Мэдээ мэдээлэл

November, 2016

  • 3 November

    Аз жаргалтай гэр бүлд юу хэрэгтэй вэ

    АНУ, Их Британи, Шведийн хэсэг судлаачид гэр бүлийн аз жаргалтай амьдралд чухам юу шаардлагатай вэ гэдгийг тогтоожээ. Тэдний явуулсан санал асуулгад эрэгтэй, эмэгтэй хүмүүс оролцсон байна. Эхнэр, нөхрийн насны зөрүүний хувьд зургаан жилээс ихгүй байх ёстой аж. Гэхдээ эрдэмтэд таван жилийн зөрүүтэй байдлыг хамгийн тохиромжтой гэж үзэв. Мөн эрдэмтэд гэр бүлийн амьдралд аз жаргал гийхэд хүргэдэг өөр хүчин зүйлүүдийг ч …

  • 3 November

    ОХУ-ын ГХ-ны сайд С. Лавровт илгээсэн ГХ-ны сайд Ц.Мөнх-Оргилын илгээлт

     Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойг тохиолдуулан ОХУ-ын гадаад харилцааны сайд С.Лавровт илгээлт илгээв. ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД, ЭРХЭМСЭГ НОЁН С.В.ЛАВРОВ ТАНАА Москва хот Эрхэм хүндэт Сергей Викторович, Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийг ойг тохиолдуулан Монгол Улсын Гадаад харилцааны яамны нэрийн өмнөөс болон хувиасаа Танд болон …

  • 3 November

    Мармелад хамгийн “хоргүй” амттан

    Мармелад хэдий амттаны бүлэгт багтдаг ч гэсэн таны галбирт нөлөөлөхгүйгээс гадна сэтгэл санааг чинь сэргээх онцгой нөөцтэй гэвэл та итгэх үү. Үүүнийг эрдэмтэд баталжээ. Учир нь мармеладны найрлаганд агар-агар, пектин цэлцэгнүүр, алимны нухаш зэрэг ашигтай бүтээгдэхүүн бодисууд ордог байна. Агар-агар хэмээх бүтээгдэхүүн нь ургамлын гаралтай бөгөөд бурых и красных водорослей –ээс гаргаж авдаг. Энэхүү бодис нь бөөрний үйл ажиллагааг сайжруулдаг …

  • 3 November

    Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлагдлаа

    Монгол Улсын Их Хурлын 2016 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2016.11.03/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 47 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, 12 асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов. Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2016 оны аравдугаар …

  • 3 November

    Шадар сайдын харьяа агентлагууд 100 хоногийн ажлаа тайлагналаа

    УЛСЫН ОНЦГОЙ КОМИССИЙН ДАРГЫН ҮҮРЭГТ АЖЛЫН ХҮРЭЭНД ОБЕГ-ЫН ЧИГЛЭЛЭЭР: – Баян-Өлгий аймгийн Өлгий суманд 2016 оны 7 дугаар сард  болсон үерийн хор уршгийг цаг алдалгүй арилгаж иргэдийн хэвийн амьдрах нөхцлийг бүрдүүлэв. – 2016 оны эхний хагас жилд гарсан ой хээрийн түймэр, хүчтэй шуурганы  улмаас Баянхонгор, Дорнод, Сүхбаатар аймгийн орон гэргүй болсон айл өрхөд улсын нөөцөөс 100,0 сая төгрөгийн өртөг бүхий 40 гэр …

  • 3 November

    Коосэн Үндэсний технологийн хүрээлэн төлөөлөгчийн газраа нээнэ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Японы Коосэн Үндэсний технологийн хүрээлэнгийн ерөнхийлөгч Исао Танигучи болон холбогдох албаны хүмүүсийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Японы Коосэн Үндэсний технологийн хүрээлэн Монгол Улсад төлөөлөгчийн газраа нээх гэж буй талаараа нийслэлийн Засаг даргад дуулгаад, үйл ажиллагааныхаа талаар товч танилцуулав. “Япон орны хөгжлийн гол хөдөлгөгч хүч болсон Коосэн боловсролын системийн нэгдсэн удирдлагын …

  • 3 November

    Манай Улсад одоогоор 615 гадаадын иргэн зөвшөөрөлтэй амьдарч байна

    Гадаадын иргэн харьяатын газрын Виз зөвшөөрлийн газраас 2016 оны эхний 10 сарын байдлаар оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэдийн тухай  мэдээллийг өгч байна. Монгол Улсад суралцагчаар оршин суух зөвшөөрөлтэй 651 гаднын иргэн байна. Үүнд, БНСУ-ын 120, Япон улсын 45, ОХУ-ын 38, АНУ-ын 32, бусад улсын 96 иргэн байгаа бөгөөд үлдсэн нь БНХАУ-ын иргэд юм. Гадаадын иргэн харьяатын газраас хөдөлмөр эрхлэгчээр оршин суух зөвшөөрөл авсан гадаадын нийт …

  • 3 November

    НИТХ-ын дарга Ц.Сандуй БНСУ-ын Инчон хотын ИТХ-ын дарга Жэгал Вон Ёныг хүлээн авч уулзлаа

