БНСУ-ын ХЗЯ-ны Цагаачлалын алба тус улсад визний хугацааг хэтрүүлэн хууль бусаар оршин суугаа гадаадын иргэдийг сайн дураараа эх орондоо буцсан нөхцөлд БНСУ-д буцаж ирэхэд нь визний болон хилийн хоригоос чөлөөлөх өршөөлийн аяныг 2016 оны 4 дүгээр сарын 1-нээс эхэлж явуулсан бөгөөд 2016 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл сунгасан байна. Энэхүү аянд хуурамч бичиг баримтаар Солонгост ирсэн иргэд мөн хамрагдах …
Мэдээ мэдээлэл
December, 2016
-
14 December
Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр Японы “Шарп” корпорацтай хамтарч ажиллана
Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан Японы “Шарп” корпорацийн Эрчим хүчний шийдэл салбарын ерөнхий менежер Тацуяа Сатотой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Уг санамж бичгийн хүрээнд Багануур дүүрэгт 20 мВ бүхий хүчин чадалтай нарны цахилгаан станц байгуулж, тухайн бүс дэх айл өрхүүдийг эрчим хүчээр хангах аж. Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсны …
-
14 December
Хотын дарга С.Батболд Хүүхдийн эмнэлгийн нөхцөл байдлын талаарх мэдээлэлтэй танилцлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд дүүргүүдийн хүүхдийн эмнэлгийн нөхцөл байдлын талаарх мэдээлэлтэй танилцлаа. Энэ үеэр нийслэлийн Эрүүл мэндийн газрын хэлтсийн дарга Т.Хулан “Өнгөрсөн долоо хоногт нийт 97 мянган иргэн эмнэлэгт хандсаны дийлэнх нь томуу, томуу төст өвчинтэй холбоотой. Яг одоогийн байдлаар томуугийн вирус гарч ирээгүй байгаа ч бид бүхэн бэлтгэлийг хангаж ажиллаж байна. Эмнэлгийн үзлэгт хамрагдсан иргэдийн …
-
14 December
Л.Мөнхтүшиг: Урт хугацаанд монгол иргэдийг визээс чөлөөлөхийг хүссэн
ГХЯ-ны Консулын газрын дэд захирал Л.Мөнхтүшиг өнөөдөр сэтгүүлчидтэй уулзах үеэрээ, “Улаанбаатар хот дахь АНУ-ын ЭСЯ-наас монгол иргэдэд олгож буй визийн ярилцлагын цаг авахад 2 хүртэл сар хүлээгдэж буйг анхааралдаа авч, консулын ажилтны орон тоогоо нэмэгдүүлэх хүсэлтийг америкийн талд тавьсан” хэмээн мэдэгдлээ. Энэ сарын нэгэнд Вашингтон хотноо болсон Монгол Улсын ГХЯ, АНУ-ын Төрийн департамент хоорондын XI зөвлөлдөх уулзалтын үеэр АНУ-д богино …
-
14 December
Улаанбаатарт өдөртөө 14 хэм хүйтэн
Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч өдөртөө бага зэрэг суларна. 2016 оны 12 дугаар сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хагаст зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр. Дархадын хотгороор 22-27 хэм, Увс нуурын хотгор болон Идэр, …
-
13 December
Зам тээврийн хөгжлийн яам дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжинэ
Зам, тээврийн хөгжлийн яамныхан өнөөдөр ээлжит шуурхайгаа хуралдуулж хэд хэдэн асуудлыг онцлон хэлэлцжээ. Мөн өнгөрсөн шуурхайгаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтүүдээ хэлэлцэж, тулгамдаад буй асуудлуудыг хэрхэн шийдвэрлэсэн талаар холбогдох газрын дарга нар болон харьяа байгууллагын дарга нар тайлагнав. Өнөөдрийн шуурхай хуралдааны үеэр Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат дотоодын үйлдвэрлэгч болон хувийн хэвшлийнхнийг бодлогын яам дэмжих шаардлагатай талаар хуралдааны үеэр онцоллоо. Тэрээр …
-
13 December
Савласан цагаан будаа, элсэн чихэр, шар будааг худалдан авахгүй байхыг анхааруулж байна
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь “Заан” нэрийн цагаан будаа, элсэн чихрийн барааны тэмдэг, сав баглаа боодлыг хуурамчаар худалдаалж байгаа тухай өргөдлийн дагуу Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхэлж байгаа “Нарантуул” олон улсын худалдааны төв, “Дүнжингарав” худалдааны төв, “Барс” захуудад хяналт шалгалт хийлээ. Хяналт шалгалтаар “Нарантуул” олон улсын худалдааны төв, “Дүнжингарав” худалдааны төвд “Заан” нэрийн цагаан будаа, элсэн чихрийн сав …
-
13 December
С.Е. Донской болон ОХУ-ын төлөөлөгчдийг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд, Орос, Монголын Засгийн газар хоорондын комиссын хэсгийн дарга С.Е.Донскойг хүлээн авч уулзлаа. Монгол-ОХУ-ын Засгийн газар хоорондын Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн комиссын XX хуралдаан өнөөдөр эхэлж буй юм. Уулзалтын эхэнд Монгол Улс, ОХУ-ын харилцаа, хамтын ажиллагаа Стратегийн түншлэлийн түвшинд хүрч амжилттай хөгжиж байгааг дурдаж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг …
