Ипотекийн зээл олгож, залуус байртай болж эхэлснээс хойш иргэд ялангуяа, залуус нийгмийн даатгал төлөгч болж, орон сууцны урт хугацааны, хөнгөлөлттэй зээлд хамрагдах боломжоо эртхэн олж авах сонирхолтой болсон. Тэгвэл залуус оюутан байхдаа ч нийгмийн даатгал төлөх боломж байгаа талаарх мэдээллийг тодрууллаа. -Оюутан хүн нийгмийн даатгалд даатгуулж болох уу. Болох бол ямар төрлийн даатгалд хамрагдах боломжтой вэ? -Оюутан хүн нийгмийн даатгалд …
Мэдээ мэдээлэл
November, 2016
-
19 November
Хар тамхины гол толгойлогчдын нэгийг баривчилжээ
Мексикийн хууль сахиулагчид хар тамхины “Бельтран Лейва” бүлэглэлийн том толгойлогчдын нэг болох Бенито Эскалантег Акапулько хотод баривчилсан байна. El Universal сонинд Аюулгүй байдлын үндэсний комиссын эх сурвалж дээр үндэслэн уг баривчилгааны тухай мэдээлжээ. Эрх баригчдын өгүүлж буйгаар, Бенни хочит Эскаланте нь гэмт бүлэглэлийн “байлдааны жигүүр”-ийн удирдагч юм байна. Түүнийг баривчлах үеэр зэвсэгт эсэргүүцэл үзүүлсэн хэдий ч ажиллагаанд оролцсон хүчний байгууллагынхнаас шархдаж …
-
19 November
Дархлаа гэдгийг эхлээд ойлго, дараа нь дэмжих хэрэгтэй /бичлэг/
Дархлаа тань муу байна, дархлаагаа дэмж, дархлаа сайтай бол ханиад ч хүрэхгүй гэх мэтээр өдөр бүр шахуу дархлаа гэдэг зүйлийг бид сонсодог болсон. Тэгвэл дархлаа гэж юу вэ? Энэ тухай энгийн үг хэллэгээр, маш ойлгомжтой тайлбарласан байдлаар Ай Ёо Докторын нэвтрүүлгийг хүргье
-
19 November
Хотын захиргаа Уриалга гаргаж иргэд байгууллагууд идэвхитэй нэгдэж байна
2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 20.00 цагаас Улаанбаатарт орж эхэлсэн цасны улмаас зарим хэсэгт одоогийн байдлаар цасны хэмжээ 20 см хүрлээ. Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээлснээр цас үргэлжлэн орох төлөвтэй байна. Энэ сарын 17-ноос 18-нд шилжих шөнө 00.00 цагаас эхлэн Нийслэлийн хот тохижилтын газар, дүүргүүдийн ТҮК-ууд, Авто зам засвар арчлалт НӨҮГ зэрэг байгууллагуудын 149 ажилтан, 41 машин …
-
19 November
Орон сууцны ҮНЭ хэд байна вэ?
“Тэнхлэг зууч” компанийн хараат бусаар хийсэн “Орон сууцны үнийн индекс”-ийн судалгаанаас харахад өнгөрсөн 10-р сард ШИНЭ орон сууцны дундаж үе 2.038 мянган төгрөг байна. Харин өнгөрсөн оны мөн үе буюу 2015 оны 10-р сарын үр дүнтэй харьцуулахад 0.43 хувийн бууралттай байгаа бол өмнөх сараас 0,10 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ. Шинэ орон сууцны дундаж үнийг дүүргээр нь авч үзвэл: Сүхбаатар-2.807 мянган …
-
19 November
Дэлхийн 157 оронтой худалдаа хийжээ
Монгол Улс энэ оны эхний 10 сард дэлхийн 157 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 6494.6 сая америк доллар, үүнээс экспорт 3726.2 сая америк доллар, импорт 2768.4 сая америк доллар байна. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 595.8 (8.4%) сая америк доллар, үүнээс экспорт 200.5 (5.1%) сая америк доллар, импорт 395.3 (12.5%) сая ам.доллараар буурчээ. Гадаад …
-
18 November
Нийслэлд 69 мянга 836 иргэн цахим хэлбэрээр газар өмчилжээ
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, нийслэл дэх газар өмчлөлийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 10/39 дүгээр тогтоолоор 2014, 2015, 2016 онуудад Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Налайх, Багануур, Багахангай дүүргүүдэд нийтдээ 5 удаа, нийслэлийн Засаг даргын 9 удаагийн захирамжаар 69836 иргэнд цахим хэлбэрээр газар өмчлүүлэх ажлыг зохион байгуулж, нэгж талбарыг баталгаажуулан кадастрын зургийн …
-
18 November
“Ногоон гэрэл цагаан шугам” тэмцээнд Баянзүрх цогцолбор сургууль тэргүүллээ
Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд жил бүр уламжлал болгон зохиогддог “Ногоон гэрэл цагаан шугам” замын хөдөлгөөний гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний дүрмийг сурталчлах, мэдлэг олгох танин мэдэхүйн тэмцээн өнөөдөр боллоо. Тус тэмцээнийг Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газар,Замын цагдаагийн тасаг, Боловсролын хэлтэс, Улаан загалмайн Хороотой хамтран зохион байгууллаа. Сурагчдын энэ чиглэлийн мэдлэг, танин мэдэхүйг сорьсон тэмцээнд ерөнхий …