    НИТХ-ын дарга Ц.Сандуй БНСУ-ын Инчон хотын ИТХ-ын дарга Жэгал Вон Ён тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд НИТХ-ын дарга Ц.Сандуй ноён Жэгал Вон Ёныг Монгол Улсад тавтай морилохыг хүсээд Улаанбаатар, Инчон хоёр хотын хурлын байгууллагын хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар санаачлагатай ажиллаж байгаа Инчон хотын Иргэдийн Хурлын хамт олонд талархал илэрхийллээ. Тэрээр “Улаанбаатар, Инчон хот 2007 оноос найрамдалт хамтын ажиллагаагаа …

  • 3 November

    Ж.Батбаясгалан Азийн сайд нарын анхдугаар бага хуралд оролцож байна

    Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын анхдугаар бага хурлын нээлт өнөөдөр Энэтхэг улсын Шинэ Дели хотноо болж байна. Уг хуралд манай улсаас Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадрал, Нийслэлийн Ногоон  хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна. Энэхүү бага хурлаар өнгөрсөн онд болсон Дэлхийн гуравдугаар бага хурлаас НҮБ-ын гишүүн …

  • 3 November

    ОХУ-ын зүгээс цахилгаан эрчим хүчний салбарт хамтран ажиллах сонирхолтой байна

    ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны түр хамаарагч И.Н.Аржаев Эрчим хүчний дэд сайд Т.Гантулгатай уулзаж, салбарт барих бодлого үйл ажиллагаа, хийж хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрт хамтран ажиллах тухайд санал солилцлоо. Элчин сайдын яамны түр хамаарагч И.Н.Аржаев хэлэхдээ “Шинэ Засгийн газар байгуулагдсанаас хойш Монгол, Оросын харилцаа бүх түвшинд  сэргэж байна. Хоёр орны Засгийн газар хооронд айлчлалууд болж, хамтын ажиллагааны шинэ шатны тухайд санал …

  • 3 November

    Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөл хуралдлаа

    Нийслэлийн Засаг даргын дэргэдэх “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөл” өнөөдөр хуралдлаа. Хуралдааны эхэнд нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Эрдэнэсүрэн нийслэлийн Засаг даргын 2016 аравдугаар сарын 14-ны өдрийн А/727 дугаар захирамжаар шинэчлэгдэн баталсан зөвлөлийн гишүүдийг танилцууллаа. Зөвлөлийн хуралд оролцсон Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үндэсний холбооноос иргэний нийгмийн байгууллагуудын хийж хэрэгжүүлсэн ажил болон Засаг даргын 2017 оны төсвийн төсөлд өгөх …

  • 3 November

    Олимпийн медальтнуудад мөнгөн шагнал олголоо

    Бразилийн Рио-Де-Жанейро хотноо болсон Зуны олимпийн XXXI наадам, Паралимпийн XV наадмаас медаль хүртсэн тамирчид, дасгалжуулагчдад Засгийн газрын мөнгөн шагнал гардуулах ёслол Төрийн ордонд боллоо. Олимпын мөнгөн медальт, гавъяат тамирчин Д.Сумъяа, Олимпын хүрэл медальт Д.Отгондалай, Паралимпийн наадмын хүрэл медальт Б.Ууганхүү, Э.Содномпилжээ, дасгалжуулагч Б.Нарантуяа, Д.Батсүрэн, Ш.Энхсайхан нарын мөнгөн шагналыг Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь нар …

  • 3 November

    Өртөг багатай бохирын системийг ХУД-ийн 5 дугаар хорооныхон дэмжиж байна

    Нийслэл хот болон аймгуудын айл өрхийн ердийн нүхэн жорлон, угаадас, ахуйн бохир ус нь хөрсний бохирдлыг бий болгохоос гадна, орчны эрүүл ахуйн таагүй нөхцлийг бий болгож, үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц болоод байна. Хөрсний бохирдол жилээс жилд улам бүр нэмэгдэж, зарим газар халдварт өвчин гарч хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдсөөр байна. Мөн “Бохир ус цэвэрлэх байгууламжууд” нь усны нөөцийг …

  • 3 November

    “Кирил үсгийн дүрэм”-ийг баталгаажууллаа

    Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн 2016 оны есдүгээр сарын 06-ны өдрийн 05 тоот тогтоол батлагдсантай холбогдуулан   11-р сарын 1-ны өдөр БСШУС-ын сайд Ж.Батсуурь мэдээлэл хийлээ. Тус тогтоолд Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын 1983 онд гаргасан “Монгол үсгийн дүрмийн толь”, түүнд хавсаргасан “Монгол үсгийн дүрэм”-ийг баталгаажуулан дагаж, мөрдөхөөр тусгажээ. Өөрөөр хэлбэл, Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын “Монгол үсгийн дүрэм”-ийг цаашид баталгаажуулан тогтвортой дагаж, мөрдөнө гэдгийг …

  • 3 November

    Одуудын хүүхэд насны торгон агшин

    Emilia Clarke Sophie Turner Jacob Anderson Lena Headey Carice Van Houten Charles Dance Diane Rigg Richard Madden Kristian Nairn Aidan Giilen Maisie Williams Peter Dinklage