эхний …