Мэдээ мэдээлэл

January, 2017

  • 6 January

    Ж.Эрдэнэбат: Эрүүл, аюулгүй хүнсээр хүн амын хэрэгцээг хангахыг зорьж ажиллана

    УИХ-ын чуулганы хуралдаанд хүнсний хангамж, аюулгүй байдлын талаар Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын хийсэн мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна. УИХ-ын дарга аа, УИХ-ын эрхэм гишүүд ээ, Хүнсний хангамж, аюулгүй байдлын асуудал нь аливаа улс орон бүрийн эн тэргүүнд, байнгын анхаарлын төвд байлгадаг, улс орны болон хүн амын эрүүл, аюулгүй байдалтай холбоотой нэн чухал асуудал билээ. Эрүүл монгол хүнийг хөгжүүлэхэд …

  • 6 January

    Гутерриш, Трамп нар утсаар ярив

    Синьхуа Агентлагийн мэдээ: Энэ сарын 4-нд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын төлөөлөгчийн орлогч Хак,  Шинээр албан тушаалаа авсан НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Гутерриш, Америкийн ерөнхийлөгчөөр сонгогдсон Трамптай утсаар ярьж, хоёр тал НҮБ, Америкийн харилцааны асуудлыг авч хэлэлцсэн байна гэжээ. Хак мөн өдрийн хэвлэлийн ээлжит бага хуралд хэлэхдээ: Гутерриш мөн өдрийн үдээс өмнө Трамптай утсаар ярилаа. Энэ бол “Танилцуулгын чанартай” …

  • 6 January

    Дөрвөн настай хүүг заазуурдан хөнөөсөн сэжигтэн Өргөнтал гэж хэн бэ

    Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд өнгөрсөн сарын 30-31-нд шилжих шөнө эхнэр болон гэрт нь байсан дөрвөн настай хүүг заазуурдан хөнөөж, дагавар хүүхдээ хүнд гэмтээсэн хэрэг гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн. БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хорчин зүүн үзэмчин хошууны иргэн Өргөнтал гэгч энэ ноцтой хэргийг үйлдсэн юм. Сэжигтэн Өргөнтал хэрэг гардаг шөнө эхнэр Х-тай хамт архи ууж маргалдаж, эцэстээ заазуур барьж дайран …

  • 6 January

    Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг цус сэлбэлт судлалын үндэсний төвд ажиллалаа

    Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг болон ЭМЯ-ны Эм үйлдвэрлэл, технологийн газрын дарга Л.Мөнхтулга нар  2017 оны 1 сарын 5-ны өдөр Цус сэлбэлт судлалын үндэсний төв (ЦССҮТ)-ийн үйл ажиллагаатай танилцлаа. ЦССҮТ-ийн захирал Н.Эрдэнэбаяр төвийн үйл ажиллагаа болон шинээр нэвтрүүлж буй технологиудынхаа талаар танилцууллаа. Тус төвд 2016 онд цус цуглуулах, үйлдвэрлэх, шинжлэх, хадгалах, тээвэрлэх, цахим бүртгэлийн нийт 108 нэр төрлийн 7.3 тэрбум төгрөгийн …

  • 6 January

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэхээр болов

    Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд нарын гишүүдээс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Уг хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, Б.Батзориг, З.Нарантуяа, Н.Оюундарь, Д.Хаянхярваа нарын таван гишүүн санаачлан боловсруулж, өнгөрсөн оны 12 дугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн юм. Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд уг хуулийн үзэл баримтлалын төслийн талаархи хууль санаачлагчийн илтгэлдээ, хуулийн төслийг …

  • 6 January

    Цахилгааны утасны даацыг хэтрүүлвэл галын аюултай

    Цахилгаан хэрэглээний даацыг хэтрүүлвэл галын аюултай тул эрүүл мэнд, эд хөрөнгөө эрсдлээс хамгаалж хэрэглээгээ ухаалгаар зохицуулна уу! Засгийн газрын тогтоол, Эрчим хүчний зохицуулах хорооны шийдвэрээр гэр хорооллын айл өрхийн цахилгааны шөнийн хэрэглээний үнийг 2017 оны 1 дүгээр сарын 1-ээс 3 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд тэглэсэнтэй холбогдуулан Танд зөвлөж байна. Хөнгөлөлтийг зөвхөн өдөр, шөнийн тарифт тоолууртай гэр хорооллын айл …

  • 6 January

    Д.Ганбат:Нисэх буудлын үйл ажиллагааг эдийн засгийн үр ашигтай байдлаар зохион байгуулна

    Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такаока Масатог хүлээн авч уулзлаа. Сайд Д.Ганбат “Манай хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа нийгэм, эдийн засаг, дэд бүтэц, соёл, боловсрол зэрэг олон салбарт өргөжин хөгжиж байна. Дэд бүтцийн салбар, тэр дундаа зам, тээврийн салбарын харилцаа, хамтын ажиллагаа улам бэхжиж байгаад баяртай байна” гэлээ. …

  • 6 January

    Ж.Эрдэнэбат:Тавантолгойн төслийг УИХ-аар хэлэлцүүлнэ, 580 сая долларын өрийг хугацаанд нь төлнө

    Аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарын семинар Төрийн ордонд хоёр дахь өдрөө үргэлжиллээ. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, төсвийг хэрэгжүүлэх асуудлаар нэгдсэн ойлголт, чиглэл авах, аймаг, нийслэлийн ИТХ, Засаг даргын хэрэгжүүлэх чиг үүргийг тодорхойлох, Засгийн газрын гишүүд-сайд нартай хамтран ажиллах гэрээ байгуулах зорилго бүхий энэ семинарт Монгол Улсын Засгийн газрын тэргүүн Ж.Эрдэнэбат өнөөдөр оролцлоо. …

  • 6 January

    Агаарын бохирдлыг бууруулах технологийн үзэсгэлэн энэ сарын 9-нд болно

    БОАЖЯ, нийслэлийн ЗДТГ хамтран  энэ сарын 9, 10-ны өдрүүдэд   “Агаарын бохирдлыг бууруулах технологийн үзэсгэлэн”-г Монголын Үндэсний  худалдаа аж үйлдвэрийн танхимд зохион байгуулах гэж байна. Дулаан алдагдал болон  агаарын бохирдлыг бууруулах технологийн шийдлүүдийг танилцуулах  зорилготой уг үзэсгэлэнд 50 гаруй аж ахуйн нэгж оролцохоор бүртгүүлээд байна. Агаарын чанарыг сайжруулах бүсийн айл өрхүүдийн шөнийн цахилгааны тарифыг тэглэсэнтэй холбогдуулан зохион байгуулж буй уг үзэсгэлэнд …

  • 6 January

    Хүргэнээ шинжихүй

    Монголчуудын ураг барилдах ёсон гурван мянга гаруй жилийн түүхтэй билээ. Энэ нь эртний монголчуудын нутгаас олдож байгаа олдвор, хадны сүг зургаас харагддаг. ХII-XIII зууны үеийн монголчуудын баримтлах ёсонд “хүргэдтэй талбихүй” хэмээх тусгай нэгэн заншил байжээ. Нууц товчооноос иш татсан дээрх мэдээг ашиглавал: Есүхэй баатар хөвүүн Тэмүжинг дагуулж, түүнд гэргий олж өгөхөөр яваад Хонгирод аймгийн Дэй сэцэний охин Бөртэ-г гуйж уриг барилдахаар …

  • 6 January

    Приус автомашины 46 ширхэг толь хулгайлсан этгээдийг илрүүлжээ

    Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагч, тус дүүргийн 11 дүгээр хорооны хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Д.Амартүвшин, хороон цагдаа дэд ахлагч н.Мөнхжаргал нар приус автомашины олон тооны толь хулгайлсан этгээдүүдийг саатуулан, шалгаж эхэлжээ. Цагдаагийн алба хаагчдыг хариуцсан хорооны нутаг дэвсгэртээ эргүүлийн үүрэг гүйцэтгэх явцдаа ЭХЭМҮТ-ийн хашаанд овор ихтэй эд зүйл авч явсан сэжиг бүхий хоёр иргэнийг шалгахад Сонгинохайрхан дүүрэгт …

  • 6 January

    Биеийг бүхэлд нь эрүүлжүүлэх Түвдийн эмчилгээг гэртээ хийх арга

    Бие махбодийг бүхэлд нь эрүүлжүүлэх Түвд эмчилгээний аргаас: Гэрийн нөхцөлд хялбархан бэлдэж болох энэ эмчилгээ нь дараахь найрлагаас бүрдэнэ. -1. Бүтэн сармис-1 ширхэг -2. Лимоны шүүс-2 ширхэг -3. Шингэн зөгийн бал- 100 гр. -4. Хүнсний сод- 1 цайны халбага Бэлдэх арга: Сармисаа арилгаж цэвэрлэсний дараа маш жижиг хэрчинэ, дээрээс нь лимоны шүүс, зөгийн бал, содоо дараалан хийж жигд болтол нь …

  • 6 January

    АН: Аймаг, сумдын сонгуулийн салбар хорооныхныг сургалтад хамруулж байна

    Ардчилсан нам бүх гишүүдийнхээ саналаар намын даргаа сонгох шийдвэрийг 2016 оны 12 дугаар сарын 6, 7-нд хуралдсан VI их хурлаасаа гаргасан. Энэ шийдвэрийн хүрээнд Намын даргын сонгуулийн хороо байгуулагдан үйл ажиллагаагаа явуулаад сар гаруй болж байна. Намын даргын сонгуулийн хороо нь сонгууль зохион байгуулах журмыг боловсруулан баталж, тус журмаар аймаг, дүүрэг, сумдад тус бүр 5 хүний бүрэлдэхүүнтэй сонгуулийн салбар хороо …

  • 6 January

    Авто тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг энэ сарын 9-нөөс хурааж эхэлнэ

    Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдолын төлбөр, авто зам ашигласны төлбөр хурааж эхэлсэнтэй холбогдуулан тус ажлыг зохион байгуулах үүрэг бүхий комисс өнөөдөр хуралдлаа. Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрөөр ахлуулсан уг комисст Авто тээврийн үндэсний төв, Замын цагдаагийн алба, Замын хөдөлгөөний шуурхай удирдлагын төвийн удирдлага мөн нийслэл, дүүргүүдийн татварын газрын дарга нар …

  • 6 January

    Агаарын бохирдол ихтэй бүсэд хотын дарга ажиллаж, дулаан хадгалах шинэ халаагуур зарим өрхөд өглөө

    Улаанбаатар хотын агаарын бохирдлыг үүсгэгч хүчин зүйлсийн нэг нь гэр хорооллын  нүүрс түлж байгаа өрхийн яндангийн утаа юм. Тиймээс утааг багасгах зорилгоор Засгийн газраас гэр хорооллын айл өрхүүдийн цахилгааны шөнийн буюу 21:00-06:00 цагийн хоорондох хэрэглээний төлбөрийг тэглэхээр болсон. Засгийн газрын энэ шийдвэрийг үр дүнтэй хэрэгжүүлэх, иргэдтэйгээ агаарын бохирдолын эсрэг  хамтдаа тэмцэх ажлын хүрээнд Нийслэлийн засаг даргын тамгын газраас  шөнөдөө дулаанаа …