Монголын дипломатын нэвтэрхий толь нэртэй гурван боть ном хэвлэгдэн гарлаа. Энэхүү номын зохиолчоор Ж.Бор, Д.Уламбаяр, Д.Баатар, Б.Батцэвээн, Д.Далайжаргал зэрэг олон эрдэмтэн зохиолчид хамтран ажиллжээ. Энэхүү бүтээл нь зургаан жилийн уйгагүй хөдөлмөрийн үр дүнд зохиогдож, эрхэм уншигч таны гарт очиж байна. Гурван боть нэвтэрхий толь бичигт Монголын дипломатын 3213 жилийн түүхийг дэвсгэрлүүлэн олон улсын харилцаа, олон улсын эрх зүй, олон улсын үүсмэл эрх …
Мэдээ мэдээлэл
November, 2016
-
30 November
Хувиараа уурхай эрхлэгчдийн аюулгүй ажиллагааг хангуулахын төлөө хамтран ажиллахаар болов
Налайхын Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс дүүргийнхээ Засаг даргатай хамтран ХАБЭА-н хуулийн хүрээнд чиг үүргийн хувьд хамтран ажилладаг албан байгууллагуудын удирдах ажилтнуудын уулзалтыг энэ сарын 29-ний өдөр зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагаанд Дүүргийн ИТХ, Онцгой байдлын хэлтэс, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төв, Цагдаагийн хэлтэс, НМХГ-ын Налайх дахь Мэргэжлийн хяналтын хэлтэс, ОБЕГ-ын харьяа Уул уурхайн аврах алба, …
-
30 November
Налайх хотын захирагч Ш.Хаан хууль зөрчиж байгаа тухай мэдэгдлийг иргэд гаргажээ
Налайх дүүрэгт өнгөрсөн дөрвөн жил АН-аас сонгогдон Засаг даргаар ажилласан Х.Болдбаатар гэгч дүүргийг удирдах эрх мэдлээ хэтрүүлэн, хувийн ашиг сонирхолынхоо төлөө ажилласан зэргээр олон удаа хэл ам таталж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан. 10 с ард болсон Орон нутгийн ИТХ-ын сонгуулийн үр дүнд Налайх дүүрэгт МАН олонхи болж, Х.Болдбаатар дарга үүрэгт ажлаа хүлээлгэн өгч Налайхчуудын сэтгэлийг “амраасан”. Гэтэл Х.Болдбаатар даргын “шийрийг …
-
30 November
Гэмт хэргийн шинжтэй 26 гомдол, мэдээллийг шалгав
Авлигатай тэмцэх газар 2016 оны 11 дүгээр сарын 21-24-ний өдрүүдэд шинээр гэмт хэргийн шинжтэй 4 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 26 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 3 гомдолд эрүүгийн хэрэг үүсгэж, 7 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах, 1 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүллээ. Ажиллагаанд 15 гомдол, мэдээлэл шалгагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 70 хэрэгт мөрдөн байцаалтын …
-
30 November
УИХ-ын Тамгын газрын удирдлагуудтай үр дүнгийн гэрээ байгууллаа
Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон Тамгын газрынхаа нарийн бичгийн дарга, хэлтсийн дарга нартай 2016 оны үр дүнгийн гэрээг байгууллаа. Тэрбээр энэ үеэр “Тамгын газрын удирдлагууд хуулийн дагуу төрийн албаны шалгалт өгч, томилогдож байна. Төрийн эрх барих дээд байгууллага УИХ-ын үйл ажиллагааны үр дүн та бүхнээс ихээхэн хамаарна. Хариуцсан хэлтэс, албадынхаа ажлыг зөв зорилго, оновчтой …
-
30 November
“Монгол орны бэлчээрийн төлөв байдал, тулгамдсан асуудал” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг боллоо
Монгол Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэгийн санаачлагаар УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос “Монгол орны бэлчээрийн төлөв байдал, тулгамдсан асуудал” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг Төрийн ордноо зохион байгууллаа. Уг хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан удирдан явуулсан бөгөөд УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, Б.Батзориг, Г.Занданшатар, М.Билэгт, Д.Мурат, Б.Энх-Амгалан, О.Баасанхүү болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлвэрийн яам, Байгаль орчин, аялал …
-
30 November
Маргааш ДОХ/ХДХВ-тэй тэмцэх дэлхийн өдөр
Дэлхий нийтээрээ жил бүрийн 12 дугаар сарын 1-ний өдрийг ДОХ-ын эсрэг олон нийтийн анхаарал хандуулах өдөр болгон тэмдэглэдэг бөгөөд Монгол улсад төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран тэмдэглэсээр 20 гаруй жил болж байна. 2016 онд “Хүний дархлал хомсдлын вирүс, Дархлалын олдмол хомсдлоос сэргийлэх нь та бидний гарт” гэсэн уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. НҮБ-ын ДОХ-ын хөтөлбөрийн Гүйцэтгэх Захирал Mихел Сидибе …
-
30 November
С.Галбадрах: Шалгалтад тэнцсэн жолоочийн үнэмлэх тав хоногийн дотор гарна
Цагдаагийн ерөнхий газрын Лицензийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч С.Галбадрахтай ярилцлаа. -Лицензийн төв, “Монгол шуудан” компанитай хамтраад жолооны үнэмлэхийг гэрээр хүргэж өгөх үйлчилгээг нэвтрүүллээ. Иргэд таатай хүлээж авч байна. -Иргэдэд түргэн шуурхай үйлчилгээ хүргэх үүднээс ЦЕГ-ын дэд дарга, цагдаагийн хурандаа М.Лувсандорж, “Монгол шуудан” компанийн захирал Б.Анхбаатар нар хамтран ажиллах гэрээ энэ сарын 17-ны өдөр байгуулсан. Жолооны үнэмлэхээ хаяж үрэгдүүлсэн шалтгаанаар …
