Мэдээ мэдээлэл

October, 2016

  • 25 October

    Орон нутгийн зам халтиргаа, гулгаатай байгааг анхааруулж байна

    Орон нутагт баруун хойд чиглэлд Дархан, Сэлэнгэ, Орхон аймгийн чиглэлийн зам, зүүн чиглэлд Хэнтий Дорнод, Сүхбаатар аймгийн чиглэлийн зам, Багахангай, Говьсүмбэр аймаг хүртэлх чиглэлийн замууд халтиргаа гулгаатай, зам тээврийн осол гарч болзошгүй байгаа учраас дээрх аймгуудын Авто зам засварын ТӨОНААҮК-д хальтиргаа гулгааг арилгах чиглэлээр ажиллаж эхэллээ. Орон нутгийг чиглэн явах гэж буй тээвэрчид, жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо цаг …

  • 25 October

    Засгийн газрын 100 хоногт- ЦЕГ, ШШГЕГ

    Засгийн газрын 100 хоногийн хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа агентлаг болох ЦЕГ, ШШГЕГ хамтран өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн онцлох ажлын талаар Хууль зүй, дотоод хэргийн яамны хурлын зааланд сэтгүүлчдэд нээлттэй мэдээлэл өглөө. Уг хуралд ЦЕГ-ын дэд дарга, цагдаагийн хурандаа М.Лувсандорж, ШШГЕГ-ын дэд дарга, хурандаа Г.Туулхүү нар оролцов. -ЦЕГ-аас дараах мэдээллийг өглөө. 1. Цагдаагийн бичил хэсгийн байр барих, гүйцэтгэлийг эрчимжүүлж …

  • 25 October

    Усны салбарын 14 орны 40 гаруй төлөөлөгчид хуралдана

    Олон улсын ус зүйн хөтөлбөрийн Зүүн өмнөд Ази, Номхон далайн бүсийн удирдах хорооны 24 дүгээр хурлыг БОАЖЯ,ЮНЕСКО-гийн Жакарта дахь төлөөлөгчийн газар, ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс болон ЮНЕСКО-гийн Олон улсын ус зүйн хөтөлбөрийн Зүүн өмнөд Ази, Номхон далайн бүсийн удирдах хорооны нарийн бичгийн дарга нарын газар хамтран 2016 оны аравдугаар сарын 23-27-ны хооронд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. ЮНЕСКО-гийн Олон …

  • 25 October

    Засгийн газрын 100 хоногт- Батлан хамгаалах яам

    Батлан хамгаалах Яам 100  хоногийн хугацаанд дараах томоохон арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлээд байна. БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМ ҮНДСЭН ЧИГ ҮҮРГИЙН ЯАМ БОЛЛОО Монгол Улсын Их хурлын 2016 оны 7-р сарын 21-ны өдрийн хуралдаанаар  батлагдсан “Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай” хуулиар Батлан хамгаалах яам нь ерөнхий чиг үүргийн яам болж үйл ажиллагааны цар хүрээ өргөжлөө. БАТЛАН ХАМГААЛАХЫН БАГЦ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ БАТАЛЛАА Монгол …

  • 25 October

    Байгаль орчин, аялал жуулчлалын салбар 100 хоногт

    БОАЖЯ шинээр эмхлэн байгуулагдсан 100 хоногт бодит байдлаа дүгнэх, ирэх дөрвөн жилийн төлөвлөгөө зорилтоо гаргах, тулгамдсан асуудлуудаа шийдэх, УИХ, Засгийн газраар  шаардлагатай хууль, тогтоомжуудыг батлуулах чиглэлээр идэвхтэй ажиллалаа.  БОАЖЯ-наас эмхлэн байгуулагдсан эхний 100 хоногт хийсэн ажлынхаа заримыг тоймлон хүргэе.  Монгол Улс Парисын хэлэлцээрт нэгдэн оров    Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, түүний үр дагаврыг бууруулах чиглэлээр дэлхийн улс орнууд идэвхтэй …

  • 25 October

    Авлигатай тэмцэх газар эрүүл мэндийн байгууллагуудад ажиллаж байна

    Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн хамтарсан ажлын хэсэг Эрүүл мэндийн яам, Нийслэлийн Эрүүл мэндийн газарт ажиллаж эхэллээ. Ажлын хэсэг эрүүл мэндийн байгууллага дахь авлигын эрсдлийг судалгааны үндсэн дээр тодорхойлохын зэрэгцээ авлига, албан тушаалын гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан, нөхцөлийг тогтоох, арилгах, эрүүл мэндийн салбарт мөрдөж буй хууль тогтоомж, дүрэм журмыг хянах, албан тушаалтны …

  • 25 October

    Мялзан төст өвчний вакцинжуулалтын ажил 95,2 хувьтай явагдаж байна

     Ховд аймгийн хэмжээнд бог малын мялзан төст өвчний вакцинжуулалтанд 7881 өрхийн 2969200 толгой малыг хамруулах ёстой. Тэгвэл вакцинжуулалтын ажил 95,2 хувьтай байна. Одоогийн байдлаар Булган сумын Баянсудал багийн 10 суурьт вакцинжуулалт хийгдэж байна. Баянсудал багийн вакцинжуулалтын ажил дууссанаар мялзан төст өвчний дархлаажуулалтын тарилга дуусгавар болох юм. Сумдад вакцинжуулалтын ажлыг яаралтай зохион байгуулахаар 88 ажлын хэсэг ажиллаа. Вакцинжуулалт ийнхүү дуусаж байгаа …

