Мэдээ мэдээлэл

January, 2017

  • 3 January

    “Оюутан цагдаа 2016” төслийнхөн цагдаа нарт аарц тараалаа

    Шинэ жилийн өмнө буюу 2016 оны арван хоёрдугаар сарын гучны өдөр “Оюутан цагдаа – 2016” төслийн СБД-н оюутан цагдаа нар “Тусч баавгайн бамбарууш” ТББ-тай хамтран СБД-н цагдаа ах эгч нартаа халуун аарц өгч үйл ажиллагааг нь дэмжжээ. Тус арга хэмжээг санаачилсан СБД-н 2016 оны оюутан цагдаа М.Ганцацрал, Э.Номин-Эрдэнэ нар: – “Халуун хүйтнийг ажралгүй, хүүхэд багачууд, хөгшид настангууд гэлтгүй Монголынхоо бүх …

  • 3 January

    Налайх дүүргийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо

    Өнөөдөр дүүргийн удирдах ажилтнуудыг 2017 оны анхны шуурхай зөвлөгөөн боллоо. Энэ удаагийн шуурхай зөвлөгөөнийг Цагдаагийн хэлтэс зохион байгуулсан юм. Шуурхай зөвлөгөөний эхэнд өнгөрсөн 14 хоногт хийгдсэн үүрэг даалгаврын биелэлтийн мэдээллийг ЗДТГ-ын шуурхай ажил, олон нийттэй харилцах асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Одонтуяа танилцуулав. Өнгөрсөн 14 хоногт Амьсгалын замын цочмог халдвар, томуу, томуу төст өвчин ихэсч байгаатай холбогдуулан урьдчилан сэргийлэх, онцгой анхаарч ажиллах, …

  • 3 January

    Хөрөнгө орлогын мэдүүлгийг цахимаар авдаг болно

    Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо 52.6 хувийн ирцтэйгээр 09 цаг 35 минутад өнөөдрийн /2017.01.03/ хуралдаанаа эхлүүлж, “Хууль зүйн байнгын хорооны 2012 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 05 дугаар тогтоолд нэмэлт оруулах тухай” Хууль зүйн байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв. Тогтоолын төслийн талаар АТГ-ын дэд дарга Ц.Нямдорж танилцуулсан бөгөөд улсын хэмжээнд холбогдох хуулийн үйлчлэлд хамрагдах 38 мянга …

  • 3 January

    Бурханч лам Г.Пүрэвбат: Айл гэрийн сүр сүлд нь эр, эм хоёр

    -Монгол эмэгтэйчүүд эртнээс хүүхдээ төрүүлэхдээ жил сарыг онцгойлон анхаардаг байсан гэдэг. Тэр тусмаа бар, морь жилд төрсөн хүний үр хүүхэд хойшдоо хэцүүхэн амьдралыг туулдаг гэх юм. Энэ үнэний ортой болов уу?  -Эмэгтэй хүмүүстэй холбогдсон зүйлүүдийг ажиглаж байхад эм хүний хувь заяа эр хүнийхийг бодвол хувирамтгай байдаг. Учир нь эцэг эхээс төрсөн өөрийнх нь хувь заяаны төөргөөс гадна ямар жилд бэр …

  • 3 January

    О.Баасанхүү: Манайх шиг нэг суудалтай намыг хүчээр аль нэг намтай хамтарч нэр дэвшүүлэхийг шахаж байна

    УИХ-ын гишүүн О.Баасанхүү Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл өргөн барьсантай холбогдуулан өнөөдөр  мэдээлэл  хийлээ. УИХ-ын гишүүн О.Баасанхүү:Сонгуулийн хуулийн төсөлд МАХН-ын төлөөлөл болох намайг оруулаагүй. Гэхдээ хууль санаачлах эрх УИХ-ын гишүүдэд байдаг учраас бүрэн эрхийнхээ хүрээнд орж ирсэн хуулийг анхааралтай харлаа. Манай Монгол Ардын Хувьсгалт Нам тэр дундаа миний хувьд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Сонгуулийн Тухай Хуулийг эсэргүүцэж байна. Эсэргүүцэх дөрвөн шалтгаан …

