Мэдээ мэдээлэл

January, 2017

  • 13 January

    Булгийн эхэнд зөвшөөрөлгүй буусан айлууд усанд автжээ

    Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутагт булгийн ус халиа үүсгэснээс зарим айл усанд автаж, нөхцөл байдал хүндэрчээ. Үүнтэй холбогдуулж тухайн газарт нийслэл, дүүргийн Онцгой комиссын хамтарсан хуралдаан өчигдөр боллоо. Хуралдаанд нийслэлийн онцгой комиссын орлогч дарга, нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан, нийслэлийн Онцгой комиссын гишүүн, нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, Баянзүрх дүүргийн Онцгой комиссын гишүүд болон дүүргийн удирдах албан тушаалтнууд оролцов. Булгийн …

  • 13 January

    БНСУ-ын Үндэсний ассемблейн гишүүнтэй уулзав

    Нийслэлийн Засаг даргын Гэр хорооллын хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, БНСУ-ын Үндэсний ассемблейн гишүүн Ким Дү Кваныг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр улсын сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр явуулж буй хамтын ажиллагаа болон бусад чиглэлээр хамтран ажиллах, дэмжлэг үзүүлэх талаар санал солилцсон юм. Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү  “Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр Төв аймагт 9 МВ-ын хүчин чадал бүхий …

  • 13 January

    Танилц, Тавантолгойг “тавьж туух”-ыг дэмжсэн 19 гишүүн

    Чуулганы өчигдрийн хуралдаанаар 20-оод асуудал хэлэлцсэний дотор Олон улсын гэрээ­ний хуулийг хүчингүй болсонд тооцох хуулийн төслийг олон нийт чих тавин хүлээв. Учир нь энэ хуулийн цаана дэлхийд дээгүүрт бичигддэг манай улсын томоохон орд Тавантолгойн эрх ашиг, цаашлаад Монгол Улсын хөгжил, монголчуудын хувь заяа байгаа хэмээн олон нийт үзэж байгаа юм. Чуулганы хуралдаанаар Олон улсын гэрээний хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг гишүүдийн …

  • 13 January

    Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойн хүндэтгэлийн уулзалт боллоо

    Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойн хүндэтгэлийн уулзалт өнөөдөр /2017.01.13/ Төрийн ордны Их танхимд боллоо. Үндсэн хуулийн батлалцаж явсан Ардын Их Хурлын депутатууд, Улсын Бага Хурлын гишүүд өнөөдрийн хүндэтгэлийн уулзалтад хүрэлцэх ирсэн бөгөөд Улсын Их Хурлын дарга М.Энхболд оролцож, үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ “Улсын Бага Хурал Үндсэн хуулийн төслийг бүх ард түмнээр хэлэлцүүлэхээр шийдвэрлэсний дагуу 700 гаруй …

  • 13 January

    Ц.Оюунгэрэл: Итгэл алдарч, бэтгэрч явсан гомдлыг шүүх тайллаа

    Дорноговь аймгийн Замын-Үүд сумын III багийн иргэн Ц.Оюунгэрэл зам тээврийн ослоор хүүгээ алдаж, жил гаруй хугацаанд хуулийн байгууллагаар явжээ. Тэрбээр “Цаг бусаар хүүгээсээ хагацаж, өнчирч үлдсэн гурван нялх амьтны төлөө жил гаруй хуулийн байгууллагын үүд сахилаа. Хуулийнханд итгэл алдарч, бэтгэрч явсан гомдлыг минь шүүх тайллаа. Шүүхийн шийдвэрийн ачаар өнчирч үлдсэн гурван ач минь идэх хоолтой, унтах байртайгаа үлдэх нь” гэж …

  • 13 January

    ТТЭНН-ын дарга Г.Уянга: Одоо бол Монгол нэг болох цаг!

    УИХ-ын гишүүн С.Жавхлан ТТЭНН-аас УИХ-ын гишүүдэд албан бичгээр тавьсан хүсэлтийг хүлээн авч Ерөнхийлөгчийг огцруулах ажиллагааг УИХ дээр эхлүүлж амилуулсныг олон нийт дэмжиж байгаад талархаж байна. Уг асуудал одоо С.Жавхлан гишүүний гардан авч явах үйл хэрэг боллоо. Гишүүндээ амжилт хүсэхийн сацуу боломжит бүхий л хэлбэрээр дэмжиж хамтран ажиллах үүрэг та бидэнд үлдлээ. Үндсэн хуульд заасанчлан үнэхээр ЗАСГИЙН БҮХ ЭРХ ГАГЦХҮҮ АРД …

  • 13 January

    Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан УИХ-ын дарга мэндчилгээ дэвшүүллээ

    Бүрэн эрхт Монгол Улсын эрхэм хүндэт иргэд ээ, Та бүхэндээ Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойн тэгш дүүрэн, хүндэтгэлт баярын мэндийг өргөн дэвшүүлье. Өдгөөгөөс 25 жилийн тэртээ Монголын төрт ёсны түүхэнд тодоор тэмдэглэгдэн үлдэх нэгэн чухал үйл хэргийг монголчууд бүтээсэн билээ. Энэ бол монголчууд шинэ Үндсэн хуулиа баталж, улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж, хүний эрх, …

  • 13 January

    Хориодхон хоногийн дараа охид, эмэгтэйчүүд айдасгүй болно

     “Аав архи уучихсан бол яана аа”, “Аав аа намайг бас ээжийг минь битгий зодооч”, “Аав аа та дахиж архи уухгүй тийм ээ” гэх зэргээр бяцхан хүүхдүүд аавыгаа аргадаж, учирлан гуйх нь өрөвдөлтэй. Энэ бол хаалттай хаалганы цаана өрнөдөг гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн туйлын хүсэл. Энгийнээр тайлбарлавал эхнэр нөхрийн зодоон цохион. Гэр бүлийн хүчирхийллийн гол хохирогч нь өөрийгөө хамгаалж чадахгүй …

  • 13 January

    Тархи судасны мэс заслыг монголдоо хийж байна

    Манай улсын эрүүл мэндийн салбарт сүүлийн жилүүдэд хийгдээд байгаа технологийн шинэчлэлийн хүрээнд, Мянганы Сорилын Сангийн санхүүжилтээр УГТЭ хамгийн сүүлийн үеийн тархи, зүрхний судсан дотуурх оношилгоо эмчилгээний ангиографийн аппарат суурилуулагдсан бөгөөд дээрх аппарат тоног төхөөрөмжийн тусламжтайгаар тархи, зүрхний судсан дотуурх мэс заслын технологийг  мэргэжилтнүүд цаг алдалгүй эх орондоо нутагшуулж чадлаа. Дээрх судсан дотуурх мэс засал нь гуяны арьсан дээр 0.5 мм …

  • 13 January

    103 шугамаар дамжуулан өдөрт 770 хүүхэд үйлчилжээ

    БГД, ЧД, СБД-ийн Эрүүл мэндийн төвийн харьяанд байсан хүүхдийн түргэн тусламжийн дуудлагыг өчигдрөөс эхлэн Нийслэлийн түргэн тусламжийн төвийн бүтцэд шилжүүлж, 103 шугамаар үнэ төлбөргүй авдаг боллоо. Ингэснээр иргэдэд, ялангуяа хүүхдэд үзүүлэх түргэн тусламжийн үйлчилгээний чанар хүртээмж нэмэгдэх юм. Тус шугамаар дамжуулан Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс эхний өдөр 598 хүүхдэд утсаар зөвлөгөө өгч, 172 хүүхдэд дуудлагаар үйлчилж, 12 хүүхдийг эмнэлэгт хүргэн …