  • 25 October

    Дархан-уул аймагт ургац хураалтын ажил дуусчээ

    Дархан-Уул аймагт өнөөдрийн байдлаар ургац хураалтын ажил дуусаж, мэдээг аж ахуйн нэгж иргэдээр эцэслэн гаргах ажил хийгдэж байна. Нийт аймгийн хэмжээнд 11.7 мянган га-аас 18.9 мянган тонн үр тариа, үүнээс 17.1 мянган тонн улаан буудай, 605.7 га-аас 6.6 мянган тонн төмс, 1279.9 га-аас 15.3 мянган тонн хүнсний ногоо, 170 га-аас 306 тонн тэжээлийн ургамал, 3593.7 га-аас 962.2 тонн тосны ургамал …

  • 25 October

    Засгийн газрын 100 хоногт- Эрчим хүчний яам

    Төвийн болон Дорнод бүсийн эрчим хүчний системийн эх үүсвэрийн дутагдлыг арилгаж, эрчим хүчний хангамжийг сайжруулах зорилготой уг төслийг МУ-ын Засгийн газраас дэмжиж, 2016 оны наймдугаар 24-ний өдөр “Эрчим хүчний салбарын найдвартай ажиллагааг хангах талаар авах арга хэмжээний тухай” 57 дугаар тогтоолыг баталсан.  Улаанбаатар дулааны III цахилгаан станцын суурилагдсан хүчин чадлыг 250 МВт-аар нэмэгдүүлснээр Улаанбаатар хотын төв болон 40, 50, 220 …

  • 25 October

    Улаанбаатар хотын цагдаагийн газрын нэрэмжит төгөл байгууллаа

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2014 оны “Мод тарих үндэсний өдөр” зарлах тухай 63 дугаар зарлиг, Монгол Улсын “Ойн тухай хууль”-ийн 31 дүгээр зүйл, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 120 дугаар тушаалыг тус тус хэрэгжүүлэх, Улаанбаатар хотын цагдаагийн газрын 90 жил, Ахмадын хорооны 50 жилийн ойг тохиолдуулан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн “Цагдаа цогцолбор”-ын талбайн дэргэд мод тарьж, байгууллагын нэрэмжит …

  • 25 October

    Засгийн газрын 100 хоногт- Гадаад харилцааны яам

    Улсын Их Хурлын ээлжит долоо дахь удаагийн сонгуулийн үр дүнд шинээр байгуулагдсан Монгол Улсын Засгийн газар нь Монгол Улсад бий болсон эдийн засаг, санхүүгийн хүнд нөхцөлд улс орныхоо эдийн засгийг богино хугацаанд сэргээж, өсөлтийг бий болгон нийгмийн салбаруудыг дэмжиж, иргэдийнхээ аж амьдралыг сайжруулахад чиглэсэн тодорхой зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Засгийн газар байгуулагдсанаас хойш 100 хоногийн хугацаанд Гадаад харилцааны яамнаас хэрэгжүүлсэн …

  • 25 October

    Өнөөдөр “Маамуу нааш ир “дууг бүх цэцэрлэгүүд зэрэг дуулна

    Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравын хөгжим, С.Лхамсүрэнгийн шүлэг “Маамуу нааш ир” дуу зохиогдсоны 60 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн ажлын хүрээнд өнөөдөр  11:00 цагт  “Маамуу нааш ир” дууг Монгол орон даяар цэцэрлэгийн бүх хүүхдүүд нэгэн зэрэг дуулах юм байна.  Мөн “Маамуу нааш ир” дууны хөшөөнд цэцэг өргөх ёслол 12.00 цагт  болох бол …

  • 25 October

    Улаанбаатарт өдөртөө 5 хэм хүйтэн

    2016 оны 10 дугаар сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, говь талын нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон  шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 6-11 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8 …

  • 24 October

    Хятадаас авч болохгүй 10 хүнс

    Оросын “Инфошторм.ру” сайтад Хятадын хамгийн хортой 10 хүнсийг танилцуулсан, ард иргэдээ татгалзахыг уриалсан мэдээлэл гарчээ. Эдгээр 10 хүнс нь Хятадын бусад хоол хүнсээс илүү хүний биед хортой, муу аж. Тухайлбал, эдгээр 10 хүнсэнд хуванцар, пестицид /шавж устгагч хор/, хорт хавдар үүсгэгчүүд ихээр агуулагддаг байна. 1.Тилапиа загас Африкийн цэвэр усны энэ загас хоол хүнсэнд өргөнөөр ашиглагддаг бөгөөд Хятадад загасны фермүүдэд ихээр …

  • 24 October

    АНУ-ын Элчин сайдын яамны дэд тэргүүн Мануэл Микаллерыг хүлээн авч уулзав

    УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Америкийн парламентын бүлгийн дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан нар өнөөдөр /2016.10.24/ Америкийн Нэгдсэн Улсын элчин сайдын яамны Дэд тэргүүн Мануэл Микаллерыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд ноён Мануэл Микаллер хоёр орны хамтын ажиллагаа маш өргөн хүрээнд хөгжиж байгааг онцлоод тэр дундаа Fulbright хөтөлбөрт хамрагдсан монгол оюутнууд эх …