Орж байна – Таагүй мэдээ авна. Ажил хэргийн хүрээнд алдаа гаргаж болзошгүй.
Хаалттай хаалга – Учраад буй саад бэрхшээлийг давж гарч чадахгүй.
Хавар ирлээ – Ажил үйлс бүтэмжтэй өрнөж, найз нөхдөөсөө дэмжлэг авна.
Эрт хавар болж байна, эсвэл оройтон ирж байна – Сэтгэл зовоосон асуудлууд гарна, үгүй бол алдагдалд орно.
Хавх тавьж байна – Зорилгодоо хүрэхийн тулд юу ч хийхээс буцахгүй.
Хавханд орчихсон бол – Дайснууд ялна.
Хэн нэгнийг хавхдан баривал – Дурын ажилдаа амжилт олно.
Хоосон хавх зүүдлэвэл – Ойрын ирээдүйд азгүйтэж болзошгүй.
Хадаас – Хэрүүл маргаанд орооцолдож болзошгүй.
Эмэгтэй хүн хадаас хадаж байна – Өрсөлдөгчөө ялна.
Хадаас хадаж байгаад хуруугаа цохичихлоо – Хэцүү байдалд орно.
Хад чулуурхаг газраар явж байна – Ойрын ирээдүйд бэрхшээл тулгарч болзошгүй.
Эд бараа бүхий хайрцаг онгойлгож байна – Хол газар аялах,, их ашиг олох.
Хайрцаг хоосон бол – Ажил алба бүтэлгүйтэнэ.
Дүүрэн мөнгөтэй хайрцаг – Таатай амралтыг илтгэнэ.
Хайч – Амраг хосууд хэрүүлтэй байх. Ажил хэргийн тухайд тодорхойгүй, бүрхэг байдал ноёрхоно.
Хайч хугалж байна – Та сэтгэлд нийцгүй даалгавраас зайлсхийж байгаагийн тэмдэг. Хугархай хайч – Өөрийн хувиа хичээсэн зангаас болж, найз нөхдөөсөө хагацаж болзошгүй.
Халим загас – Аюултай, хүчтэй дайсан ойр байна.
Халиманд хөөгдөж байвал – Сэтгэл санааны хямралд хүргэх маш том таагүй явдал хүлээж байна.
Үхсэн халим – Сэтгэл зовоох зүйлгүй боллоо.
Халгайн дундуур явж байна – Амжилтанд хүрнэ.
Түлэгдэж байна – Өөртөө сэтгэл дундуур байснаар бусдыг ч гомдооно.
Халуун ус
Халуун усны газар руу орж байвал – Найдваргүй байдалд нэг хэсэг өдөр орно.
Гарч байвал – Аятай таатай байдал өмнө чинь байна.
Биеэ угааж байгаа эмэгтэйчүүдийг харвал – Харамсал гуниг.
Эрчүүдийг харвал – Ядуурахын тэмдэг.
Таны орсон халуун усанд нүцгэн хүмүүс бүжиглэж байвал – Ноцтой өвчин тусахыг сануулж буйн тэмдэг.
Хүйтэн усанд орж байвал – Гэр бүлийн дотор таагүй байдал үүснэ.
Халуун усанд орж байвал – Амжилт, баяр баясгалангийн тэмдэг.
Хамба хилэн – Ажил үйлс өөдрөг бүтэмжтэй байна.
Хамба хилэн хувцас өмссөн – Удахгүй нэр алдрыг олно.
Шүүх дээр хэн нэгний ашиг сонирхлыг хамгаалж байна – Өөрийн ашиг сонирхолыг ирээдүйд хамгаална.
Өөрийнхөө хамрыг харж байна – Эхэлсэн ажлаа заавал дуусгана.
Жижиг хамар – Ажил төрөл бүтэл муутай байна.
Цус гарч байна – Азгүй явдал тохионо.
Залуу эмэгтэй өвгөнтэй ханилж байна -Өвчин зовлон, таагүй явдал учирна.
Ханиалган амьсгаа боох гээд хэцүү байна – Эрүүл мэнд сайнгүй байгаагийн шинж тэмдэг. Гэхдээ бүх юм тийм ч муу биш байгаа бөгөөд эрүүл мэнддээ байнга анхаарал тавьж чадвал өвчнөө эдгээж, өвчин тусахгүй байж чадна.
Хүмүүс ханиаж байхыг харвал – Ирээдүйд тааламжгүй зүйл болох ч та түүнийг нааштайгаар шийдвэрлэж чадна.