-
30 November
“ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр”-т зориулж Налайх дүүрэгт Улаан тууз аялууллаа
Жил бүрийн 12 дугаар сарын 01-ны өдрийг “ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр” болгон тэмдэглэдэг. 2015 оны байдлаар дэлхий дээр 36,7 сая хүн ХДХВ-ын халдвартай амьдарч байгаа судалгаа гарчээ. Манай улсад өнөөдрийн байдлаар ХДХВ/ДОХ-ын нийт 219 тохиолдол бүртгэгджээ. Нийт бүртгэгдсэн тохиолдлын 62 хувийг 25-34 насны залуучууд, 80 хувийг эрэгтэйчүүд эзэлж байна. Тиймээс ДОХ-той тэмцэх дэлхийн өдрийг манай улс энэ жил “Хүний дархлал …
-
30 November
М.Анхцэцэг:Удам залгасан цэргийн хүн гэдгээрээ бахархдаг
Японы Токио хотод болсон тэмцээний залуучуудын дэлхийн аварга, Мексик улсад болсон тэмцээний оюутны дэлхийн аварга болсон Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчин, ахлагч М.Анхцэцэг өнгөрсөн мягмар гаригт эх орондоо ирлээ. Монголчуудын бахархал болон гялалзаж яваа М.Анхцэцэг маань эх орондоо ирсэн даруйдаа Зэвсэгт хүчний “Соёмбо” сонины редакцид зочилж, мөрдэс нэгт журмын нөхөдтэйгээ баярын сэтгэгдлээ хуваалцсан юм. 11 хоногийн хугацаанд 2 улсад …
-
30 November
Сайн дурын үзлэг, шинжилгээнд хамрагдахыг уриалж байна
Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвөөс 12 сарын 01 буюу ХДХВ/ДОХ-ын эсрэг дэлхийн өдрийг тохиолдуулж, маргааш өдөрлөг зохион байгууллахаар боллоо. Тус өдөрлөгөөр ХДХВ/ДОХ/БЗДХ –аас сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор иргэд, албан байгууллагын ажилчдад мэдлэг, мэдээлэл олгож, үзлэг, шинжилгээ хийнэ. Энэ жил “ХДХВ-ын сэргийлэлт та бидний гарт” уриан дор ДОХ-ын эсрэг өдрийг тэмдэглэх аж. Түүнчлэн албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийг мэргэжлийн байгууллагуудтай …
-
30 November
“Инновацийн тухай хуулийн хэрэгжилтийн явц, цаашдын зорилго” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг боллоо
Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос өнөөдөр /2016.11.30/ “Инновацийн тухай хуулийн хэрэгжилтийн явц, цаашдын зорилго” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг Төрийн ордноо зохион байгууллаа. Уг хэлэлцүүлэгт УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан, Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал, М.Билэгт, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Ё.Отгонбаяр болон холбогдох яам, агентлаг, эрдэмтэн судлаачид, гарааны …
-
30 November
725 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав
Авлигатай тэмцэх газар 2016 оны 11 дүгээр сарын 21-24-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 386 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шинээр хүлээн авчээ. Нийт 725 урьдчилсан мэдүүлгийг хянан шалгасан байна. Өнгөрсөн долоо хоногт 230 мэдүүлгийг хянан шийдвэрлэсэн бөгөөд үүнээс 216 нь зөрчилгүй байсан бол 7-г нь буцааж, 7-г нь анхааруулсан байна. Одоогийн байдлаар 495 урьдчилсан мэдүүлэг ажиллагаанд хянагдаж …
-
30 November
Л.Энх-Амгалан: Миний мэдүүлсэн компаниудаас нэг нь ч Хөгжлийн банкнаас зээл аваагүй
Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан өнөөдөр /2016.11.30/ хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. Тэрбээр “Би Авлигатай тэмцэх газарт хүсэлт гаргасан. Ямар учиртай хүсэлт вэ гэвэл, УИХ-ын гишүүний хувиар би Авлигатай тэмцэх газарт хөрөнгө орлогоо мэдүүлдэг. Хэдэн төгрөгийн хөрөнгөтэй, ямар ямар компанид хэчнээн хэмжээний хувьцаа эзэмшдэгээ гаргаж өгдөг. Ийм үүрэгтэй, хуультай. Миний 2012 оноос хойш гаргасан хөрөнгө орлогын мэдүүлэгт мэдүүлэх ёстой компаниуд хэдэн …
-
30 November
Барилгын салбарын 90 жилийн ойн “Хүндэт тэмдэг”-ээр барилгын салбарт ажиллаж байсан ажиллаж байгаа нэр бүхий хүмүүсийг шагналаа
Монгол Улсад барилгын салбар болон зураг төслийн байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ой 2016 онд тохиож байна. Тус салбарын 90 жилийн ойн “Хүндэт тэмдэг”-ээр барилгын салбарт ажиллаж байсан ажиллаж байгаа нэр бүхий хүмүүсийг шагнасныг Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр гардуулж өглөө. Барилгын салбарын 90 жилийн ойн “Хүндэт тэмдэг”-ээр С.Сэдэд, Р.Цэрэнпил, Н.Сэргэлэн нарын найман …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл