Мэдээ мэдээлэл

December, 2016

  • 13 December

    Гудамж талбайн цэвэрлэгээ харицах хуваарийг 2017 оны 04 сарын 01-нийг хүртэл өөрчиллөө

    Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2016 оны 11 сарын 29-ний өдрийн А/154 тоот тушаалаар Улаанбаатар хотын цас мөсний цэвэрлэгээ хийх нийтийн эзэмшлийн гол гудамж, зам талбайн хуваарийг баталж, 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл мөрдөхөөр боллоо. Өөрөөр хэлбэл нийтийн эзэмшлийн 131 гудамжны 72 гудамж буюу 55 хувийг дүүргийн ТҮК болон хувийн хэвшлийн …

  • 13 December

    Хотын дарга гоц авьяастай таван настай хүүг “Харшийн сүлд модны наадам”-д урьлаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд 14 хоног тутамд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонсдог. Энэ удаагийн уулзалт  нийслэлийн Засаг даргын Тамгын газрын байранд боллоо. Хотын даргатай уулзахаар ирсэн  эхний иргэн бол  5 настай З.Мөнх-Эрдэнэ  хүү байлаа.  Хүүгийн ээж  Баянгол дүүргийн иргэн, англи хэлний багш Н.Жаргал  хэлэхдээ  “Миний хүү хоёр настайдаа бичиж, тоо бодож сурсан. Одоо ерөнхий боловсролын …

  • 13 December

    Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын бодлогын зохицуулалтыг хэрхэн хэрэгжүүлэх талаар хэлэлцүүлэг боллоо

    Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооноос өнөөдөр /2016.12.13/ НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030-ыг хэрэгжүүлэх бодлогын зохицуулалтыг хэрхэн хийх, институцийн оновчтой хувилбарууд” сэдэвт хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, тус Байнгын хорооны гишүүн М.Оюунчимэг, Б.Баттөмөр, Б.Ундармаа нар оролцов.  Хэлэлцүүлгийг нээж Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн …

  • 13 December

    Оюутолгойд шатахуун шахсан уу

    Оюутолгойн зардал өссөн тухай мэдээ УИХ-ын чуулганы танхим болон хэвлэлийн хуудаснаас салахаа больсон. Зардлын дараах ашгаас Монгол хувь хүртдэг учраас энэ асуудалд хэн хүнгүй анхаарал хандуулах нь ойлгомжтой. Тэгвэл Оюутолгойн зардал өсөөд буйн шалтгаан нь өнөө л шахаа бололтой. Эрдэнэтэд түлхүүрийн оосроос эхлээд теннисний бөмбөг, чулуун арслан шахдаг шиг Оюутолгойд ч их, бага хэмжээний шахаа явагддаг баримт байна. Тухайлбал, Оюутолгой …

  • 13 December

    Ерөнхийлөгч Пак Гын Хе-гийн хэргийг мөрдөн байцаах алба өнөөдрөөс ажлаа эхэлжээ

    Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хе-г бизнес эрхлэгч Чуй Сүн Шил-ийн хэрэгтэй холбогдуулан албан тушаалаас нь огцруулсан билээ.     Үүнтэй холбогдуулан Ерөнхийлөгч Пак Гын Хе болон түүний найз байсан бизнес эрхлэгч Чуй Сүн Шил нарын хэргийг мөрдөн байцаах тусгай алба өнөөдрөөс ажлаа эхэлсэн байна.     Тус албаны дарга нь хамт ажиллах 10-н мөрдөн байцаагчийг сонгон бүрдүүлсэн бөгөөд тэд өнөөгийн байдлаар …

  • 13 December

    Шинжлэх ухаан танин мэдэхүйн кино цагаар

    Хүүхдийн номын өргөөнөөс баасан гариг бүр зохион байгуулдаг ээлжит кино цагаар нийслэлийн 23-р дунд сургуулийн 3-г, 3-д бүлгийн 68 сурагч, 2 багш, эцэг эхийн 3 төлөөлөл, ахлах ангийн 18 хүүхдэд “Дусал ус ч амьдрал бэлэглэнэ“ танин мэдэхүйн баримтат киног үзүүллээ. Кино тайлбарыг Хүүхдийн номын өргөөний захирал Ч.Чулуунхүү хийж хүүхдүүдтэй харилцан ярилцав. Ангийн багш нар нь идэвхитэй оролцсон 10 хүүхдэд танин …

  • 13 December

    Хувцас загварын “Хүслэн 2017” тэмцээн амжилттай боллоо

    Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зохион байгуулсан хувцас загварын “Хүслэн-2017” тэмцээн ерөнхий боловсролын 17 дугаар сургууль дээр болж өндөрлөлөө. Тэмцээн үндэсний хувцас, гоёл, авангард загвар гэсэн 3 төрлөөр зохиогдсон бөгөөд 10 сургуулийн 255 сурагч оролцлоо. Загвар зохион бүтээгч 67 сурагч бүтээлээ туурвисныг  191 загвар өмсөгч сурагч өмсөж олны хүртээл болголоо.  Төрөл тус бүрээр эхний 5 байрыг толилуулбал: Үндэсийн …

  • 13 December

    Зэрлэг ан амьтдаа хамгаалах асуудлаар хэлэлцлээ

    Агнуурын бүс нутгийн менежментийн зөвлөл ТББ-аас санаачлан  “Өвөлжилт хүндэрч байгаатай холбогдуулан зэрлэг амьтдыг биотехникийн арга хэмжээ авах замаар хамгаалах нь” сэдэвт хэлэлцүүлгийг  зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт БОАЖЯ-ны сайдын  зөвлөх Ц.Шийрэвдамба, ХБОБНУГ-ын дарга Д.Даваасамба болон агнуурын бүс нутгийг хариуцагч 10 гаруй   аж ахуйн нэгж байгууллага, Амьтны эрхийг хамгаалах нийгэмлэг ТББ, Мэргэжлийн анчдын холбоо зэрэг ТББ-ын төлөөлөл оролцлоо. Өвөлжилт хүндэрч байгаатай холбогдуулан зэрлэг …

  • 13 December

    “Монгол Улсын шүүхийн сонгомол шийдвэрийн эмхэтгэл II боть” бүтээлийн нээлт боллоо

    “Монгол Улсын шүүхийн сонгомол шийдвэрийн эмхэтгэл II боть”бүтээлийн нээлт өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд боллоо. Нээлтийн арга хэмжээнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, гишүүн Д.Эрдэнэчулуун, О.Зандраа, П.Батсайхан, Б.Сарантуяа, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан, нийслэл дэх анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчид оролцлоо. Мөн шүүхийн сонгомол шийдвэр шалгаруулах ажлын хэсгийнхэн, бүтээлд шийдвэр нь орсон шүүгчдийн төлөөлөл болон хууль …

  • 13 December

    Галын аюулаас 50 иргэнийг аварчээ

    Энэ сарын 11-ний өглөө 09:58 минутанд Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо 32 байранд гал гарсан дуудлага иржээ. Дуудлагын дагуу Гал түймэр унтраах 63 дүгээр ангийн Т.Мөнхтөр ахлагчтай дөрөвдүгээр салааны бүрэлдэхүүн шуурхай ажиллаж, гал түймрийг унтраан, утаанд хордож угаартсан иргэдэд анхны тусламж үзүүлж, Яаралтай түргэн тусламжийн эмчид хүлээлгэн өгсөн байна. Аврах анги 20 минутанд галыг бүрэн унтрааж, 50 иргэнийг галын аюулаас аварсан …

  • 13 December

    С.Баярцогтын оффшорыг Швейцараас шалгаж байгааг Mонголын төрийн дээд өндөрлөгөөс зогсоох гэж оролджээ

    Зохион байгуулалттай гэмт хэргийг ажиглагч байгууллагын урилгаар Байгаль орчны төлөөх хуульчдын холбооны дэд тэргүүн Туяацэцэг, шударга ёсны төлөө хууль бус үйлдэл, гаж ёсны эсрэг цогтой тэмцэгч ард түмэндээ хайрлагдаж ирсэн “цэнхэр үст” бүсгүй Цэрэн нарын зорьсон үйлс бүтэмжтэй болж, хуульчид, өмгөөлөгч, сэтгүүлч нартай удаа дараагийн харилцан уулзалтууд хийж, ямартаа ч эхний ээлжинд Швейцар улсын прокурорын газарт иргэн С. Баярцогтын эсрэг албан …

  • 13 December

    Засгийн газарт ойн тооллогын тайланг хүлээлгэн өглөө

    Монгол Улс ойн тооллогоо 40 жилийн дараа анх удаа олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аргачлалаар явуулж, дүнг гаргажээ. Уг ойн тооллогын тайланг Засгийн газарт хүлээлгэн өгөх ёслолын үйл ажиллагаа өнөөдөр болж, БОАЖ-ын сайд Д.Оюунхорол нээж үг хэлэв. Салбарын сайдын хэлснээр, Монгол Улс НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцид нэгдэж, UN-REDD хөтөлбөрийн түнш орон, 2012 онд REDD+ хөтөлбөрт хамрагдаж Монгол орны ойн …

  • 13 December

    Хүүхэд багачуудад зориулсан шинжлэх ухаан, танин мэдэхүйн цуврал номын нээлт боллоо

      Монгол Улсын Шинжлэх ухааны Академиас хоёр дахь жилдээ оюутан, сурагчдад зориулан эрхлэн гаргаж буй шинжлэх ухаан, танин мэдэхүйн цуврал 12 бүтээлийн нээлтийн ёслолын ажиллагаа БСШУСЯ-нд боллоо. Цуврал бүтээлийн нээлтэд БСШУСЯ-ны Шинжлэх ухаан, технологийн бодлогын газрын дарга Т.Ган-Эрдэнэ, ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл,Шинжлэх ухаан технологийн сангийн захирал Д.Энхжаргал, Нийслэлийн боловсролын газрын дарга Н.Гантулга, Монголын үндэсний номын сан, Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын …

  • 13 December

    Олон улсын хуваарьт өнгөрөлтийн нислэг нэмэгдлээ

    ОХУ-ын “АЗУР ЭЙР”ХХК 12 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэх Монгол Улсын агаарын зайд олон улсын өнгөрөлтийн нислэг үйлдэж эхэллээ. 2016-2017 оны өвлийн улирлын хуваарьт өнгөрөлтийн нислэг үйлдэх хүсэлтээ ирүүлэн ИНЕГ-аас холбогдох зөвшөөрөл авсан тус компани Москва-Cанья-Москва чиглэлд долоо хоногт 4 удаагийн давтамжтайгаар нийт 192 нислэг үйлдэх юм байна.