Хар зах дээрээс ямар нэг зүйл худалдаж авч байвал – Янз бүрийн таагүй явдлаас болж бачимдан сандарна, ойр дотныхонтойгоо харьцаа хүндрэнэ.
Хар хэрээ – Хэдийгээр таны хүсэл, бодол, санаа найз нөхдийнхөө даруухан хүсэл мөрөөдлөөс хол давсан ч тэд танд үнэнч сайн байна гэдгийг илэрхийл.
Зүүдэндээ үхсэн хэрээ харвал – Ойрын үед өвчин гарах эсвэл үхлийг харуулж байна.
Хараацай– Сонин хачин зүйл дуулна.
Харшинд байна – Хүссэнээрээ амьдрах боломжийг олгохуйц мөнгөтэй болно.
Мөлхөө ургамалд бүрхэгдсэн харш – Их мөрөөдөмтгий, романтик хүн юм.
Гоо үзэсгэлэн төгс, инээмсэглэж буй хатан хаан – Худалдаа наймаанд азтай байх.
Эмэгтэй хүн хатгамал хийж байна – Хүмүүс түүний сайн сайхан чанаруудыг олж харна. Эхнэртэй эрийн хувьд энэ зүүд сайны тэмдэг, тэр удахгүй хүүхэдтэй болно.
Ямар нэгэн хорхойд хатгуулж байна – Азгүйтэнэ.
Идээ нь гоожиж буй хатиг – Ойрын үед танд таагүй явдал тохионо.
Хахууль
Хэн нэгэн танд авахыг санал болгож байна – Сайн ашиг орлого олно.
Хэн нэгэнд хахууль өгч байгааг харж байна – Хэт чалчаа зангаасаа болоод эргэн тойрныхоо хүмүүсийн итгэл найдварыг алдана.
Хашгирч байгаа хүн зүүдлэгдвэл – Зугаа цэнгэл сайн юманд хүргэхгүй.
Гайхан хашгирч байгааг сонслоо – Гэнэтийн тус дэмжлэгийг хүртэнэ.
Хийж байна – Бүхий л эхлэл амжилттай байна.
Идэж байна – Сэтгэлдээ нийцсэн орон гэртэй болно.
Гоёмсог сайхан хивс – Хэзээ нэгэн цагт баян болох заяатай хүн.
Хийд хордохоос айж байна – Үрэлгэн, хэнэггүй зангаас таагүй нөхцөл байдалд орно.
Хувцас тань бохир хиртэй болжээ – Нэр хүндээ алдаж болзошгүй.
Хувцсаа цэвэрлэж байна – Дайснуудын өдөөн хатгалгаас зайлж чадна.
Бусадтай нийлэн хов ярьж байна – Нөхцөл байдал сайнаасаа муу руу эргэх.
Найз нөхөд тань таныг муулж байна – Хамт ажиллагсад болон хүүхдүүд сэтгэл зовооно.
Хог новш – Та ажлаа дутуу хийгээд хийгээд байна.
Эрүүл сайхан байна – Ажил бүтэмжтэй байна.
Өвджээ – Найзыгаа буруу үнэлснээс сэтгэл зовоох нөхцөл үүднэ.
Тайван идээшлэж байгаа хонь – Удахгүй ихээхэн нэр нөлөө бүхий найз нөхөдтэй болж, мөнгө санхүүгийн байдлаа өөд татаж чадна.
Хонхны дуу сонсвол – Ойр дотны хүмүүст таагүй явдал тохиолдоно.
Чихэнд чимэгтэй хонхон ая сонсвол – Тэмцсээр амжилтанд хүрнэ.
Модны хожуул зүүдлэвэл – Та аливаа хүндрэл бэрхшээлийг зориг төгөлдөр даван туулсаар амжилт бүтээлийг олно.
Та өөрийгөө шүүр барьснаар, эсвэл хог шүүрдэж байгаагаар – Хов живний бай болох боловч тэр бүгдийг үл тоомсорлоно.
Хэн нэгэнд шүүр өгч байна – Хариуцлагаас зугатан өөр хүн үүрүүлэхийг оролдоно.
Хон хэрээ – Хэл сураг
Хонь – Баяжина
Хоригдол
Өөрөө хоригдол болжээ – Ямар нэгэн ажлын төлөө сэтгэл зовних.
Тэртээд харагдаж буй хотыг – Аз сорино.
Хот руу орлоо – Тааламжтай сайхан явдал тохионо.
Олон барилга байшинтай хот үзвэл – Ер бусын сонин явдал тохиолдоно.
Таагүй хөгжмийн ая сонсвол – Дайсан тань ирнэ.
Аялгуут сайхан хөгжим – Сэтгэл зүрх амирлахыг илэрхийлнэ.
Хөдөө хээр явж байна – Найз нөхөд тань гомдоож болзошгүй.
Харж байвал – Бусдын тэнэглэлийг үзэх.
Хөзөр хольж байна – Багагүй асуудал үүснэ.
Хөзөр тоолжбайвал – Амжилт олно.
Хөл
Угааж байвал аялалд явна.
Хөлгүй болжээ – Ажил албандаа амжилт олно.
Хөлөө галд хийлээ – Гэр бүлийн хэрүүл маргаан зогсоно.
Шөнө орой, уранхай хувцастай, хөл нүцгэн явж байна – Хүсэл мөрөөдөл амжилт олохгүй. Таны үйлдэл болгон хяслантай учирна.
Эвэр нухаж, өвтгөж байна – Дайснууд таныг айхтар хорлож болзошгүй.
Хөлнийхөө эврийг авч байна – Танихгүй хүнээс ихээхэн хөрөнгө өвлөж авна.
Хэн нэгний хөмсгийг харж байна – Таны замд гэнэтийн саад бэрхшээл учирна.
Хөрөг
Yл таних эрэгтэй, эмэгтэйн хөрөг – Гэнэтийн тусламж, /эрт урьдын танил тань гарч ирэх, санаандгvй нөхцөл байдал бvрдэх.Хөрөнгө хогшил
Маш их хөрөнгөтэй боллоо – Үнэхээр хөрөнгө өвлөн авах боловч таны санаснаас өөр зүйл байна.
Хөшиг – Таны сэтгэлийг зовоосон зочид ирнэ.
Хиртэй, заваан хөшиг – Шившигтэй хэрүүл маргааныг илтгэнэ.
Дүүрэн сүүтэй хувин – Элбэг хангалуун байх.
Хоосон хувин – Мөнгөгүйдэн, ядарч зүдрэнэ.
Дүүрэн устай худаг – Баяжих.
Ширгэсэн худаг – Хоосрох.
Худгаас ус авч байна – Хүч чадлаа буруу ашигласнаас үүссэн нөхцөл байдлыг давж гарч чадахгүй, хөндлөнгийн нөлөөнд автана.
Худагт унаж байна – Сэтгэл шимшрүүлсэн гутралд автана.
Хулдаас зарж байна – Эргэлзээтэй наймаа хийнэ.
Хулгайч дээрэмчид – Ирээдүйд азгүйтэл бүтэлгүйтэл тохионо.
Таныг хулгайд сэрдэж байна – Үл ойлголцох байдал ажил хэрэгт тань садаа болж, үүний улмаас сэтгэл зүрх хямрах боловч та нэр хүндээ орж авч чадна.
Хулгана – Найз нөхөд хуурамч, орон гэрт эв найр муутай байх. Бизнесийн ажил урагш муутай.
Алж байвал – Дайснуудаа ялж, амжилтанд хүрнэ.
Барихаар хөөцөлдөж байна – Хууртсныхаа хариуг авна.
Хулгана гүйлдэж байвал – Баясгалант явдал тохионо.
Эмэгтэй хүнд бол шүтэн бишрэх хүн, айл гэрийн хувьд хууран мэхлэлт.
Хулгайчид хөөгдвөл – Гэр бүлд хэрүүл маргаан гарах.
Хагалж байна – Найз нөхдийн хамт зугаацан наргиж цагийг өнгөрөөнө.
Худалдаж авч байна гэж зүүдлэвэл ашигтай наймаа хийнэ.
Хуруувч – Танд удахгүй бусад хүнийг баярлуулах аятай боломж олдоно.
Хуруувчаа гээчихлээ – Уй гуниг тохионо.
Хуримын бөгжөө өнгөлөг, гоёмсог болжээ – Амраг тань танд хайртай, үнэнч байна.
Бөгжөө гээчихлээ – Уй гуниг тохиож болзошгүй.
Хурим – Сэтгэлийн зовлон эдлэнэ.
Хуриман дээрх хэрүүлийн гэрч боллоо – Үхлийн тухай мэдээ авна.
Ханьтайгаа хуримлаж байна – Үхэл.
Хуримын ёслол дээр зочид нь гэгээн өнгийн хувцас өмссөн байвал – Сайн, харин бараан өнгийн хувцастай байвал муу.
Хумс – Өчүүхэн ашиг олохын төлөө багагүй хөдөлмөрлөнө.
Хумсаа янзлаж байна – Сэтгэлд нийцтэй ажил хийнэ.
Хугархай буюу заваан хумс – Ажил төрөл бүтэлгүйтнэ.
Хуруугаа түлчихлээ – Атаа жөтөөнд идүүлнэ.
Тайрсан хуруу – Найз нөхдийн тань хэн нэг нь үхнэ.
Гартаа таваас илүү хуруутай болжээ – Шинэ харьцаа холбоонд орно. Мөн ашиг хонжоо, өв хөрөнгө олно.
Хууралт
Хань нөхөр, хайртай хүнээ өөрийг чинь араар тавьж байгаагаар – Таны ганцаараа үлдэх вий гэсэн айдас, сул дорой байдлыг харуулж байгаа юм. Энэ бол ийм зүйл хэзээ нэгэн цагт болно гэдэг бодолтой холбоотой. Танд хань чинь анхаарал тавихгүй эсвэл та түүнийг урьдынх шигээ хайрлахаа больсон мэт санагдана.
Хуучин цамц – Эртний найзтайгаа уулзана.
Хуучирсан тавилгатай байшинд байна – Эдийн засгийн алдагдалд орох, төлөвлөсөн бүхэн талаар болно
Сайн хэрэг биш, ихэнхдээ ажил төрөл нурах, хэрүүл маргаан, хагацал зовлонг илтгэнэ. Зэвэрсэн хутга – Хайртдаа урам хугарах, түүнээсээ салж хагацахыг илэрхийлнэ.
Хүмүүс бүжиглэж байна – Согтлоо архи ууна.
Эмэгтэй хүн хүрэл хөшөө харж байна – Байлдан дагуулахыг хүссэн хүн нүүр буруулна.
Хөшөө амьд юм шиг хөдлөвөл – Хайр дурлалын түр зуурын адал явдалтай учирна.
Хүүхдийг үнслээ – Амар амгалан, аз жаргалтай байна.
Хүүхэдтэй тоглож байна – Ухаангүй хэрэг хийнэ.
Нярай хүүхэд – Ажил хэрэг сайжирч, бүх юм эмх цэгцтэй болно.
Хүүхэн– Гайхалтай сонин юм болно, таны сайхан сэтгэл, сайн санаа хэзээ нэгэн цагт шагнагдана.
Өөрөө залуу бүсгүй болчихсон байна – Таны амьдрал ёс зүйтэй, журамтай байгаа болохоор дээд хүчин таныг энэ зүтгэлийг тодорхой хэмжээгээр үнэлнэ. Иймэрхүү зүүд нь юм сайн талруугаа өөрчлөгдөнө гэдгийг заадаг. Гэхдээ энэ нь зөвхөн гадаад ертөнцөд төдийгүй мөн таны сэтгэл зүрхэнд ч томоохон өөрчлөлт гарахыг илэрхийлж байгаа.
Хүрхрээ – Хязгааргүй хүсэл шуналаа барьж чадснаар хувь тавилангийн ивээлд багтана.
Хүчил
Ууж байна – Таагүй явдал тохиолдоно.
Эмэгтэй хүний хувьд хүчил уух нь – Нэр хүнд, эрүүл мэндээ алдахын тэмдэг.
Гэртээ хэн нэгэнтэй, эсвэл мууртай хэвтэж байвал – Хэрүүл маргаан, өвчин зовлон тохионо.
Хоёр эр хүнтэй зэрэгцэн хэвтэж байна – Ашигтай гэрлэлт.
Орондоо ганцаараа байна – Зовлон гунигтай үедээ ч сэтгэлийн хат алдахгүй.
Хэнгэрэгний дуу сонсч байна – Ойр дотны хүн юмуу их чухал үнэтэй зүйлээ алдана.
Хэлгүй хүн – Танд гэнэтийн хачин явдлууд тохионо.
Өөрийгөө хэлгүй болжээ – Зовлон зүдгүүртэй учрах буюу шударга бусаар хэлмэгдэнэ.
Танд хэн нэгэн хэрцгий хандаж байна – Ажил хэрэгт сэтгэл дундуур байх явдал тохионо.
Өөр хүнд хэрцгий авир гаргахыг харж байна – Та ойр дотныхондоо хялбархан шийдэгдэхээргүй төвөг удна.
Хэрэм – Дотны найз нөхөд тань удахгүй тантай уулзана. Мөн түүнчлэн та ажилдаа амжилт олно.
Хэрмийг алж байна – Бусдын дургүйцлийг төрүүлж ганцаардана.
Хэрмийг энхрийлж байна – Гэр орон тань аз жаргалаар дүүрэн байна.