  • 3 January

    НИТХ-ын дарга Ц.Сандуй “Алтан сарнай”-н эзэн боллоо

    Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбоо жил бүрийн 12 дугаар сарын 31-ний үдэш тухайн оныхоо манлайлагчдыг нэрлэж, “Алтан сарнай”-н эздийг тодруулдаг уламжлалтай. 16 дахь удаагийн “Алтан сарнай” наадам өнгөрсөн бямба гарагт болж, 2016 оны салбар салбарын онцлох хүмүүс энэ үдэш тодорсон юм. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2016 оны ажлаа үнэлүүлж, хоёр ч “Алтан сарнай”-н эзэн тодорлоо. НИТХ-ын дарга Ц.Сандуй Нийгэм, улс …

  • 3 January

    Стамбулд болсон халдлагыг “Исламын улс” үйлдсэнээ хүлээв

    Туркийн Стамбул хотын шөнийн цэнгээний газарт гарсан халдлагыг “Исламын улс” бүлэглэл үйлдсэн гэдгээ мэдэгдлээ.”Исламын улс”-ын жихадист бүлэглэл энэхүү халдлагыг Сири дэх Туркийн армийн үйл ажиллагааг эсэргүүцэж үйлдсэн гэх мэдэгдлийг “Aamaq” мэдээллийн агентлагт ирүүлсэн байна. Дээрх халдлагатай холбоотойгоор найман хүнийг барьж саатуулаад байгаа ч гал нээсэн этгээдийг эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилсээр байгааг Туркийн Цагдаагийн газраас мэдэгдлээ. Өнгөрсөн ням гарагийн үүрээр Стамбул хотын …

  • 3 January

    “Алтан сарнай 2016” шагналын эзэд хэн вэ?

    Эрх баригч МАН-ын Залуучуудын байгууллага болох НАМЗХ-аас жил болгон зохион байгуулж, тухайн жилдээ салбарт бүртээ манлайлсан залуусаа тодруулдаг “Алтан сарнай 2016” ёслол хүндэтгэлийн арга хэмжээ 2016 оны 12 сарын 31-ны өдөр бол өнгөрчээ. “Алтан сарнай” наадам анх 2001 онд зохион байгуулагдан Төр захиргааны салбар, Нийгэм, улстөрийн салбар,  Бизнес, эдийн засгийн салбар гэсэн нлминациар шилдэгүүдээ тодруулж байсан бол “Алтан сарнай 2016” …

  • 3 January

    Б.Цогтбаатар:Эхлээд Крантаа хаацгаая

    Та өглөө, оройд Баянхошуу орчмоор явж үзсэн үү. Өглөө 08.00 цагийн орчимд нар мандсан ч автомашин гэрлээ асааж явахгүй л бол нэгнийгээ олж харахгүйд хүрдэг. Автомашин дотор ч гашуун нүүрсний утаа, заримдаа бас дугуй шатаасан утаа ханх тавина. Бүрэлзэх утаан дундуур дүүгээ үүрсэн хөвгүүд, ач зээ нараа тэвэрсэн эмээ, өвөө нар алхаж харагдахад өөрийн эрхгүй сэтгэл зүсэгдэх шиг л болно. …

  • 3 January

    Хятад Улсын иргэн дөрвөн настай Монгол хүүгийн толгой уруу заазуурдаж хөнөөлөө

    БНХАУ-ын иргэн Монгол Улсын гурван иргэнийг заазуурдаж, дөрвөн настай хүүгийн аминд хүрсэн хэрэг гарчээ. Уг хэрэг арванхоёрдугаар сарын 31-нд Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд гарсан бөгөөд хэргийг 46 настай Ө гэгч хятад эр үйлдсэн байна. Тэрбээр шинэ жилийн баяраа тэмдэглэж байгаад маргалдан улмаар эмэгтэй Х-ийн толгойн баруун хэсэг, 13 настай хүү Б-ийн зүүн гарыг, дөрвөн настай хүү А-ийн толгойн тус газарт …