-
13 December
Налайх дүүрэгт “Хууль сурталчилах өдөрлөг” боллоо
Өнөөдөр Налайх дүүрэгт “Хууль тогтоомж сурталчилах” нээлттэй хаалганы өдөрлөг боллоо. Уг өдөрлөгийг Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас дүүргийн ИТХ болон Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Шүүх, Цагдаагийн хэлтэс, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэг, Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Хууль зүйн туслалцааны төв зэрэг байгууллагуудтай хамтран зохион байгуулсан юм. Өдөрлөгийн нээлтэнд дүүргийн ГХУСАЗЗ-ийн дарга, ИТХ-ын дарга Б.Нэргүй, ГХУСАЗЗ-ийн дэд …
-
13 December
Хотын дарга “Кореа смарт карт ” компанийн ерөнхийлөгчтэй уулзлаа
БНСУ-ын “Кореа Смарт Карт” компанийн Ерөнхийлөгч Чой Дэ Сан Улаанбаатар хотын нийтийн тээврийн салбарт хэрэгжүүлж байгаа төслийн үйл ажиллагаатай танилцахаар манай улсад ажиллаж байна. Өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд болон нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү нар түүнтэй уулзлаа. Ерөнхийлөгч Чой Дэ Сан хэлэхдээ “”Улаанбаатар смарт карт” компани нийслэлтэй хамтран …
-
13 December
Эдийн засгийн бодлогын зөвлөл анхдугаар хурлаа хийлээ
Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн бодлогын зөвлөл анхдугаар хуралдаанаа хийлээ. Хуралдаанд хөгжлийн бодлого, зорилтын талаар Ерөнхий сайдын ахлах зөвлөх Н.Энхбаяр товч мэдээлэл хийж, тулгарч байгаа хүндрэлийг даван туулах арга зам, макро эдийн засгийг тогтворжуулах, хөрөнгө оруулалтын орчин зэргийн талаар ярилцлаа. Бодлогын зөвлөл хуралдааныхаа давтамжийг ойртуулахаас гадна нэг хурлаар тухайлсан нэг асуудлыг хэлэлцэн зөвлөмж гаргаж байхаар тогтлоо. Эдийн засгийн …
-
13 December
Н.Нямхорлоо: Салют цацруулагч, бенгалын гал зөвшөөрөлгүй зарж буй, эсэхийг шалгаж байна
Пиротехникийн хэрэгсэл (салют, цацруулагч, бенгалын гал, тэсэлгээний бодис)- тэй холбоотой хяналт, шалгалтын талаар нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга, дэд хурандаа Н.Нямхорлоогоос тодрууллаа. -Шалгалт хэзээнээс эхлэх вэ? -Нийслэлийн хэмжээнд пиротехникийн хэрэгслийг гар дээрээс зөвшөөрөлгүй худалдахыг хориглосон. Үүнтэй холбоотойгоор “Пиротехникийн хэрэгсэл импортлох, ашиглах дүрэм” гарсан ч иргэд гар дээрээс зарах нь бий. Тиймээс нийслэлд үйл ажиллагаа явуулж буй …
-
13 December
Гудамж талбайн цэвэрлэгээ харицах хуваарийг 2017 оны 04 сарын 01-нийг хүртэл өөрчиллөө
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2016 оны 11 сарын 29-ний өдрийн А/154 тоот тушаалаар Улаанбаатар хотын цас мөсний цэвэрлэгээ хийх нийтийн эзэмшлийн гол гудамж, зам талбайн хуваарийг баталж, 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл мөрдөхөөр боллоо. Өөрөөр хэлбэл нийтийн эзэмшлийн 131 гудамжны 72 гудамж буюу 55 хувийг дүүргийн ТҮК болон хувийн хэвшлийн …
-
13 December
Хотын дарга гоц авьяастай таван настай хүүг “Харшийн сүлд модны наадам”-д урьлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд 14 хоног тутамд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонсдог. Энэ удаагийн уулзалт нийслэлийн Засаг даргын Тамгын газрын байранд боллоо. Хотын даргатай уулзахаар ирсэн эхний иргэн бол 5 настай З.Мөнх-Эрдэнэ хүү байлаа. Хүүгийн ээж Баянгол дүүргийн иргэн, англи хэлний багш Н.Жаргал хэлэхдээ “Миний хүү хоёр настайдаа бичиж, тоо бодож сурсан. Одоо ерөнхий боловсролын …
-
13 December
Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын бодлогын зохицуулалтыг хэрхэн хэрэгжүүлэх талаар хэлэлцүүлэг боллоо
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооноос өнөөдөр /2016.12.13/ НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030-ыг хэрэгжүүлэх бодлогын зохицуулалтыг хэрхэн хийх, институцийн оновчтой хувилбарууд” сэдэвт хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, тус Байнгын хорооны гишүүн М.Оюунчимэг, Б.Баттөмөр, Б.Ундармаа нар оролцов. Хэлэлцүүлгийг нээж Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн …