Мэдээ мэдээлэл

January, 2017

  • 9 January

    Агаарын бохирдлыг бууруулахад иргэн таны оролцоо “технологийн үзэсгэлэн “өнөөдөр болно

    БОАЖЯ, нийслэлийн ЗДТГ хамтран  энэ сарын 9, 10-ны өдрүүдэд Агаарын бохирдлыг бууруулахад иргэн таны оролцоо “Технологийн үзэсгэлэн”-г Монголын Үндэсний  Худалдаа Аж Үйлдвэрийн танхимын үзэсгэлэнгийн зааланд зохион байгуулах гэж байна. Дулаан алдагдал болон  агаарын бохирдлыг бууруулах технологийн шийдлүүдийг танилцуулах  зорилготой уг үзэсгэлэнд 50 гаруй аж ахуйн нэгж оролцохоор бүртгүүлээд байна. Агаарын чанарыг сайжруулах бүсийн айл өрхүүдийн шөнийн цахилгааны тарифыг тэглэсэнтэй холбогдуулан …

  • 9 January

    Э.Бат-Үүл, Баабар, Да.Ганболд нар АН-ын удирдлагыг бүхэлд нь залуу үедээ шилжүүлэхийг уриаллаа

    Уриалга Монголын ард түмэн, эх орноо ардчилал эрх чөлөөний замаар хөгжүүлэхийг эрмэлзэгч иргэд ээ Ардчилсан намын гишүүд дэмжигч нар аа Бид, Монголын ардчиллын тулгын чулуу болж анх байгуулагдсан гурван намын анхны дарга нарын хувьд та бүхэндээ хандаж байна. Бид, өнөөгийн АН болж нэгдсэн тэргүүлэх гурван намын анхны албан ёсны тэргүүний хувьд та бүхэнд хандаж байна. Бид, ардчиллын зарчмыг эх орондоо …

  • 9 January

    Турк улсад оршин сууж буй монгол иргэдийг сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна

    Турк Улсын Измир хотын шүүхийн байрны өмнө 2017 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр Турк Улсын хоёр алан хядагч цагдаа нарын өмнөөс гал нээж, автомашин дэлбэлсэн хэрэг гарчээ. Халдлагын үеэр нэг цагдаа, нэг шүүхийн ажилтан амиа алдаж, цагдаа, энгийн иргэн нийлсэн 11 хүн шархадсан байна. Шинэ оны өмнө болон он гарснаас хойш Истанбул, Измир зэрэг Турк улсын томоохон хотуудад галт …

  • 9 January

    УИХ-ын гишүүн Б.Жавхлан: Хөгжлийн банкны хуулийг шинэчилнэ

    Хөгжлийн банкны тухай хууль эрх зүйн орчныг 2011 онд гаргасан, одоо энэ хуулийн 50 гаруй хувийг дахин шинэчлэнэ гэсэн мэдээлэл байна. Та энэ хуулийн төслийг санаачилсангишүүний хувьд мэдээлэл өгнө үү. Сүүлийн үед ХБ-ны асуудлыг тойрсон 3 багц асуудал явж байгаа. Нэгдүгээрт: 8, 9 сард тус банканд хийгдсэн шалгалтын дүн. Хоёрдугаарт: ХБ-тай холбоотой зарим арга хэмжээнүүдийг авахтай холбогдуулсан УИХ-ын тогтоолын төсөл …

  • 9 January

    Тээврийн хэрэгслийн албан татвар хураалт өнөөдөр эхэлж байна

    Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөрийг хураах ажил өнөөдрөөс эхлэн хурааж эхэллээ. “Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журам”-ын дагуу авто тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг улсын дугаарын сүүлийн тооноос хамаарч тухайн сардаа амжиж төлнө үү. Нийслэлд бүртгэлтэй бүх төрлийн авто тээврийн хэрэгсэлийн …

  • 9 January

    Утааны эсрэг тэмцэгчдэд та бидний тусламж хэрэгтэй байна

    “Утааны эсрэг ээж аавууд” нэгдэж 1 дүгээр сарын 28-ны өдөр дахин жагсахаар болоод байгаа. Тэд дуу хоолойгоо төр засагт хүргэж, яаралтай арга хэмжээ авч өгөхийг шаардах юм. Гэхдээ аливаа үйл ажиллагаа, жагсаал, цуглааныг зохион байгуулахад хүндрэл бэрхшээл үргэлж тулгардаг. Дээрээс нам, улс төрийн захиалгатай жагсаал цуглаанд энэ хүндрэл бэрхшээл хамааралгүй байх л даа. Гэвч өөрсдийн итгэл, сэтгэлээрээ нэгдэж, үр хүүхдээ …

  • 9 January

    Хятадын банкинд Төлөөлөгчийн газар байгуулах эрх олгожээ

    Монголбанкны Захирлуудын зөвлөл энэ сарын 05-нд хуралдаж, БНХАУ-ын Үйлдвэр худалдааны банк (Industrial and Commercial Bank of China) буюу ICBC банкинд Улаанбаатарт Төлөөлөгчийн газар байгуулах зөвшөөрөл олгохоор шийдвэрлэсэн байна. Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа банкны тухай хуулиар гадаадын хөрөнгө оруулалттай банк Монголд үйл ажиллагаа явуулах эрх хүсвэл асуудлыг нь УИХ, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх ёстой. Харин банкны төлөөлөгчийн газрыг нээх эрх …

  • 9 January

    ЭМ-ийн сайд А.Цогцэцэг хотын дарга С.Батболдод албан тоот хүргүүллээ

    Нийслэлийн хэмжээнд амьсгалын замын цочмог халдвар, томуу, томуу төст өвчин эрс нэмэгдэж, амбулаторийн үзлэгийн 13-17 хувь, хүүхдийн түргэн тусламжийн дуудлагын 56 хувийг тус тус эзэлж, хүүхдийн орны ачаалал 79.3 хувиар хэтэрсэн нь хязгаарлалтын арга хэмжээ авах хэмжээнд хүрсэн байна. Үүнтэй холбогдуулан Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдод албан тоот хүргүүллээ. Нийслэл хотод томуу, томуу …

  • 9 January

    “Хар жагсаалт”-д орсон ЭСЯ-дыг Ерөнхийлөгч хамгаалж хүчрэх үү?