  • 3 January

    Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ой энэ сарын 13-нд тохионо

    Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ой  нэгдүгээр сарын 13-нд тохионо. Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн төслийг 1991 оны сүүлчээр хэвлэлд нийтлэн Монголын нийт ард түмнээр хоёр удаа, 18 аймгийг таван бүс болгон бүсчилсэн зөвлөлгөөнөөр хэлэлцүүлснээс гадна Улсын Бага Хурлаар 4 удаа хэлэлцсэн түүхтэй. Улмаар БНМАУ-ын Ардын Их Хурлын 12 дахь удаагийн сонгуулийн II хуралдаанаар 430 депутат хоёр …

  • 3 January

    Эрнест Хэмингуэйн хэлсэн гайхалтай үгс

    1. Хэзээ ч сэтгэлээр унахгүй байх. Миний амжилтын нууц бол энэ. Би хэзээ ч сэтгэлээр унадаггүй. Хэзээ ч бусдын өмнө сэтгэлээр унадаггүй. 2. Согтуу байхдаа хэлсэн бүх үгэндээ эрүүл үедээ хүрч бай. Тэгвэл илүү юм дугарахаа байна. 3. Аялалад зөвхөн хайрладаг хүмүүстэйгээ хамт явж бай. 4. Энэ амьдралд бусдад бяцхан тус хүргэх боломж байгаа бол хэзээ ч бүү зайлсхий. 5. …

  • 3 January

    Гадаад паспортын сунгалтыг дүүргүүдийн улсын бүртгэлийн хэлтэст хийж байна

    Иргэд гадаад паспортын сунгалтыг зайлшгүй Иргэний бүртгэл мэдээллийн төв рүү очиж хийлгэдэг байсан бол тэгэх шаардлагагүй болжээ. Одооноос эхлэн гадаад пасспортын хугацаа сунгалтыг дүүрэг харгалзахгүй 1-5 жилээр дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст сунгалтыг хийж байхаар болжээ.

  • 3 January

    Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудалд улсын комисс ажиллаж эхэллээ

    Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаалаар байгуулагдсан “Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх онгоцны буудал барих төслийн зээлийн хөрөнгөөр баригдсан байгууламж, тоног төхөөрөмжийг ашиглалтад хүлээн авах улсын комисс” шинэ оны ажлын анхны өдрөөс эхлэн Хөшигийн хөндийд ажиллаж эхэллээ. ИНЕГ-ын даргын тушаалаар байгуулагдсан 104 хүний бүрэлдэхүүнтэй Техникийн комисс өнгөрсөн оны 12 дугаар сарын 21-28-ны өдрүүдэд тус нисэх буудалд ажиллаж, хоёр …

  • 3 January

    “Хууль төрөхийн өмнө” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

    Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Засгийн газраас УИХ-д хуулийн төсөл өргөн барьсны дараа тухайн хуулийн төслийг олон нийтэд танилцуулах, сэтгүүлчдэд тодорхой мэдээлэл олгох хэлэлцүүлэг зохион байгуулж байхаар тогтсон. Энэ дагуу УИХ-д өргөн барьсан Дотоодын цэргийн тухай хуулийн төслийн талаар өнөөдөр “Хууль төрөхийн өмнө” сэдэвт хэлэлцүүлэг Хууль зүйн Үндэсний хүрээлэнд боллоо. Уг хэлэлцүүлэгт хуульч эрдэмтэд, хуулийн төсөл боловсруулсан ажлын хэсгийн гишүүд, цагдаа, …