  • 13 January

    Ц.Элбэгдорж: Утаан дээр улстөржихгүй, бүгдээрээ ойлголцоод үндэсний зориг бий болгоод ажиллая

    Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд “Нийслэлийн агаар, орчны бохирдлын тухай” сэдвээр сэтгүүлчидтэй уулзан үг хэлж, тэдний асуултад хариулав. Нийслэлийн агаар, орчны бохирдлын асуудлаар өчигдөр Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл өргөтгөсөн хуралдаан  хийж зөвлөмж гаргасан билээ. Зөвлөмжийг хэрэгжүүлэх чиглэлээр сэтгүүлчид, төрийн болон ТББ, иргэд, олон нийт хэрхэн хамтарч ажиллах талаар Монгол Улсын Ерөнхийлөгч  ийнхүү уулзалт хийсэн юм. Уулзалтад УИХ-ын гишүүн, БОАЖ-ын …

  • 13 January

    Дуучин бүсгүй тоглолтондоо зориулж 20кг туржээ

     Дуучин бүсгүй тоглолтондоо зориулж 20кг жин хассан тухайгаа өөрийн цахим хуудсандаа нийтлэсэн нь сүүлийн өдрүүдэд сошиал ертөнцөд шуугиан тариад байгаа. Тодруулбал нийтийн дууны урлагийн цөөн тооны гэр бүлийн хос уран бүтээлчдийн нэг болох дуучин Э.Ууганбаяр, Э.Түвшинсайхан нар “Хайрын бэлэг” нэртэй анхны бие даасан тоглолтоо хийхээр төлөвлөж бэлтгэлдээ оржээ.    Бэлтгэлийн явцад дуучин бүсгүй маань 20кг жин хасч чадсан бөгөөд тун …

  • 13 January

    Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний хороо хуралдлаа

    НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 2011-2020 оныг “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын жил” болгохоор зарлаж, Монгол Улсын Засгийн газраас Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний хороо байгуулсан билээ. Тус хорооны ээлжит хуралдааныг Зам, тээврийн хөгжлийн яамнаас өнөөдөр зохион байгуулж, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах стратеги хэрэгжүүлэх зорилтоо танилцууллаа. Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат энэхүү хороог ахладаг бөгөөд тэрээр цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээнийхээ …

  • 13 January

    Бөмбөг дэлбэлнэ гэж сүрдүүлсэн АНУ-ын иргэнийг торгоод суллажээ

    “Централ Тауэр”-т гадаадын иргэн тэсрэх бөмбөг дэлбэлнэ хэмээн заналхийлсэн хэрэг өнгөрсөн даваа гаригт гарч, тус барилгыг цагдаа, онцгойгийнхон хамгаалалтад авч, шуурхай ажилласан. Сэжигтнийг анх Данийн иргэн гэж байсан ч шалгалтаар АНУ-ын иргэн, 52 настай Майкл гэгч байсныг хууль хяналтынхан тогтоосон. Мөн энэ хэргийг Цагдаагийн байгууллагаас Тагнуулын ерөнхий газарт шилжүүлсэн юм. Түүнчлэн цагдаа болон тагнуулын байгууллагын шалгалтаар “Централ тауэр”-аас ямар нэгэн …

  • 13 January

    Налайх дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн 4-р хуралдаан боллоо

    Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн 4-р хуралдаанд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Нэргүй, Засаг дарга  Ч.Раднаабазар, ИТХ-ын төлөөлөгч нар, ЗДТГ-ын дарга Ж.Алтангэрэл, ЗДТГ-ын төрийн сангийн хэлтсийн дарга Г.Бат-Очир,   Газрын албаны дарга М.Давааням, холбогдох албан хаагчид оролцлоо.             Хуралдаан  90,47%-ийн ирцтэйгээр дүүргийн Орон Нутгийн Хөгжлийн Сангийн Хөрөнгөөр хийх ажлын жагсаалтанд өөрчлөлт оруулах тухай, дүүргийн 2017 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай …