Мэдээ мэдээлэл

November, 2016

  • 2 November

    “Бидний дуунууд 2016” тоглолт энэ сарын 11-нд болно

    МЗЭ-ийн шагналт яруу найрагч Л.Гаваасүрэн МУУГЗ хөгжмийн зохиолч Д.Цэцэрлэг нарын “Бидний дуунууд 2016” тоглолт Монгол бөхийн өргөөнд тоглогдохоор болжээ.  Тоглолтонд нийтийн болон рок попын шилдэг хамтлаг дуучид оролцоно. Энэ сарын 11-нд ганцхан удаа тоглогдох энэхүү тоглолтонд үзэгч та бүхний хүрэлцэн ирэхийг урьж байна.

  • 2 November

    Халзан түнжүүг нууранд нь буцаан тавьлаа

    Иргэн П.Жүгдэрнамжилын ирүүлсэн мэдээллийн дагуу хотын барилгажсан талбайд гэмтэж, хаягдсан “Халзан түнжүү” хэмээх усны шувууг нийслэлийн Байгаль орчны газрын ажилтнууд  хамгаалалтад авч, малын эмч дуудаж  үзүүлэхэд өрөөсөн жигүүр нь гэмтсэн байв. Гэмтсэн жигүүр нь бороолон эдгэж байсан тул Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр, Бэлийн голоос үүдэлтэй цэнгэг уст нууранд аваачиж тавихад галуун сүрэгт нэгдэж усандаа сэлэн үлдлээ. “Халзан түнжүү” нь Ази, Европ, Австрали, Африкийн цэнгэг уст …

  • 2 November

    Онцгой байдлын газрын эмч, сэтгэл зүйчдэд зориулсан сургалт үргэлжилж байна

    Төв, орон нутгийн Онцгой байдлын газар, анги, байгууллагын эмч-сэтгэлзүйчдэд зориулсан сургалт хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Уг сургалт нь Онцгой байдлын албаны эмч-сэтгэлзүйчдэд аврагч, гал сөнөөгчдийн сэтгэлзүйн бэлэн байдал болон гамшигт нэрвэгдэгсдийн сэтгэлзүйн хямрал, айдас түгшүүр гэх мэт нөхцөл байдлыг даван туулах арга аргачлал, сэтгэлзүйн аливаа бэрхшээлтэй асуудалд мэргэжлийн тусламж зөвлөгөө үзүүлэх мэдлэг, хандлага, ур чадварыг эзэмшүүлэх зорилготой юм. Сургалт …

  • 2 November

    Та ямар энергитэй хүн бэ

    Энерги гэдэг нь амьдрал хөдөлгөөнийг үүсгэгч хүч юм. Орчлон хорвоо ба түүндорших бүх зүйл энергитэй байдаг. Бодис эд эс, атом молекул бүр энергитэй. Амьд бүхэн амьсгалж, хооллож, хөдлөж, гаднах ертөнцтэй болон байгальтай шууд харьцдаг бол амьгүй болон хөдөлгөөнгүй оршидог бүхэн нь өөрийн гэсэн дотоод бүтэцийн энергээр байгальтай харьцаж байдаг. Хүн гэдэг бол зөвхөн нүдэнд үзэгдэх мах бодь төдий биш юм. …

  • 2 November

    ”Увс”-ын фракцын тэргүүн хатагтай Г.Алтан давхар дээл өмсөнө

    Улс төр дахь “Увс”-ын фракцын тэргүүн хатагтай Алтангийн талаархи мэдээлэл сүүлийн үед олны анхаарлын төвд байгаа.Түүнийг Эрдэнэт үйлдвэрийн захирлаар сууж Төрийн банкийг хувьчилж авна хэмээж байгаа юм.   Г.Алтан 2010 онд Увс аймгийн нэр дээр МАН-ын бага хурлын гишүүн болж байсан. Мөн МАН түүнд чамлахааргүй их хэмжээний өртэй гэгддэг. Харин хамгийн сүүлийн үеийн баттай эх сурвалжийн мэдээллээр арван гурван мэхтэй Г.Алтан хатагтайн “Алтжин” компани …

  • 2 November

    Архинд толгойгоо мэдүүлсэн 10 алдартан

    1. Самуэль Л.Жексон Самуэль Л.Жексон бол бүх цаг үеийн хоёр дахь хамгийн өндөр орлоготой жүжигчин юм. Гэсэн ч тэрбээр өөрийн жүжигчний карьерынхаа ихэнх цаг хугацааг согтууруулах ундаа болон мансууруулах бодисын нөлөөн дор өнгөрүүлж байгаа юм.   2. Базз Алдрин   Саран дээр анх хөл тавьсан АНУ-ын сансрын нисгэгч Нейл Армстронгийн багийн анд, саран дээр мөрөө үлдээсэн хоёр дахь хүн бол …

  • 2 November

    Иргэдийн ая тухтай, аюулгүй байдалд холимог тээвэр чухал ач холбогдолтой

    Зам тээврийн хөгжлийн яам шинэчлэн байгуулагдаад 100 гаруй хоногийн хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд тээврийн салбарын хөгжил, аюулгүй байдал иргэдийн ая тухтай зорчих тал дээр түлхүү анхаарал хандуулж эхэлжээ. Тухайлбал Монгол болон ОХУ Улаан-Үүдийн чиглэлд холимог тээврийн коридорыг нэвтрүүлэх туршилтыг амжилттай эхлүүлээд байна. Улаанбаатар-Сэлэнгэ-Улаан-Үд чиглэлд төмөр зам болон улс хоорондын автобусаар зорчих холимог тээврийн үйлчилгээг өнгөрсөн амралтын өдрүүдэд туршилтаар эхлүүлэв. …

  • 2 November

    Пак Гын Хе-гийн туслахууд томоохон компаниудыг хандивын мөнгө өгүүлэхээр шахалт үзүүлж байсан эсэхийг шалгахаар болжээ

       Өмнөд Солонгос улсын Ерөнхийлөгч Пак Гын Хе нь бизнес эрхлэгч Чуй Сүн Шил-ийг албан бус туслахаараа ажиллуулж, түүнд төрийн нууцад хамаарах бичиг баримтуудыг дамжуулан өгч байсан хэрэгтээ бүх ард түмнээс уучлалт гуйсан юм.    Харин цагдаагийн газраас “Бизнес эрхлэгч Чуй Сүн Шил нь Ерөнхийлөгчтэй дотно харилцаатай байснаа ашиглан үндэсний хэмжээний урлаг спортыг дэмжих сайн дурын “Мир”, “К-спорт” нэртэй хоёр …

  • 2 November

    “Итгэл” уран сайхны кино дэлхийн азийн кино наадмаас “Үзэгчдийн нэрэмжит” шагнал хүртэв

    Азийн дэлхийн шилдэг кино наадам 10-р сарын 24-нээс 11-р сарын 1-ний хооронд болж өндөрлөсөн билээ. Тэгвэл тус кино  наадамд Итгэл уран сайхны кино өнгөрсөн сард нээлтээ хийсэн дариудаа  “Oscar”-ын шагналт, нэрт продюсер Андре Морган, “Hollywood School house”-ийг үүсгэн байгуулагч Феррис Вебе, Лос Анжелес хотын амбан захирагч Антонио Вилларайгоса зэрэг олон улсад нэр хүндтэй уран бүтээлчид, нийгмийн зүтгэлтнүүд хүндэт гишүүнээр тус, тус …

  • 2 November

    Н.Золжаргалын 3.7 тэрбумын асуудал юу болов оо, АТГ-ынхаан!

    Монголбанкны ерөнхийлөгчөөр өнгөрсөн дөрвөн жил ажилласан Н.Золжаргалын үед Монгол Улсын эдийн засаг утгаараа доройтсон. Өдгөө түүний буруутай үйлдлээс улбаатай ам.доллар, төгрөгийн ханшийн өөрчлөлт Монгол Улсыг элгээр эвхрүүлж байна. Өнгөрсөн дөрвөн жил Монголбанкийг удирдахаасаа илүү мисс охидуудтай орооцолдож явсан гэж хэвлэлээр олон удаа чичлүүлж явсан Н.Золжаргал өдгөө дэндүү том артайгаараа гайхуулж “Г.Уянга намайг АТГ-д шалгуулах юм гэсэн” юм яриад АТГ-аар шалгуулахгүй …

  • 2 November

    Онц аюултай гэмт хэрэгтэнд ял оногдууллаа

    Яллагдагч Б-нь 2009онд Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд согтуугаар 10 настай А-г хүчирхийлсэн, мөн согтуугаар хамтран амьдрагч У-ийн гэрт 2016 оны 01 дүгээр сарын 16-нд А-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар хөгжлийн бэрхшээлтэй биеэ хамгаалж чадахгүй байдлыг нь далимдуулан 10 литрийн бетонийг зэвсгийн чанартай хэрэглэн толгойн тус газар нь цохиж амь насыг нь хохироосон үйлдлүүдэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 …

  • 2 November

    Ордуудын мөнгөнд хандах хандлага /зурхай/

    “Мөнгийг олох нь авъяас, хадгалах нь ухаан, зөв үрэх нь урлаг юм”. Та мөнгөнд хэрхэн ханддаг вэ? Та мөнгө олох авъяастай юу? Мөнгө сайн олдог ч дэмий зүйлд үрвэл хэрэггүй биз ээ. Мөнгө гэх энэхүү “сайн боол, муу эзэн”-ний 12 ордны зурхайг хүргэж байна. Хонины ордныхон мөнгөнд шударга ханддаг Хонины ордныхныг магтахад тэд азаар бус, харин жинхэнэ хөдөлмөрөөрөө мөнгө олдог. Ангараг …

  • 2 November

    Ухаалаг төхөөрөмжүүд хүүхдийн нойронд муу

    Лондоны Хатан хааны коллежийн эрдэмтэд ухаалаг гар утас, төхөөрөмж, бусад гаджетүүдийг хэрэглэх нь хүүхдүүдийн нойронд тааруу нөлөөлөл үзүүлдэг гэсэн дүгнэлтэд хүрчээ. Эцэг, эх нь үдэш оройн цагаар хүүхдүүдээ дураар нь орхивол тэд нь нойргүйдэлд орох магадлал хоёр дахин өндөрсдөг байна. Их Британийн мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар хүүхдийн өрөөнд ухаалаг гар утас байгаа нь өөрөө түүний нойрны чанарт муугаар нөлөөлдөг аж. Судалгаагаар …

  • 2 November

    Олон улсын кино наадмаас АЖ Д.Мэндбаяр тусгай шагнал хүртлээ

    ОХУ-ын Бүгд найрамдах Башкортостан улсын нийслэл Уфа хотод энэ сарын 26-наас 28-ны хооронд зохион байгуулагдсан “Мөнгөн Акбузат” кино урлагийн наадам “Ээж” Монголын Уран сайхны киногоор нээжээ. Тус кино наадмын шүүгчид шилдэг эмэгтэй дүрийн тусгай шагналыг “Ээж” киноны гол дүрд тоглосон Монгол Улсын Ардын жүжигчин Д.Мэндбаярт олгосон байна. Шагналыг киноны зохиолч Б.Мөнхтуяа тус наадамд очиж төлөөлөн гардаж авсан байна. Түүнчлэн “Ээж” …

  • 2 November

    Өсвөрийн аврагчид орон нутгийн удирдлагуудад сургалт явуулна

    Дундговь аймгийн Өсвөрийн аврагч бүлгэмийн гишүүд “Монгол бахархлын өдөр”-өөр 2016-2017 оны хичээлийн шинэ жилийн анхны уулзалтаа зохион байгууллаа. Уулзалтаар Өсвөрийн аврагчид тус хичээлийн жилд хийх ажлын төлөвлөгөөгөө гаргаж, үе тэнгийнхнээсээ гадна ард иргэд, ажилтан албан хаагчид болон орон нутгийн удирдлагуудад хандан аюулгүй амьдрах, аюул ослоос урьдчилан сэргийлэхэд тустай сургалт, сурталчилгааны ажлуудыг зохион байгуулахаар боллоо. Мөн Онцгой байдлын газрын Гал түймэр …