-
18 November
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат УИХ-ын чуулганд мэдээлэл хийв
Ургац хураалт болон мал аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах чиглэлээр авч байгаа арга хэмжээний талаар Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат УИХ-ын чуулганд мэдээлэл хийв. Мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна. Эрхэм хүндэт УИХ-ын дарга аа, УИХ-ын эрхэм гишүүд ээ, Саяхан Үндэсний статистикийн хорооноос оны эхний 10 сарын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг танилцуулсан. Статистик мэдээллийг нийгмийн толь гэж эрдэмтэн, судлаачид …
-
18 November
Хотын дарга уриалга гаргалаа
Өнгөрсөн оройноос буюу 11 дүгээр сарын 17-ны оройн 20 цагаас эхлэн орсон цас өнөөдөр үргэлжлэн орсоор байна. Улаанбаатар хотод сүүлийн жилүүдэд үзэгдээгүй их хэмжээний цас орж байгаа юм. Өнгөрсөн шөнө орсон цасны зузаан гэхэд зарим газраа 20 см-т хүрчээ. Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нийслэлчүүдэд хандан уриалга гаргалаа. Тэрээр “Өчигдөр шөнөөс эхлэн орсон …
-
18 November
“Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийг хэлэлцэж байна
НИТХ-ын тавдугаар хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдаанаар Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлахаар хэлэлцэж байгаа юм. Өнгөрсөн 10 дугаар сард Нийслэлийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг НИТХ-аар баталсан. Уг хөтөлбөрөөс 2017 онд хэрэгжүүлэх зорилт, арга хэмжээг нарийвчлан тусгасан үндсэн чиглэлийг хотын дарга С.Батболд танилцууллаа. Тэрээр “Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн …
-
18 November
Д.Ганбат:Хувийн хэвшлийнхнийг бодлогоор дэмжих шаардлагатай байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат өнөөдөр “Эдийн засгийн хямралаас эх орны үйлдвэрүүдээ дэмжин гарцгаая” сэдэвт уулзалт, үзэсгэлэнгийн арга хэмжээнд оролцлоо. Энэхүү арга хэмжээ нь Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг тодорхойлох, тээврийн салбарт шинэ технологи, иноваци, Евро стандарт нэвтрүүлэх боломжийг бий болгох зорилгоор зохион байгуулагдаж буй юм. Энэхүү арга хэмжээнд үндэсний …
-
18 November
Улс тунхагласны баярыг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгов
Улсын их хурлын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд УИХ-ын дарга М.Энхболд чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж баталсан зарим хууль, Улсын Их Хурлын тогтоолын эцсийн найруулгыг танилцуулав. Чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ахмад насны нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн тухай …
-
18 November
УИХ-ын дарга М.Энхболдод ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж бараалхлаа
Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өнөөдөр Хүний эрхийн үндэсний комиссын даргаар улираан томилогдсон Ж.Бямбадорж бараалхлаа. Уулзалтын эхэнд Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж итгэл найдвар хүлээлгэн нэр дэвшүүлж, улираан томилсонд талархал илэрхийлээд тус комиссын дарга томилогдсон даруйдаа Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын даргад бараалхдаг журамтайг дурдав. Тэрбээр “Өнгөрсөн хугацаанд Хүний эрхийн үндэсний комисс багагүй ажлыг хийж, дотооддоо төдийгүй Ази, …
-
18 November
СЗХ-ны орон тооны болон орон тооны бус гишүүдийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэв
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 10 цаг 59 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны болон орон тооны бус гишүүдийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ. Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 11.2-т “Хорооны гишүүдэд Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо хоёр хүний, Хууль зүйн болон Төсвийн байнгын хороо, санхүүгийн асуудал …