    -Татан буугдах “хар жагсаалт”-д орчихоод байгаа Бразил дахь Монгол Улсын ЭСЯ бол Латин Америкийг тэр чигээр нь хариуцдаг газар. Бразил, Латин Америкт цөөхөн монголчууд аж төрдөг байж болох ч BRICS-т ач холбогдол өгч нэгэнт байгуулсан ЭСЯ-ыг татан буулгах нь оновчтой биш- Монгол Улсын Ерөнхийлөгч “тэргүүн зэргийн дипломатч”. Яагаад гэвэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд “Гадаад харилцаанд Монгол …

  • 9 January

    Пак Гын Хэг эсэргүүцсэн лам өөрийгөө шатаалаа

    БНСУ-ын анхны эмэгтэй Ерөнхийлөгч Пак Гын Хэ найздаа хэт итгэсний улмаас албан тушаалаасаа буухад хүрсэн. Түүний найз Чой Сун Сил гэгч нь Ерөнхийлөгчтэй дотно байдлаа ашиглан БНСУ-ын томоохон корпорациудаас их хэмжээний хөрөнгийг хандив нэрийдлээр өөрийн байгуулсан сандаа төвлөрүүлж байсны зэрэгцээ төрийн нууц баримт бичгийг засварлаж байсан нь илэрсэн. Үүний улмаас сөрөг хүчнийхэн болон ард иргэд өргөн хүрээг хамарсан эсэргүүцлийн жагсаал …

  • 9 January

    Нийслэлийн эмнэлгүүд хүүхдэд зориулж нийт 596 ор нэмэлтээр гаргажээ

    Амьсгалын замын цочмог халдвар ихэсч байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар болон албаны бусад хүмүүс Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт очиж ажиллалаа.   Энэ сарын 06-ны мэдээллээр, нийслэлийн харьяа эмнэлгүүдийн орны ачаалал 25.0 хувиар нэмэгдсэн буюу 1871 орон дээр 2338 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдгээрийн 1415 нь хүүхэд …

  • 9 January

    Өнөөдөр болох үйл явдал

    Өнөөдөр буюу 2017 оны нэгдүгээр сарын 09-ний даваа гарагт болох зарим үйл явдлын тоймыг хүргэж байна. СПОРТЫН ТӨВ ОРДОН 11.00 цагт: Гавьяат тамирчин Б.Гангаамаа сэтгүүлчидтэй  уулзалт хийнэ. Тэрээр Антарктид тивийн ноён оргил Винсон Массив (4897 м)-т гарснаар олон жилийн хугацаанд үргэлжилсэн “Seven Summit” мөрөөдлөө гүйцээгээд байна. Уулзалт Спортын төв ордны хурлын танхимд болно. ОЮУНЫ ӨМЧ, УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР 11.00 цагт: …

  • 9 January

    Улаанбаатарт өдөртөө 16-18 хэм хүйтэн байна

    Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр буюу 9-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч хүйтний эрч чангарахыг анхааруулж байна. 2017 оны 01 дүгээр сарын 09-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Хангайн уулс, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. …

  • 8 January

    Ардчилсан намын суурь хөдөөд “оршин” байна

    Говь-Алтай аймгийн сүлд нь ариун цагаан өнгийн бадам цэцэг суурьтай, төгөсгөлгүй үргэлжлэн дэлгэрэх түмэн наст хээгээр хөвөөлсөн, мөнх тэнгэрийг бэлгэдсэн дугариг хөх дэвсгэртэй. Говь-Алтай аймаг бол нутаг дэвсгэрийнхээ хэмжээгээр улсдаа хоёр дугаарт орно. Ийм том аймгийн иргэд нь Ардчилалдаа хайртай, Ардчиллын үнэ цэнийг мэдэрдэг, Ардчиллын суурьтай ард түмэн юм. Билэгдэл агуулгаараа жинхэнэ хүн мөстэй, хүн чанартай гайхамшигтай хүмүүстэй аж. Ер …

  • 7 January

    160 мянган гишүүний сонголтоор Ардчилсан намын дарга “тодорно”

    Ардчилсан намын даргын сунгаа орон нутагт үргэлжилж байгаа. Ийнхүү ажлын хүрээнд орон нутагт суугаа намын гишүүд нь ихээхэн баярлан хүлээн авч байгаа. Учир нь УИХ-ын сонгуулийн ялагдлын ард намын даргыг сонгох нь хамгийн чухал сонголтуудын нэг бөгөөд үүнийг газар дээр нь иргэдтэй уулзаж шийдвэрлэж байгаад ард түмэн бахархалтайгаар хүлээн авч байгаа юм. Намын даргад нэр дэвшиж байгаа Л.Гантөмөр, С.Эрдэнэ, Н.Алтанхуяг, …